Манай улсад ноцтой гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Өнгөрсөн шөнө албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдаа хутгалуулж гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 29-ны 23:00 цагийн үед согтуу хүмүүс танхайраад байна гэсэн дуудлага Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус хэлтсийн цагдаагийн албан хаагчид очиход архи хэтрүүлэн хэрэглэсэн согтуу этгээд албан хаагчийг хутгалаад хэргийн газраас зугтсан байна. Хутгалуулсан цагдааг яаралтай ГГСҮТ-д хүргэн хагалгаанд оруулсан гэнэ. Харин албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг хутгалаад зугтсан этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэн шөнийн 02:00 цагийн орчимд саатуулжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (October 30, 2015 11:36:36 am )
arhi arhi arhi arhinii uildverleliig zogsooj gadnaas oruulj irehee bolibol yasiimbdee amidralaa yaya gej baij arhi dars uuhdaa sain hyanalt taviachee
-
bb (October 30, 2015 7:27:02 pm )
huvi hunii uhamsar arhi uuru am ru orohgui n medeej.zuv zohistoi heregleh n zuitei
-
Anonymous (October 31, 2015 8:17:53 am )
Ямар даварчихсан юм бэ. Төрийн цагдааг хутгалдаг хэн бэ
-
baza (October 31, 2015 1:13:18 pm )
Төрийн цагдаа гэхээр төмөр байх ёстой юмуу. Хүнтэй зөв харьцаад журамлаад явсан бол ийм болох байсан болов уу. Төрийн цагдаа гэхээрээ адилхан төрийн цэргээ зодоод алж байх эрх байдаг юм уу. Тэд харьцаанаасаа болж шийртэй эрийн гарын шүүс болвол хохь нь. Харьцаандаа анхаарах нь зөв
4 Comments