antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2015 51 comments

Халхголын 30 мянган га газрын асуудалд Т.Бадамжунай холбоотой юу

нийтлэсэн Admin

gdfshfghЛ.НОМИН

Саяхан болтол Халхгол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах нь зөв, буруу гэсэн маргааныг 500 мянган га газрын хэмжээнд л ойлгож байлаа. 500 мянган га газрыг гадаадынханд өгөх нь, чөлөөт бүс байгуулах нь ашиггүй гэх үзлээр нэгдсэн хэсэг бүлэг хүн жагсаал цуглаандаа ч тулсан.

Чухам яагаад зүүн хязгаар нутагт хэсэг газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэв гэхээр байгальд эрсдэлтэй, эрдэмтдийн судалгаа хийлгээгүй гэх тайлбар хэлж буй. Чингисийн талбайд болсон жагсаалаар Халхгол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан. Тэр жагсагчдаас бодит байдалд Халхголд ямар нөхцөл байдал үүссэнийг очоод үзсэн нь хэд байсан бол гэж асуухад хариулах нь хэд бол. УИХ-ын 75 дугаар тогтоол гараад Дорнод аймгийн Халхгол суманд 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэр гарснаас хойш Засгийн газар, холбогдох яамдаас ямар арга хэмжээ авсан бэ гэхэд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх голын чөлөөт бүсийн тогтоол гарсны дараа Засгийн газраас, ХХААЯ-наас ямар ч шийдвэр гараагүй. Чөлөөт бүсийн захирагчийн алба байгуулагдаагүй.
Ерөнхий төлөвлөгөө баталсны дараа чөлөөт бүсийн захирагчийн алба байгуулагдах ёстой” гэж тайлбарласан.

Р.Бурмаа сайд Халхгол сумаас хөөгдсөн тухай мэдээллийг өнгөц харахад цаанаа ямар нэг учир, шалтгаантай байсан төдийгүй хөөхийн учиг зөвхөн чөлөөт бүстэй холбоотой биш болох нь илчлэгдэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ажил нь эхлээгүй байгаа чөлөөт бүсийн анхны шийдвэрээс зургаан жилийн өмнөх үйл явдлыг сөхөх шаардлагатай болно.

“Korea IT Times” сонины 2011 оны гуравдугаар сарын 11-ний дугаарт “Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 га газар худалдаж авлаа” гэдэг мэдээ гарчээ. Энэ мэдээнд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa сална гэсэн байна. Дорнод аймгийн Засаг даргын орлогч н.Дамдинбазар, Ким Хак Су гэх Солонгосын талын нарын зураг уг мэдээнд хавсаргаж.

Түүнээс гадна “Future Directions International” хэмээх Австралийн бодлого судлал, дүн шинжилгээний байгууллагаас гаргадаг долоо хоног тутмын мэдээ, Хонконгт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, “Corn & Soybean Digest” гэдэг Америкийн хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэгт Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарч байв.

Энэ мэдээ 2011 онд гарсан хэдий ч газар өгөх шийдвэр нь 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд гарсан байгаа юм. Халхгол сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоолоор БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хансолмо” ХХК сумын нутаг дэвсгэрт фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тариалах зорилгоор бэлчээр ашиглах хүсэлт гаргасныг хэлэлцээд сумын гуравдугаар багийн нутгийн долоон байршилд 30 мянган га газрыг ашиглуулахаар зөвшөөрч, сумын Засаг даргад үүрэг болгосон байна. Энэ өдрөө Халхгол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар “Хансолмо” компанид 30 мянган га газар ашиглуулах захирамж гаргажээ. Газар ашиглах эрхийн 0002397 дугаартай гэрчилгээгээр 30 мянган га газрыг фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тарих зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулах гэрчилгээг мөн л 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөө олгосон байгаа юм. Газрын асуудал өдөртөө шийдэгдсэн шилдэг жишээ гэж үүнийг л хэлэх байх. Засгийн газраас Халхголыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгон хөгжүүлэх тухай тогтоол 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гарсан боловч ажил хэрэг болж чадалгүй замхарсан.
Ашиглуулах гэсэн үгийг газрын гэрчилгээнд бичсэн байгаа ч үүнийг Солонгосын хэвлэлүүд болон дээр дурдсан гадаадын мэдээллийн хэрэгслүүд газар худалдаж авсан гэж мэдээлснийг дахин сануулах нь зөв болов уу. Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн мэдээгээр 1 га газрын хамгийн доод ханшийг 1300 ам. доллараар гэж боджээ. Хэрэв энэ тооцоогоор бодвол Халхголын 30 мянган га газрыг нийтдээ 39 сая ам.доллараар худалдаж авах нь гэсэн үг.

Ингээд зогссонгүй өөр ч баримт араасаа хөвөрнө. 2011 онд Халхгол сумын ИТХ-ын дарга Буяндэлгэр уг шийдвэрийг хүчингүй болгож цуцалсан ч мөн оны есдүгээр сарын 19-ний өдөр Халхгол сумын Засаг даргын А/77 захирамжаар “Хансолмо” ХХК-д олгосон газрыг “Үйзэн тал”, “Цог октаэдр”, “Ашдын нөхөр” гэх гурван компанид шилжүүлжээ. “Үйзэн тал” ХХК-нд 14232 га, “Цог октаэдр” ХХК-нд 6917 га, “Ашдын нөхөр” ХХК-нд 4861 га газрыг шилжүүлэн авсан байгаа юм. Энэ компаниуд нь цааш нь өөр аж ахуйн нэгжүүдэд дамжуулсан аж.

Солонгосчууд 2011 онд Дорнодын тал Халхын гол сав нутaгт 330 мянга гаруй га газар худалдаж авсaн гэж Австрали, АНУ, Азийн мэдээллийн хэрэгслүүд зарлаж байсан тухай өмнө нь хэвлэлүүд бичиж л байсан. KOICA- тай байгуулсан гэрээнд Монгол талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөлөгчид 2011 оны гуравдугаар сарын 10-нд үзэглэсэн ч тухайн үед Монголын Засгийн газар ямар ч тайлбар өгөлгүй нам дарж байсан.

Тэгвэл тухайн үед Сү.Батболд Ерөнхий сайд, Т.Бадамжунай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байсан юм. Дорнод аймгаас УИХ-д тухайн үед ажиллаж байсан гишүүд тойргийнх нь сумын газар нутгийг худалдаж байхад юу хийж явсан бэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Компаниас компани дамжуулан зарсан 30 мянган га газрын талаархи мэдээллийг ил гаргасан хүн нь буруудаж суугааг хэрхэн тайлбаолах бол. Газар нутгийнхаа төлөө гэх сүржин нэртэй, даржин хөдөлгөөнүүд хаана явж, юу хийж байсныг ч мөн асуумаар. Зургаан жил хав дарагдсан Халхголын 30 мянган га газрын тухай одоогийн гишүүд нь ч яагаад юу ч дуугарахгүй байгаа нь хачирхалтай биш гэж үү. “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сануулж, төр төмөр нүүрээ харуулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох цаг болсон.














Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

51 Comments

  • зочинзочин (November 02, 2015 11:20:46 am )

    далд орж үхмээр хүн нэг байгаа юм

  • saraa (November 02, 2015 11:32:05 am )

    Ene zasag darga odoo yu we ene gazriin chin toloo bidnii emee uwuu tulaldaj ywsan ym gadnii xvnd bish xarin bid uursduu ashiglaj taria nuguugu tarix estoi ym gants 2 xvnii ashig sonirxol xeden xaltar tsaasnaas bolj ex ornoo busdad ogch baiga uls ymar mulguu uls we xalx goliin ene gazar chin tvvxen gazar xen umchlux we gewel MONGOL XVN end amidarch ajillax estoi ym

  • junai (November 02, 2015 11:32:36 am )

    Shalgaad unen bval tsaazalsanch bagadnaa

  • Ард түмэн. (November 02, 2015 11:51:14 am )

    Эх орноосоо урвагчидыг цаазал

  • Anonymous (November 02, 2015 11:55:58 am )

    хууль хэрэгжүүлдэг хүн алга болж дээ гадны иргэд хуулын мэддэг учраас дураараа дургих юм даа цаагуураа хичнээн мэдэгдээгүй газар шороо газар нутгаа өгч байгаа бол доо

  • hhhh (November 02, 2015 12:07:00 pm )

    ene badamjunai tang shalgabal ix um garna daa gazriin chenj abilgachin xvn atg shalgabal taarna da ymar ch ix shunal bee berd bolox bxdaa

  • Ganaa (November 02, 2015 12:22:08 pm )

    Ene odoo yu ve.gazar nutag,eh ornig mini hen durtai ni zarj,zahirah,hen durtai ni zugeer avdag yu bolj bnaa.Ard tumen mini iim muusain umnuud bidnii ovog deedes ami nasaa ogon bj Mongolin ARD TUMEN bidend ovluulj uldeesen gazar ornig ingeed l naimaaltsaj bdag.Tsazalsan ch bagadna.Gazar bolon litsenziin zovshoorol,hen heden ond hend olgoson,ymar humuus,uun dotor gadnihan yaj ashiglaj bgaag sonin hevleleer zarlachee,shalgaachee.

  • kkk (November 02, 2015 12:30:15 pm )

    өөрсдийн хийсэн булхайгаа бусдаас хайхдаа гаршсан улс юмаа,бидний өвөг дээдэс утсан чинээ улаан амиараа эх орныхоо сөөм газрын төлөө яаж тэмцэж байснийг үеийн үед бид мартах ёсгүй юм шүү.Жаахан ч гэсэн улсаа бодооч

  • Зочин (November 02, 2015 12:41:33 pm )

    Хаана газрын наймааны тухай яриа гарна тэнд галуу хошуут Бадамжунай гэх нехер нэр холбогдож байдаг ба цагдаа тагнуул АТГ,хууль хяналтын аль ч байгууллага туунийг хараагуй, узээгуй, мэдээгуй байдаг нь энэ нехер хэр зэргийн том гар болох нь тодорхой!!! Хэзээ нэг цагт нар гийж, хууль хяналтын байгууллагад шалгагдах байлгуйдээ БАДАМШУНАЛ гуай!!!

  • unen ug (November 02, 2015 12:52:09 pm )

    ene Badamjunai,Sugar,Bathuu,Bayartogt,Bayar,Otgonbayar nariig shalguulah yumsan.ih no-toi humuusdee

  • Anonymous (November 02, 2015 1:04:19 pm )

    зүгээр л нэг сумын дарга ийм их газрыг гадны улсад өгч чадахуу цаана нь маш том түлхээс байж л ингэнэ

  • Anonymous (November 02, 2015 2:48:21 pm )

    Бадамжунай сү батболд нарыг сайн шалга монголыг зарж хэдэн үеэрээ гадаадад амьдрах хөрөнгөө босгосон нөхдүүд дээ

  • irgen. (November 02, 2015 3:18:54 pm )

    Mongol ulsiin gazraar oroldson bolgoniig ard tumnii shuuheer oruul.

  • Zochin (November 02, 2015 4:13:13 pm )

    Burmaag eserguutseed hooj tuugaad baisan nuhud odoo icheesee uchir nachiriig ni sain oloogui medeegui baij buruu gariin nuhuduuded huurtaat l yavj bh gej de

  • MNG (November 02, 2015 5:26:32 pm )

    Наад шийдвэр гаргасан хүмүүсийн нэрийг хар аа. Ёстой чононд хонио хадгалуулдгийн үлгэр биелэлээ олж дээ. Новшнууд 2016 оны сонгуулиар битгий харагдаарай. Тэр чигээрээ далд ор,

  • Ganaa (November 02, 2015 5:31:08 pm )

    Naad hujaa tsaraitai muuhai Owgonoo suulagaachee Ter Aawihan gerlvvn. Fuck this Vher Mongolchuud!!!!!

  • иргэн (November 02, 2015 6:19:49 pm )

    Үүнийг мэдсэн бол 2016 онд МАН битгий санал өг. Бусдаар ч битгий өгүүл. Тэд гарч ирвэл Халх гол байтуугай Монголыг үгүй хийнэ

  • Zochin (November 02, 2015 6:22:35 pm )

    Mangas badamjunai yasan hanaj tsadadgui luibarchin be odoo chi bolno sh dee setgel chin hanahgui baina uu arai dendeneeee

  • Zochin (November 02, 2015 6:24:07 pm )

    Junai mangas uhbel taarna

  • Onon (November 02, 2015 7:06:32 pm )

    Naad Ugly owgonchin Shorond bj bh yostoi pizdaa shdee.

  • Зочин (November 02, 2015 7:29:24 pm )

    Бадамжунай амьд байгаа юм уу????

  • УБ дахь нутгийн иргэн: (November 02, 2015 7:35:09 pm )

    Халхголд Чөлөөт бүс хэрэгтэй. Гэхдээ Бурмаагийнх шиг биш. 2010-аад оноос Сү.Батболд ЕС байхдаа зүүн хойт Азийн орнуудад ХАА-н бүтээгдэхүүн нийлүүлэх хэлцэл хийж эхэлсэн. Энэ үеэс ХХАА яамныхан Халхгол төсөл гэдэг халхавчаар Халхголын газар тариалангийн газрыг мэдэлдээ авч, 40 мянган га газрыг шинээр хагалах санал тавьж байсан. Хилээр ХАА-н бүтээгдэхүүн гаргах асуудал шийдэгдээгүй учраас энэ төсөл, төлөвлөгөөнд дурьдсан нэг ч ажил хийгдээгүйд Халхголчууд дургүй байдаг юм. Одоо Халхгол чөлөөт бүсийн талаарх БУрмаа сайдын мэдээлэлээс үзвэл Халхгол төслөөс ялгарах юм алга. Чөлөөт бүсийг зөвхөн МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 10-20 мянган га-д байгуулахад хангалттай. Ганцхан Халхгол ч биш Баян-Уул, Эрээнцав, Чойбалсан зэрэг хилийн боомттой сумдыг МАА-н эрүүлжсэн бүс болгох талаар эхлээд ажилламаар. Сумын Засаг даргын МАА-н эрчимжсэн аж ахуй байгуулах, хадлангийн зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэр гаргасныг буруутгаж болохгүй: Бурмаа сайдын ярианд итгэмээргүй зүйл их байгаагаас гадна төрийн нэрээр худал ярьж, бас рекетлэж байгааг зөвтгөх ямарч үндэс байхгүй. Газар нутгаа хамгаалсан иргэдийг эхнээс нь торгоод эхэлснийг засгийг ард түмнээс хөндийрүүлж буй хорлон сүйтгэлт гэж хэлмээр байна.

    • бичка (November 03, 2015 10:00:12 am )

      наад нөхдөө нутгийн иргэд маань гомдол гаргаад шалгуулж болдоггүй юм уу үнэн худал мэдэгдэхгүй ийм юм бичэж байхаар хуулийн байгуулгаас нь тайлбар авмаар байна СЭТГҮҮЛЧИДЭэЭ ?????????????????????????????????????????????????

  • УБ дахь нутгийн иргэн: (November 02, 2015 7:52:14 pm )

    Нөхдийн хүсэлтээр доорхи мэдээллийг нэмж байна.Миний хувьд Бурмааг маш х үнэлдэг, шударга үнэний дуу хоолой гэж хүндэлдэг байв.Давхар дээлийг маш хүчтэй эсэргүүцэж байснаа, өөрөө сайд болчихоороо арчаагүй зөвтгөл хийсэнд нь үнэн ой гутсан. Нөхдийн хэлж буйгаар бол Дорнодын АН-ын дарга болж эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд өрсөлдөгч АН-ын нөхдөө цагдаагаар шалгуулж, дарамтлуулсныг намын нөхдийнх нь олонхи нь эсэргүүцэн, намын дарга болголгүй “хөөсөн” гэнэ: Өөрөөр хэлбэл санаандаа хүрэхийн тулд цагдааг их ашиглаж гаршсан юмуу гэж бодогдож байна. Мөн Халхголынхны дунд Монхангайн Сэргэлэн гэдэг хүн Хайлаарт -Би Халхголын чөлөөт бүсийн захирагч болно гээд, бизнесменүүдтэй тохиролцоо хийж явна гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа газар авсан нь эсэргүүцлийн нэг том шалтгаан болж байгаа юм байна. Энэ талаар Бурмаа сайд болон Сэргэлэн нар олон түмэнд хариулт өгөх хэрэгтэй байна:

    • Зочин (November 17, 2015 4:50:19 pm )

      МОНХАНГАЙ гэдэг компанийг анх уусгэн байгуулах гэж Зуунхараагаас “ХАРАА” нэртэй архи авч ирэн “БАТАЛГАА” гэсэн нэрээр архины беглее дээгуур хендлен наалт нааж 1995-1998 оны уед нэг шил архийг 1300тег-еер авч,1600 тег-еер зарж байсан баруун гар нь хатингир СЭРГЭЛЭН нэртэй нехер байсан санагдана. Дараа нь МОНХАНГАЙ гэрээт дилер нэртэй байгууллага байгуулж,48-р сургуулийн ард архины беений тев нээж байсан байхаа…

  • amar (November 02, 2015 8:57:57 pm )

    MAH-n nugel ni nudere garch bna.

  • zochin (November 02, 2015 11:23:09 pm )

    Ene Junaig yagaad shalgahgui bna. Gazar bairni aguu manga

  • zochin (November 02, 2015 11:39:35 pm )

    Burmaag ch ter, gadniihand gazraa ogson buh humuusiig eserguutsej ba.

  • үнэн Тэр (November 03, 2015 11:52:33 am )

    Халх голын 30 га-д Бадамжунай холбоотойгоос гадна Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат ч холбоотой учир нь энэ шуугиан гархаас өмнө энэ 2 хүн халх голруу хоёулаа хэдэн нохдын хамт яваад ирсэн юу хийж явсан гэхээр энэ шуугианыг урьдчилаж мэдээд нэрээ цэвэрлэх хор найруулж байгаад ирсэн.

  • иргэн (November 03, 2015 12:54:55 pm )

    Бадамжунго, Эрээнбат 2 хэзээч ард түмний төлөө юм хийхгүй. Амиа бодсон арчаагүй хулгайч нар

  • иргэн (November 03, 2015 3:33:40 pm )

    сөрөг хүчин гээд байгаа энэ хэдэн нөхөд нийлж байгаад зарцан байх л даа тэгээд одоо дугарч чахгүй байхгүй юу даа

  • zocnin (November 03, 2015 7:18:39 pm )

    ene badamnjunai xulgaicn nuugdaj nuugdaj bgad conguuli doxoxoor xumcaa nuucan muur nsig il garad irexima jinxene xulgaicn hsy

  • зочин (November 04, 2015 8:04:08 am )

    БАДАМЖУНАЙ одоо хүртэл хахаж үхээгүй амьд байгаа юм уу Эх орноо зарсан ,газар нутгаа худалдсан сумын дарга МАН ын хувилдаануудыг бүгдийг нь цаазал ,өөр
    бодох юм алгадаа АРД ТҮМЭН МИНЬ

  • зочин (November 04, 2015 10:59:08 am )

    Халх голын газрыг Сү.Батболд Бадамжнай нар авах гэж дорнодод 2удаа очиж бсан.Тэгээд ЗГ-ын тогтоол гаргаж улмаар Дорнодын Газрын албаны дарга Дамдинбазар,Сумын дарга бүдүүн Сүхбаатар нараар гараа хийж захирамж гаргуул тушаал гаргуулж авилагадаж газрыг солонгост ба УБ-ын захирамжинд буй хэдэн компаниудад өгсөн.үүнд Дамдинбазар их далдагнаж гүйж авилага авсан.Үүнтэй холбогдуулж Сүхбаатарыг нь шалгахад авилагадаад салсан.Дамдинбазар Сүхбаатар 2-ыг хамтаруулаад шалгахад амархан гаруудаа хэлээд илчлээд өгнө ялаа эдлэх цаг нь болсон их идсэндээ

  • hurel (November 04, 2015 12:20:00 pm )

    zugeer l aimshig umaa
    ene hun

  • saihnaa (November 04, 2015 7:55:14 pm )

    Er. N her bayn. nohdiin horongo ymar zamaar orj irsen stalingaas stalingiin hoorond yaj bayjij bgaag eronhiiiligchooc ehleed caid gishuudiin shalgah stag n oirhon boljee enhbayriig shalgadag shig shalgaj. Er n ulsiin l mongoor bayjij bgaag ilruul huliin baiguulaga Jim zorigtoi zaluus ydahgui garna hoich ye min ene abilgaar ard tumnii horongoo bayjsan luibarchdiig shalga horongiin huraaj uls ornoo yaduurlaas hamgaalya muucain caid eronhiilogch gishuud nation horongiig yaj olcon tyhai huuliin baiguulagad medegd heblel ashigla tenstbergui bayjij bgaa nohdiig huliin baiguullaga atd tumnii tuclamjtaigaa shuuh heregtei

  • иргэн (November 05, 2015 12:49:39 pm )

    БАДАМЖУНАЙГИЙН ГАР ХҮРЭЭГҮЙ ХУЛГАЙ ЛУЙВАР ГЭЖ БАРАГ БАЙХГҮЙ МАН ИЙН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ НЬ ЭНЭ БАДАМЖУНАЙ ЮМ ЭНЭ ХҮНИЙГ ШАЛГАХ ТИЙМ ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ УЧАР НЬ ХУЛГАЙ ЛУЙВАР НЬ ИХ ТОМ ОРОЛЦООГҮЙ АЛБАН ТУШААЛТАН БАРАГ БАЙХГҮЙ ЭНЭ ХУЛГАЙЧ НАРААС ТӨР БҮРЭН ЦЭДЭРЛЭГДСЭНИЙ ДАРАА БАДАМЖУНАЙГ БАРИХ БОЛНО ГЭСЭН ҮГ

  • иргэн (November 05, 2015 12:57:16 pm )

    ДАХИН МАН АН МАХН ИЙН БҮҮ СОНГО

  • ттт (November 05, 2015 6:21:04 pm )

    Энэбиш агсан амьд байхдаа энэ Бадамжунай гэдэг нөхрийг яавч дээш нь гаргаж болохгүй маш их ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр гэдэг байсан юм билээ. Жинхэнэ хулгайч луйварчин гэж хор найруулагч гэдэг юм билээ.Одоо хумсаа нуусан муур шиг чимээгүй байгаа биз дээ.

  • zochin (November 06, 2015 6:06:01 am )

    badamjunai gej gazariin gai

  • otgoo (November 06, 2015 8:55:17 am )

    ep ni mongold huuli guuli bolcon.huulia dagaj mupduj baij emh zegztei bolno.

  • Halh (November 08, 2015 2:13:00 pm )

    Ene bol 30,000 ga gazart hogjiliin tuhai yarij harin Burmaa 500,000 ga gazriig gadaadiin humuust hudaldahiig yarij bn ene denduu de daanch denduu zoroo shu

  • saihanaa (November 08, 2015 3:08:21 pm )

    ene halhgolchuud burmaa saidiig bish gazraa hudaldsan zasag dargaa dvvjilj alaacheee darga ni gazraara togolj baiahd tag baij baisanaa hudlaa saidiig irengvvt boslogo gargaad baidag oilgodogvie

  • saihanaa (November 08, 2015 3:11:58 pm )

    zasag dargaa alaachee teneg ymu ta nar ali hediin zarchaad baiahd l burmaa saidruu dairaad tenegteed baihiin medrel ch yum yum shig hodooniihon odoo ahaha

  • АРД (November 08, 2015 6:46:46 pm )

    Бадамжунай 1 сая доллороор 2 цаг авч нэг авгай нөгөө өөрөө зүүсэн гэсэн тэр мөнгийг санй шалга даа баригдана даа баригдана.

  • лоло (November 10, 2015 12:20:13 pm )

    Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сануулж, төр төмөр нүүрээ харуулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох цаг болсон.

  • buyanaa (November 12, 2015 12:46:01 pm )

    Munch ih yum naash tsaash ni bolgosondoo ene Badamjunai. Yagaad ene huniig ATG shalgadaggui ni sonin

  • bi (November 14, 2015 6:52:15 pm )

    mongol nutgaa hudaldjee burmaa said gedeg etgeed

  • зочин1 (November 15, 2015 11:12:30 am )

    хотын менежер байхаасаа л хотыг бузарлаж ,бохир заваан сүлжээг үүсгэсэн бадаижунай хулгайч хурдан шхэж чөтгөрлүүгээ тонилоосой

  • Солонгот Балдан (November 16, 2015 1:37:49 pm )

    Бадамжунай гэдэг хүн МАН-ын жинхэнэ үнэнч хань нэг түшиг тулгуур нь мөн тул цаашид их түүх сөхөгдөнө дөө.

  • зочин (November 21, 2015 10:14:25 am )

    Бадамжунай түүний эхнэр 2н цаг нийлээд 1,8 сая долларын үнэтэй.Энэ цагийг яаж авсан байх уу зөвхөн зүүж буй цаг.Энэ пиздаг шалгаж арьсыг нь хуулаачээ.АТГ-д өг

antalya rent a car