antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2015 2 comments

Дэд сайдын хүүхэд хар тамхины хэрэгт холбогдлоо

нийтлэсэн Admin

1446011380563061f404c53Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлсэн.

Мөрдөн байцаалтын явцад уг бүлэглэлийн толгойлогч Г гэгч нь олон жил хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдан борлуулж, хууль бусаар оруулж ирдэг нь тогтоогдсон байна. Улмаар түүний зохион байгуулалт дор Г, М, С, А, Н нарын 5 хүн хууль бусаар хар тамхи худалдан борлуулж байсан аж. Тэд олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь энэ төрлийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-36 насны залуучууд гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Тэгвэл тэдний дунд томоохон өндөр албан тушаалтны хүүхэд буюу одоогийн засгийн газарт ажиллаж буй нэгэн яамны дэд сайдын хүүхэд шалгагдаж байгаа талаар баттай эх сурвалж мэдээллээ. Одоогоор аль яамны дэд сайдын хүүхэд болохыг нууцалж байгаа аж.

Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

 

Б.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочиН БААТАР (October 28, 2015 9:05:51 pm )

    Хэний хүүхэд байгааг мэдээгүй байж таамгаар бичиж болохгүй сохор нохой дүйвээнээр хуцна гэхчээр

  • hujaa hvrgen (October 29, 2015 12:03:38 am )

    Mongold ih tsevrlegee hiih heregtei

antalya rent a car