Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны 5 давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна гэсэн дуудлагыг 20:57 цагийн үед Онцгой байдалд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа гаднаасаа цоочлуулсан байжээ. Аврах багийхан шуурхай ажиллаж гэрийхэн хаалгыг онгойлгож амжиж цонхоороо унах гэж байсан хүүг аюулгүй болгож, аавд нь хүлээлгэн өгчээ.
Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 12 давхрын цонхоор согтуу хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 22:59 цагт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн Г нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унах гэж байсныг орж цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарч аюулгүй болгосон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
baza (November 03, 2015 7:34:51 pm )
ter sogtuug ter chigt ni tulhehgui yasan yum be bas ter huuhdiin etseg ehiig torgoh huulitai bolmoor yumaa
1 Comment