Өнөөдөр иргэдийн дунд маш том хүлээлт үүсгээд байгаа асуудал бол “10 хувь” Орон сууцны эрэлт их, нийлүүлэлт хангалттай байгаа ч орон сууцны борлуулалт тун муу байгаа нь дээрх асуудалтай холбоотой учраас нэг талаас барилгын компаниуд, нөгөө талаас урьдчилгаа төлбөр бага төлж, урт хугацааны зээлээр орон сууцтай болохыг хүссэн мөрөөдсөн олон мянган иргэд энэ ажил хэрэгжиж эхлэхийг тэсч ядан хүлээж буй. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг иргэд өөрсдөө гаргаж, 20 хувийг төрөөс дэмжин олгох энэ асуудал анх яригдсанаас хойш ийнхүү багагүй хугацаа өнгөрснөөс болж иргэдийн дунд эргэлзээ бий болоод байсан юм. Тэгвэл “хонгилын үзүүрт гэрэл аслаа”.
БХБ-ын яамныхан болон Сангийн яамныхан саяхан хуралдаж, энэ асуудлаар өөр өөрийн хувилбаруудаа боловсруулан хэлэлцжээ. Ингэхдээ хоёр талаас хэд хэдэн хувилбар гаргасан бөгөөд ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн сан, орон сууцны үнэ ханш болон бусад олон талын судалгаа, мэдээлэлд тулгуурлан боловсруулсан аж. Яамдууд боломжтой хувилбарыг олохоор бүх чиглэлд олон талаас нь судалж ажилласны үр дүнд саналаа нэгтгэж чадсан байна. Энэ талаар “Санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулснаар 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэх ажил тун ойртлоо, зээлийн хэрэгжилтийг хурдан эхлүүлж, аль болох олон иргэнийг хамруулахыг хичээж байгаа” хэмээн Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдэгдсэн юм. Шийдэхэд хүндрэлтэй байсан энэ ажлыг “урагшлуулна ахиулна” хэмээн амлаж байсан З.Баянсэлэнгэ сайд үнэхээр хичээж ажиллаж, хэлсэндээ хүрлээ. Ингээд юутай ч “10 хувь хэрэгжихээр болж байгаа юм байна. Засгийн газраасипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгон бууруулах шийдвэрийг гаргахдаа 200 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг баталсан бөгөөд уг санхүүжилтийг шууд гаргах хөрөнгө, боломж байхгүйгээс энэ ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр болж байна.
Эх сурвалж: http://times.mn/
Холбоотой мэдээ
-
zochin (October 23, 2015 9:12:40 am )
tor 20 hubia hezee dustaaj abah yum be ter ni huugui baih uu heleed ogooch
-
Одонбаяр (October 23, 2015 11:14:26 am )
Залуу хүн зоригтой л эхлүүлэх хэрэгтэй. Ард түмний дунд хүлээгдэж байнаа чухал асуудал эмэгтэй хүний нандин ухаан төрд ч ард түмэнд ч хэрэгтэй АМЖИЛТ
-
зочин (October 23, 2015 11:28:47 am )
хэрэгт оролгүй гавьяа байгуулалгүй хугацаагаа дуусга одоо юуухан байхав юм хийвэл чи чадахгүй больж үз монгол улс хохирно
-
зочин (October 23, 2015 1:59:12 pm )
10 хувь чинь тухайн үедээ сайхан сонсогдож байгаа ч төлөх мөнгө нь их болно тэгээд ч 10 жилийн дараа 50 сая төгрөг 100 сая болж төлөгдөнө
-
уншигч (October 24, 2015 1:12:07 am )
За энэ монголчуудын муухай атаач явуургуй зан байнаа.Хун ажил хийхээр хийлээ гэх хийхгуй болохоор хийсэнгуй ОГЦОР Би хийх байсийм гээд оноо л тамын тогоо…. БАЯНСЭЛЭНГЭд амжилт хусьеэ. Чи энэ эрч хучээрээ ажиллаарай.
-
Bat (October 24, 2015 3:47:01 pm )
10 esvel 20 huviin ali ali hereggui .oron suutsnii ooriin ortog zardaliig l buuruulah,zaluusiig ajiliin bairaar hangah ni cuhal shuu. 20 huviin urdchilgaa hedhen jiliin omno l heregjsenees hoish oron suutsnii une osson .tuhain asuudal ni barilgiin salbariig
tur zuur sergeesen bolovch ard irgeded ur dungui zuil .Alsiin bodloggui buruu shiidver ni barilgiin bolon banknii salbart hyamral uusgej ard irgediig yaduuruulahaas oor zuilgui… -
G (October 25, 2015 10:33:44 am )
10 / batlagdval bairni une nemegdene shu de batlagdahgui bol bairni une 20/ hyamdarna
-
zochin (October 25, 2015 7:28:41 pm )
talbain hemjee hyazgaargui bolson ni unen uym uu todorhoi hariu heregtei bn aaa
-
naraa (October 28, 2015 11:34:10 pm )
Sain ajillaj bgaa thuu.hun hiij baij oilgodog chaddag bolno.yum hiij baigaagui hun yu hiih ve.zorigtoi uz.turoos tursun ter bumtnii hajuud ta tseverhen sarnai.ard chini ard tumen bn.uzeed bai.
9 Comments