antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2015 23 comments

Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ

нийтлэсэн Admin
527-144651515511-3-1_700x700Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Манай улс эдийн засаг, улс төрийн хям­ралын хүнд үед байна. Хоёр сар хүрэхгүй хуга­цааны дараа шинэ он гарна. Нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна?
-Монгол орны өнөөгийн байдлыг   томоор харах шаардлага бий болоод байна. Нэг талаас бид ардчиллын  замаар 25 жил явлаа. Энэ замаар явахад өмнө нь үзээгүй олон зүйлийг тууллаа. Мэдээж ололт их  бий. Гэхдээ нийгмийн замнал гэдэг өөрийн бартаатай, хир тоостой байдаг.
Энэ дунд өөрийгөө үргэлж  хянаж,  цэвэрлэж явахгүй бол болохгүй. Бодоод байхад бид зөвхөн эдийн засгийн хувьд биш улстөр, нийгмийн хувьд эргэж хянууштай, бодууштай байдалд хүрээд байна. Эдийн засгаас эхлээд яривал  сүүлийн 7-8 жил 2008 оноос хойш   явуулсан төрийн бодлого Монголын эдийн засгийг үндсэнд нь улстөрийн барьцаанд оруулж  золиос болгосон.  Дээр нь нийгэмд үүссэн янз бүрийн шударга бус явдал, эрх мэдэлтнүүдийн дураар авирлах явдлаас эдийн засаг маань хүнд байдалд орлоо. Би  2020 оноос нааш эдийн засаг маань  өндийхөд хэцүү боллоо гэж бодож сууна.
-Ингэж үзэж буй эдийн засгийн  үндэслэлүүдийг  тодруулж болох уу?
-Энэ олон зүйлээр  нотлогдоно. Юу гэвэл, улсын төсөв маань эдийн засгийн даацаасаа хэтэрч, сүүлийн 8-9 жил дандаа  архаг алдагдалтай явж ирлээ. Улсын төсвийнхөө орлогоос бараг 10 гаруй хувиар давсан зарлага төлөвлөдөг. Тэрийгээ эдийн засаг нь даахгүй ийм байдалд орлоо. Нөгөө талаас, өр зээлийн асуудал байна.
Эрх мэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж, Монголын  өр одоогийн төр, засгийнхны хүлээн зөвшөөрч байгаагаар 21 тэрбум, хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо. ДНБ-ээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авч үзвэл, манай улс Грекийн  юм уу, Украины араас  ороход бэлэн болчихоод байна.
Украины өр бас ч гэж манайхыг бодвол бага юм шүү дээ. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос  Монгол Улс өрөө төлж дийлэхгүй байдалд ороод байна. Дээрээс нь эдийн засгийн гол салбаруудад шинэ хөрөнгө оруулалт, ирээдүйд түүнтэй өрсөлдөхүйц ямар нэгэн дорвитой өсөлт өгөхүйц бэлдэц байхгүй. Иймээс бид хүнд байдалд орж байгаа юм.
-Манайхан тайлбарлахдаа  арай өөрөөр, тухайлбал дэлхийн зах зээл дээр Монголын экспортын барааны  үнэ унаснаас ийм байдалд орлоо гээд байгаа. Энэ талын нөлөөллийг Та ямраар харж байна?
-Олонх нь тэгж хэлж байна л даа. Гэхдээ  уул уурхайн  салбар руу шунаж, түүн рүү хамаг хөрөнгө оруулалтаа хийж, тийшээ  зүтгэж байхдаа эрсдэлтэй, долгион ихтэй хүнд салбар  гэдгийг  нь бүгдээрээ ойлгож байсан, харж ч байсан. Гэсэн атал тэр чигээрээ явсаар ийм байдалд орлоо. Энэ  дахиад  л Монголын төрийн бодлогын хүрээний асуудал.
Ер нь  Монголын  эдийн засаг өөрийн дотоод хуримтлалаар жилдээ 6-7 хувийн өсөлт үүсгэх чадвартай. Гэтэл бид хийсвэр 17 хувь, түүнээс дээш гэхчлэн  ярьж хоосон  гүйгээд байдаг.  Үндэсний эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэж авч явдаг байтал гадны хөрөнгө оруулагчдын гарыг харж, тэдэнд ая тал засч үйлчилнэ гэдэг зарим талдаа хортой нөлөөтэйг бид өнөөдөр харж байна.
Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр гэж  эдийн засгийн энэ алдаатай бодлогод хамгийн их нөлөөлсөн зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой Монголын эдийн засгийг  өөд нь сэвхийтэл татаад  явчих төсөл байсан. Гэтэл анхнаасаа Оюутолгойн  хөрөнгө оруулагчдыг дулдуйдаж тэдний  эрхшээлд орсноос болж одоо тэндээс  орж ирэх юм тун хомс болсон. 2037 он хүртэл бид ашиг хувааж чадахгүй болчихсон.
Үүнийгээ  эрх мэдэлтнүүд тухайн үедээ мэдэхгүй биш мэдэж байсан. Олон нийт ч дуугараагүй биш дуугарсан. Олон  түмнийхээ үгийг сонсохгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг  зурах эрх бүхий эрх мэдэлтнүүд хувийн эрх ашгаа бодсноос  ийм боллоо.
-Одоогоос жил гаруйн өмнө эдийн засаг хүндэрч  болзошгүй боллоо гээд шинэ Засгийн газар томилсон. Ололт ер нь байсан уу. Эрх барьж байгаа улс төрийн намуудад Та ямар дүн тавих вэ?
-Томилсон дүр зургаасаа эхлээд тун сонин шүү дээ. 2008-2012 оны хооронд Ардын нам толгойлж, АН халаасанд нь хавчуулж явсаар эдийн засгаа унагаасан. 2014 оноос юу болов гэвэл, АН нь толгойлж, МАН нь ороод бас л бодлого явуулах гээд бүтсэнгүй.
Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын улс төрийн хоёр том намын аль нь ч үндэснийхээ эдийн засгийг аваад явах чадваргүй. Хоёулаа нийлээд ч энэ ачааг даахгүй гэдгээ харууллаа. Хажууд нь төр, засагт орж байгаа бусад улстөрийн хүчнүүд бий л дээ. ИЗНН, “Шударга ёс” эвсэл байна. Төр, засагт оролцож буй улстөрийн энэ хүчнүүд өөрийн эрүүл саруул бодол, дуу хоолойг гаргасангүй.
Хавчуурга улстөрийн хүчнүүд болж хувирлаа. Тэгээд л чамайг орхилоо, би өөр хүнтэй нийллээ гээд явдаг. За тэг дээ гээд л. Буцаж ирээд чамайгаа гуйхгүй бол болохгүй нь гэдэг. Эргээд за тэгье дээ гээд явдаг. Ийм ааш аяг нь тогтворгүй гэр бүлийн байдлаар явсаар бүх зүйл өнгөрлөө.
 -Одоо сонгууль ойртож байна. Улстөрийн намууд бодлогоо тодорхойлж, чиглэлээ гаргах цаг болсон байлтай. Гэтэл  2012 оны сонгуулийн амлалтаа  хэр биелүүлэв гэдэгт судалгаа, дүгнэлт хийж, дуугарч байгаа улстөрийн хүчин алга. Өнгөрсөн болон  удахгүй эхлэх сонгуулийн зургийг Та юу гэж харж байна?
 -2012 оны  сонгуульд орсон мөрийн хөтөлбөрүүдийг нь аваад үзвэл, Ардчилсан нам ч, Ардын нам ч ялгаагүй нефть боловсруулах үйлдвэр байгуулна, төмөрлөгийн үйлдвэртэй болно, зэсийн үйлдвэр, цахилгаан станц байгуулна гээд амлаагүй юм байхгүй.
Түүнээс нэг нь ч байхгүй. Саяхан цементийн үйлдвэр ашиглалтад орууллаа гээд сүр дуулиантай зарлана лээ. Тэр цементийн үйлдвэр биш. Цементийн глинкр буюу  шатаасан чулуугаа  гаднаас авч энд тээрэмдэх тухай л асуудал. Цементийн үйлдвэрийн гол зүйл нь шатаах технологи, түүнийхээ зардалд байдаг юм. Тэгэхээр манайхан гаднаас хараат байдлаа  улам нэмэгдүүлж байгаа, дотооддоо байгаа өөрийн түүхий эдээ ашиглахгүй байна гэсэн үг. Үүний хажуугаар энэ жил цаг агаар хүндхэн, үр тариа бага авлаа.
Өвөлжилт ямар болох нь вэ гэвэл мал аж ахуйн хувьд төвөгтэй байдал үүслээ. Малчид маань ХААН банкны өрөнд баглагдаж, төлгөн хонь нь 50 мянган төгрөг хүрэхээ больсон. Хөдөө орон нутагт бартрын худалдаа өргөжсөн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын хөдөө аж ахуйн салбарт хямрал гүнзгийрлээ. Дээд талд байгаа төрийн бодлогоо аваад үзэхэд мөнгөний бодлогоо  2012-2013 оны үед  нэг хэсэг  садартал тавьж баахан инфляц үүсгээд хаячихсан.Түүнээс хэн хожсон нь тодорхой. Дотоодын үйлдвэрлэгчид энэ инфляциас юу ч  долоогоогүй. Гагцхүү   уул уурхайн компаниуд  хожсон.
Гадаад худалдаа  20-30 хувь унасан ч валютын ханш хоёр дахин сулрахад  тэд л хожиж гарлаа. Нөгөө талд нь  монголчууд  хохирсон. Тухайн үед 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүн 200 ам.долларын тэтгэвэртэй гэж явлаа. Одоо бол тэр хүн 150 ам.доллартай  хоцорч байна. Өөрөөр хэлбэл, бодит орлого нь 25 хувиар буурлаа. Ингэж  монголчууд хохирч үлдлээ.
-Энэ байдлыг өөрчлөх асуудал чухал.   Үүний тулд   өнөөдөр УИХ-аар төсвийн тодотгол,  2016 оны улсын төсвийг хэлэлцэж байгааг Та ажиглаж  байгаа байх. Нааштай зүйлүүд, харагдах юм уу. Салбарын яам нь ч, эдийн засагч гишүүд ч эр зориг шаардсан их сайн төсөв болсон гээд байгаа?
-Шинэ бодлого огт харагдахгүй байна. Ухаалаг төр ямар ч хямралаас  эдийн засгийнхаа бүтцийг  өөрчилж, тэр чиг баримжаандаа үйлдвэрлэлийнхээ бол  технологид нь өөрчлөлт хийж гардаг. Нөгөө талаас төр засаг  ухаалаг  байхын тулд  эдийн засгаа жолоодох, зохицуулах  механизм, түүнийхээ  архитектурыг өөрчилдөг.  Гэтэл Монголын төр татварынхаа бодлогыг өөрчилж чадахгүй байна.
Зээлийн хүүгийн болоод цалин, хөлсний бодлогоо өөрчилж чадахгүй байна. Эдийн засгийн ямар ч өөрчлөлт хийх чадвар алга. Яагаад гэвэл, 2013 онд хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гаргасан. Тэр   АН-ынхны энэ үед үлдээсэн хамгийн том “нүгэл” болж хувирлаа. Тэр хуулиар бүх  гар, хөлийг нь хүлчихсэн учраас одоо эдийн засгаа зохицуулах ямар ч боломжгүй. Ийм байдлаар 2016 оны төсвийн асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Ингээд бодоход эдийн засагт гэрэл гэгээ алга, байдал хүнд байна.
-Тэгвэл эдийн засгийн энэ хүндрэлийг давж гарах улстөрийн зориг, механизм манайханд байна уу?
-Одоо байгаа улстөрийн хүчнүүд аль нь ч бусдаасаа ялгарах юм алга. Бүдэг саарал харанхуй орчинд л байна. Дураараа авирлах, хууль мөрдөхгүй байх нь хэвийн үзэгдэл болж. Хамгийн наад захын жишээ гэхэд л, шинэ Засгийн газар байгуулагдсаныг хар. Газрын хэвлий дэх байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна, төрийн өмч байна гэхэд нэг Ерөнхий сайд нь хэдэн компанийн захирал дагуулж очоод Оюутолгойн орд газрыг тэр чигээр нь гадаадын компанийн авсан зээлийн барьцаэанд тавьчихаад ирлээ.
Ерөнхий сайд гэдэг чинь төр биш шүү дээ. Төр гэдэг чинь Засгийн газар нь, УИХ нь, Ерөнхийлөгч нь  орж байж төр болно. Гэтэл эндээс эхлээд хууль зөрчөөд дураар аашилж эхэлсэн. Ингээд бодоход Монголд хууль дээдлэх ойлголт алга болж. Хамгийн сүүлийн баримт гэхэд л, сая УИХ дээр баахан яриа болсныг олон нийт харж, сонссон байх. Их хурал маань  Үндсэн хуулийн цэцийг  хахуульдлаа.
Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудал хэлэлцэхээр болтол Үндсэн хуулийн цэц нь болохгүй гэж дүгнэлт гаргасан. Уг нь болж л байсан шүү дээ. Ингээд харахад бид хаашаа явж байгаа нь тодорхой. Монголд хариуцлагын тогтолцоог бий болгохгүйгээр,  улстөрийг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийг өөд  нь татах боломж байхгүй.
-Сүүлийн үед алдаа завхрал, гажуудлыг засна гэхээр хүмүүс Үндсэн хуулийн тухай ихээхэн  ярьж байна. Харин өөрчлөлт хаашаа явж, юунд хүргэх тухайд бүрхэг байна?
-Яриад байгаагийн гол санаа нь Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгодог  болох тухай байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг Их хурлын 76 гишүүн сонгох нь л дээ. Тэгээд Ерөнхий сайддаа бүх эрх мэдлийг өгч  тэр нь Засгийн газраа Их хурлын гадна байгуулаад явна гэнэ. Одоогийн Засгийн газрыг харахад, миний ойлгож байгаагаар гадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ.
Үүнээс өөр эрх мэдлээр тоглодог Засгийн газар гэж хаа байхав. Монголын ард түмэнд өнөөдөр төрөө төвхнүүлэх маш том ганхашгүй үүрэг нь Ерөнхийлөгчөө сонгох шүү дээ. Ард түмэн нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгодог, итгэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог болох юм бол яах вэ. Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр  олигархиуд гараад ирлээ. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэж байгаагүй, одооны шинэ үзэгдэл.
Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын улстөрд тоглогчид  олон янз болж. Ийм нөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгож, Ерөнхий сайд гэж нэг хүн томилоод ард нь дураараа болдог бол бид Украиныг харж байна. Арсений Яценюк гэдэг хүнийг Америкаас авчирч томилоод нөгөөх нь юу хийж суугааг нь. Бид ийм байдал руу орж болохгүй.
-Ер нь тэгээд Монголын нөхцөлд  гэрэл гэгээ байна уу?
-Миний харж байгаагаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч таван хуулийн төсөл өргөн барьсан. Захиргааны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Нийтийн хэлэлцүүлгийн тухай хууль  гэсэн  энэ таван хуулийн төслийг  өргөн барьсныг  УИХ батлаад явбал Монголд улстөрийн,  хариуцлагын эрүүл орчин бүрдэхэд тустай. Хамгийн чухал алхам. Гэтэл хараад байхад УИХ тэр хуулийн төслүүдийг хэлэлцэх сонирхолгүй. Магадгүй хэлэлцэхгүйгээр дараагийн сонгуульд орж ч болзошгүй. Ийм байр суурь баримталж буй улстөрийн хүчнүүд өнөөдөр  Монголын улс төрийн тавцангаас буух цаг нь болжээ. Тэгээд цааш явахад энэ ялзрал, доройтлыг гэтэлж эрүүл зам сонгох асуудал л чухал.
Тэгж чадахгүй бол улс орны хувь заяа хоёр хаалгаар л гарна. Нэг нь гадны ашиг сонирхолтнууд юм уу компанийнхан төрийн нуруун дээр мордож аваад колончлолын  талбар болгож гаднын компаниудад  мөлжүүлчихээд  гаслах дуугаа дуулаад сууж байдаг улс болж хувирна. Нөгөө зам нь нийгэм шударга бус байдал , олхиогүй явдлын эсрэг хүчтэй тэмцэх юм бол сөргөлдөөнд орох аюултай. Энэ хоёр аль нь ч хүсүүштэй зүйл биш. Эрүүл саруул ухаанаар Монголын улс төрийг эрүүлжүүлэх нь л чухал. Өнөөдөр сонгууль ойртсон үе. Улс төрийн хүчнүүд миний байр суурийг янз янзаар харах байх.
Миний бодоход, өөртөө шүүмжлэлтэй хандахгүй, өөрийн арчаагүйг тольдохгүй бол гаднын хэн ч ирээд “Чи яагаад ингэдэг юм бэ”  гэж хэлэхгүй. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч гээд манайхны шүтээд байгаа дотор ихэнх нь луйварчид, олонх нь Монголоор дамжиж хөлжихийг хүсэгчид яваа. Тэд харин ч  урьдхаа яая гэж байхад дээрээс нь нэрмээс болно. Улстөр, эдийн засагт сүүлийн үед тод харагдаж байгаа бас нэг зүйл бол өөрсдөө хувь заяагаа тэтгэж, эдийн засгаа өөрийн хөдөлгүүртэй болгож хөгжүүлэх бодлогоос илүү гаднын хөрөнгө оруулалт, гаднын зээл гэж ярьдаг хүн олон болжээ.
Гаднын хөрөнгө оруулагчдын төлөө гэж орилж хашгичдаг,тэгээд  бүх сонин хэвлэл, цахим хуудсууд, телевизээр ярьдаг болж. Тэдний  цаана их тодорхой сонирхол байна.
-Тухайлбал?
-Гаднын хөрөнгө оруулагч гэдэг тохиолдлын хүмүүс, тэд Монголын  боловсруулах үйлдвэр юм уу, багаж хэрэгслийн үйлдвэрт хөрөнгө хийгээгүй шүү дээ. Ердөө л Монголын уул уурхайг сонирхож,  баялгийг нь цөлмөх гэж ирж байгаа.  Тэдний хахуулиар амьдардаг, тэдэнд үйлчилдэг түшмэдийн бүлэг Монголд бий болсон нь бодит аюул.
Хоёрдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдад үйлчилж, тэдний гарыг долоож амь зогоодог,  манай Ерөнхий сайдын хэлдэгчлэн хаялгыг нь авч амьдардаг компаниуд, үйлчлэгчид бий болжээ. Гуравдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдын Монгол дахь бие төлөөлөгч болж, тэдний өмнөөс ухуулга хийдаг, эрх ашгийг нь хамгаалдаг лобби бүлэг, төрийн бус байгууллага хүртэл бий болоод байна. Дөрөвдүгээрт, тэдний захиалгаар Монголд хууль гаргадаг, тэдний төлөө Их хурлын гишүүнийхээ товчийг дардаг, тэдэнд үйлчилж хуулийн төсөл хийдэг төрийн түшээд бөөн бөөнөөрөө байна. Ийм замаар явж бид хямралаас гарахгүй.
-Тэгвэл ямар гарц байна?
-Үндэснийхээ эдийн засагт түшиглэсэн, өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан, дэлхийн зах зээл дээр боломжийн үнэ хүрэх баялаг бүтээж байж бид хямралаас гарна уу гэхээс биш гаднын хэн нэгэн баян ирж Монголыг өөд татах тухай асуудал байхгүй. Иймэрхүү үлгэр  ярьж байгааг эдийн засгийн алуурчдын сүүлийн үед Монголд хэрэгжүүлж байгаа номлол гэж үзэх хэрэгтэй. Үүнийг бид гэтлэх ёстой.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (November 03, 2015 1:34:29 pm )

    -Гаднын хөрөнгө оруулагч гэдэг тохиолдлын хүмүүс, тэд Монголын боловсруулах үйлдвэр юм уу, багаж хэрэгслийн үйлдвэрт хөрөнгө хийгээгүй Ердөө л Монголын уул уурхайг сонирхож, баялгийг нь цөлмөх гэж ирж байгаа. Тэдний хахуулиар амьдардаг, тэдэнд үйлчилдэг түшмэдийн бүлэг Монголд бий болсон нь бодит аюул.

    • энхамгалан (November 03, 2015 3:46:49 pm )

      yes

  • зочин (November 03, 2015 3:36:39 pm )

    Эдийн засгийн алуурчдаас салж чадах Монгол хүн монголд алга гэжүү.Монгол монголоороо хөгжих хөгжүүлэх талаар 1988 онд ярьж байсныг ажил хэрэг болгох хүнгүй байна.гэдэг н.төрийн биш төрд ажиллаж байгаа мунхагуудын үйл шүү .Бодох.сэтгэх.хийх хүн байгаа сонголт танд бидэнд л байгаа

  • Irgen (November 03, 2015 3:49:06 pm )

    Yrnhii said asan. Bymbasurengui yrilclagagiig ardchilsan turiin 3 nundurluguud unshij oilgoj baidag boluu uguil baihaadaa! Bymbasurengui uyanga baterdne davaasuren ganbaatar bolorchuluun nar l neg bodol handlagtai ulsuud ymda ardchilii zerlegud iim ulsuudii ugeer ug hiimeer gadniihnii gar hul bolj eh ornoo culmuj ard tumnee yduuruulj baihaar ene 76 hund helchih muu ugch alga zasgiin gazar,ih hurliig taraaj uurchlult hiih boljdee!!!!

  • zochin (November 03, 2015 3:53:45 pm )

    mongold hichneen saihan erdemten ediin zasagch doktoruud baina tedneessee zuvulguu avaach gadaadin hunees zuvulguu 17terbumaar avaad baihadaa yadag bna buurluudaasaa unetei zuvulguug ni sonsooch

  • Irgen (November 03, 2015 4:09:14 pm )

    Eh orno chulmuulegch ard tumhee suhruulegch ediin zasgiin jinhen aluurchin a n bayrcogt saihan bileg bymbasaihan d.ganbold duugui demigch elvegee s.erdne x.battulga man d.zorigt s.bayr nard hariuclaga huleeleg

  • дандий (November 03, 2015 4:42:33 pm )

    Бямбасүрэнгуай олон удаа санаа авахаар зөвлөж байсан. Тэдэнд үүнийг нь хүлээн авах хүсэл үгүй. Яагаад гэвэл тэд улс орноо худалдаж хөлжөгсөд. Шударга хуулиар тэднийг залхааж чадвал ийм зүйл давтагдахгүй. Шударга төр хэрэгтэй.

  • Ганаа (November 03, 2015 4:44:08 pm )

    Одоо баяр баярцогт гансух зоригт нарыг авилга авсаныг зовшооруулж олон шуухээр заргалдах хэрэгтэй тэгж оюу толгойн гэрээг зоолруулж чадна

  • зочин (November 03, 2015 4:56:01 pm )

    монголчуудыг урайлаад босоод ирэх Зориг шиг зоигтой хүмүүс эгэл ард дундаас гараад ард түмэн түүнийг дэмжмээр байна.Бямба сүрэн гуайг урайлаад яввал ард түмэн дагана дааМанай зарим хүмүүс их ярих юмаа

  • badka (November 03, 2015 6:46:24 pm )

    shudarga tor garahgvi bol mnl sonono baybasvrenguai bol hal vzej haluun chuluu dolooson shudarga hvn helj yrij bgaag ni demjij bn

  • иргэн (November 03, 2015 7:27:52 pm )

    Эдийн засгийн алуурчин бол энэ барзгар нөхөр өөрөө. Анх 20-р тогтоол гэгчийг гаргаж Монголын эдийн засгийг алаад өгсөн. Тэрнээс хойш манай эдийн засаг ч, ард түмний амьдрал ч өөдлөхөө больсон. Нүгэл нь нүүрэндээ.

  • ddd (November 03, 2015 8:59:04 pm )

    Бямбасүрэн юу ч хэлсэн ямар ч үнээр хамаагүй Элэгдөржийг дэмжих санаатай явдаг. Элбэгдөрж ямар ч буруу зүйл хийсэн Бямбасүрэн хамгаалах цайруулах ганц зорилгтой явдаг!!!! Түүнд эх орон ард түмэн хамаагүй!!! Дүр эсгэсэн эдийн засгийн алуурчны гар хөл!!

    • MGL (November 04, 2015 4:21:10 pm )

      өө тэгвэл дэмий нөхөр байна.

  • Зочин99 (November 03, 2015 9:25:22 pm )

    Хэд гурван бүтээгдэхүүн /ноос ноолууран г.м./ үйлдвэрлээд, түүнийгээ зарж хэдэн доллар олж өрөө төлнө гэж байхгүй ээ. Одоо уул уурхайн баялагаараа өрөө төлөхөөс аргагүй болж байна. Нөөц ихтэй нэг л томоохон ордыг тэр чигээр нь /харанхуйгаар/ өгч өрөө хаах хэрэгтэй.

  • Зочин (November 03, 2015 11:31:18 pm )

    Баярлалаа Бямбасүрэн гуай .Ийм ухаантай тулгатай хүмүүсээр төрөө удирдуулаад хэсэгхэн хугацааг нь ашиглаад авах хүн толгойнууд даанч алга даа.Яасан их шунал,ханаж цаддаггүй шуламнууд вэ? Үхэхдээ үүрээд явах биш гэж шуналтангуудыг хууччуул хэлдэг байсан шүү

  • zochin (November 04, 2015 9:04:25 am )

    20-р тогтоолоор монголын ард түмнийг сөхрүүлсэн өвгөн билээ Халзан Ганболд энэ хоёрыг тойрон хүрээлсэн хүмүүст 20-р тогтоолыг урьдчилж мэдэгдээд дэлгүүрийн бүх зүйлийг хамаж дарсан. мөн бүх мөнгөө банкуудаар тараан байрлуулаж ойрын хүмүүс нь баяжиж ард түмэнийг сөхрүүлсэн нүгэлтэй билээ Энэ халзан Ганболд та хоёрын хийсэн ажил биз дээ

  • zochin (November 04, 2015 10:54:57 am )

    Oyutolgoin geree hiisen, hiihiig demjsen humuusiig tsaazaar avbal taarna. Eh ornoo iim baidald oruulchihaad yu bodoj shoroo hudulguj yavna ve? Tun haramsaltai baina.

  • zochin (November 04, 2015 2:54:18 pm )

    Turiin ergelt hiih heregtei tegeed bvgdiihni umchiig huraan avch huiseerni ulsiin orlogo bolgoj tsaazalbal taarna

  • Zochin (November 04, 2015 3:46:53 pm )

    Anh ardchilal garahad ene uvgunii surgaj dadlaga ugsun humuus ni odoo ih hurald bgaa shuudee ene yaran nuurt hugshin l mongol ulsiin hugjliig iim doroituulj tuild ni hurgehed hamguin ih uuregtei oroltsson hun shuudee teneg setguulchid uhsen elentsgee hiij ene aluurchingaas yariltslaga avdag bnaa

  • Hhh (November 04, 2015 4:24:36 pm )

    Byambasuren guai huudee ch 20-r togtooliin tuhai heleegui bsan tuhai sonsoj bsan nadaa helchihgui dee gehed ni chi naiztai biz dee gej hariulj bsan tuhai sonsoj bsan yum bna.

  • Зочин (November 04, 2015 11:22:53 pm )

    -Гаднын хөрөнгө оруулагч гэдэг тохиолдлын хүмүүс, тэд Монголын боловсруулах үйлдвэр юм уу, багаж хэрэгслийн үйлдвэрт хөрөнгө хийгээгүй Ердөө л Монголын уул уурхайг сонирхож, баялгийг нь цөлмөх гэж ирж байгаа. Тэдний хахуулиар амьдардаг, тэдэнд үйлчилдэг түшмэдийн бүлэг Монголд бий болсон нь бодит аюул. гэж Бямбасурэн гуай ямар зов дугнэж хэлээ вэ. Монголыг дампууруулах л улсууд бидний дээр сууж бна. Нэг л их юм мэддэг дуртэй улс бх юм. Ичнэ гэж ч естой угуй юм даа. Яана даа. Энэ Улаанбаатарыг хар. Омхий, утаа шороондоо дарагдсан хэдэн арван жилээр ингэж явах юм болоо. Одоо ард иргэдийн амьдрал улам уруудаж бна.

  • Anonymous (November 05, 2015 7:17:55 pm )

    Eruul enh baij bidendee uhaanaa hairla Byambasuren guai Mobgol ulsaa avarch hairla

  • Turbat (November 18, 2015 10:29:41 am )

    Монгол улсад нэг л арга заи залуус бид Ардын Хувьсгалын үйл хэргийг эхлүүлж,энэ бохир төрд Полный субботник хийхгүй бол өөр ямарч арга алга. Жагсаад үзлээ бид шаардлага тавьж хүргүүллээ гэтэл биднийг мал шиг үхэр монгол гэж доромжилж байсан. Өөрийгөө шатааж үзлээ монгол хүн бас л үл ойшоосон. Өлсгөлөн зарлаж суулт хийж үзлээ биднийг цагдаа хүчнийхэнээр задуулж баривчилж хүч хэрэглэн тараасан шоронд хийсэн зохиомол хэрэг үүсгэж, зарим залуучуудыг энэ амар муухай дарамталж биднийг мал мэтээр үзэж гадны улс орны өмнө монгол хүмүүсүүдийг илт доромжиллоо.Одоо ухаараач дээ залуучууд минь бидэнд үлдсэн цорын ганц арга Хувьсгал хийх л үлдээд бидний олон мянган залуучууд одоо засгийн эрхийг бид гуйж биш, гуядаж авах цаг болсон. Ардын Хувьсгалыг галыг мандан бадруулах дарийн утааг асаах цаг хэдийн болсон шүү. Үхэр монголоороо дуудуулж мал шиг тэнэг тайван эсвэл ноомой хүлцэнгүй дуугай аль эвэл бүүр аймхай байхаа хэзээ болих юмбэ ? Залуучууд бид хэдэн зуун мянгуулаа шүү дээ бидэнд боломж бии гарц ч бий. Зэвсэглэн хөдөлж бас болно шүү дээ. Эвээр болохгүй хүчээр гэдэг дээ. Бид эв санаа үзэл бодолоо нэгтгэн чин зориг гарган засгийн эрхийг авч энэ төрд үүрлэсэн хөгшин хулгайч нохдыг бид шийтгэн цээрлшүлэх боломж байна.Хүчирхийлэлд уриалсан гэж зарим нэг хэсэг бүлэг хэдэн мянган хүн тэгж бодох ч байж магад гэтэл үгүй эх орноо Колони болгохыг хүсээд байна уу бид, эсвэл үр хойчоо Африк тив шиг тахлагдсан газар өлсгөлөн боолын байдалтай үлдээхийг хүсээд байгаа юм уу ? Бид үнэн гэж шударга гэж ийм зүйл байдгыг бид хийж бүтээж чаддаг баялаг бүтээж чаддаг Монгол ухаантай гэдгийг харуулах болоогүй гэж үү ? Болсон шүү дээ
    Энэ 21 тэрбум долларын өртэй гэж байгаа энэ өрөндөө газраа өгөх ёстой гэж үү тэдний халааснаас бид буцаагаад авч чадна. Хэрэв та цөс ихт монгол хүн биш бол аймхай арчаагүй байдалтайгаа эвлэрээд ходоодноосоо хэтрэхгүй хэдэн халтар цаас хараад сонгуульд санал өгөөд ядуу тарчиг эх нутаггүй харийн Колоничлолд ороод гадны боол хийж бөгсийг нь долоогоод босгоны болоод яв, эс бөгөөс надтай санаа оноогоо нэгтгэж, эвлэлдэн нэгдэн сайхан ирээдүйг хамтдаа бүтээлцэх үйл хэрэгт гар бие оролцоно уу. ИРАК ИРАН АФГАНИСТАН СИРИ УКРАЙН шиг хүчтэй бас шуналтай гүрнийдийн хоол болгохгүйн тулд эдийн засаг эх орноо аврах энэ үйлсэд нэгдээч гэж уриалж байна. Үндэсний аюулгүй байдал ганхаад эхэлсэн шүү.Монгол залуучууд минь шинэ төр засагт бид байгуулж чадна.
    Миний бие санаа оноо бодолоо одоогоор 100 гаруй залуус Иргэний байгууллага ТББ хамтарч байгаа шүү.
    Халх Монгол цөс ихт залуу та нарт итгэж байгаа шүү.
    Бүх Монгол залуучуудаа гүнээ хүнтэтгэсэн Ш.Төрбат
    Имэйл хаягт нэгдэж болно. Санаа оноо бодлоо нэгтэгцгээе ! ! !
    [email protected]

antalya rent a car