antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2015 27 comments

“Хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлсэнгүй”

нийтлэсэн Admin
527-1446175826527-1338972750fe5be7952b8094b8bigАрдын үг: МАН жагсч чаддаггүй, АН засаглаж чаддаггүй
АН-ын 2012 оны сонгуулийн гол уриа “Хүн шиг амьдруулна, Улс шиг хөгжүүлнэ” гэсэн мессеж байв. Олон түмэн энэ үгэнд итгэж саналаа өгснийг 31 суудал авснаас нь харж болно. (Өвөрхангай аймагт МАН-ын нэр дэвшигчид ялсан ч луйвардуулсан. Д.Арвин, Д.Батцогт хоёр сонгуулийн дараа урвасныг эс тооцов) Анх 1996 онд ялалт байгуулж байсан “Ардчилсан холбоо” эвсэл 16 жилийн дараа төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д олонх болоогүй ч арай илүү суудал авч засгийн эрхийг барих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, хуучин пост коммунист орнуудад өрнөсөн ардчиллын давалгаа манайхыг тойролгүй нөмөрснөөс хойших 25 жилд АН хоёр дахь удаагаа Засгийн газраа толгойлох боломжийг олж авсан юм. Тэдний давуу тал бол засгийн эрхийг авч чадсан, сул тал нь засгийг барьж чадсангүй.
“БҮҮ МАРТ..,мартвал…”
АН засгийн эрхийг авсан ХОЁР тохиолдолын эхнийх болох 1996-2000 оны хооронд нийгэм, улс төр, эдийн засгийн ямар нөхцөл байдал бий болсныг эргээд нэг саная. Монгол Улсын Засгийн газар ДӨРВӨН удаа солигдож улс төрийн тогтворгүй байдал бий болов. Улсын гурван банк дампуурлаа. (Хотош, Сэргээн босголт, Ард) Банкууд нийлж, дараа нь дампуурснаар банк, санхүүгийн ноцтой хямрал нүүрлэв.
Багш, эмч нар 4-5 сар цалингаа авч чадахгүйд хүрч ажил хаялаа. Өр зээлэнд баригдаж, өвлийн хүйтэнд даарч, жагсч тэмцэж, үймж байсныг мартаж үл болно. Ардчилал яллаа гэж баярласан ах минь тун удалгүй ажилгүй болж, аавынхаа байрыг зараад ажил олж хийхээр Солонгос явсан нь сэтгэлд тодхон. 70 жил босгосон улсын үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг өмч хувьчлал нэрээр бие биедээ тараан өгч, хувьдаа авсныг хүн бүр мэддэг болжээ. Орондоо орох завгүй идэж, уусан гэж өвөө минь хэлдэгсэн.
Одоо цагт аав нь хүүдээ тендер авч өгдөг шинэ имиж бий боллоо. Ардын уран зохиолч С.Эрдэнэ гуай нэгэнтээ гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг “Алсын шуналтай хүн” хэмээн тодорхойлсон бол  АН “Алсын шуналтай нам” ажээ. Сайнаар бодоод 1996-2000 оны энэ их замбараагүй байдлыг тохиолдол гэж үзвэл өнгөрсөн гурван жилд юу болов.
АН-ын гишүүн, нийтлэлч Баабар өнгөрсөн гурван жилийн үйл явцыг өнгөтөөр ингэж дүгнэв. “Үнэ тогтворжуулалт ноолуур, сүү, цемент, арматур, шатахуун, барилга гээд олон салбарыг хамарч сүйрүүллээ. Хулгай хийхийг нь ойлгож байна, тэртээ тэргүй сурчихсан тогтоц. Хөрөнгө оруулалт дайжсан, валютын урсгал зогссон, нөөцийн мөнгө дууссан учир шууд утгаараа эдийн засгийн гүн хямрал руу орж таарна.
2001 онд манай ДНБ 1.5 хувиар унаж байсан, тэгэхэд нийт ДНБ ганц тэрбум ам.доллар байлаа. Энэ уналт бараг ажиглагдаагүй, учир нь бид нэг давхраас унаж байжээ. Одоогийн уналт бол 17 хувийн өсөлтөөс уруудаж байна. Эдийн засаг 10 тэрбум болсон болохоор бид 10 давхраас унаж байна гэсэн үг. Үхэж болох эрсдэл шүү дээ” гэв. Түүний хэлснээр энэхүү эрсдэл хаанаас эхлэв.
“Хямрал хаанаас эхтэй вэ” 
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай 2014 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төрийн бодлого буруу байснаас эдийн засаг хямралт байдалд хүрсэн. УИХ, Засгийн газар, Төв банк хямралын үүсгүүр генератор болоод байна” гэжээ. 2012 онд Сү.Батболдоос Монгол Улсын Ерөнхий сайдын тамгаа хүлээн авсан Н.Алтанхуяг эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой “Чингис” бонд 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бонд 30 тэрбум иен, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар гээд маш их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлсэн.
Жишээ нь бид “Чингис” бондын хүүгийн төлбөрт жилд 75 сая ам.доллар буюу 140 тэрбум төгрөг, өдөрт 208.3 ам.доллар буюу 400 орчим сая төгрөг төлнө. Ийм өндөр хүү төлөх учраас авсан мөнгөө үр ашигтай бизнесд хөрөнгө оруулах, нөгөө талаар өрөө төлөх хэмжээний ашигтай ажиллах шаардлага урган гарч байна.  “Чингис” бондын мөнгийг юунд зарцуулав. Дээрх мөнгийг бизнесийн ямар үр ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийв.
Өмнөд Солонгос улс хүнд үедээ  Баруун Германд уурхайчин, сувилагч нараа илгээсний хариуд тэдний цалинг барьцаанд тавьж мөнгө зээлсэн байдаг. Тэр мөнгөөрөө гангийн үйлдвэр барьсан. Гангийн үйлдвэр, аж үйлдвэржилт мөнгө олсон. Мөнгөтэй болсныхоо дараа замаа зассан, барилгаа барьсан. Солонгос ингэж л эдийн засгаа сэргээсэн, боссон. Гэтэл манай улс бондын мөнгөөр эргээд мөнгө олох салбарыг бус гудамж, талбай янзлах, зам засах, үнэ тогтворжуулах нэрээр гараад дууссан байна.
Мөн цагаан сараар хамгийн гоё дээл өмссөн хүнийг сайд нь шагнах байдлаар зарцуулжээ. Бондын мөнгийг буруу зарвал буцахдаа шороо тээдэг болохыг дэлхийн зарим  улс орны жишээнээс харж болно. Тухайлбал, 1800 оны эхээр Дани улс олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан бондын өрөө төлж чадахгүй болсон тул төсвийн хэт их алдагдалд орж “Хэвтрийн эдийн засаг”-тай болжээ. 1980-аад оны Латин Америкийн Мексикт үзүүлсэн өрөөс үүдэлтэй санхүүгийн хямрал, 2010 оны европын холбооны Португаль, Грек, Испани зэрэг улсын Засгийн газрын өрөөс улбаатай эдийн засгийн уналтуудыг нэрлэж болно. Бондын санхүүжилтийг буруу зарцуулах нь ийм эрсдэлтэй.
Цахим орчинд БОНДЫН тухай…
“Чингис, Самурай” бондын мөнгөөр тансаглачихаад бие биенийгээ өршөөчихдөг  овоо муу гарууд вэ” гэх яриа цахим орчинд шуугиан дэгдээж байна. Зарим нь авсан мөнгөө төлж чадахгүй болсон уу яасан гэнэтхэн буяны байгууллага болон хувирав. Хувцас хунар үнэгүй тараана гэх зар тараасан чинь баахан хувцастай хүмүүс ирээд тараагаагүй болтой. Нэг л их шүлхэвч, бэлэг тараасан хүмүүс гэнэтхэн гараад ирлээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ.
Өр тавиад Монгол Улсын эдийн засаг сайжраагүйг  2013, 2014, 2015 оны төсвийн гүйцэтгэлээс харж болно. Төсвийн орлого одоогийн байдлаар 769 тэрбум төгрөгөөр тасраад байна. Оны эцэс гэхэд орлого нэг их наяд төгрөгөөр тасрах тооцооллыг Олон улсын  валютын сан, Дэлхийн банкны судлаачид гаргажээ. Монгол Улсын нийт гадаад өр энэ оны хоёрдугаар улиралын дараах байдлаар 21.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэв.
Мөн банкуудын чанаргүй зээлийн хэмжээ энэ оны есдүгээр сарын байдлаар 800 тэрбум төгрөг давсан нь эрсдэл дагуулах тоо. Тун удахгүй Монгол Улс “АЛДАРТ” өрөө төлж эхэлнэ. Эхлээд “Хөгжлийн банк”-ны 580 сая ам.доллар, 2018 он гарангуут “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Хэрхэн яаж төлөх вэ гэдэг төлөвлөгөө одоогоор алга байна. Зээл авсныхаа маргааш л өрөө хэрхэн яаж төлөх төлөвлөгөө гаргаж, тодорхой сан бий болгох, нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэх ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй. Улс орныг хоёр аргаар л эзэлдэг.
Нэг нь зэр зэвсэгийн хүчээр нөгөөх нь өр зээлээр. Гэтэл нэг ч төгрөгийн өр тавихгүйгээр цалин, тэтгэврийг гурав дахин нэмж, хүүхдийн 10.000 төгрөгийг өгч байсан түүх бий. Энэ бол есөн жилийн өмнөх М.Энхболын толгойлсон Засгийн газар юм. 2012 оноос өмнө Монголын эдийн засагт гэрэл ассан нь үнэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.6 хувь хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо. Сансарт нисчихээд буухгүй байгаа нэг ам.доллар 2000 биш 1342 монгол төгрөгтэй тэнцэж байв.
Гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, алдарт “Экономист” сэтгүүл “Монгол бол дараагийн Кувэйт” гэж бичив. Одоо л “Аль нэг тал нь илт цөм хийх бус харилцан ашигтай хамтран ажилладаг” бизнесийн таатай орчин бүрдэж, улсаараа урагшаа алхах нь  гэж тэр үед бодож байсныг нуух юун. Гэтэл 2015 онд “Монгол дараагийн Грек” гэж бичлээ.
2012 он “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” 
2016 он “Амь амиа бодоорой, амжихгүй болсон шүү” хэмээн хошигносон жиргээг жигтэйхэн олон хүн дэмжиж “Яг үнэн” хэмээх хоёрхон үгээр хариу өгч буйг эргэцүүлж нэг бодоорой. Олуулаа баяжсангүй, олуулаа хямарлаа.
(Үргэлжлэл бий)
Улстөр, нийгэм судлаач Ж.Мөнхжаргал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Уншигч (October 31, 2015 12:03:47 pm )

    Германы гүн ухаантан Бисмарк “Улс төр бол бохир тоглоом”, “Ард түмэн мунхаг байх нь улс төрчдөд ашигтай” гэжээ.

  • Сонсогч (October 31, 2015 12:04:29 pm )

    1940, 1960 оны Үндсэн хуульд заасан Ардын Ардчилсан хувьсгалын “Ард” гэдгий нь авч хаяад Ардчилсан хувьсгал нэр зүүсэн. Нэр нь өөрчлөгдөөд байгаа боловч агуулга нь хэвээр байна. Жишээ нь 1921 оны хувьсгалаас хойших Засаглалын хэлбэр нийгмийн байгуулал нь хувийн санаачилгыг боогдуулж, Эдийн засаг нь төр засгийн хатуу гар дор байлаа. 1990 оноос хувийн санаачилгыг чөлөөлсөн боловч эдийн засаг нь төр засгийн хатуу гарт хэвээр л байна.

  • Утас:80804877 (October 31, 2015 12:58:16 pm )

    Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын (Castor oil) гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна.
    Харилцах утас:80804877,80884877
    Үнэ:9000
    3-аас дээш хүргэлттэй.
    Одоо цөөхөн ширхэг үлдлээ.
    Хэрэглэх заавар
    Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг.
    Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд:
    – Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна.
    – Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ
    – Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ.
    – Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана
    – Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүлнэ
    – Хуйханд чийгшил, тэжээл өгч, хуурайшилтаас сэргийлнэ
    – Үсний халзралт, уналтын эсрэг үйлчилгээтэй
    – Буурал үсний ургалтыг багасгана, тогтмол хэрэглэхэд зогсоох үйлчилгээтэй
    Үсний эрүүл сайхан байх нь үс агуулж байгаа арьсны гадаргуу буюу хуйх эрүүл байхаас хамаардаг. Үсний уганд кастор тосыг тогтмол түрхэх нь маш их байгалийн эрдэс тэжээл өгч, үсийг эрүүл сайхан болгодог. Үс өтгөрч, гялалзаж, хагнаас ангижирч, уналт нь зогсож тэсвэртэй болдог. Үсний угыг бэхжүүлэхдээ кастор тосыг тарагтай хольж хэрэглэхэд үс илүү гялалзаж намирдаг. Тосыг үсний уг, хуйхандаа түрхэж, толгойны гялгар уутан малгай углах эсвэл алчуураар боогоод 3-4 цаг болгож угаана, хонуулсан ч болно. Долоо хоногт 1-2 удаа ийнхүү хэрэглэснээр сарын дараа та гайхалтай үр дүнг нь мэдрэх болно.
    Кастор тос нь үс уналтыг багасгадаг, гэхдээ мэдээж ид шидийн юм шиг ганц хоногийн дотор өтгөрнө гэж үгүй учраас тогтмол хэрэглэвэл үр дүнгээ үзүүлдэг. Гол учир нь кастор тосонд агуулагддаг рицинолеин гэх хүчилд байна. Энэхүү хүчил нь үсний уг болон хуйхан дах бактер, элдэв үрэвслийг арилгах үйлчилгээ үзүүлж, улмаар үсний өвчлөлийг багасгаж үс бэхждэг юм.
    Буурал үснээс ангижрахад тусгай маск хэрэглэдэг, энэ арга нь олон хүнд бодит үр дүн өгч, шагшигдаж байна. Уг масканд цайны халбага (ц.х) зөгийн бал, ц.х кастор тос, ц.х коньяк мөн 1ш өндөгний шар орно. Бүгдийг нь хольж, нийлтэл нь хутгаад, үснийхээ уг руу 5 минут орчим шингээж түрхэнэ. Толгойны гялгар уутан малгай углаад 2-3 цаг байлгасны дараа үсээ угаана. 7 хоногт 2 удаа уг маскийг хэрэглэнэ. 3-4 удаа хийгээд л үр дүн нь мэдрэгдэх болно.
    Мөн энэхүү тос нь хөмсөг, сормуусыг бусад ямар ч төрлийн бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэйгээр ургуулдаг нь хэдийнээ батлагдаж, хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүн болж чадсан байна. Хөмсөгөндөө түрхэхдээ тосоо хөвөнд шингээж байгаад түрхэж хонуулна. Сормуусандаа түрхэхдээ сормуусны будагны багсыг сайтар цэвэрлэн тосондоо дүрж аваад, сормуусаа будаж байгаа мэтээр нүдэндээ тос оруулалгүйгээр түрхээд хонуулна. Зарим хүмүүт сормуусандаа түрхэхэд харшил өгч, нүдний коньюнктивит өвчлөл өгөх магадлалтайг анхаарах нь зүйтэй.
    Кастор тос нь сэвх бүдгэрүүлэх үйлчилгээтэй байна. Тосоо бага зэргийн Е витаминтай хольж хөвөнд шингээгээд 1-2 минут сэвхтэй хэсэгтээ түрхээд 2-3 цаг байлгаад угаана. Өглөө оройдоо энэ үйлдлээ давтаад байвал хэдэн долоо хоногийн дараа үйлчлэл мэдэгдэж, сэвх нь бүдгэрнэ.
    Хуурай арьсыг чийгшүүлэх тэжээлийн маск.
    Өндөгний шарыг хөөсөртөл нь хутгаад, 1 ц.х кастор тос нэмж, жигдэрч нийлтэл нь сайтар хольж хутгана. Нүүрэндээ тавьж, 15 минут байлгасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Уг маск нь хуурай арьсанд тэжээл өгч, гүн чийгшүүлж, арьсыг гөлгөр болгоно. Холимог арьсны хуурай хэсэгт мөн хэрэглэж болно.
    ХАРИЛЦАХ УТАС:80804877,80884877

  • Иргэн (October 31, 2015 4:23:57 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (October 31, 2015 4:24:25 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/

  • Иргэн (October 31, 2015 4:24:44 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.

  • Иргэн (October 31, 2015 4:25:01 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (October 31, 2015 4:25:16 pm )

    С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.

  • Иргэн (October 31, 2015 4:25:51 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (October 31, 2015 4:29:29 pm )

    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.

  • Иргэн (October 31, 2015 4:29:48 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (October 31, 2015 4:30:03 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (October 31, 2015 4:30:24 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (October 31, 2015 4:30:54 pm )

    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 %-ийг эзэмшинэ” (өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 %-ийг эзэмшинэ”) гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг.

  • Иргэн (October 31, 2015 4:31:18 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр “Роялти” болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль (олон улсын эрх зүй) юм.

  • Иргэн (October 31, 2015 4:31:33 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (October 31, 2015 4:32:13 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг.

  • болдоо (October 31, 2015 5:22:52 pm )

    Ард түмэн бол цагаан цаас түүн дээр юу ч бичиж болно гэж , нэг том хүн хэлсэн байдаг.

  • Иргэн (October 31, 2015 5:26:16 pm )

    Дүүрэн гадаад онол,нэр!!! Гадаад онолоор гахай шувуу болж олон жил явлаа одоо болсон биш үү!!! Төр барих төгс онол МОНГОЛ д л байдаг, Авч ашиглаад хөгжих цаг болсон. Монголчуудийн байгуулсан төрөөс өөр ямар ч төр,улс энэ дэлхийд тийм удаан тогтодоггүй!

  • menbee (October 31, 2015 7:02:51 pm )

    Энэ уриа болгоод байгаа холбоо үг нь ард түмнийг илт доромжилсон утгатай шүү дээ Бид одоо хүнээс дор амьдарч байгаа юм байх Цаашдаа ч энэнээс дор амьдруулах юмаа одоо хийцгээгээд байгаа юм биш үү

  • Anonymous (October 31, 2015 10:36:52 pm )

    TENEGTEEREI 4 HUN JILD YAJ BUGDIIG SAIHAN BOLGOH GEEV. IIM GENEN BAIJ BOLOKHGUI SH DEE ARAI DENDUU YUM. YAMAR CH BAISAN HUN SHIG AMIDARCH, ULS SHIG HUGJIJ BAIGAAGIIN ZAH ZUH BAIGAA SHUU. HEZEE URID MAN ARD TUMNIIG HUN SHIG BODOJ ZASGIIN GAZRIIN UTAS AJILUULJ, BCIHIG BARIMTIIN TUUZ AJILUULJ IRGENII TANHIM BAIGUULJ GER HOROOLOLD ZAM TAVIJ BAILAA. ENE CHIN HUN GEDGEE MEDERCH BAIGAAGIIN ILREL BISHUU? ULS SHIG HUGJIYE GEJ UNUUDUR ULS ORON DAYAR YAMAR IKH BUTEEN BAIGUULALT HIIGDEJ BNA. ENE HUGJLIIN EKH UUSVER BISHUU. 4 HUN JILD BUHNIIG SAIHAN BOLGONO GEJ BODOOD BGA HUMUUS TENEG , BOLOMJGUI ZUIL SHAARDAJ BAIGAAGAARAA UURSDIIGUU TENEG GEDGEE BATLAAD BNA. URIIN TUHAID GEVEL HUGJILTEI, HUGJILGUI BUH ULS ORON L URTEI BG.UUNIIG ZOHIZUULJ BNO. YUM HIIJ BAIGAAG DEMJIKHGUI BOL HOHI NI BNO BIZDEE. UR DUND NI BAHI BAIDGAARAA UURSDUU L HOHIRNO.

  • Anonymous (November 01, 2015 7:58:07 am )

    элбэгдорж шимнус болон АН нам чөтгөр шулам батүүл мангас баабар бирд сангас

  • зочин (November 01, 2015 8:44:23 am )

    Ард түмнийг АН элгээр нь хэвтүүлж хүлээлгэн бгсөн.Тэр ургамалын тос граммалж авдаг чинь аль эртнээс эхлээ биздээ.Эдийн засгийн бсөлт өндөр байсан гээд байгаа нь түрхэн зуурын.орлого.олсных гэдгийг бүгд мэдэж бхйгаа.1996 онд ардчилын нэр хүндийг яаж унагаж байгаад 2000/ онд бүх сонголтыг авч авилгалын эх орон болгосноос өөр зүйл хийгээгүй шүү дээ. 2008 онд сонголтыг яаж луйвардаж юу боллоо.Одоо АН ыг ажлыг нь хийлгэхгүй 3 жил тарчлааж байна.Энэ бол МАН ын явуулж байгаа хонзогонох бодлого.Яаж ч бодсон 90 онд авч ирсэн ардчиллыг авч ирсэн хүмүүс нь авч явах ёстой.Иймээс бид хэзээ ч ардчилагчдыг дэмжинэ.Харин тэдний дотор байгаа үл бүтэгчдийг олж цэвэрлүүштэй.

  • gomo (November 01, 2015 12:21:49 pm )

    Нархан хотхоны 51 дүгээр байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм Мөн Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэгээс энэ нөхрийн үйлдсэн нүглийг сонсож болно.

  • гана (November 01, 2015 1:38:40 pm )

    Энэ бүхэн чинь бидний хийсэн ажил шүүдээ. Хамгийн их худлаа ярьж, хамгийн их юм амалдаг тэр баагийнуудыг бид УИХ сонгож ирсэн.2008 оны сонгуулийн амлалтаар АН 1 сая, МАН 1,5 сая, ерөнхийлөгч 2,5 саяыг амлаж, энэ амлалтыг хэрэгжүүлсэн болох гэж 806 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж,улсын сангаа улаар нь сэгсэрсэн.Хүүхдийн мөнгө нэрээр /Гүндалай би санаачилсан гэж байнга сурталчилдаг/ жилд 238 тэрбум, МАН-ын амлалт “Үдийн цай” хөтөлбөрт 240 тэрбум, Элбэгдоржийн амлалт оюутны 70,0 мянгыг өгөх гэж жилд 130 тэрбум, нийтийн тээврээр үнэгүй тэнэхэд зориулж 28,5 тэрбум төгрөгийг бид салхинд хийсгэж байна.Хамаг мөнгөө ингээд цацчихаар яаж энэ улс орон өөдлөх юм бэ? Цаашаа явж өгнө.Эхнэр авсны 500,000, хүүхэд төрүүлсний 100,000, хэлмэгдлийн 1,0 сая, ноолуурын 36,0 тэрбум, хүнсний талоны 98 тэрбум… дуусаагүй шүү

  • Anonymous (November 02, 2015 11:04:14 am )

    АРДЧИЛСАН НАМ сонгуулийн амлалтын биелэлт 100% ” УЛС ОРНОО ХУДАЛДАЖ, АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛАВ”

  • Anonymous (November 02, 2015 4:18:11 pm )

    helmegduuldeg nam

antalya rent a car