УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд хэдхэн сар үлдэж улстөрчид, нэр дэвшихээр горлигсод хөдөлгөөнд ороод эхэлсэн. Ямарсайндаа л УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би цалингаараа амьдарч, зовж яваа хүмүүсийн нэг” хэмээн жиргэж жиргээчдийн дургүйг хүргээд авахав дээ. Угтаа эрхэм гишүүн сонгогчиддоо тал засаж байгаа нь энэ юм. Энэ мэтээр эхнээсээ иргэдийн дургүйг хүргэсэн хөгийн гэмээр амжилтгүй пиар аль хэдийн эхэлжээ. Зарим нь нэг нь нэр дэвших аймагтаа аль хэдийн сурталчилгаагаа эхэлчихсэн ч аль намаас нэр дэвшихээ сонгож амжаагүй байгаа гэнэ шүү. Ийм ацан шалаан дээр яваа нэгэн эрхэмийн алдар нь “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан юм. Түүнийг олон нийт “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны ерөнхий захирал Б.Дэлгэрсайхан гэхээсээ илүүтэй олон эхнэрийн “нүүр үзсэн” гэдгээрээ нь олон нийт танимхаардаг. Гэвч хүн бүр л танимхаардаг хирнээ олон нийтийн дунд зүс царайгаараа бас тийм ч танил бус эрхэм.
Дэлгэрсайхан гэж хэн бэ
Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул “Дорнын говь”-ийн захирлаар нь зарим хүмүүс андахгүй. Цагдаагийн академийг төгсөөд аймгийн цагдаагийн хэлтэст, Дорнод аймгийн цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагчаар түр ажиллаад 1993 оноос бизнесийн салбарт хүч үзэж байгаа гэхээс өөр мэдээлэлгүй. Харин хувийн бизнесийн хувьд өмч хувьчлалын үед аймгийн мах боловсруулах үйлдвэрийг хувьчилж авч удалгүй “Дорнын говь” компанийг байгуулж өдгөө ч үйл ажиллагаа нь Дорноговь аймагт явуулдаг байна. Бизнес нь өргөжиж Налайх дүүрэгт мах боловсруулах үйлдвэртэй болж улмаар Орос руу мах гаргаснаар бэлжсэн нэгэн аж. Түүний дараагийн бизнес нь “Болд төмөр Ерөө гол” ХХК. Хятадуудтай хамтарч байгуулж Ерөө сумын Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог энэ ордын нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг. Ордынхоо хүдрийг ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг гэж байгаа. Тэрбээр Хятадын хил рүү төмрийн хүдрээ гаргахын тулд 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьж түүндээ зориулж 2000 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай ажээ.
Гэвч тэрбээр 2013 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь төмрийн хүдрийн ордоос төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулаж, саатуулагдаж байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоох байгууллагад сонгогдохоор горилж буй эрхэм их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан байх юм.
Ийн хөрөнгө мөнгөөр “хахсан” энэ эрхэм Дорноговь аймагт нэр дэвшихээр мөнгөөр бороо оруулж байгаа сурагтай. Мань эр сонгуульд нэр дэвшихээр аль эртнээс бэлдэж аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ажиллаж байгаа юм байна. Түүгээр үл барам онгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарласан байна.
Мөн сар шинийн баярын өдрүүдэд Тунгалаг тамирын Хонгор шиг нутгийн буурлууд минь ирэх сонгуульд намайгаа сонгоорой хэмээн нутгийн зөвлөлийнхөн хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэн золгосон ахмад бүрт 20.000 төгрөг, сүүний хамт бэлэглэжээ.Уг арга хэмжээнд давхардсан тоогоор 600 гаруй ахмадууд оролцсон байна. Түүнчлэн эх үрсийн баяраар мөн л мөнгө тараана гэсэн сургаар нутгийн иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг барьж оочирлож эмх замбараагүй байдал үүсгээд авчээ. Үүнээс үзвэл сонгуулийн сурталчилгаагаа нилээд эртнээс хийж эхэлжээ.
Түүний хувьд МАН-ын гишүүн гэх боловч угтаа ямар намаас нэр дэвших нь тодорхойгүй байгаа аж. Ёстой л шарыг харж шарваж улааныг харж урван гэгчээр эрх барьж буй АН-аас нэр дэвших гэхээр олон жил МАН-д хүчин зүтгэж явсан он жилүүд талаар болох гээд хэцүүхэн сонголттой учирч байгаа бололтой. Нөгөөтэйгүүр Дорноговь аймаг өрсөлдөөн ихтэй байгаа аж.
Тухайлбал Дорноговь аймагт одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын экс гишүүн нутагтаа нэр хүндтэй Улаан загалмайн Л.Одончимэдийн хүү О.Одбаяр, Дорноговь аймгийн Ардчилсан намаас Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар нар нэр дэвшинэ гэсэн таамаг байгаа. Тэгэхээр мань эр тийм ч амархан сонгогдох нь юу л бол. Тэгээд ч ардчилал гарснаас хойш ард түмэн 20 гаруй жил хэд хэдэн сонгуулийн нүүр үзэж байна. Мөнгө тараасан нэр дэвшигчид сонгогдохдоо иргэдэд өгсөн мөнгөө нөхөхийг илүүд үздэг гэдгийг хэд хэдэн жишээ харуулсаар байгаа. Ёстой нөгөө шархаа нөхнө гэдэг шиг… Тиймээс иргэд энэ мэт төрдөө төлөх татвараасаа зайлсхийж, сонгогдчдод мөнгө тараасан хүний юу хийх нь тодорхой шүү дээ.
Б.Дорж
Холбоотой мэдээ
-
lalar (November 02, 2015 8:41:42 pm )
za estoi shinhen luivarchindaa
-
Anonymous (November 02, 2015 11:29:00 pm )
ичээсэй хөөрхий
-
Demjigch (November 03, 2015 1:04:26 am )
Дэлгэрсайханийг би сайн мэднээ. Энэ цаг уед харин ч улс олон тумэндээ тустай олон зуйлийг бутээж зутгэж яваа залуудаа. Сонгуульд нэр дэвших гэж байгаа бол харин ч дэмжинэ шуу. Хувь хунийхээ хувьд хун чанараараа ч сайн залуудаа. Энэ мэдээг бичсэн Дорж гэдэг нохорт баярлалаа сурталчилгааг нь эхлуулж огч байгаа юм байна.
-
Anonymous (November 03, 2015 11:43:25 pm )
Уяачдын холбоо Энхболд Сэрэглэн хоёрт 450 саяыг өгч уяачдын холбооны 20 жилийнг хийлгэсэн мундэг эр гэвч цаадуул нь нөгөө мөнгийг ихэнхийг нь залгичихсан АТГ шалгамаар юм
-
иргэн0000 (November 05, 2015 12:59:53 pm )
ӨГСӨНИЙГ НЬ АВААД БАЙ ХАРИН БҮҮ СОНГО
-
зочин (November 05, 2015 11:54:26 pm )
songoh bolno
-
Өлзий (November 06, 2015 10:29:55 pm )
Энэ нөхөр Сэлэнгэд очоод их баяжсан сүүлдээ Сэлэнгиихээ ажилчидыг ад үзэж халж сольж эхлсэн гэдэг Дорноговийнхон хэдэн төгрөг аваад л сонгох нь юу л бол
-
Anonymous (November 08, 2015 3:31:48 pm )
ямар нэг зүйл бичихдээ үнэн зөв бичээч дээ өнөөдөр энэ хүн өөрийн хүч хөдөлмөрөөр энэ бүхнийг бий болгосон гахай үүрч үзээгүй баяжсан п..а нар зөндөө бий өнөөдөр энэ хүн бүхэл бүтэн сумын төвийн дайтай хүмүүсийн амьдралийг аваад явж байна энэ дээдхийг мөнгө шантаажлах зорилгоор л бичсэн байна шүү дээ ядаж наад тоо баримтаа зөв бичээд хийсэн бүтээснийг нь нүдээрээ үзээд хуцаач дээ чам шиг ийм шудрага бус бичдэг хүмүүс сэтгүүлчидийн нэр бардаг юм шүү чи нэгч хүнийг тэжээдэггүй ядарсанд цайний мөнгө аваад өгөх буяангүй п.. шүү
-
дугар (November 08, 2015 3:40:01 pm )
худалч хулхи нь дэндсэн анандбазар ,одончимэдийн хүү хоёрийг до ийнхон сонгож харагдаач нэр хүндтэй гэнэ үү харин энэ хүн чинь нам сонгохгүй бие даасанч гарна харин эсэргээрэй намууд манайхаас гээд булаалдаад байгаа юм бишүү
-
дугар (November 08, 2015 3:57:23 pm )
татварийн хэрэг байсан юм бол шоронд байхгүй яасийн шалгаад л асуудалгүй болохоор ажилаа хийгээд явж байгаан юм бишүү худалчаа жаахан баримжаатай бич дээ дээгий энэ шантаажчин п… даад юу ч бичсэн мөнгө битгий өгөөрэй
-
Zochin (November 09, 2015 10:06:44 am )
Харин ч энэ хүн чинь хүнлэг , хүн чанартай сайн хүн шүү. Ийм хүнийг сонговол алдах юмгүй дээ. Энэ сэтгүүлч Дорноговьд очоод энэ хүний хийсэн бүтээснийг нь харвал арай ч ингэж бичиж чадахгүйсэн.
-
зочин (November 09, 2015 1:18:32 pm )
их сайхан сэтгэлтэй сайн хүн байна лээ. ажил үйлс нь дандаа бүтэж улам их зүйлийг хүний сайн сайхны төлөө хийгээрэй.амжилт хүсье
-
TBB (November 09, 2015 2:10:31 pm )
BASCH GEJ ARD OLNI TOLOO IH YM HIISEN HVN SHV ZOV NER DEVSHEED IR BID DEMJEED OGOE
-
zochin (November 09, 2015 8:10:57 pm )
i love yu
-
zochin (November 09, 2015 8:11:28 pm )
chi namaig taninaa. hairt mini
-
Sanuulga (November 10, 2015 4:36:50 pm )
Ene hvniig Dornogobid songoj baidag hvmvvs bna uu. Hyataduudiin gar hul bolson nuhur sh dee. Olon zuun sayiin tatbaraas bultaj. hyataduudad nair tawin bidnii baylagiig dur zorgooroo zooj bga etgeed. Odoo Dornogobichuud bidniig yaduu, teneg hemeen basamjilj baahan mongo taraagaad bna gesen. Ugbul bi law awna. Gehdee hezee ch songohgui. Tanikhgui yum chini. Tanidag chutgur Ganhuyag n hamaagui deer. Japan luu olon hvmvvsiig gargaj gazar vzvvlsen gants aimgiin zasag darga shvv dee.
-
zochin (November 10, 2015 6:18:03 pm )
namd orood hereggui .bie daagaad devshih heregtei.demjine.
-
Болд (November 13, 2015 11:22:20 am )
Мөнгөө хамгаалах гэж УИХуралд орж ирж байгаа гэж бодож байгаа.УИХуралд орж байж тэр их мөнгийг хамгаална ш дэ тэгэхгүй бол бизнес татвар төлж байгаа болон хөрөнгө оруулагч нартаа Монголын төр халтай.
-
зочин (November 13, 2015 10:48:33 pm )
Аль нам нь хамаагүй хийж бүтээж байгаа хүнийг дэмжих ёстой.
-
дугар (November 14, 2015 2:32:40 pm )
их хуралд орсон ороогүй насаараа идэх хоолтой хүн харин түмэн олны төлөө зүтгэхийн тулд их хуралд орох хэрэгтэй тэгэхгүй бол тэжээж байгаа түмний хоолноос нь авилагчид хумслаад хийж байгаа ажилд нь үнэхээр тээг болж байна хоолноосоо авилагачидад өгөхгүйн тулд дэмжицгээе
-
zochin (November 14, 2015 3:31:51 pm )
ene nohor chin hamtarch ajilldag kompaniihaa huuhnuudiig nuhsan genelee, nohruud ni uneheer teneg garuud bdg ineegeed l
-
Anonymous (November 15, 2015 8:42:56 pm )
EX ORNIIXOO GAZAR SHOROOG XAIRLAXGUI XUJAA NART UGCH BAIGAA XUNIIG SONGOVOL MARGAASH TOLGOIG CHIN TASDAAD TAVGAN DEER TAVIAD XUJAA NARTAA UGNU DUU.
-
Anonymous (November 15, 2015 11:04:39 pm )
Demjij bga amjilt husie.
-
Anonymous (November 15, 2015 11:06:36 pm )
Jingeruud hutsaj l baig jingiin tsuvaa yavdagara yavna uragshaa shuud demjine
-
zochin (November 16, 2015 7:46:26 pm )
ENE HUN HIISEN YMTAI HELEH UGTEI HUN ZASAG DARGA GANHUYGIIN 8 JIL HIISEN ZUILIIG 1 JILD HUVIIN HURUNGUURUU HIISEN HUN DEE TANIIG IH HURALD DORNOGOVICHUUD DEMJIJ BAIGAA
-
zochin (November 16, 2015 7:47:08 pm )
DELGERSAIHANG AHIIG DEMJIJ BAINA DORNOGOVIIN OYUTNUUD
-
zochin (November 16, 2015 7:47:50 pm )
DELGERSAIHAN IH YM HIISEN HUN DEMJINE
-
TULGAA (November 16, 2015 7:50:30 pm )
GANHUYG GANBAATAR HOER SHIG AVILGAL AVAAGUI HUN DEE ENE HOER BOL DORNOGOVIIG ZARJ IDSEN HOER
-
ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН (November 16, 2015 8:44:34 pm )
ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН АНАНДБАЗАРЫГ УЛС ТӨРЧ ИРЭЭДҮЙН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ГЭЖ БИЧИЖ БАЙГАА НЬ МАНАЙ УЛС ТӨР ДЭНДҮҮ ДООШОО ОРЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
-
ХАРИНЧ ХАМГИЙН ТУЛХТАЙ НЬ (November 17, 2015 10:20:44 am )
(одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын экс гишүүн нутагтаа нэр хүндтэй Улаан загалмайн Л.Одончимэдийн хүү О.Одбаяр, Дорноговь аймгийн Ардчилсан намаас Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар ) нарын дэргэд хамгийн тулхтай нь хийж бүтээсэн юмтай монгол улсдаа баялаг бүтээж татвар төлдөг юм хийсэн ганц хүн нь Б.Дэлгэрсайхан нь байх юм даа
-
зочин (November 17, 2015 9:01:17 pm )
миний нутаг их сайхан болож байгаа одоо Бавга ах гараад жаахан нэмээд өгвөл ч бүр сайхан даа, танд амжилт хүсээд чадах бүхнээрээ дэмжих болноо,
-
demjigch (November 17, 2015 11:02:49 pm )
Sain zaluu. Bavag huug songoj, bayartai saihan amidartsgaaya
-
зочин (November 29, 2015 11:47:51 am )
Сайн хүний нэрийг нутгын хэдэн ажилгүй хүмүүс тэнмэл.архичин хэдэн залуучууд нь Сэлэнгийн уул уурхайд нь ирээд гутааж байна шүү
33 Comments