Монголын нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд өндөрт өргөж яваа залуу гавьяат Г.Ариунбаатарыг Их Британийн цог жавхлант хатан хааны гэр бүл хүлээн авах урилга явуулжээ. Тэрээр энэ тухайгаа дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу манайхаан. Өнөө орой Английн цог жавхлант Хатан Хааны гэр бvл биднийг өргөөндөө урьжээ. Маэстро Валерий Гергеив, алдарт Сello Хакназаряан бид 3 бараалхаж ая дуугаа өргөж зоог барих юм байна. Гайхалтай… Англи улсад суугаа элчин сайд Тулга болон тvvний гэргий Бурмаа, мөн Азаа ах Өнөрмаа эгч нартаа баярлалаа. Ордонд дуулах болсоныг сонсоод их баярлаж бас зөвлөгөө өгсөн. Зориод ирсэн монголчуудаа хараад өөрийн эрхгvй баярлаад л… Сайдынд идсэн гурилтай шөл… мимм за тэр ч яахав хэхэ. Эх орны минь нэр гарна хичээнээ. /тэнд албан ёсны зурагчин л байдаг гэнэ. Гэхдээ амжуулхыг бодноо/” хэмээв.
МУГЖ, Оросын холбооны Буриад улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Оросын алдарт “Маринский” театрын үндсэн гоцлол дуучнаар ажиллахаар болсон билээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард болсон дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны Гран при шагналыг хүртсэн юм. Энэ үеэрээ Орос улсын нөлөө бүхий эрхэмүүдийг гайхшируулаад авсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочинзочин (October 28, 2015 11:36:02 am )
сайхан дуулдаг сайхан хүү байна. амжилт хүсэж баяр хүргэе
-
MGL (October 28, 2015 11:36:23 am )
Амжилт хүсье.Миний дүү хол явнаа.Гол нь гэр бүлээ хайрлаж хамгаалж явах нь чухал юм шүү.
-
зочин (October 28, 2015 11:55:20 am )
баяр хүргэе маш гоё улам их амжилт хүсье
-
зочин (October 28, 2015 12:22:33 pm )
чамаар үнэхээр бахархдаг шүү, амьдралын хамгийн нандин эрдэнэ ГЭР БҮЛ чинь шүү дүү минь,УЛАМ ИХ АМЖИЛТ
-
Anonymous (October 28, 2015 12:29:09 pm )
Gaihamshigtai
-
зочин (October 28, 2015 12:29:27 pm )
ард түмний итгэл сэтгэл, бахархалыг хүлээж яваа эрхэм сайхан залуу уран бүтээлчдээ улам их амжилтыг хүсье. гэр бүлээ хайрлаж хамгаалж яваарай.
-
Anonymous (October 28, 2015 12:31:33 pm )
Daanch medeenii ug uguulberiin utgiin aldaa gej hereg alga
-
amaraa (October 28, 2015 12:34:46 pm )
Анх удаа Английн хатан хааны урилга хүлээн авсан холийн ирээдүй болсон дуучин танд болон багш, гэр бүл, хамт олонд аз жаргал хүсье
-
иргэн (October 28, 2015 1:33:01 pm )
ямар гоё юм бэ,баяр хүргэе,Марийнскийн театрт болсон тоглолтын бичлэгийг нь үзсэн,Оросуудыг байлдан дагуулж байсан бас тэрэн шигээ одоо английн хатан хааны ордонд гайхалтай хоолойгоороо бишрүүлээрэй,энүүхэндээ гэхэд хэл сайн сураарай чамайг орос хэл мэдэхгүй байж Оросоор маш сайн дууллаа гэж байсан шүү.
-
bulgan (October 28, 2015 4:47:39 pm )
ura mongol mandtugai
-
Их салхи нижэгнэнхэн хөдөлтүгэй. (October 28, 2015 4:51:40 pm )
ӨӨГҮЙ САЙХАН МОНГОЛ ЗАЛУУ. БИЕЭЭ ТООХ АМАРХАН БАЙДАГ ЮМ. ТҮҮНЭЭС Л ХОЛ БАЙГААРАЙ. ОЛОН ТҮМНИЙ ХАЙР,ИТГЭЛ ДААХ ГЭДЭГ ЧИНЬ ЧУХАЛ ШҮҮДЭЭ. ГЭР БҮЛЭЭ ХАЙРЛА, ЭХ БОЛСОН МОНГОЛОО МАНДУУЛЖ ЯВААРАЙ ДҮҮ.
-
уншигч (October 29, 2015 2:31:22 am )
Гайхалтай баяр хургьеэ. Энэ сэтгэгдэл бичсэн хумуус гэр булээ хайрла л гээд байх Юм , тэр талдаа асуудалтай Юм байхдаа . Хувийн амьдралаа оороо мэддэг л байлгуй дээ
-
Зочин (October 29, 2015 2:05:46 pm )
Gaikhaltai. Bie ee tooj bolokhgui. Busad zuilee ooroo medej ooriinkhoo zurkh setgeliig dagaj amidrakh zov yum shag sanagddag.
-
zoshin (October 30, 2015 6:17:02 am )
Saihanmedee bna.Ikh bayarlalaa.Amjilt husye.Bahdaltai bna
-
jiijee (October 30, 2015 11:44:00 am )
amjilt duudee
-
зочин (October 30, 2015 5:26:05 pm )
ЁСТОЙ МУНДАГ ШҮҮ
16 Comments