Монголчууд бид аливаа асуудлыг туйлшируулан ойлгохоороо хэтэрхий нэг тал руу нь хэлбийлгэдэг ард түмэн. Дээр нь аливаа мэдээлэлд итгэн үнэмшихдээ баримтнаас илүү цуурхал, сул яриаг үнэн гэж боддог муу зуршилд бидэнд байдаг.
Авлигын хэргээр шийтгэгдэж байгаа нэрэн дор үнэхээр авлига албан тушаалаа урвуулан ашиглаад хуулийн шүүхийн өмнө шийтгүүлсэн ч байх, мөн авлига авах тухай ерөөс бодож санаж сэдэж байгаагүй боловч “муу хүмүүсийн” зангад орж, албан тушаалдаа хайнга хандсаны харгайгаар “аав”-ын хаалга татсан нэг нь ч байх. Ийм нэг тохиолдол бол Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захиралын хэрэг юм. Хүмүүс ойлгохдоо Цэвэр агаар сангийнхан хэдэн арван тэрбумаар нь төрийн мөнгийг хувьдаа завшсан, авлига авсан гэж үздэг. Гэтэл энэ бүх асуудлын үнэн мөнийг шат шатны шүүх, хууль хяналтын байгууллага аль хэдийнэ тогтоочихсон байдаг.
Цэвэр агаар сангийн хэргийн хувьд нарийндаа бол “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” нь тус сангийн Ерөнхий нягтлан М.Хулан гэгч байдаг. Тэрээр Цэвэр агаар сангаас нийтдээ 4.05 тэрбум гаруй төгрөгийг бусадтай нийлэн зохион байгуулалттайгаар завшсан нь тогтоогдсон. Харамсалтай нь энэ бүхнийг тухайн үед Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх мэдээгүй байснаараа буруутгагдсан.
Н.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий нягтландаа итгэж удаа дараа төлбөрийн чех үлдээх, тамга тэмдэгээ орхиж байсан нь түүнийг буруутгах, яллах үндэслэл болсон. Шүүхээс Н.Хүрэлсүхэд албан тушаалдаа хайнга хандсан хэмээн 7 жилийн ял оноож, 49 сая төгрөгөөр торгосон байдаг. Гэтэл дээр дурьдсан нягтлан М.Хулан гэгч хүүхэн улсад 4.05 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хирнээ хүүхэд төрүүлсэн “нэрээр” өөрт оногдуулсан хуулийн хариуцлагыг биечлэн эдлэхгүй ял завших магадлалтай болоод байгаа гэнэ.
Цэвэр агаар сангийн Ерөнхий нягтлан М.Хулан гэгчийг мөрдөн байцаалтын явцад шалган, гэр оронд нь үзлэг хийсэн хууль хяналтынхан гайхашаа барсан ажээ. Учир нь тэрбээр монголд байтугай дэлхийд “ганц” гэж хэлж болох бриллиантан шигтгээтэй 200-300 сая төгрөгийн өртөг бүхий хос ээмэг, брэндийн өндөр үнэтэй 70-80 хос гутал, ах дүүстээ бүгдэд нь шахуу шинэ Ланд-200 жип авч өгсөн байсныг хуулийнхан мэл гайхжээ.
Гэвч харамсалтай нь Цэвэр агаарын сангийн гүйцэтгах захирлаар ажиллан, энэ ажлыг удирдаж байсан Н.Хүрэлсүхийн нэрээр бүхий л мэдээлэл цацагдсан. Үүний улмаас мэдээллийн үнэн мөн чанар “далдлагдах” болжээ.
Мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүнд ажиллаж байгаа мэрэгжил нэгт сэтгүүлчид маань ч аливаа хэргийн учир шалтгаан, үнэн мөнийг эрэхийн оронд сураг чимээ, дэл сул ярианд итгээд мэдээлэл бичин бусдад түгээж байгаа нь харамсалтай. Ийм нэг жишээг та бүхэндээ хүргэе.
Түүнчлэн Монгол улсын хууль шүүхийн байгууллагынханы шийдвэр алдаа оноотой байгааг олон хүн хэлж байна. Хэдхэн жилийн өмнө хүүхдээ тэжээхийн тулд аргагүйн эрхэнд сүү авахаар бусдаас 10 мянган төгрөг хулгайлсан эхэд бараг 10 жилийн ял өгч олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан манай шүүхийнхэн Цэвэр агаар сангийн асуудалд үнэн шударга шийдвэр гаргасангүй гэж хэлж болох. Төрд 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүн 8 жилийн ял авч байхад, албан тушаалдаа хайнга хандсан хүнд 7 жилийн ял өгч байгаа нь хир шударга шийдвэр гэх вэ?
Дээр нь Өршөөлийн хуулиар эмэгтэйчүүд, тэр тусмаа нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд суллагдахаар болвол 4.05 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан Цэвэр агаар сангийн Ерөнхий нягтлан асан М.Хулан суллагдахад хүрч байна. Магадгүй М.Хулан төрүүлсэн хүүхдээ 2 нас хүртэл ял эдлэх хугацааг нь хойшлуулах хуулийн заалт байдгийг эхнээс нь тооцож, дахин 1 удаа хүүхэд төрүүлэхэд түүний шоронд биеэр ял эдлэх хугацаа хойшлон хойшилсоор нэг мэдэхэд ял зэмгүй болж суллагдах бол яах вэ?
Гэтэл үүний цаана эрчүүд яах вэ? Хүйсийн харьцааны энэ тэгш бус байдлыг шүүх бас харгалзан үзэх ёстой мэт. Дээр нь магадгүй М.Хулан мэтийн зарим эмэгтэйчүүд энэ бүхнийг урьдчилан тооцож, гэмт хэргээ төлөвлөн хэрэгжүүлсэн юм биш биз гэсэн хардлага эндээс төрж байна.
А.Гал
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 29, 2015 11:56:41 am )
hohiroloo baragduulbal urshuuluu edeleed yavah ni zuv shvv dee.
-
зочин (October 29, 2015 12:47:36 pm )
Алтанхуягийн найзууд даа бүгдээрээ
-
Zochin (October 30, 2015 10:49:16 am )
ХҮН ТЭЖЭЭБЭЛ ТОЛГОЙ ЦУСДАНА ГЭДЭГ ЯМАР ҮНЭ бэ!
-
-
zochin (October 29, 2015 12:47:51 pm )
ehleed hohirolool tul tegeed urshuuluu edleh heregtei
-
зочин (October 29, 2015 1:40:54 pm )
шуналдаа автагдсан шулам үхвэл таарна захирал нэртэй тэр мануухай мэдэхгүй байж гэнэ хэнээр хулгай хийлгээд дараа яахаа бүгд тохирсон байгаа ийм ард түмний хэсэг бүлэг олшрох тусам бид амархан хүний хоол болно доо эзэн Чингэс минь байсан бол та нарын амруу алт хайлж байгаад цутгах байсандаа
-
иргэн (October 29, 2015 5:49:22 pm )
энэ Хулан авгайг Маралмаа шиг шоронд нь аваачиж хийгээчээ.
-
Ц.Со.Б. (October 29, 2015 7:51:03 pm )
Соц нийгмийн үед 5 төгрөг идсэн бол эсвэл дутаасан бол ашиглалын хэргээр чанга ял өгдөг байсан. Ард түмний татварын мөнгөөр ингэж туйлсан тэнэг дуракуудад бүх насаар нь хорих ял оноох хэрэгтэй. Гарч ирээд 4 тэрбумын хохирлыг наад хүүхэн чинь төлж барагдуулна гэвэл наслах нас нь хүрэхгүй дээ зайлуул. Би 3-4 хос гуталтай таваргалж байхад 80 хос гутал гэдэг дэндэнээ.
-
даваа (October 30, 2015 6:55:52 am )
ШҮҮГЧ нар шударга уу? Цалинг нь асар ихээр нэмлээ. Гэтэл шүүгч нар ШЕЗийн даргаар , согтуу жолоо барьж байхдаа жирэмсэн хүн дайрч алсан Л гэгчийг томилоход шударгаа харуулсангүй. ЯАГААД??? Яагаад гэвэл шүүхэд шударга хүн алга
-
Zochin (October 30, 2015 10:47:30 am )
ТУЙЛЫН ҮНЭН ХЭЛЛЭЭ.
-
-
иргэн (October 30, 2015 11:51:27 am )
Алтанхуягийн явсан мөрнөөс авилгал үнэртэж, улсын болон төсөв, төслийн хөрөнгийг идэлцсэн хамсаатанууд нь хэлмэгдэгсэд болж хувирах юм даа хөөрхий
-
Anonymous (October 30, 2015 9:20:56 pm )
Мэдээж хоорондоо үгсээд л хийж байгаа шдээ.. Хэзээ ч даргыгаа огт мэдээгүй байхад удаа дараагийн үйлдлээр 4 тэрбумыг зувчуулчихдаг нягтлан байж байна гэж юу байхав… Наад дарга нь ч мэдэж байсан …дээр нь хянаж байдаг сангийн яамны төлбөр тооцооныхон ч мэдэж байсан… Энэ хүүхэнээр туг тахиж байгаа юм байна лдаа жинэхэн эзэд нь…
11 Comments