Өнгөрсөн 10 сарын 9-нд хоёр цагдаагийн алба хаагчид нэгнийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид “Горхи-Мэлхий хад” амралтын газарт амарсан байна. Гэвч тус амралтын газар энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө албан хаагчид хоорондоо маргалдаж улмаар 1975 онд төрсөн Х-г 1985 онд төрсөн Ө гэгч нь амь насанд нь хүрчээ. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн хэргийг мөрдөх хэлстээс шалгаж дуусаад өнгөрсөн баасан гарагт прокурорын хяналтад ялын дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Далаа (November 02, 2015 4:52:00 pm )
Цагдаагийн одоогийн ажилтнуудыг хууль сахиулдаг гэдэгт би итгэдэггүй. Дээр үеийн цагдаа нар л биднийг хамгаалдаг байждээ.
-
үнэн (November 04, 2015 8:16:16 am )
одоогийн цагдаа нар иргэдийг хамгаалдаг биш айлгадаг болсон шүү дээ намайг бага байхад ий хадний мангай гэж айлгадаг байсан бол одоо ий цагдаа гэж айлгадаг болсон шүү дээ
2 Comments