Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчилжээ. Түүнийг шууд хорих ангид аваачиж, байцааж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчил гаргаж, авлига авсан байж болзошгүй хэмээн түүнийг баривчилсан аж. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. Төмөр зам хариуцсан салбарын өндөр албан тушаалтнаар ажиллаж байсан хүн болон гүйцэтгэгч компанийн удирдлагыг хамтад нь саатуулсан нь санаандгүй хэрэг биш нь мэдээж. Товчхондоо Б.Батзаяа, “Самсунг С&Т” компанийн хороондын холбоо нь хууль зөрчсөн ямар нэг үйлдэлтэй болж таарна.
Төмөр замтай холбоотой асуудлаар шалгагдах хүмүүс Б.Батзаяагаар зогсохгүй гэсэн мэдээлэл бас байна. Чингис бондын хөрөнгөөс 260 сая орчим доллар зарцуулсан ч ажил нь дуусаагүй төмөр замын асуудал салбарын сайд нарыг ч дуудаж магадгүй бололтой.
Б.Батзаяа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа сайн нэртэй байгаагүй. Тухайн үеийн Ерөнхий сайдаас хариуцлагаа сайжруулах сануулгыг удаа дараа авч, ажлаа хийж чадахгүй бол хална гэж хатуу донгодуулж байсан ч удаатай. Эцэст нь ажлын хариуцлага алдсан шалтгаанаар түүнийг ажлаас нь чөлөөлж, “сул хүн” болгосон.
Б.Батзаяа 2009 онд “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хятадын “China CNP Corporation limited” корпорациас хөнгөлөлттэй зээлээр 35.7 орчим сая ам.долларын зүтгүүрүүд худалдан авсан бөгөөд энэ зүтгүүрүүд шив шинээрээ Улаанбаатар төмөр замын дипогийн хашаанд төмрийн хог болоод удаж байгаа. Мөн зээлээр 28.5 сая долларын үнэтэй 62 ширхэг засварын машин авсан нь “Болд Ерөө” компанийн хашаанд бороо, цасанд зэврээд хэвтэж байна. Нийтдээ 64.2 сая долларын алдагдалтай наймаа хийсэн гэхчлэнгээр түүнтэй холбоотой таагүй баримт цөөнгүй бий.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэгддэг Б.Батзаяа албан тушаалын шатаар ч хялбархан өгссөн. “Монголын төмөр зам”-ын захирлаас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо суга “дэвшиж”, яамны мэдлийн сонгон шалгаруулалт, тендерын гол эзэн болсон. Харин тэр албан тушаал нь түүнд зохиогүй бололтой. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ч, суудлаасаа буусан хойноо ч асуудлаас ангид байсангүй. Гэрээс нь баривчилж, саатуулсан ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй ч, төмөр замыг тойрсон том дуулианы эхлэл болохыг үгүйсгэмгүй.
В.Хэрлэн
Холбоотой мэдээ
-
ТӨМӨРЧУЛУУН (November 01, 2015 1:42:23 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Зочиниргэн (November 01, 2015 2:04:02 pm )
Дараагийнх нь хэн бэ
-
Anonymous (November 01, 2015 2:36:10 pm )
Neg neg eer sain hashraagaad og!
-
Bold (November 01, 2015 2:36:57 pm )
Nowshnuud tornihoo tsaan bj bhda taarsan
-
иргэн зочин (November 01, 2015 2:37:30 pm )
түүнийг дэвшүүлсэн хүн нь дараагийн хүн байхуу
-
болд (November 01, 2015 2:42:44 pm )
ььььььььььььььььььььььь
-
-
Анд (November 01, 2015 2:43:42 pm )
Хүн дагаж далднаагүйнх нь гор нь гарчдээ хөөрхий. Үгээр нь л байхгүй анд минь. Тэгсэн бол од болохгүй нам гүм мань шигэ байхгүй юу
-
Зочиниргэн (November 01, 2015 3:16:00 pm )
Гансүх сайд асан минь болгоомжтой баыхгүй бол дараагийнх нь байж магадгүй шүү
-
Zochin (November 01, 2015 3:29:57 pm )
Daraagin hvn Bol. Genko Battulaga
-
Иргэн (November 01, 2015 5:28:49 pm )
Гол эзэн нь женко шүүдээ төгрөгөөг биш сая доллараар асуудлыг ман няхуур үнэн зөв шалгаж ард түмэнд танилцуулах хэрэгтэй зээлийг томчууд идэж, зээлийн төлөлтийг ард түмэн төлдөг зарчим ардчилсан МОНГОЛ оронд дэлгэрчээ
-
Зочин (November 01, 2015 6:23:50 pm )
Баттулгын дэшүүлсэн хүмүүс төрийг баллаж байна. Тэр Хөдөө аж ахуйн яамыг яалаа.
-
хахаха (November 01, 2015 6:32:13 pm )
Алтанхуягийг хорих хэрэгтэй
-
Zochin (November 01, 2015 9:16:35 pm )
Denzen batsaan Haitsan be!
-
zochinmanai (November 01, 2015 9:30:38 pm )
Mongol ulsyig timurzamyin
bodlogoor hohirooson
Battulga Enhsaihan naryig
hamsaatnuudtai hamt
A. T. G t fuudah ni zuv. -
Баяраа (November 01, 2015 9:30:59 pm )
Одоо ар араас нь хорих хэрэгтэй!!!
-
zogii. (November 01, 2015 9:43:38 pm )
64.2 сая долларын алдагдалтай наймаа hairan baina.iim ih mongoor odoo boltol ashiglaagyi hereggyi tomriin hog avch baihad ni hyanaj shalgadag hyn baigaagyi yumuu.
-
Anonymous (November 04, 2015 7:41:00 am )
turiin kompani gedeg chin iimerhuu l bdag,kondom shahsan ch bolno
-
-
уншигч (November 02, 2015 1:38:28 am )
Барьлаа хорилоо л гэх Юм. Энэ хумуус шоронд орохоо мэдээд тийм дмий Юм хийхгуй л баймаар Юм. Монголчууд унэндээ нэг нэгэндээ араатан юмаа. ЗОРИГ агсаныг угуй хийснээс хойш дандаа хорьдог шийтгэдэг авилга авсан болгоод л ….ямар тэнгэргуй торийн толгойнуудтай Юм бэ….
-
ЗОЧИН (November 02, 2015 8:54:00 am )
Том асуудал бослоо доо энэ нөхөр дуусав бололтой
-
suld (November 02, 2015 9:27:09 am )
Mongolchuud buh ajliig ni hiisen shuu. Solongoschuud u hiisen um.Uuniig tend ajillasan ajilchdiin nohoi nisch baisan shubuu belcheergui bolson hulan zeer ni hurtel heltei bol heleed ogno doo
-
1+ (November 03, 2015 1:23:46 am )
Bux xergee uuruu avch bolohgui shuu, yadaj amid garna.
-
Солонгот Балдан (November 04, 2015 9:14:09 pm )
Б.Батаяа дөнгөж эхлэл үү гэсэн байх юм. Үгүй шүүдээ энэ чинь аль эрт 1924 оноос эхлэлтэй тэгээд 2000 оноос бүр нарийсаж 5 төгөлдөр гэдэг хэмжээсэнд хүрсээр байна.
-
sukhee (November 05, 2015 8:39:37 am )
sain shalgah heregtei. Zob hunee barisan bn
-
Дак (November 13, 2015 10:45:31 am )
Цагдаа гэнэт, өө хэрэг хийгээгүй юм байна гээд суллах байлгүй…..
24 Comments