antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2015 38 comments

Танилц! Дараагийн Ерөнхий сайд, ирээдүйн Ерөнхийлөгч Э.Бат-Үүл

нийтлэсэн Admin

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсэг 19 хүрэхэд ганц, хоёрхоноор дутуу байгаа гэх энэ цаг мөчид дараагийн Ерөнхий сайд хэн байх тухай яриа улс төрийн хүрээ, намын даргын өрөөнд өрнөөгүй гэвэл худал болно. Хамгийн сүүлийн эх сурвалжийн мэдээлснээр нэгэн кандидатыг ёстой л “битүү морь” гэдэг шиг ихэд нууцалж байгаа нь хэн гээч. Тэгэлгүй яах вэ, Ардчилсан намын “цагаан толгой” буюу хотын мээр Э.Бат-Үүл гэнэ дээ. Ардчилсан намаас аль ч кандидатыг шилж сонгосон нийт иргэдээс нэмэх үнэлгээ авах нь ховордоод байгаа энэ мөчид Э.Бат-Үүлийг сойгоод үзэх нь арга ядсан хэрнээ муугүй сонголт гэж үзэж байгаа юм байх.

АН-ынхны хувьд 1998 оны арванхоёрдугаар сарын 8-нд тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдаар томилон ажиллуулж байсан түүхтэй. Хэдийгээр ОХУ-ын Элчин сайдад захиа бичсэн гэдэг шалтагаар “Ордны хуйвалдааны” аргаар огцруулж байсан ч Элчин сайдад очсон бичиг, Ж.Наранцацралт агсны бичсэн захидлын сар, өдөр зөрдөг. Мөн уг захидлыг орчуулсан эмэгтэй нь “намайг хүмүүс загнаад шөнөжин орчуулуулсан, таныг огцруулах үндэслэл болгох баримт бичиг байсныг тэр үед мэдээгүй юм шүү” хэмээн Ж.Наранцацралт агсанд хэлсэн байдаг юм. “Ерөнхийлөгч Н.Багабанди захидалд гарын үсэг зурчих гэхээр нь би зурсан гээрэй. Тэгвэл чамайг огцруулахгүй” гэж үг зааж өгөөд “шантаажилж” байсан Р.Гончигдорж ч, Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч өнөөдөр энэ явдлын амьд гэрчүүд. Бас түүнийг огцруулах гарын үсэг цуглуулах гэж гурав хоног хуралдаж байсан улстөрчид ч амьд сэрүүн, тарган цатгалан хэвээрээ. Харин Ж.Наранцацралт агсан хэнд ч үзүүлэлгүй хэлэх үгээ индэрт авч гараад Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх тухайгаа “ардчилал” яригчдын зүрхэнд зүү шивэх мэт үг хэлчихээд нэг их хүнд ачаа нуруунаасаа авч хаях шиг болсон гэж хожим ярьж билээ.

АН-ынхан засгийн эрх барихаараа ингэж л хүн чанараа гээдэг онцлогтой. Харин шинэ үеийнхэн нь яах бол гэсэн хүлээлтийг өнөөдөр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудлаас огцруулахаар гарын үсэг цуглуулж хуруу даран тоолж байгаа хүмүүс бэлхнээ харуулж байна. Ж.Наранцацралт агсныг Хотын дарга болохоосоо өмнө Нийслэлийн газрын албыг үүсгэн байгуулж даргаар нь ажиллаж байсан, дараа нь Газрын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий даамал, улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг даргын ажлыг хийсэн зэрэг нь хэн нэгний татаас гэхээс илүүтэйгээр чимж Ерөнхий сайдын албыг нэр төртэй хашиж, нэр төртэйгээр ажлаа өгсөн билээ.

Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд 2006 онд хотын даргын албан тушаалаас шууд Ерөнхий сайдаар томилогдсон түүхтэй. Гэвч мөн л нам доторх хуйвалдааны улмаас буюу намынхаа 25 дугаар их хурлын үеэр зохион байгуулалттай ажиллагааны “үр дүн” болж Ерөнхий сайдын албыг хүлээлгэн өгч байлаа. Тэрбээр дараагийн хоёр Ерөнхий сайдын танхимд уригдах нь холгүй ажиллаж байснаас харахад Н.Энхбаярын хийсэн Асгатын гэрээнд саад учруулснаас болж огцорсон гэдэг нь үнэн бололтой байдаг.

Харин одоо яригдаж эхлээд байгаа Э.Бат-Үүлийн хувьд энэ чинээнд хүрэх болов уу. Гэхдээ Засгийн эрхийг авсан үедээ АН-ынхан яаж бялуу булаалддаг билээ, үүнээс Үүлд юу оногдов гээд бодохоор үнэхээр түүний цаг үе ирсэн ч байж мэднэ.

Цаг үе гэснээс Э.Бат-Үүл одоогоос таван жилийн өмнө 2010 оны зургадугаар сарын 28-ны өдөр “Би яг одоо Ерөнхий сайд болмоор байна” гэж хэлсэн удаатай. 1990-ээд оны үед түүнтэй ардчиллын төлөө мөр зэрэгцэж явсан нэг нөхөр нь “Э.Бат-Үүл бол Ардчилсан намын ч хүн биш. Одоо бол олигархи болсон” гэж хэвлэлд ярьсан удаатай. Хариуд нь Үүл баатар “Малыш Б.Энхтүвшин гэж аль социализмын үед л Дотоод яамны бууны нохой байсан. Энэ өрөвдөм хүний үгээр үг хийгээд яах вэ дээ. Байдаг л нэг адал балмад хүн шүү дээ” гэж тайлбарласан юм даг. Бодит байдал дээр бол тэр адал балмад нь харин ч үнэнийг хэлчихсэн мэт.

Ямартай ч өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл эхлээд Ерөнхий сайд, дараа нь Ерөнхийлөгч болох гэж байгаа гэсэн яриа газар аваад байгаа юм. Түүнийг энэ замналаар явж болохгүй гэх шалтгаан алга. Хүн амын дийлэнхийг элгэндээ багтаан эвтэйхэн тэвэрч яваа тэрбээр яагаад Ерөнхий сайдын албыг хашиж болохгүй гэж. Ер нь түүнээс өөр хэн байгаа юм бэ гэхнээ “Энэ” гээд хэлчих хүн алга.

 С.Лантуу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Зайлуул (October 22, 2015 5:06:19 pm )

    Ёоо энэ төр засгийн байж байгааг хар даа, Мөрөөрөө амьдарч яваа ард иргэдээ өрөвдөөч. Өдөр шөнөгүй суудлыг төлөө тэмцэлдэх юм. Хэн ч байсан ялгаагүй,бие биенээсээ дээрдэх юмгүй шуналын тулам, цатгалан гахай нар. Зүгээр амар тайван амьдармаар байна шүү, Ардчилсан нам үнэндээ боловсон хүчин муутай нам юм даа хөөрхий хэлэх ч үг алга

    • зочин (October 24, 2015 2:52:07 pm )

      Хэцүү хямралын үе ард иргэдэд мөнгө маш их хэрэгтэйг далимдуулж наадуул чинь мөнгөөр гарч ирнэдээ харж л байгаарай Хэн ч гарсан хэрэггүй шүү дээ

  • Anonymous (October 22, 2015 5:51:37 pm )

    Хотын татвараа тэглэхгүй бол Бат үүл- иийн нэр хүнд унаж байна.

  • dogoo (October 22, 2015 6:00:51 pm )

    Hezeech uul baatar catch chadahgui bizee .

  • zoloo (October 22, 2015 6:02:32 pm )

    Bat uul garbal ard Tumen boson baihaa

  • Зочин (October 22, 2015 6:43:06 pm )

    Ер нь Эрдэнэ, Батүүл гээд АН-ын бууж өгөх дургүй бухын хүзүүнүүдийг онилж яриа гараад байгаа нь оргүй ч биш бизээ. Муйхардаж мундагадан зүтгэхээс ухаалаг сэтгэлгээ таг улсыг л сонгоод байна даа. ЭНэ бол яавч зөв сонголт биш. Бүгд л баян цатгалан луухарууд. Тэд хаанаас ямар ажил бизнес хийгээд ийм их хөрөнгөтэй болсоноо эхлээд ард түмэнд тайлбарлах хэрэгтэй л болно доо. Том гарын луйварчид төр барих л үлдэж дээ.

  • золжаргал (October 22, 2015 7:09:10 pm )

    МАН АН 2ыг зайлуулж МАХН сонгох цаг нь иржээ. Очиж очиж
    булай бузар бат үүл байхдаа яахав дээ.,

  • зочинзочинЗочинзочин (October 22, 2015 7:22:52 pm )

    Олонхоороо түрээд ерөнхий сайд болгож магадгүй л юм? Харин ерөнхийлөгчид бол арай л аль ч юм нь дутах байлгүй дээ? Тэр алба чинь их холын хараатай,олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн мөн арвин их мэдлэг боловсролтой дэлхийн аль оронд очсон чөлөөтэй ойлголцчих хэмжээний бас дээр нь маш зоригтой хүн л хашдаг алба байх гэж бодном?

  • Anonymous (October 22, 2015 7:28:49 pm )

    Kiss my ass Bat vvlee.

  • Anonymous (October 22, 2015 7:36:18 pm )

    zail muu aris yu boloood bgaa um bee. ene asuudal shuu mongol tumen mini
    tashuuraar olj avsan erh chuluuguu tarhiaraa umguuleh tsag bolson shuu

  • bantan (October 22, 2015 8:27:42 pm )

    Арай ч тийм юм болохгүй байлгүй дээ.

  • Anonymous (October 22, 2015 8:37:43 pm )

    бузар бузар бузар

  • Anonymous (October 22, 2015 10:29:30 pm )

    Хотын татвараа тэглэхгүй бол Бат үүл

  • saihnaa (October 22, 2015 10:33:21 pm )

    Batyyl luvarchin odoo stadah boloogui yum yy chi

  • zogii. (October 22, 2015 10:46:21 pm )

    avtobus niitiin teevriin hogjmiig alga bolgoh bitgii hel changa duu hogjmiig namasgaj chadahgyi baigaa hyn mongoliig udirdaj yaaj chadahveedee.

  • уншигч (October 23, 2015 12:41:36 am )

    Малгайгаа мартдаг хун яаж еронхий сайд болдгийм, энэ ионголд батуул элбэгдорж 2- оос оор олигтой хумуус байдаггуй Юм байхдаа естой бузар юмаа

  • bi (October 23, 2015 2:27:03 am )

    tawar baihgui uls hogjdog gej hen helj baina. door bichsen humuus law teneg bahaa

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (October 23, 2015 4:40:21 am )

    Hachin ym boloh ni ee

  • 9999991 (October 23, 2015 8:26:39 am )

    uul darga ard tvmendee iimerhvv l vnlegdej bna arslan bars shig yaj mungu idhvv gehees uur yum boddoggui bha

  • ÷ààâààñ (October 23, 2015 8:42:44 am )

    Õ¿í àëààä äàðàà íü õ¿ðýýã òàíààä äàðàà íü áàñ ìîíãîëûã ñàìðàõ ãýíý. Ñàéí ýöãèéí íýðèéã çºâ þìàíä õóäàëäàæ èääýã þì õ¿¿ ìèíü … ÷ààâààñ…

  • зочин (October 23, 2015 9:38:30 am )

    Ийм луйварчин уу,

  • Anonymous (October 23, 2015 10:29:07 am )

    Зориг алуулж орон дээрээ үхэж байх тэр үед Батүүлийн малгай Зоригийн орон орон доор нь байсан.Энэ маш ноцтой нотлох баримт.Гэтэл баатар болчихсон, нийслэлчүүдийг сэгсэрч, карма хотыг нь ухаж ухчихаад, Ерөнхий сайд болно ч гэх шиг,Ерөнхийлөгч болно ч гэх шиг.Чамаас Зоригийн үхэл салахгүй дээ хулчгар алуучин минь

  • Anonymous (October 23, 2015 10:34:09 am )

    Та нарын үе дуусахаар мөнгө идэж уусанаас чинь гадна Зоригийн хэрэгийг сэргээж шалгана аа

  • Anonymous (October 23, 2015 11:28:29 am )

    Salag owgon zailaa

  • setgel (October 23, 2015 2:17:16 pm )

    AN TUR ZASGIIG YESTOI NEG JANHUURUULAJ BNA DAA

  • Зочин (October 23, 2015 2:44:29 pm )

    энэ х улгайчийг дээшээ мацвал бид босохоос доо

  • лхагва (October 23, 2015 3:44:01 pm )

    за Батvvл минь энэ утгагvй цаг vед еронхий сайд болж балрав одоо vед хэн ч байсан баларна харин vндсэн хуулиа оорчлоод намуудын хуулийг оорчилсний дараа болж болно ээддээ vvл минь жоохон тэвчсэн нь дээр байлгvй яг энэ цаг дор танай АН -ынхан чинь босоо ороолонгууд болцон байгаа шvv ямарч лvvжин гvрэм дором тус болохгvй болцон

  • Anonymous (October 23, 2015 4:14:37 pm )

    Юу вэ, тэгснээс үхсэн нь дээр байх оо

  • zoloo (October 23, 2015 5:12:16 pm )

    Vamarch nam garahgui baih manai ard tumen.setgel negt zeb sanaatsi humuus garch ireed 3 han Sava hunee ulsshig uls bolgood ene IH idej uusan humuusiin bulhaig deljej Bush idsen mengiin teluulj shorond hataah heregtei tiim zorigtoi aabiin huu Mongols baigaa gedegt 100/ itjej huleej baina manaihaan.

  • zoloo (October 23, 2015 5:15:13 pm )

    Uul garbal ard Tyumen boson .
    .

  • zoloo (October 23, 2015 5:16:25 pm )

    Vamar idej tsadadgui uul be? bolildoo.

  • chuluudai (October 23, 2015 5:42:36 pm )

    aab maani erunhii said bolchihbol mun saihandaa

  • Naran (October 23, 2015 8:07:14 pm )

    Turuus tursun baychuudiin khurungiig khuraaj khyamralaas garch khashraatsgaay zaluuchuudaa ed naraas ekh ornoo salgaj aviyaa

  • zochin (October 23, 2015 8:40:45 pm )

    Negen ued khamt zeregtsen yawsan and S.Zorig naiziinkhaa toloo yu khiisen bilee!!! Aluurching olson biluu!!! iim amin khuwia khicheesen Batuul akhij devshij bolokhgui. bolokhgui.

  • зочин (October 23, 2015 11:22:38 pm )

    энэ дээр татгалзанаа хөөрхий алийн болгон цагаачаар төрөө бариулхав өөрсдөө нэг төр барьж үз найдах арга алга үүнийг сонгууль мэдэнэ бод бод ахин бод дөрвөөс их тоо гарна

  • ЗОЧИН (October 24, 2015 9:30:13 am )

    АН-ын оронд Хөдөлмөрийн нам – энэ шинэ намаа дэмжиж эндээс Ерөнхий сайдаа сонгоё.

  • Иргэн (October 24, 2015 1:27:27 pm )

    Элий минь баасны үнэрээ дийлэхгүй байжхуцав

  • zochin (October 24, 2015 4:37:38 pm )

    estoi butehgyi amtan

antalya rent a car