antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2015 3 comments

Саудын Арабын ханхүү гурван үйлчлэгчийг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ

нийтлэсэн Admin

82820Саудын Арабын ханхүү Мажед Абдулазиз Аль-Сауд Беверли Хиллс дэх харшдаа гурван эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ. “Daily news”-т мэдээлснээр, тэрээр Беверли Хиллс дэх харшдаа үдэшлэг зохион байгуулж, үйлчлэгч гурван америк эмэгтэйг гурван өдрийн турш хорьж, хүчирхийлсэн байна. Тэд шүүхэд гомдол гаргаснаар, эдүгээ 29 настай ханхүү Лос-Анжелес хотын шүүхэд дуудагджээ.

Тэрээр өнгөрсөн сарын сүүлээр  хохирогч эмэгтэйчүүдийн нэгд аман секс хийхийг тушааж, зодож хүчирхийлсэн бол нэгээр нь бүх биеэ долоолгож, хүчиндэж, айлган сүлдүүлж гурван өдрийн турш хорионд байлгасан аж. Эмэгтэйчүүд шүүхэд мэдүүлэхдээ, ханхүүг хар тамхи татаж байхыг харсан гэжээ.

Саудын Арабын ханхүү хохирогчдын нэгд “Би юу хүссэнээ хийх болно. Маргааш чамтай цэнгэнэ. Чи миний хүссэн бүгдийг хийх болно. Дараа нь би чиний амийг хөнөөнө” хэмээн хэлсэн аж. Харин хоёр дахь хохирогчид “Чи хүн биш. Бүр хэн ч биш. Би бол ханхүү. Хийхийг хүссэн бүхнээ хийнэ. Надад хэн ч юу ч хийж чадахгүй” гэж хэлээд, өвдөгнийх нь дээхнэ талд хүчтэй өшиглөжээ.

Тэдний өмгөөлөгчийн хэлснээр, хохирогчдын нэг харшийн хана руу авирч тусламж дуудаж, түүнийг нь сонссон хүн цагдаагийн газарт мэдээлсний дүнд эмэгтэйчүүд аврагдсан байна. Гэхдээ хуулийн байгууллага нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭarabi

arabi


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • lalar (November 02, 2015 8:44:14 pm )

    goe ym aa

  • naranmandakh (November 03, 2015 9:36:19 am )

    nadtai adil yumaa bi bas 3 jinger hvchindsen yuma

    • зочинзочин (November 03, 2015 5:09:51 pm )

      муу тэнэг минь үгээ бодож тэнэгт

antalya rent a car