antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2015 7 comments

“Чингис” бондоос 199.1 сая ам.доллар авсан Солонгос эр хаана явна

нийтлэсэн Admin

zurag0526Єнгєрсєн баасан гарагт ЗТЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрvvгийн цагдаагийн газрынхан баривчилсан талаар ємнєх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл тvvнийг баривчилсантай холбогдуулан улстєрийн хvрээнд нэлээд том бужигнаан оров бололтой. Учир нь Б.Батзаяаг баривчилсан талаарх мэдээллийг єчигдєр УИХ-ын гишvvн Х.Баттулга сэтгvvлчдэд хийж “Зам тээврийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг улстєрийн захиалгаар баривчилсан. Б.Батзаяа бол зарчимч хvн” зэргээр хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.

Ямартай ч АН-ын хэсэг нєхєр єнгєрсєн жилээс хойш Б.Батзаяагийн талаарх баримтыг цуглуулж хуулийнханд єгсєн гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл єнєєдєр энэхvv vйл явдал биелэлээ олж тvvнийг баривчлах болсон нь энэ аж. Хамгийн гол нь “Чингис” бондын мєнгєнєєс солонгос нєхєд нэлээд хэдэн саяар яригдах хэмжээний мєнгийг салхинд хийсгэсэн нь гарцаагvй vнэн.

Єєрєєр хэлбэл, тухайн vед “МТЗ” ТЄХК нь “Чингис” бондын мєнгєнєєс 199.1 сая ам.долларыг “Самсунг СТ” компанийн данс руу шилжvvлжээ. Харин “Самсунг СТ” нь туслан гvйцэтгэгч 13 компанидаа 65 сая ам.долларыг хєрс, шорооны ажлын хєлс болгож шилжvvлсэн гэнэ. Харин vлдсэн мєнгє нь юунд зарцуулагдсан нь одоогоор тодорхойгvй байгаа учраас vvний учгийг тайлахаар хуулийнхан нэлээн няхуур ажиллаж байгаа аж. Бидний олж мэдснээр Б.Батзаяаг цагдан хорих болсон шалтгаан нь тvvний хувийн данс руу нэлээд хэмжээний мєнгє орсныг Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан тогтоогоод байгаа аж. Єєрєєр хэлбэл, Самсунг компанийн дансанд орсон мєнгєний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь монголын нэр бvхий хvмvvсийн данс руу орсныг хууль хяналтынхан тогтоогоод зогсохгvй уг мєнгє хоёр дансаар орж ирээд, дотоодын нэгэн банкаар дамжуулагдан таван хvний дансанд орсон байна. Тиймээс л энэхvv мєнгєний угшлийн цаад эздийг нь ЗТЯ-ны тухайн vеийн нєлєє бvхий удирдлагууд гэж хардаж буй бололтой. Энэхvv дуулиан болсон асуудал єнгєрсєн оны дєрєвдvгээр сард царигийн асуудлыг хєндєж эхэлснээр “Шинэ тємєр зам” тєсєлд зориулан гаргасан баримт бичгvvд нь хоорондоо зєрчилдєж єдгєє ашиг сонирхлын элдэв маргаан дагуулж ийнхvv эрх мэдэл бvхий албан тушаал хашиж байсан эрхмийг цагдан хорилоо гэх сэтгэгдлийг нийгэмд тєрvvлэх боллоо. Эндээс харахад АН-ын дотоод зєрчил дээд цэгтээ хvрч УИХ-ын сонгуулиас ємнє хэсэг бvлэг хvнийг намнахаар шийдсэн нь энэ бололтой. Єєрєєр хэлбэл, “Шинэ тємєр зам” тєслийн ажлаар далимдуулан нєлєє бvхий олон эрхмийг Б.Батзаяагийн араас шалгуулах болов уу хэмээн эх сурвалж мэдээлж байсан. Гэтэл энэхvv хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн тєвийн дарга Б.Баатархvv “Зам тээврийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрvvгий хуулийн 148-р зvйлийн дєрєвдvгээрт зааснаар “Бусдын эд хєрєнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бvлэг, гэмт бvлэглэл vйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлсэн. Одоогоор хэрэгт мєрдєн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгvй мэдээлэл єгєх боломжгvй” гэсэн албан ёсны тайлбарыг єгч байна. Юутай ч “Чингис” бондын мєнгєнєєс санхvvжилт авсан “Самсунг” компани “Ухаахудаг- Гашуунсухайт”-ын чиглэлийн 267 км тємєр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн ч дээр дурьдсан “Чингис” бондын мєнгє болох 199.1 сая ам.доллар салхинд хийссэн нь тодорхой боллоо. Тэгэхээр энэ хэрэгт маш олон хvн татагдаж, “Чингис” бондын мєнгєєр халаасаа дvvргэсэн бэ гэдэг их аянд хуулийнхан нэгжлэг хийхээр болчихоод байна. Гэхдээ дуулиан тариад буй “Самсунг” компаниийн захирал Солонгос эрхмийг манай хууль хяналтынхан одоогоор баривчлаагvй байгаа гэх юм билээ. Уг нь мань хvнийг барьсан тохиолдолд тvvнээс маш олон хэргийн гогцоо гарч буруутан нь тогтоогдох ажээ.

Р.Саруул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (November 03, 2015 10:57:21 am )

    Авсан солонгос хүнийг эрж маяглахаас авилгал аваад Чингис бондноос өгсөн монгол төрийн түшээгээ олход шалгахад мөнгөө салгаж улсынхаа санд төвлөрүүлэх амар.шудрага үнэнд нийцэх бизээ. Бод сэтгэ.

  • зочин (November 03, 2015 5:43:28 pm )

    САМСУНГИЙН ЗАХИРЛЫГ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ХАМАГ ТОМ ТӨСЛҮҮДЭД ЯАГААД ЗӨВХӨН ТЭДНИЙ КОМПАНИ ШАЛГАРДАГ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ШҮҮ.

  • irgen (November 03, 2015 7:41:50 pm )

    Batbayr altanhuyg 2 medej bgaa shdee

  • Евен (November 04, 2015 2:57:46 am )

    Зугээр л монголчууд энэ жужигийг зиогоод нэг золиосны солонгоыг гаргаж ирээд л оорсдоо бух монгийг нь аваад л идчихсэн бхгуй юу бугдыг монголчууд зохион байгуулсан асуудал уусвэл со руу чихчих санаатай гэхдээ со амьд бга юу гэдэг сонин

  • Anonymous (November 04, 2015 1:29:14 pm )

    eruuden

  • Anonymous (November 04, 2015 4:55:05 pm )

    Их мөнгө идэгчидийн мөрөөр орсон уу орсон жилийн дараа тэднийг цагаатгана хуулийнхан мөнгө идэгчидийг шийтгэх биш түүн дээр нь дарамталж байгаад томчууд нь хувь хүртэх аргаа сайн мэднэ одооноос зохион байгуулаад эхэлчихсэн байгаа

  • Anonymous (November 04, 2015 4:56:27 pm )

    ene ynen shuu

antalya rent a car