Нийслэлийн баруун хэсэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” бvхэлдээ албан тушаалтнуудын сонирхолыг татаж, шуналыг нь хєдєлгєж байгаа бололтой. Нэгэнт ємнєх асуудал нь цэгцрээгvй буюу цэвэрлэх байгууламжийг бvрэн шийдээгvй vед дараагийнх нь бvтээн байгуулалтыг тєлєвлєгєєний дагуу гэж гvйцэтгэчихээд одоо зєв, буруугаа дуудалцаж байгаа нь цаанаа ашиг сонирхолын бизнес байна гэж хардахаас аргагvйд хvрч байна.
Учир нь, 2013 онд нийслэлийн ИТХ-ын тэргvvлэгчид 29 дvгээр тогтоол гэгчийг баталж, хуучин 22-ын товчооны урд тал руу “Авто худалдааны цогцолбор”-ыг барихаар болсон. Энэ нь єєрсдєє л хот тєлєвлєлт гээчийг ярьж байгаа болохоос биш, vнэн хэрэгтээ далд бизнес нь дамдуурчих гээд сvрхий сандарч байгаа бололтой. Уг нь Монгол Улсын Ерєнхийлєгч, Ерєнхий сайд, Нийслэлийн засаг дарга нар бvгдээрээ “Тєр хvнтэй єрсєлдєж болохгvй, Тєр бизнестэй хутгалдаж болохгvй, Тєр засаг аж ахуйн нэгжийн ажилд оролцож болохгvй,Тєр иргэдийн бизнесийг булааж болохгvй” хэмээн удаа дараа хэлж байсан. Харамсалтай нь, дээрх vгс нь амьдралд алхам тутамд зєрчигдєж байгаа нь олон нийтийг бухимдуулж, дургvйцлийг нь хvргэхээс хэтрэхгvй байна. Ядахад яр гэгчээр нийслэлийн удирдлагууд єєрсдийн хvрээнд байдаг газар, хэлтэсvvдээ техникийн захуудыг нvvлгэх ажилд дайчлан бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжvvд рvv хууль бус шалгалт, дайралт хийж элдвийн шахалт дарамт vзvvлдэг болжээ. Тодруулбал, татварын, газрын, байгаль орчин гэх мэтээр бvхий л чиглэлийн байцаагч техникийн зах, худалдаа эрхлэгчдийн болон автомашин, механизмтай холбоотой vйлчилгээ эрхэлж буй байгууллагуудыг шалгахаар шил дарааллан очдог болсон байна.
Байгаль орчны талаас нь унагахын тулд асфальт, бетонон зам дээр єдєр бvр зогсож, замын хєдєлгєєнд огт оролцдоггvй машинууд агаар бохирдуулж байна гэх дvгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтынхандаа vvрэг єгдєг болсон сурагтай. Хэрэв vнэхээр агаарын бохирдолд санаа зовж байгаа бол Улаанбаатартаа шахам байрладаг Цагаандавааны хогийн цэг нь зvvн хэсгийн агаарын бохирдолтод 24 цагийн туршид ямар хэмжээний гамшиг учруулж байгааг тооцоолон гаргуулж, тvvнийгээ техникийн захуудын утааны бохирдолтой харьцуулж vзэж болох л байсан. Ингээд бодохоор ашиглалтад дутуу оруулсан, улсын комисс нь ч хvлээж аваагvй “Авто худалдааны цогцолбор”-оо “эзэнжvvлэх”-ийн тулд их л яарч байгаа нь олны хачирхалыг татахгvй байхын аргагvй.
Хэрвээ тус цогцолборыг эзэнтэй болгочихвол хотын удирдлагуудад ашигтайгаар барахгvй, аливаа хэл амнаас холдож, мєнгє санхvvгийн асуудлаа шийдвэрлэж чадахаар болох бололтой. “Авто худалдааны цогцолбор” гэж байгууллага уг нь их тансаг, санхvvгийн хувьд боломжийн газар мэт аягладаг. Тиймдээ нээлтийн vйл ажиллагааны vеэр тараасан урилга болон нийслэлийн гудамжаар байрлуулсан рекламны самбаруудын тvрээсийн vнийг тооцоход л илхэн болно. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч ялгаагvй хэд, єчнєєн мєнгє зарж, сурталчилгаа, мэдээллийг залхаан цээрлvvлэх мэт аятай л тараасан. Энэ бvхэн нь мэдээж тєлбєртэй бас захиалгын дагуу гvйцэтгэсэн ажил.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд зай, талбай болон дэлгэцийн цагаа худалдан борлуулдаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Харин “Авто худалдааны цогцолбор” эдгээр хувийн байгууллагад тєлєх хэмжээний их хєрєнгєтэй байгаа нь хар дагуулахгvй гэж vv.
Тэгсэн хэрнээ тухайн цогцолборын зам, барилгын ажлыг хийж, гvйцэтгэсэн компани, хvмvvсийнхээ ажлын хєлсийг єгєхгvй “луу унжиж” яваа гэх юм билээ. Сурталчилгаа цацах мєнгєтэй ч гvйцэтгэлээ дуусгах мєнгєгvй гэж уйлагнаж байгаа нь “Авто худалдааны цогцолбор”-т тvрээслэгчдийг татаж, тэдний мєнгєєр хєрєнгє босгох гэсэн санаагаа илэрхийлж буй л хэлбэр юм. Цацсан сурталчилгаанд нь хууртсан бизнесмэнvvд зай, талбайтай болно гэж санан олон зуун сая тєгрєгийн урьдчилгаа єгсєн нь мєн л єнєєдєр хэрvvлийн алим болчихсон єнхєрч байгаа.
Уг нь Авто худалдааны цогцолбор барих нэрээр нийслэлийн тєсвєєс нэлээд олон тэрбум тєгрєгийн санхvvжилт авч vрэн таран хийсэн гэх юм билээ. Тvvнийгээ єдгєє ч эцсийн vр дvн, тайлангаа танилцуулахгvй амь нь тэмцэж явна.
Ийн тэмцэж явахдаа 20 гаруй жилийн ємнєєс єєрсдийн бий болгосон бизнесээ єргєжvvлж, амьдрал ахуйгаа єєд нь татаж, улсын тєсєвт ч татвараа тєлсєєр ирсэн хувийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс “хоолыг нь” булуухаар муйхарлан дайрах болсон. Арга ядсан бизнес эрхлэгчид эрхээ хамгаалахын тулд хэвлэлvvдээр сэтгэгдэлээ хэлж, уулзаж ярилцъя хэмээн урьж байгаа ч хотын удирдлагууд зориудын гэмээр таг чимээгvй байсаар ирлээ. Алив нєгєє “Тєр бизнестэй хутгалдаж болохгvй, Тєр засаг аж ахуйн нэгжийн ажилд оролцож болохгvй,Тєр иргэдийн бизнесийг булааж болохгvй” гэдэг vг чинь хаана байна. Харин ч бvр техникийн захуудтай холбоотой асуудал, сэдэв нь нийслэлийн удирдлагуудаас хальж, яамдын сонирхолыг татаж эхэлсэн бололтой. Тиймдээ ч Зам тээврийн яамнаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хаягласан албан бичгийг илгээсэн биз.
Тодруулбал Зам, тээврийн яамны Хяналт, шинжилгээ, vнэлгээ, дотоод аудитын газрын даргын vvргийг тvр орлон гvйцэтгэгч Б.Жаргал энэ сарын 23-нд нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргад илгээсэн албан бичигтээ “Тус яаманд Тээврийн хэрэгсэлийн бvртгэлийн vйл ажиллагаа явуулж байгаа Баянзvрх дvvргийн XVII хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй “Да хvрээ” захын vйлчилгээний байр нь 1960-аад оны vед баригдсан, улмаар ашиглалтын шаардлага хангахгvй, актлагсдан тухай мэдээлэл ирсэн байна. Иймд дээрх байранд vйл ажиллагаа явуулж болох эсэх талаар мэдээллийг тус яаманд яаралтай ирvvлнэ vv” хэмээжээ.
Одоо бvр Зам, тээврийн яамныхан авто худалдаа эрхлэгчдийн бизнест санаа тавьж буй мэт харагдах боллоо. “Будаач, будаач гэхэд сахлаа будав” гэгчээр авто гэдэг vг орсон л бол Зам тээврийн яамтай холбох гээд байгаа нь цаад утгаараа бол хэний ч инээдийг барах vйлдэл. Харин “актлагдсан байр” гэх шалтгаар техникийн захуудад ойр байрлан Тээврийн хэрэгсэлийн бvртгэлийн vйл ажиллагаа явуулж хэлтсээ татан буулгах, эсвэл шинэ цогцолбор руу шилжvvлэх арга хэмжээ авах гэж байгаа бол зах зээлийн нийгмийн хамгийн зохисгvй vйлдэл болно. Учир нь тєрийн байгууллагууд хавсайдан хувийн хэвшлийг боомилж байгаа нь ямар ч хуульд нийцэхгvй. Тэр утгаараа Монгол Улсын яам нь нийслэлийн удирдлагуудынхаа “гар, хєл” болж бичиг цаасаар далайлгахаа болих хэрэгтэй санагдах юм.
Юутай ч олонд нээлттэй М.Зоригт сайд яамных нь vvрэг гvйцэтгэгч ямар учраас Тээврийн хэрэгсэлийн бvртгэлийн vйл ажиллагаа явуулж хэлтсийн байшингийн чанарыг шаардах болов гэдгийг тодорхой мэдээллэх биз ээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 29, 2015 10:12:48 am )
Hurdan nyygeesei
-
Anonymous (October 29, 2015 10:13:33 am )
Niislel hotiin ihenh orshin suugchid nyylgeh hyseltei bsigaashdee
-
tamir (October 29, 2015 10:14:46 am )
Hiislel hotiin orshin suugchidaas sanal avdaggyi l yum baihdaa.Bygd l nyylgeh hyseltei baigaa
-
tamir (October 29, 2015 10:17:17 am )
Ta nwr yamar baylag byteegchid yum uu
-
Anonymous (October 29, 2015 10:27:43 am )
nuulgeh heregtei hot arai uur bolno
-
Bold (October 29, 2015 11:05:01 am )
Ter Pirus nvvdee awaad Ter zahrugaa zailtsgaa!!!
-
Bold (October 29, 2015 11:07:07 am )
Prius mashin arai dendej bna Mongolin 10 nii 7 Pirus mashin bolson bna. Osol awraar olon garagdag tsaashd ene mashiniig bvv zaraach Hervee zarah Bol Ter hotin zahrugaa garaad Ter Haltaruuddaa zartsgaa.
-
Ganaa (October 29, 2015 11:07:47 am )
Nvvleg ard tumen demjij bna.
-
Baagi (October 29, 2015 11:08:40 am )
Zailuul Ter Pirus tein Xamt.
-
Anonymous (October 29, 2015 11:10:18 am )
100 ail Naran tuultai Xamt nuuleg!
-
njh (October 29, 2015 6:49:07 pm )
Nuulgeh ni 100% zuv shuu.mashin avah neg ni ochood l avdiim bgaa biz dee.odoo ter 16,shar had havi chini buun tugjiree aimaar bdiishdee.nuuchihvel ard irged orshin suugchidad ch amar bh bolno.hul hudulguun ch bagasana.
-
Anonymous (October 30, 2015 12:09:59 am )
20тэрбумаар хог барьчихаад хариуцлагаас мултрах гэж байгаа юм төрийн энр барьж хувийн хэвшлийг дээрэмдэж байгаа үйлдлээ зогсоох хэрэгтэй анхнаасаа ямар ч судалгаагүй бизнес төлөвлөгөөгүй хийсэн юм. 2жилийн өмнөөс бизнес эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлж байхад нь судалгаа хийсэн бол одоо ингэж олны өмнө шившгээ дэлгэх юм
-
Anonymous (October 30, 2015 12:24:55 am )
Эд нарын идэж уух нь арай дэнжийн хогны уут хэдэн цэцэрлэг шинэ зах хэдэн сургууль вэ гэдэг сонин байна хотынхоо түгжрэлийг багасгах зорилгоор гэж худлаа ярьж байгаа юм хэзээ зах дээр зогсож байгаа машин түгжрэл үүсгээд утаа униар гаргаад байгаа юм Харин өглөө хүүхэдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явхад л сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа учир холоос зөөж бөөн бөөнөөрөө түгжирч байхад Шинэ зах мах гэж мөнгө үрээд
-
Anonymous (October 30, 2015 12:42:24 am )
Хотын захиргаа өмхий үнэртсэн газарт хөрөнгө оруулалт хийж хорт хавдар үүсгэдэг хөрсний бохирдол ихтэй газар энгийн иргэдийг хүчээр аваачиж алах гэж байна Энэ хэний эрх ашигт нийцсэн зүйл вэ Монгол Улс Монгол хүн эрүүл амьдрах ёстой гэсэн мөртлөө яагаад төв цэвэрлэх байгууламжийн дэргэд энэ олон хүнийг аваачиж амь нас эрүүл мэндээр нь хохироох гэж байна вэ? Монгол Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар яагаад тэр газарт нь очиж хөрс ус агаарын бохирдлыг тогтоохгүй байна вэ? Монгол Улсад шударга ёс зүй гэж байна уу? Хэдэн дараг нарын буруутай шийдвэр нь хичнээн их хэмжээний хохирол учруулж байна вэ? Хамгийн чухал нь Монгол хүний эрүүл мэнд
-
сайдан хүн (October 30, 2015 7:09:40 am )
за за сайд дарга нар мөнгтөтэй болж байвал та нар ямар орчинд очоод яаж тарчилж үхэх нь хэнд хамаатай юм дуугүй нүүцгээ
-
бичка (October 30, 2015 9:11:47 am )
сонгино хайрхан дүүрэгт амьдарч байгаа рад түмнийг бас нүүлгэхүү энэ захынхан биднийг доромжилхоо болиороо бид ч тэр үнэрийг чинь үнэрлээд амьдарч байна улс байна рага хэмжээ авах байлгүй гээд уужуу сэтгэл гаргааж амьдраад болоод л байна
-
Anonymous (November 07, 2015 8:27:44 pm )
Ter uneriin uner chine odoo medegdehgui heden jiliin daraa hort havdar helbereer ilerne Dee ter ued uursdiin chine umnuus ug helsen bidend gomdol gargaarai
-
Munkh erdene (November 07, 2015 8:39:15 pm )
Хотын захиргаа өмхий үнэртсэн газарт хөрөнгө оруулалт хийж хорт хавдар үүсгэдэг хөрсний бохирдол ихтэй газар энгийн иргэдийг хүчээр аваачиж алах гэж байна Энэ хэний эрх ашигт нийцсэн зүйл вэ Монгол Улс Монгол хүн эрүүл амьдрах ёстой гэсэн мөртлөө яагаад төв цэвэрлэх байгууламжийн дэргэд энэ олон хүнийг аваачиж амь нас эрүүл мэндээр нь хохироох гэж байна вэ? Монгол Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар яагаад тэр газарт нь очиж хөрс ус агаарын бохирдлыг тогтоохгүй байна вэ? Монгол Улсад шударга ёс зүй гэж байна уу? Хэдэн дараг нарын буруутай шийдвэр нь хичнээн их хэмжээний хохирол учруулж байна вэ? Хамгийн чухал нь Монгол хүний эрүүл мэнд
18 Comments