Холимог тулааны ази тив дэхь хамгийн том холбоо болох ONE FC холбоо 11-н сарын 21 нд БНХАУ-н Бээжин хотын Шувууны үүр цэнгэлдэхэд DYNASTY OF CHAMPIONS хэмээх арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Уг арга хэмжээг 9-н сарын 27-нд Индонезийн нийслэл Жакарта-д зохион байгуулахаар төлөвлөгдөж байсан ч ивээн тэтгэгчийн асуудлыг улмаас хойшлогдсон юма. Энэ арга хэмжээнд хагас хөнгөн, хөнгөн жингийн нийт 4-н тулаан явагдах бөгөөд тэрхүү арга хэмжээний оргил тулаан ONE FC холбооны хөнгөн жингийн аварга Монголын тулаанч Жадамбын Нарантунгалаг аваргын бүсээ хамгаалах тулааныг жингийн чансааны 1-д эрэмблэгдсэн ОХУ-н Марат Гафуровтой хийхээр боллоо. Чингисийн цавчилт цохилтоороо олон танигдсан Жүдо бөхийн 2-р дантай, Кекушика Карате-н хар бүстэй Жадамбын Нарантунгалаг нь холимог тулаанаар 13-н тулаан хийсний 10-т нь ялалт байгуулж, үүний 1 ийг хүнд цохилтоор, 4 ийг өчих мэхээр, 5 ийг шүүгчийн саналаар ялж, 3-н ялагдал гэсэн үзүүлэлттэй Тэрээр өнгөрөгч 2014с оны 8-н сарын 29 нд АНЭ-ы Дубай-д Японы Койжи Ойшиг буулган ONE FC холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмших болсон юма. Харин түүний өрсөлдөгч Кобра хочит Марат Гафуров нь ОХУ-н Дагестаны харьяат Махачкала хотын уугуул иргэн бөгөөд багаасаа бокс, чөлөөт бөхөөр хичээллэж байгаад 2010 оноос эхлэн ONE FC холбоонд харьяалагдан тулалдаж одоогын байдлаар 12 тулаан хийсний бүгдэд ялалт байгуулан үүний 2 ийг хүнд цохилтоор 8 ийг өчих мэхээр 3 ийг шүүгчийн саналаар өрсөлдөгчөө буулган 9-н сарын 27-нд австралийн Мартин Нгуенийг өчих мэхээр ялан жингийн чансааны 1-д эрэмблэгдэн аваргын төлөө тулалдах эрхийг авсан байна.
Ю.Чинбаяр
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/2208
Холбоотой мэдээ
-
zochin (October 29, 2015 10:16:34 am )
amjilt uuhai uuuhai
1 Comment