antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2015 Comments are off

Хараалыг хэрхэн мэдрэх вэ

нийтлэсэн Admin

harshidХараал хэмээх хийбод хүч хүнд элдэв муу нөлөө үзүүлдэг. Үүнд: хүний сүнс, сүлд, цог хийморийг бузарлан гутаах, доройтуулах, сэтгэл санааг хямруулан зовоох, элдэв өвчин зовлон учруулах, аж амьдралд нь хор саад тотгор учруулан гайтуулах зэрэг нөлөө нүгэл үйлддэг байна.
«Өш хонзон авах», «Гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ.

«Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай.

«Тарнийн» хараал буюу тарнийн хүчээр үйлдэгдэх хараал нь тарни хараалыг агуулдаг. Тухайлбал, хулгайчийг «Ум дүрү дүрү мани мани дал суухаа», «Ум хэ хэ ум ха ха ум гараа суухаа», «Ум даарий ми то, то дила суухаа» зэрэг тарниудыг гурван зуу хүртэл уншин, хонины ходоодны дотор давс үрж, тарнидан үлээгээд шившвээс хулгайчийн гэдэс тэнгэр болтлоо тийрч дүүрдэг, чонын шөрмөс шатаан тарнидвал мөч нь татдаг болой. Хулгайч хулгайлсан зүйлээ авчирч өгсний дараа «Ум нур хөг за ди суухаа» гэж хорин нэгэн удаа шившин хараалаа тайлдаг аж.

Нүд өвдөх, шөрмөс татах, хэл татах, булчин урвах, гэдэс дүүрэх, яс янгинах, шээс задгайрах, ам хэлэн дээр юм гарах зэрэг олон шинжээр хараал танд хүрсэн нь илрэх бөгөөд хараалгасан хүн ямар жил мэнгэтэй болохоос шалтгаалж хараалын илрэл тодордог аж. Хараалыг хариулах «Ум мама ран ран ен сууха» гэх мэт. Энэ нь могой, морь жилтний тарни. Тэдэнд хараал хүрвэл хэл татах, хөлс гоожих, судас чинэрэх шинжээр илрэх ба дээрхи тарнийг элс тарнидан далан удаа шившээд бямба гаригийн үдээс хойш хорин цагт хойт зүгт цацан ийм жишээтэй олон тарни байдгийг «хараал үл хүрэх» шидэт тарни оршвой сударт заасан байдаг. Мөн хараасан хүнээ яг оноож мэдвэл хамраас нь цус гаргах, нохойн баасаар утах зэрэг хариулгыг дом ч элбэг бий.

Хар хэл ам

Энэ нь байнга нүгэл, муухай үйлд зорьдог, худал хулгай, хэрүүл ааш зангийн эвдрэл, садар самуун явдал, хүнд тусах олон түмний сэтгэл, хар хэл үг, шүүмжлэлийн нөлөө ажгуу. Тэр нь хийморь сүлд доройтох, ажил үйлс нь хазгайтах, үл бүтэх, муу үйл нь илэрч ял зэмд унах зэргээр илэрнэ. Хар хэл амнаас хол явъя гэвэл саар муу үйлээс хол явахыг хичээвээс зохистой.

Цагаан хэл ам

Олноос гайхуулан онцгойрох тохиолдолд орчны хүмүүс атаархан шуугих мөчөөрхөх, дөвийлгөн хөөргөх нь ихэдвэл цагаан хэл ам болох ажээ. Хуучны хүмүүс үр хүүхдээ энэ мэтээс сэрэмжлэн гадны хүнд магтдаггүй, гадны хүнд л магтаж дуулбал илүү үзлээ гэж сэжиглэн цээрлэх заншил байх агаад улаан цагаан хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлэх заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг.

Хараалыг хэрхэн хариулах хийгээд яаж мэдэх вэ?

Монголчууд эрт дээр үеэс эдүгээг хүртэл хараал хэмээх хийбод хүчний аюулаас биеэ сэрэмжлэн хамгаалж, хаалт хариулга хийхээр барахгүй бас хулгай дээрэм, дайсны хорлолыг дарах зэрэг хатуу үйлд хэрэглэж ирсэн уламжлалтай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car