antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2015 34 comments

Баривчлах тушаалтай “Либерти партнерс”-ийн Ч.Ганбат Сингапурт, “МТЗ”-ын Ж.Бат-Эрдэнэ Австрали руу зугтжээ

нийтлэсэн Admin

144651431056380e8608c66Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн бямба гаригийн шөнө гэрээс нь баривчилсан. Түүний хамт тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байжээ. Гэвч 31-ний бямба гаригийн өдөр нь Монголд ирэх байснаа баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн нь тогтоогдсон гэнэ. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Ж.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа бөгөөд и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хаасан байна.

“Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатын хувьд 2011 оноос буюу Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байх үеэс сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан. Баривчлах тушаал гаргах болсон гол шалтгаан нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг шалгаруулах ажлын хэсгийн дарга нь Зам тээврийн сайдын зөвлөх Ч.Ганбат, уг ажлын хэсгийн ажлыг хийх буюу өөрөөр хэлбэл Төмөр замын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг мөн л Ч.Ганбат орж ажилласан.

1 2

Хамгийн сонирхолтой нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн шалгаруулалтад MCKINSEY&CONSULTING, BHP PARIBAS CORPORATE& INVESTMENT, PILLSBURY WINTHROP SHAW PITTMAN гэсэн гурван компани шалгарсан байснаа яг Чингис бондоос санхүүжилтийг өгч эхэлмэгц гэнэт Ч.Ганбатын өөрийнх нь LIBERTY PARTNERS нэмэгдэж орсон байдаг. Энэ нь ашиг сонирхлын ноцтой зөрчил гэдэг үндэслэлээр шалгагдах нөхцлийг бий болгожээ.

3

Дашрамд дурьдахад эдгээрээс “Либерти партнес” л огт татвараа төлөөгүй, гадны гурван компани нь ядаж л манай улсын төсөвт татвараа төлсөн болохыг дорх хүснэгтээс харж болно.

4

Тэгээд ч “Либерти партнерс” л ажлын хөлс болох 800 мянган ам.долларыг бэлнээр авсан байдаг. Түүнчлэн Чингис бондын хөрөнгөөс хамгийн том үнийн дүнтэй зөвшөөрөлд гарын үсэг зурсан “эдийн засгийн алуурчид”-ын нэгдүгээрт 1.2 тэрбум ам.долларын гарын үсэгний эзэн, ЭЗХЯ-ны сайд асан Н.Батбаяр, түүний дараа “МТЗ”-ийн Гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ “аман хүзүүддэг” юм. Ж.Бат-Эрдэнийн тухайд “МТЗ” ТӨХК-ийн санхүүг ч барьж байсан, дэд захирал, гүйцэтгэх захирлаар ч ажиллаж байсан, ялангуяа санхүүжилт авах үед гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан нь анхаарал татдаг.

Цаашилбал “МакКинсей”-тэй чухам ямар гэрээ байгуулсан, гэрээгээр хэн, ямар үүрэг хүлээсэн, өнөөх зүтгүүрээ “Хаан” банкны барьцаанд тавьж байж төслийг урагшлуулсан гэдгийг дотор тус банкнаас авсан зээлийн зарцуулалтын задаргаа, “МТЗ” ТӨХК-аас зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн нэр бүхий гурван компани руу хэрхэн гүйлгээ хийсэн түүвэр, жишээ нь 1.6 сая ам.долларыг “МТЗ” ТӨХК-аас “МакКинсей”-д 2011 оны дөрөвдүгээр сарын 11-д ХААН банкнаар дамжуулан гуйвуулсан гадаад гуйвуулгын даалгавар зэргийг дэлгэж байна.

5 6 7 8 9 10 11 12

Магадгүй, эндээс Б.Батзаяатай холбоотой ямар нэг гүйлгээ илэрсэн учраас түүнийг хорьсон байх гэх таамаглалыг дэвшүүлэхэд буруутах зүйлгүй. Энэ түүвэртэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хяналт тавьж ажиллажээ.

13

Энэ хугацаанд Б.Батзаяа нь 2011.04.07-04.16-нд, 2011.06.08-06.11-нд, 2011.07.11-07.12-нд ганцаараа, 2011.06.15-2011.06.18-нд Х.Баттулгын хамт БНХАУ руу, 2011.07.18-07.22-нд Япон руу, 2011 оны ес, аравдугаар саруудад БНСУ руу тус тус явсан байдаг. Дээрх гүйлгээг шалгасны дүнд энэ хэргийг зайлшгүй шалгах шалтгаан үүссэн ч байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байсан. Одоо ч энэ шалгалт үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэвч шалгалт одоогоор үргэлжилж байна. Ийнхүү Х.Баттулга дээрх шийдвэрүүдэд огт гарын үсэг зураагүй, А.Гансүх тогтоол, тушаалаас бусдад бараг гарын үсэг зураагүй, харин хамгийн гол шийдвэрлэх гарын үсгүүдийг зурсан Б.Батзаяа баривчлагдаж, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар зугтчихаад байна. Энэ нь цаагуураа юуг хэлээд байна вэ гэдэг тун сонирхолтой байгаа биз. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсаны маргааш энэ “Хатиг” хагарсан нь тохиолдлын хэрэг яавч биш.

С.Лантуу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • zochin (November 03, 2015 11:42:09 am )

    5 dahi udur barisan gej bsanshd gehdee bol zuvshdee turd hohirol uchruulsan humuusiig bugdiig baria uul ni ene batzaya ih nudend dulaahan hun yum teglee geed yahavdee odoo deeres ni bayartsogt, s. bayar. batbold. elbegdorj. otgonbayar saikhanbileg geed…. tedniig shiitgeechee

  • Bold (November 03, 2015 11:51:18 am )

    Hogiin aimhai pizdaakuud. Odoo shuud Interpol zaral.

  • Od (November 03, 2015 11:54:41 am )

    Next hen be? Nen Dariuu 1 Bayartsogt 2 Cv. Batbold 3 Mangas Ene 3 iin idsen mongoiig olj garguulaad. Uls Ornoo Awartsgaa Vehr Mongolchuud aa!!!

  • Anonymous (November 03, 2015 2:28:47 pm )

    Балай юм.

  • Anonymous (November 03, 2015 3:50:08 pm )

    Ene novshnuud haa holdoh vee interpol gej neg goyo yum bii

  • er (November 03, 2015 4:14:07 pm )

    hyatad ugsaanii humuusiin yavuulgadaa er ni bol,ulsaa hudaldaj bga muu lalaruudiin hj bgal ajilshtee

  • er (November 03, 2015 4:16:46 pm )

    hiih yum ni oldohoo bsn muu lalruud,tsaana chini ard tumen chini uhleesht

  • Их заргач Шихихутаг (November 03, 2015 4:22:15 pm )

    Зохион байгуулагч бөгөөд нууц ноёнтон Х.Баттуулга, гүйцэтгэгч Батзаяа, Батэрдэнэ, Ганбат , хамжигч А.Гансүх, хатгагч Энхтуяа, Мөнхзул нарыг бөөнд нь үтэр түргэн хорьж шалга. хэлэх үг алга, МоАХ-ны даргаас Баттулгыг нэн даруй зайлуулъя,Хогийн новш Ардчлалын ариун байгууллагын ард нуугдаж хулгай зохион байгуулдаг мафийч, рекетч л юм байна да чаваас.

  • BAAGII (November 03, 2015 4:27:06 pm )

    Харин жинэхэнэ луйварчид юм биш үү

  • zochin (November 03, 2015 4:48:27 pm )

    ene setgegdeluud bugd zahialga .bugd Battulgiin esreg zohion baiguulj bgaa gedeg ni haragdaj bna.Enenii orond sy.batbold bayartsogt badamjunai ter nuurschidiin namiin humuusiig shalgaval taarna. Battulga bol ene humuusiin hajuud hiisen yumtai heleh ugtei ner tsever hun.

  • Anonymous (November 03, 2015 4:54:29 pm )

    Battulaga Bayartsogt Badamjunai 3 aas Mongoliig ergen sergeeh mongo olj awaach Lalruudaa!!!!

  • мгл (November 03, 2015 5:04:51 pm )

    Хэдэн жилиин омноос л луйвар хиигээд байсан нь тодорхой байсаншдээ. Хуулиинхан яагаад энэ луйварчдын толгойг илээд байсан нь сонин. Нямдорж л хааяа нэг шантааж маягаар хагас цухуйлгаад орхидог байсан . Одоо ториин томор нуурииг узуулж хайр найргуй ор ундэсээр нь цэвэрлэж авах хэрэгтэй

  • Irgen (November 03, 2015 5:06:44 pm )

    Ard tumen mini yana ene luuvirchidiig unen boluu unen dol turgen eh ornoo hulgaicuudaas cevrelj zasgiin gazar, ih hurliig ogcruulj , taraaj turiig zuv tolgoitoi bolgoy! Bymbasurengui baterdne gan baatar uyanga davaasuren bolorculuun geh metiin zuv bodol zuv setgeltei ard tumend sanalaa ugye!!!dutagdaliin hajuugaar duugui ungrugch elvegdorjiig ard tumen mini erguulen tatya!!!

  • irgen (November 03, 2015 5:22:35 pm )

    14 say dollar idsen 3 jil suugaal garaad irsen ch usreel jil suuna

  • зочин (November 03, 2015 5:37:18 pm )

    буруутай хүмүүс нь зугтаад, гэмгүй нэг нь золиос болоод баригдчихсан байх даа

  • irgen (November 03, 2015 6:19:20 pm )

    Gambi shorond hoorhon bandi bolnoo

  • ТОРГУУД ЗАЛУУ (November 03, 2015 7:36:01 pm )

    МОНГОЛ УЛСЫН ШУДАРГА,ЭРЧ ХҮЧТЭЙ ИРГЭН БҮР ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНЫГ УУХАЙЛАН ДЭМЖИХ БОЛНОО.ХАРИН Ч САЙН ЮМ БОЛЛОО.

  • Зочин (November 03, 2015 9:30:29 pm )

    Нөгөө монголын төлөө зүрх нь цохилоод байсан Х.Баттулгын жинхэн нүүр нь гарлаа. Энэ удаа мань хүн өнгөрсөн. Одоо нөгөө СПИРТЫН хэргийг нь сөхөж үнэн мөнөөр нь гаргах байх. Спиртын хэргээ том нөхдүүдээр янзлуулж уснаас цэвэр гарсан нөхөр дөө. Одоо тэр нөхөд нь үгүй шинэ нөхдүүд байгаа болохоор яаж аргалахыг нь харцгаах үлдэж. Үнэхээр овжин ажилласан байна шүү. Үүнд нөгөө алдартай ФОРТУНА холбоотой. Батбаяр ямар ч байсан хувиа авсан байгаа. Ёстой холбоотой нөхдүүд хөвөрч өгөндөө. АТГ-т маш сайн ажиллаж байна. Бид та бүхний талд байгаа. Энэ хулгайч цагаан захтангуудыг энэ нийгмээс арчаад өг. Эдний идэж уусан мөнгийг бид төлж байна шүү дээ.

    • ХАЛИУН (November 04, 2015 9:21:52 am )

      Либерти партнерс” л ажлын хөлс 800 мянган ам.долларыг бэлнээр авсан . Мафийн кинонд гардаг ч хичнээн чемодан болсон бол. ХА Ха ХА

  • Ансаа (November 03, 2015 9:53:51 pm )

    Эд нар АН -ыг үнэхээр гутаалаа. Энэ Ганбат Бат -эрдэнэ Баттулга/жэнко/ Гансүх ….. нар ТВ -ээр нээх мэдэмхийрээд байсан бүгд үгсэн хуйвалдсан луйварчид байжээ. Цагдаагийн шударга хөвгүүд зоригто ажиллах байхаа.

  • БАЯН МОНГОЛ (November 03, 2015 10:26:01 pm )

    БАЯН МОНГОЛЫГ ЯДУУ МОНГОЛ БОЛГОСОН ХҮНИЙ НЭГ НЬ ЯАХ АРГАГҮЙ МӨН БАЙХАА ОДОО Л МОНГОЛЫН ХУУЛЬ ЗӨВ ЗАМ УРУУГАА ОРЖ БАЙНА ДАА ТӨМӨР ЗАМЫН НЭРЭЭР АСАР ОЛОН ЗУУН САЯЫН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ХУЛГАЙ ЛУЙВАР БОЛГОСОН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙХАА

  • Anonymous (November 03, 2015 10:38:13 pm )

    өршөөлийн хуулийн үнэн үүр царай ил гарлаа биш үү одоо зугтаахаас өршөөгдөх өнгөрлөө гэр бүл чинь их зовно шүү иргэн ирж шоронд суу

  • Moron (November 03, 2015 11:29:06 pm )

    Butsaj oloj irehvv tsagdaa nar ?

  • ТОРГУУД ЗАЛУУ (November 03, 2015 11:36:13 pm )

    ЭНЭ ХАРИН Ч САЙН ЮМ БОЛЛОО ОДОО Л ХЭН ГЭДЭГЭЭ ХАРУУЛАХ БОЛОМЖ ГАРЧ БАЙНА.ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНЫГ ШУДАРГА,ЭРЧ ХҮЧТЭЙ,ХЭНЭЭС Ч ХАРААТ БИШ,ЭХ ОРНОО ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЫН ИРГЭН БҮР УУХАЙЛАН ДЭМЖИХ БОЛНОО…

  • зочин (November 03, 2015 11:53:31 pm )

    Баттулгад итгэж байна тануус юугаа мэдэж догсоод байгаа юм

  • zochin (November 04, 2015 12:00:26 am )

    battulga ta yu hiigeed bna. ene burmaa avgai batzaya ednarchin tanii hun bishuu. raaach dee novsh yumaa

  • batbileg (November 04, 2015 5:10:58 am )

    Barivchiltalaa l iu ch medehgui medrelteed l baisan uu, lalruudaa, Elbegdorj bugded buruutai, ehelj hoorondoo huivaldaj mungu huvaaj idetsgeene. daraa ni Elbegdorjtonguudin ugend orohgui bol gutgeleg, mun barivchilgaa yavagddag. Elbegdorjiin ued mongold barivchildag mood bolood udaj baina. ehneesee hariutslagatai alban tushaald, turiin alband mash sain sudalj medleg chadvar unench shudarga humuusiig ajilluuldag ium, erunhiilugch ni hulgaich hudalch bolohoor buh ongorhoi tsoorhoi turiin albig hulgaich naraar duurgesen, medleg meregjilgui. Gadaadad mongolin elchin saidin yamduud bituu hudalch hulgaich turiinhnii turul sadanguudaar byalhaj baina.yamar ch bolovsrolgui hudlaa diplom hudaldaj avsan shaarnuud shunaltaad shulegneteed l gadaadaar duuren , diplomatuud gene shuu, uhsen elentseg hulintsagiinh ni diplomatuud boldoo. hel us ch baihgui. shavaruud.uls sunuj muhuj baina.

  • ХАЛИУН (November 04, 2015 8:39:39 am )

    100 эрхэм нэвтрүүлэгт А.Гансүх би хууль гээд томроод байсан яасан бэ? Хууль бус ажил явуулсан бол зогсоохгүй яасын. 2010 онд Төмөр замын бодлого баталсан гэхэд 5 жил юу хийсэн бэ.

  • ХАЛИУН (November 04, 2015 8:42:29 am )

    Гадаадад байсан Ганбат их хаялгаар огцом баяжсан даа. Нэг сайхан өдөр л 2 сая доллар буюу 4 тэрбумтай

    • ? (November 04, 2015 4:13:01 pm )

      Чи яаж мэдэж байгаан

  • Ансаа (November 04, 2015 8:59:07 am )

    Энэ Ганбат гэгч нь 100 эрхэм нэвтрүүлэгт хүмүүсийн тархи угааж байсан нь илт байсан, гээд яасийм?, өөртөө л бөөн зовлон хураасан. Монголдоо ирж чадахгүй, шударга шүүхээс үхтлээ айж байгаа.

  • үнэн үг (November 04, 2015 10:23:33 am )

    Энэ Батзаяа хэд хоногийн пян даачихаар нөхөр байж магадгүй. Эсвэл бие муутай үхлээ хатлаа гээд унах юм болвуу?Ёр нь энэ хулгайч нар тийм бие муутай юм бол яах гэж хулгай хийдэг юм бол?

  • Зочин (November 04, 2015 11:09:34 am )

    Угаасаа Баттулгын гар хөл болсон нөхөд маш их мөнгөний асуудалтай орооцолдсон нь харагдаж байна. Баримт нь тодорхой бол асуудлыг даруй шийдэх хэрэгтэй. Энэ Ганбат гадаад бүх асуудлыг зохицуулдаг.

  • hi (November 04, 2015 11:23:15 am )

    Mongoo avaad l margaash hyatad Singapur solongos ruu yavaad ogdog um bna neg sariin dotor heden ch udaa yavaad bgaa umbe dee tegeed yavah bolgondoo ulsiin zardlaar yavdag umaa bas Yaasiin ter ih hulgailsan mongooroo yavahgui iim baliar hulgaichuud bgaa umdaa Battulgiin naizuud Zugeer neg ard tumnii toloo setgel ni zovsondoo UIH-d suudagggui bhgui Hemjeegui Ih mongo hulgailah gantshan garts bdag um ter ni Ter ni UIH-d suuh said darga boloh Tegeed l uheldeed bdag bhgui naaduul chini

antalya rent a car