Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэл бямба гаригт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж.
Дашрамд сануулахад, энэ сарын 9-ний баасан гаригт Налайх дүүргийн 6-р хороо, “Горхи-Тэрэлж” амралтад Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн 19 албан хаагч амарч яваад хошууч Х-ийн амь насыг хамт ажилладаг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан Ө хөнөөсөн хэрэг гарсан. Мөн л баасан гаригийн хэрэг бямба гаригийн өглөө салбарт нь дуулиан тарьсан ч хэвлэлийнхнээс нууж байв. Тухайн үед хэрэгтэн шууд хэргээ хүлээж хоригдсон гэх мэдээлэл дуулдаж байсан ч УМБГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэлгүй байна. Энэхүү хэргийг хэрхэн шийдвэрлэсэн шүүх хурлыг нээлттэй явуулах нь сонирхолтой.
Ийнхүү цагдаагийн ажилтнууд хүний аминд хүрсэн, тэгэхдээ аргагүй хамгаалалт бус танхайрсан, санаатайгаар хүний амь насыг хохироосон хэрэг энэ сард хоёр удаа гарлаа. Хорь хүрэхгүй хоногийн дотор ЦЕГ-т харьяалагдах дээрх байгууллагын ажилтнууд хүний аминд, нэг нь бүр хамт ажиллаж байсан нөхрийнхөө аминд хүрсэн хэрэг “Энэ байгууллага дотор юу болоод байна? Энэ байгууллагыг Р.Чингис дарга удирдаж чадах уу? гэсэн асуултыг яах аргагүй дагуулж байна. Ийм хугацаанд ингэж нэгнээ хөнөөсөн, цагдаагийн ажилтан бусдын амь насыг хохироосон хэрэг түүхэндээ анх удаа гарч байна гэж хэлэх хүн ч цөөнгүй таарлаа.
ЦЕГ-ын дарга удирдаж буй байгууллага дотор нь болоод байгаа энэ аюултай, түгшүүрт нөхцөл байдлын талаар ямар арга хэмжээ авах бол. Урьдынх шиг сарын цалингийн арав, хорин хувиар торгоод өнгөрөөх үү. Хэрэв энэ байгууллагыг удирдаж чадахгүй бол хариуцлага хүлээж саналаараа огцрох уу. Хоёр хүний амь насыг хохироосон хохирлыг бодоход огцрох зэрэг бол огт хариуцлага хүлээгээгүйтэй адил бус уу.
Нөгөөтэйгүүр цагдаагийн албанд хэн ажиллаад байна вэ гэдэг асуудал нийгмийг түгшээж эхэллээ. Та бүхэн санаж байгаа бол 2013 оны зун буюу Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байхдаа Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хууль батлагдсаны дараа баахан шинэ залуус цагдаагийн байгууллагад орж байсан. Магадгүй салбарынхны ярьдгаар бол цагдаагийн цолны талаарх өөрчлөлттэй холбоотой ч гэдэг юм. Тухайлбал дэслэгчээр гурван жил ажиллаад ахлах дэслэгч цол авдаг байхаар заасныг “дараагийн” Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Монголын нөхцөлд тохирохгүй байна” гэсэн шалтгаанаар өөрчилж, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хуучин мөрдөж байсан журам үйлчлэх болсон. Дээр дурьдсан ахлах дэслэгч нар ч үүнд хамаатай байх, мөн л 2013 онд ирсэн “шинэвтэр” ахлах дэслэгч нар юм. Шинэ залуусаа дэмжих нь зүйн хэрэг боловч мэдлэг туршлага, ёс суртахууны хувьд “түүхий бүтээгдэхүүн”-үүд цолоо албан тушаал гэж үзээд аархаж өсөрхөж танхайрч явдаг болсон нь тус байгууллагыг удирдаж буй шат шатны дарга нар, ялангуяа Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис хүний нөөцийн асуудалд хариуцлагагүй хандаж байгаатай холбоотой гэж үзэж болохоор байна.
Ямартай ч энэ удаад Элитийн батальоны албан хаагч иргэнтэй санамсаргүй тааралдсан хэрнээ зодсоор байгаад амь насыг нь хөнөөчихсөн Тусгай хэлтсийн ажилтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Урьдынх шигээ дарга нарыг нь цалингийн арав хорин хувиар торгоод өнгөрөөх үү. Хохирогчийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь учрах гарз хохирлын өмнө ямар хариуцлага хүлээх вэ. Цагдаагийн байгууллагын нэр хүндийг гутаан, зүй бусаар авирлаж хүний амь хөнөөсөн явдал 14 хоногийн дотор хоёр удаа гарсанд өөрийгөө ямар нэг хэмжээгээр буруутай гэж үзэж байгаа бол хариуцлага хүлээж огцрох уу гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис даргын үг, үйлдлээс харж хүлээж байна. Хэрэв ажлын хариуцлага, байгууллага, албан тушаалын нэр хүндийг хүндэтгэдэг бол тэр огцрох ёстой.
У.Оргилмаа Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 28, 2015 11:29:55 am )
ЭНЭ ДАРГААС АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛСАН ХҮНИЙГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОЁР ДУГАР ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСНЫГ АСУУЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ АВЛИГА, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ДАРГА БОЛГОНО ГЭСЭН ХҮҮЛЬ ГАРСАН УУ
-
Тэмүүжний балаг (October 28, 2015 11:54:57 am )
Цагдаа болон хууль сахиулах байгууллагын өнөөгийн гай гамшгийг Х. Тэмүүжингийн үг үйлдлээрээ бий болгосон балаг юм. Тэд нь одоо л нэг учраа гар нь ганзага тэмтрэх дээрээ тулж ийм авир гаргаж байгаа юм. Тэмүүжин дандаа буруу үйлдэл хийдэг байсан. Харин Дорлигжав сайд зөв голдиролд нь оруулах гэж бантанг цэвэрлэж байна.
-
Зззочиночинкочиночинзочин (October 28, 2015 12:34:21 pm )
Хаа хол хүн алаад байгаа зүйлд Чингис гуай яаж хариуцлага хүлээх вэ дээ. Ямар сонин зүйл бичээд байнаа. Хариуцлага хүлээх гэдэг зүйл ер нь байдаг бил үү? Бүүр ч сонин зүйл шүү дээ. Амьдралаас тасархай зүйл бичих юм.
-
zochin (October 28, 2015 12:35:21 pm )
зан төлөв төлөвшөөгүй , цагдаагийн албан хаагч байх ёс зүй алдагдсан хүмүүсийг ажилд авснаас болж байгаа байхаа
-
Anonymous (October 28, 2015 12:38:38 pm )
Temuujin Biligtiin balagiig ene khun khuleekh esgui, kharin bogion khugatsaand l unagasan tsagdaagiin baiguullagiig bosgoj bna , 2 khon jiliin dotor tsagdaagaar togloj ymar khurdan unagav daa, Chingist amjilt khusie,
-
зочин (October 28, 2015 12:41:05 pm )
хайран ч цагдаагийн байгууллагын нэр хүнд цагдаагийн байгууллагад шинэчлэл хэрэгтэй болжээ
-
Anonymous (October 28, 2015 12:48:10 pm )
Ээ бүгд авилгалаар гагнагдаад ахан дүүс болчихсон юмнуудыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. Тэмүүжин цагдаагийн өнөөгийн төрхийг зоригтойгоор хэлснийхээ төлөө хавчигдсаныг ард олон мэдэж байгаа.
-
иргэн (October 28, 2015 12:53:36 pm )
Ер нь сурлага, хүмүүжлээр тааруухан, дээд сургуульд элсэж чадаагүй юмууд цагдаа болдог шүү дээ. Тэдэнд буруу зүйл хийснээ ухаарч ард түмнээс уучлалт гуйх, сайн дурын үндсэн дээр албан тушаалаасаа огцрох ухаан, ёс зүй байдаггүй, тэр талаар хичээл заагаар ч ойлгох чадваргүй.
-
Уриалга (October 28, 2015 12:58:06 pm )
Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүн, хэлтэс, тасгуудад гарч байгаа эрүүгийн шинж чанартай алива хэргүүдийн талаар олон нийтийн радио, телевизороор тухайн нэгжийн удирдлага нь өөрийн биеээр мэдээлэл хийдэг баймаар байгаа юм. Олон нийтэд нээлттэй, ил тод, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хариуцлагатай мэдээлэл хийж бусад ” Тангараг” өргөсөн албан хаагчдад сануулга болгох, ёс зүйн өндөр төлөвшлийг бий болгох ашиг тустай юм.
-
Anonymous (October 28, 2015 1:12:43 pm )
Vher Mongolchuud!!!
-
zochin (October 28, 2015 1:31:21 pm )
Tusgai tasgiinhan dotor daruuhan chadbartai n tsuuhun cadbargui sagsuu deerelhuu n olon baidgiim bilee.
-
Anonymous (October 28, 2015 2:07:12 pm )
Tsagdagin tusgaigih bolhoor ongiroo golon tsagdaa shuudee ongiroo unheer Elitin batiloni ahlagch uzvel uzen shuudee Bi tsagdaa gej ih daldagnsan baihdaa taa tusgaigin tsagdaa nar tsagdaa
-
зочин (October 28, 2015 2:11:14 pm )
Цагдаагийн нэрээр ард түмнийг дээрэлхсэн олон гөлөгнүүдтэй тааралдаж байна даа. Ямарч мэдлэг боловсролгүй, чадал тэнхээгүй гөлөгнүүд
-
зочин (October 28, 2015 5:37:01 pm )
Ёстой гөлөгнүүд
-
-
Anonymous (October 28, 2015 2:19:49 pm )
TSagdaa bolgohiin tuld saitar setgetsiin shalgaz avmaar bn. tegehgui bol eootoi garuud zunduu
-
ишзочин. (October 28, 2015 3:23:26 pm )
Цагдаагийн байгуулагад хүнээ төлөвшүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дагнан ажиллаж хариуцлага хүлээдэг мэрэгжлийн хүмүүс олон жилийн тогтсон системээр ажилладаг байсныг байхгүй болгоод удаж байна. Хүний эрхэнд халдадаг ихээхэн эмзэг ийм ажил эрхэлдэг хүмүүсийн бие, сэтгэл, хэл гурав ариунаас ариун байх ёстой. Ийм байлгахыг шууд удирдадаг дарга нар хариуцдаг шүү дээ. Сүүлийн үед ажиглаад байхад энэ ажил хоцрогдож байгаа бололтой. Дарга хүн гэдэг ажил гээд давиад байх биш хүнтэйгээ ажиллаж тэднийхээ жаргал зовлонг хуваалцаж арга эвийг нь олж түлхүүрийг нь тааруулаад л сууж байдаг шүү дээ.
-
ЗОЧИН (October 28, 2015 4:38:29 pm )
Энэ сэтгүүлч захиалгаар шал балай юм бичих юм Ажлын цагаар ажлын талбарт болсон үйл явдал биш юм байна. Тэгээд ч буруу юм хийснийхээ үйлийг гэмтнүүд үүрч л таарна биздээ
-
зочинккк (October 28, 2015 5:10:11 pm )
Чингис дарга хурандаа юм уу Генерал өгөх хэрэгтэй
-
Зочин (October 28, 2015 7:30:17 pm )
нарийн тогтоогдоогүй юмны төлөө амтай болгонон яриж явах гэж бодож үз, анхны сэтгэгдлээр бүү дүгнэ. амьдралд хүн алдах үе байна үргэлж алдахгүй явна гэж юу байхав
-
зочин (October 28, 2015 8:42:02 pm )
цагдаа зодуулж байхад цэргийн хурандаа аварч туслаж байсан харин одоо цагдаа цэргийн офицерийг зодолж алсан байна цэргийнхэн цагдааг дахиж өмөөрч хамгаалалгүй нийлж зодож байя.
-
Anonymous (October 29, 2015 4:42:26 pm )
Юу балайраад байгаан
-
-
уншигч (October 29, 2015 2:08:37 am )
ТЭМУЖИНГИЙН балаг ч гэх шиг Харин ч ТЭМУЖИН – г сайд байхад зов голдиролдоо орж байсийм шуу! дорлигжавын адил ухамсаргуй ноход нь нэгнийгээ хэмлээд идээд л бна даа чааваас ийм юмны удирдлага дор ажиллаж байгаа улсууд яаж халуун дулаан уур амьсгалтай, эв нэгдэлтэй ажиллах вэ … Алалцаад бай дорлигжав чинь ийм аймшигт дассан толгой …
-
Anonymous (November 01, 2015 4:14:02 pm )
yas tsus n oirtsonoos bolj bga yum ene baiguullagiinham hezee ch tdebershihgyi hezee ch shudarga baihgyi ard irgedee daramtlahaas uur yu ch medehgyi hogiin shaarnuud hyyhed dairch alna zodoj alna neg negniigee alna
-
Anonymous (November 01, 2015 4:20:24 pm )
yamach medleggyi yumnuud irgediig uursud shigee medleggyi gej boddog yum shig bga yum dorligjab ochson gaxar bolgondoo ajliig n saijruuldag ene gazriig hychrehgyi bha bygd hamaatnuud emee ubuu aab ej hyy ohin ach zee hud urag abga nagats ah egch dyysiin hyyhdyyd bygd ajillaj bga yum chin
-
Anonymous (November 01, 2015 4:25:48 pm )
eriin muu tsagdaa
25 Comments