antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2015 34 comments

Ж.Сүхбаатар: Эрх мэдлийн сүлжээгээр ажилладаг удирдлага нь гажсан МАН-ыг шинэчлэх гэж зүтгээд бүтсэнгүй

нийтлэсэн Admin

1443579958560b48360b113С.САРУУЛ

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар өчигдөр МАН-аас гарч МАХН-д элсч, батлахаа гардаж авсан. Энэ үеэр нь түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-аас гарах учир шалтгаан юу байв? 

-МАН гэдэг байгууллагын гишүүнчлэлээс гарч байгаагаа би хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан. Юуны өмнө МАН-д тогтсон мөнгө эрх мэдлийн сүлжээгээр ажилладаг удирдлагын гажсан арга, энэ намд  хачиг шиг наалдсан тодорхой бүтэц нэгдлүүд байна. Намын дотоод өрсөлдөөн, намын оршин тогтнох дархлаа болсон намын эрүүл саруул өрсөлдөөнийг үгүйсгэсэн тодорхой найруулагч хүмүүс энэ намыг зохицуулж, зохион байгуулж байгааг эрс эсэргүүцсэн. Мэдээж МАН хэдийгээр МАХН-тай салан тусгаарлаад явж байгаа ч гэсэн энэ нам нийгмийн дэмжлэг авдаг гишүүдийн хувьд  ойролцоо нэгдмэл хүчин. Тэр утгаараа МАН-д бас олон зуун мянган гишүүд дэмжигчид итгэл сэтгэл нь хадагдсан явж байгаа. Тэр хүмүүс намдаа өөрчлөлт, шинэчлэлт хийхэд нь түлхэц үзүүлж, хувь нэмрээ оруулах алхмыг хийж байгаа.

Нам дотор ажиллаж байхдаа би намын 29-дүгээр их хуралд намын дүрмийн ажлын хэсгийг ахалж, намыг дотроос нь шинэчлэх ажлыг хийхэд хүчин зүтгэж ирсэн. Миний хувьд дотроос нь шинэчлэх гэж боломжоороо зүтгэсэн. Бүтсэнгүй. Гэхдээ өөрийнхөө сонголтыг хийж байна. МАН-ын шинэчлэл цаашид хүчтэй өрнөөсэй. Намын эгэл жирийн гишүүдийн хүсэл зоригт нийцсэн тэр алхам руу ороосой гэж хүсч байна. МАН-ын гишүүд гэдэг бол МАХН гэсэн зөвхөн нэр төдий биш энэ намд итгэж үнэмшиж, одоо хүртэл саналаа өгсөөр байгаа. Үүнийг бид мартаж болохгүй.

МАН, МАХН гэдэг хоёр байгууллага цаад үзэл санааны нэгдэл болсон, цул болсон гишүүд дэмжигчдийнхээ орон зай дээр хамтарч ажиллахыг уриалж, гишүүнчлэлээсээ татгалзсан байгаа.

 -Таны МАХН-д элсч байгаа шалтгааныг хүмүүс янз янзаар л тайлбарлаж байна?

-Миний МАХН-д элсч байгаа гол учир шалтгаан бол анх 1988 онд элсэхдээ МАХН гэсэн нэртэй , Н.Энхбаяр гэсэн даргатай энэ намд элссэн. Бидний хамгийн гол зүйл бол нэр хаяг төдий өөрчлөлтдөө байдаггүй юм байна. Нэрний цаана үзэл санааны холбоос гэж бий. Мөнгө эрх мэдлийн сүлжээгээр ажлыг явуулахгүй. Хамгийн гол нь сэтгэл зүрхний  холбоосоор ажлыг явуулдаг юм байна. Бидэнд МАХН гэдэг нэрээр тусгаар тогтнол 20 дугаар зууны олон зүйлүүдийг авч хаяглаж, түүх болж бүтээгдсэн. Үүнийгээ өвлөж авах хэрэгтэй. Өнөөдрөөрөө бид МАХН-д хараа чиглүүлж, энэ намд элэгтэй, зүтгэж ирсэн хүмүүс намдаа элсч байгаа нэг гишүүний л нэг. Хүн бүрийн сонголтыг хүндэтгэж үздэг. Намын гишүүддээ ч хүндэтгэлтэй хандаж байна. Цаашид МАХН олсон амжилтаа бататгаж, алдаа онооноосоо суралцаж, шүүмжлэл дүгнэлтийг хийж өөрчлөгдөн шинэчлэх замаар зохион байгуулж, манлайлах ёстой.

-Танд МАХН Ерөнхий нарийн бичгийн суудал, мөн МАН-аас нэр дэвших тойроггүй болоод МАХН-д элссэн гэсэн яриа ч байна. Үүнд тайлбар хэлээч?

-Би нэр дэвших тойроггүй болсон тухай асуудал байхгүй. Дарханд судалгаа хийгээд үзсэн ч гэсэн МАН-аас нэр дэвших хүмүүсээс ялалт байгуулах хүний тоонд байсан. Тэнд хамгийн идэвхтэй гишүүд, дэмжигчид маань бий. Улстөрд явсан, төрд зүтгэсэн хүний хувьд тодорхой дэмжлэг авах хүч, нөлөө байлгүй яахав. Тойрог төдий юм хөөцөлдөж явахгүй. УИХ-ын гишүүн болох гэж үхэн хатан зүтгээд байх юм байхгүй. Хэрэв тэгэхээр бол бие даагаад ч гэсэн нэр дэвшээд гишүүн болох боломжтой ч байж магадгүй. Өөрийн зорилго маань гэвэл Монголд төрийн удирдлагыг хүчтэй болгох чиглэлээр ажиллах болохоор улс төрийн зохион байгуулалттай үзэл санаа нэгдэх хамт олон хэрэгтэй байна. Албан тушаалын суудлын тухайд нам дүрэмтэй байдаг. Би жирийн айлын хүүхэд. Мэдлэг чадвараа үнэлүүлж, бүх шат дамжлагаар ажиллаж байж өнөөдрийн хүрсэн. Жам ёсоороо хүмүүс дэмжвэл урагшлах ёстой.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • z (October 21, 2015 9:23:23 am )

    yer ni urvaach, sharvaach humuus demii gdgiig ali Chinggis haanii uyes l bidend zahisaar irsen.

  • зочин (October 21, 2015 9:28:36 am )

    Хүний өөрийн үзэл бодол юм даа.

  • зочин (October 21, 2015 9:36:52 am )

    Залуу хүн байж өөрийн гэсэн үзэл бодолгүй хог вэ, албан тушаал л авч байвал бусад зүйл хамаагүй байна аа, тэ

  • Anonymous (October 21, 2015 9:42:14 am )

    эргэж бухах муухай

  • Anonymous (October 21, 2015 9:42:14 am )

    эргэж бухах муухай

  • гггг (October 21, 2015 9:44:40 am )

    зөв малаа чи ганц боловсон хүчин мөн МАХН нам чамд их юм амлаж дээ хэ……..

  • ZOCHIN (October 21, 2015 10:00:39 am )

    URBAJ SHARBAAD ZAILJ BAIGAA BOL DUUGAI DALD OROOCH HANILJ YBAAD NUHRU GEJ HVN CHANARGVI NOBSH BE ALBAN TSUSHAALD DURTAI

  • ZOCHIN (October 21, 2015 10:01:35 am )

    ARBIN ABGAI ENE 2 BVVR TAARCHDE

  • Anonymous (October 21, 2015 10:57:09 am )

    МАН БОЛ ХУДГАЙЧ НАРЫН НАМ

  • нийслэлийн иргэн (October 21, 2015 11:23:43 am )

    BOGS DOLOOGCH OO GEJ

  • нийслэлийн иргэн (October 21, 2015 11:25:38 am )

    JAGSAALT GORILOGCH GEJ ENE HUN DEE

  • Зочин (October 21, 2015 11:29:12 am )

    Хамт ажиллаж ирсэн нөхдөө муулж, өөрөө л тэднээс илүү ухаантай гэж боддог тэнэгүүдийн нэг юм л даа. Гайгүй залуу гэж бодсон чинь бас л том албан тушаалын мөрөөдөл болсон новшнуудын нэг байж. Ийм л ёс жудаг муутай, ханилгаагүй улс төрч гэж өөрийгөө томд бодсон тоодгорууд зайлж зайгаа тавьж байвал зүгээр дээ.

  • Anonymous (October 21, 2015 12:12:03 pm )

    2 iin dund holbirch unaj yvah ni muuhai muuhai ym daa

  • Зочин (October 21, 2015 12:38:29 pm )

    Мөн ч тэнэг байна, аль ч нам сүлжээ үнэн юм байхгүй, авилгалын нийлүүлгэнд орж чадаагүй болоод бухимдаа юу?

  • Товуу (October 21, 2015 12:47:29 pm )

    Энэ мал чинь юу гэнэ вэ.1988 онд Эхбаяраас батлах авч байсан гэнэ үү.1988 онд Энхбаяр ямар ч намын дарга байгаагүй.Шуналч сэтгэлгээг хөгжүүлэх хувийн төвдөө ажиллаж байсан байх.Харин 1998 он гэвэл магадгүй.

  • zochin (October 21, 2015 12:58:25 pm )

    Oboo gj bodoj bsiin iim alban tushaaliin heneeten uzel bodol bhgui hog bj.ochij ochij neg hunii bugs dolooh gj bolobson huchin bhgui bolhoor ni ih um sanaj ochij dee.mun singono doo chamaig

  • гана (October 21, 2015 1:09:26 pm )

    Сүхбаатар зөв шийдвэр гаргажээ. Үнэндээ МАН, АН гэдэг энэ 2 намд шинэчлэл хийхгүй бол цаг үеэсээ хоцрогдсон, мөнгө эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл болж хувирсан. Өөрөөр хэлбэл эрх мэдэл албан тушаал,эд хөрөнгийн ашиг сонирхлоор нэгдсэн бүлэг хүмүүсийн нэгдэл болсон. Энэ бүлгүүд дотроо яс булуулдсан нохой шиг улс орны эрх ашгийг уландаа гишгэн зодолддог. Ийм улс төрийн хүчин одоо Монголд хэрэггүй байхаа

  • MGL (October 21, 2015 1:20:23 pm )

    Үнэнч нам гэж байдаг юм уу. “Нам гэдэг чинь хувиа бодогч том хулгайч нарын үүр” гэж уншсан юм байна.МАХН үзэл бодлоороо бусдаас дээрдэнэ гэж юу байхав дээ. Харин чи тэнд очиж цаад малнуудаа зөв “туугаарай”. Тэгвэл араас чинь хүний өөрийн нийлсэн “мялангууд” дагах болно.

  • Одгариг (October 21, 2015 1:36:58 pm )

    Залуу хүн өөрөө шийд гаргаж өөрийн үзэл бодолдоо үнэнч яв Хүн юу ч гэсэн хамаагүй Зоригтой бай

  • ганаа (October 21, 2015 2:25:33 pm )

    Амар хялбар аргаар алдар нэр ,албан тушаалд хүрэх,УИХ-ын гишүүн болох зам гэж сонгосон юм биздээ

  • зочин (October 21, 2015 3:41:47 pm )

    үнэхээр болохоон болчихсон нам гэдэг нь үнэн үнэн

  • зочин (October 21, 2015 3:43:20 pm )

    МАН-д хувалз шиг наалдсан хачиг хувалзуудтай нэг замаар алхаж чадахгүй болсон болоод энэ хүн сонголтоо хийсэн байна.

  • чөлөөтийн ОУ шүүгч найз (October 21, 2015 4:00:52 pm )

    Сүхээ чамайг би зөв буруу гэж дүгнэхгүй ээ харин Монгол эх орныхоо төлөө энэ цаг үед бидний үеийн төлөөллөөс их зүйл хийх залуу гэж харж хүлээж итгэж байгаа шүү найз минь өөрийн санаа өөртөө зөв энэ төр, засаг ард түмний амьдрал үнэхээр биш болж б на шүү шударга зөв ажиллаарай амжилт хүсье

  • Anonymous (October 21, 2015 5:36:31 pm )

    doloogch

  • зочин (October 21, 2015 7:58:32 pm )

    за тэр нам солих ч яахав байж болох л юм,харин авгай хүүхдээ орхисон нь үнэхээр үнцгүй юмаа,2 хүүгээ өнчрүүлээд

  • зочин (October 21, 2015 8:11:25 pm )

    ТЭНЭГ МАЛ, ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙСАН НЬ ӨӨРТ НЬ ТУН Ч АШИГТАЙ БАЙЖ ДЭЭ,НӨХРӨӨСӨӨ УРАВСАН ХҮН ДАРАА НЬ ХЭД Ч УРВАЖ МЭДНЭ, МАН БОЛОВСОН ХҮЧИН МУУТАЙ БОЛОХООР БИ БААРАГГҮЙ ГЭЭД Л УРВАЖ ДЭЭ,МОНГОЛЧУУД УРВАГЧДАД ТУН Ч ДУРГҮЙ БАЙСАН ДАА, ЭНЭ УРВАГЧ ИХ МӨНГӨӨР Л ЦОХИЖ ГАРДАГГҮЙ ЮМ БОЛ,

  • зочин (October 22, 2015 8:41:35 am )

    Ханилж яваад нөхрөө гэж, Урвагч урвах мөрөөрөө дуугуй урвахгүй бас өөриигөө өмөөрөөд баахан юм зохиогоод ярчихжээ

  • Anonymous (October 22, 2015 8:52:56 am )

    энэ залуу ер нь зөв хүн байгаа юм

  • ЗОЧИН (October 22, 2015 9:52:32 am )

    Энэтуйлбаргүй албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хүн байна.Хамтарч ажиллаж байсан хүмүүсээ муулаад эхлэхээр өөрийгөө ямар хүнийг харуулдаг юм даа. Бүтэлгүй хүн байна.Ичихгүй ИХ дэвшээд унах биз.Ийм хүмүүст Монголчууд урвагчид яс махнаасаа дургүй дээ.

  • баттулга (October 22, 2015 10:15:35 am )

    МУ-д захиргааны эрх зүйгээр дагнасан цөөхөн хуульчидын нэг гэж бодож бна.Аливаад өөрийн байр сууриар байх шиг сайхан юм хаа байхав.Хүнийг шударга байсных нь төлөө хавчаад байвал хэн ч тэднийгээ дагаад гүйгээд байхгүй биздээ.Уг нь Сүхбаатар бие даагаад нэр дэвшвэл уих-д суух хүмүүсйин дотор гараад ирэх лидерийн нэг шүү.

  • Anonymous (October 22, 2015 10:34:58 am )

    demjij yvdag hvv ug n vnench ene zangaa geej bolohgvi erh medel mongo conin bich ard tvmnihee toloo yv hariu n irneeeeee amjilt

  • Anonymous (October 22, 2015 10:40:06 am )

    Жинхэнэ сүгсэлзүүр хүн, их хуралд сүгсэлж байгаад чанга унасан даа зайлуул, тэгээл үхэх нь

  • КККККЧАМААР ДУТАХГҮЙ (October 22, 2015 10:46:15 am )

    УЛААН МАХАА ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ УРВАЧИХААР ЖУРМЫН НӨХӨДӨӨ МУУЛААД ДОХ ТУСЧ ҮХЭЭСЭЙ.

  • irgen (October 22, 2015 4:32:25 pm )

    ene bid 2 nam shinchlen genuu neg udur zuudelj honjdee uuriiguu ehleed tani daraa n ehner huuhdee bod daraa n naiz nuhurtuu unench bai , geh meteer zunduu olon medeh sudlah yum baigaa tegeed daraa n humuustei negdej sur , boloogui ushuu medeh yum ih baigaa za yu

antalya rent a car