antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2015 1 comment

Хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

нийтлэсэн Admin

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив.

Эдийн засгийн хүндрэлийн үеэр нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүссэн. Уг хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн банк “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд  санхүүжилтийг 2015-2016 онуудад бодлогын матрицын хэрэгжилтэд үндэслэн олгох талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн хоёр дахь шат нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөрш орнуудын өртөг багатай, бүтээмж өндөртэй үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн, байгальд хоргүй үйлдвэрлэл зэрэг онцлог чанарыг брэнд болгон сурталчилж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээд гаргах боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Төслийн эхний шат амжилттай хэрэгжсэн учир хоёр дахь шатыг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зээлийн шугам, Малчдын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Компаниудын маркетинг, техникийн чадавхийг сайжруулах, Монголын бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлэх зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Хил (October 30, 2015 3:52:29 pm )

    Сонгууль ойртлоо ахмадуудын тэтгэвэрийг он гарангуут АН 30-40 хувь нэмнэ дээ уучлаарай зөвхөн миний үзэл бодол шүү. Өөр олон арга хэмжээ авна тэр бол ойлгомжтой.

antalya rent a car