Бидний өдөр тутмын амьдралд их бага ямар нэг хэмжээгээр мөнгө эргэлдэж байдаг унаанд суухаас эхлээд өдрийн хоол идэх, хүнсээ авах, хүүхдүүддээ халаасны мөнгө өгөх, хааяа найзуудтайгаа нийлж суух зэрэгт мөнгө урсаад л байдаг. Орлого нэмэгдэхийн хирээр зардал өсч, автобусаа таксигаар сольж, ресторанд хооллох зэргээр өөрөө ч анзааралгүй хэрэглээ өсч, үрэлгэн болсон байдаг.
Эргээд харахад та 2 жилийн өмнө олдог байсан орлого 2 дахин нэмэгдсэн ч түүнээсээ хуримтлуулж базаасан зүйл харагдахгүй байна уу?
Хуримтлал үүсгэхэд заавал их мөнгөтэй байх нь чухал бус бага гэлтгүй мөнгийг хадгаламждаа нэмж, хуримтлал бий болгох нь чухал юм.
Төрийн банкны харилцагч Ш.Баасанбаяр нь Барс худалдааны төвд ачигчаар ажилладаг, тогтмол цалингийн орлогогүй хэдий ч өөрийнхөө олсон орлогоос 4 жилийн турш өдөр бүр 3,000, 5,000, 8,000 төгрөг заримдаа 20,000 төгрөгийг хадгаламждаа хийдэг юм. Мөн банкнаас хүү бодож өгдөг гэж бодохоор Ш.Баасанбаярын хадгаламжийн дүн нилээдгүй өндөр болжээ. Энэ хуримтлуулсан мөнгөө шаардлагатай үедээ эрүүл мэнд болон хэрэгтэй зүйлдээ зарцуулсаар ирсэн байна.
Төрийн банкнаас Дэлхийн хадгаламжийн өдрийг тохиолдуулан харилцагч Ш.Баасанбаярт Санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай, өөрийн зорилгынхоо төлөө үнэнч туушдаа байхад үлгэрлэж байгаад талархан хадгаламжийн дэвтэрт нь орлого нэмж урамшууллаа.
Мөн энэхүү Дэлхийн хадгаламжийн өдрийг тохиолдуулан Төрийн банкнаас нийт харилцагчиддаа “Захиалгат шилжүүлэг” үйлчилгээг санал болгож байна.Захиалгат шилжүүлэг үйлчилгээ нь таны цалингаа авдаг, тэтгэвэр ордог, орлого зарлагаа хийдэг данснаас тань сар бүр, 7 хоног бүр, өдөр бүр гэсэн давтамжтайгаар таны хуримтлалын дансруу мөнгө шилжүүлэх үйлчилгээ юм. Та энэ үйлчилгээнд нэг л удаа бүртгүүлсэн бол банк цаашид таны шилжүүлгийг хугацаанд нь тогтмол шилжүүлэхээс гадна Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд ямар ч хураамжгүй бүртгэж байгааг дуулгахад таатай байна.
Холбоотой мэдээ
-
zochin (November 02, 2015 11:01:57 am )
ene turiin banknii zahiral harin yag nudee olood hundee shagnal ugsunshd
-
çî÷èí (November 03, 2015 3:02:32 pm )
Òºðèéí áàíêíû çàõèðàë í.Áàòñàéõàíä àæëûí ºíäºð àìæèëò õ¿ñüå. Åð èõ ãÿðõàé çàõèðàë áàéíà ø¿¿. Ýíý õàðèëöàã÷ ÷ ìºí äóñëûã õóðààâàë äàëàé ãýäýã õ¿í áàéíà ø¿¿. àëü àëü íü çºâ õ¿ì¿¿ñ áàéíà ø¿¿. ¸ñòîé çºâ ãýæ äàõèí õýëüå.
2 Comments