antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2011 Comments are off

Б.Сэр-Од Гавьяат тамирчин боллоо

нийтлэсэн Admin

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн түүхт ойн өдөр өчигдөр тохиолоо. Энэ баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, салбар салбартаа амжилт гаргаж яваа эрхмүүдийг төрийн дээд цол, одон медалиар шагнасан билээ. Спортын салбараас энэ өдөр хоёр Гавьяат төрсөн нь Монголын паралимп, хөнгөн атлетикийн холбооны тамирчин Ж.Лхагважав болон хөнгөн атлетикч, марафонч Б.Сэр-Од нар юм.

Дэлхийн топ таван марафоны нэг Лондонгийн марафонд эхний 10-т багтсанаар ирэх зуны олимпийн наадмыг зорих эрхтэй болсон Б.Сэр-Од саяхан Японд болсон “Хофү Ёмиүри” марафонд түрүүлсэн билээ. Монголын хөнгөн атлетикийн спортын нүүр царай болж яваа тэрбээр дасгалжуулагчийн хамт Бээжинд бэлтгэлээ базааж буй тул өчигдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж чадаагүй байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин болсон Б.Сэр-Одод амжилт хүсье.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car