Сонгууль дөхсөн болоод ч тэр үү улс төрийн ертөнц ойрын өдрүүдээс нэлээдгүй бужигнаантай болоод явчихлаа. Иргэд болон улстөрчид Өршөөлийн хуульд анхаарлаа хандуулж байх зуур нийслэлийн ИТХ-ынхан ч гэсэн бужигнаж эхлэв.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барьсан. Тэд Э.Бат-Үүлийг “Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн хотын төсвийг зүй зохисгүй зарцуулсан хэмээн сөрөг хүчин нь хотын даргадаа “мад” тавьсан. Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй, чамлалттай байна” гэж НИТХ дахь сөрөг хүчин онцолж байсан юм. Тэд хотын даргыг 360 гаруй тэрбум төгрөгийн үр ашигггүй зардал гаргасан гэж үзсэн юм. Нийслэлийн төсвийн орлого яагаад ингэж огцом нэмэгдэв гэдэг асуудал анхаарал татна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн бүтэц, орон тоо эрс нэмэгдсэн. Хэрэглээний зардал ч бас нэмэгдсэн зэрэг нь нийслэлийн төсвийг томрох үндсэн шалтгаан болов. Мөн нийслэлийн иргэдийг торгох явдал хэрээс хэтэрсэн. Түүнээс орох орлого эрс өссөн. Одоо бас иргэдээсээ жил бүр 13 тэрбум төгрөгийг шинэ татвар авахаар болж байна. Ерөнхийдөө өнгөрсөн гурван жилд нийслэлийн төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулж, үүнийхээ хэрээр төсөв тэлсэн гэж судлаачид үзэж байгаа.
Үүнээс гадна хотын даргыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт өөрийн хүүгийн “Грандлайн” компанийг шалгаруулж батламжилж, ёс зүйн хариуцлага алдсан гэж үзэж байгаа. Хэрэв энэ үнэн бол ашиг сонирхолын томоохон зөрчил юм.
Гэвч огцруулах саналыг ИТХ-ын тэргүүлэгчид хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь хотын даргыг огцруулах асуудлыг хуулийн дагуу НИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь дэмжиж гарын үсэг зурсан бол хэлэлцдэг юм байна. Төлөөлөгчдийн гуравны нэг гэдэг нь 15 гишүүн гэсэн үг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан албан бичигт 12 хүн гарын үсэг зурсан. НИТХ дэх МАН-ын бүлэг нийт 14 гишүүнтэй. Хэрвээ гишүүдийн тоо 15 хүрч огцруулах асуудлыг хэлэлцсэн ч эрх баригчид олонхиороо авч үлдэх магадлалтай.
Ингээд нийтийн тээвэр, даншиг наадам, хогний ногоон уут, рейлбус, иргэдийн төлөөлөгчдийн урамшуулал, хотын татвар зэрэг асуудлуудаас болж иргэдийн шүүмжлэлийг нэлээдгүй хүртээд буй хотын даргын огцрох эсэх нь асуултын тэмдэг хэвээр үлдлээ. Ямартаа ч эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналд 15 төлөөлөгч гарын үсэг зурахаар болжээ. Харин огцруулж чадах уу, үгүй юу.
Г.Ган Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Fuck Bat vvl (October 20, 2015 1:10:52 pm )
Lalarin Buural Owgon
-
Anonymous (October 20, 2015 1:18:31 pm )
хийсэн зуйлийг нь унэлж сурах едий Байна даа негее л даргын телеех амбицтангуудын хийж байгаа пиар
-
Anonymous (October 21, 2015 11:54:55 am )
хийж болно харин ард түмний нэр барьж идэж болохгүй
-
-
Anonymous (October 20, 2015 1:19:37 pm )
Энэ салга толгойтой нөхөр үнэнийг ч үгүй гэх бөгөөд үнэн худал алинд ч толгой нь салгалж байнгын үгүй гэж сэгсрээстэй.
-
Бизочин (October 20, 2015 2:04:39 pm )
Би дарга больё гэснийг нь хүсэлтээр нь дарга болгодог буруу л даа. Бат үүл харах царайны л дарга хийж чадахгүй хүн шүү дээ. АН-д өөр хүн олдоогүй юм байх даа. Хэзээний л боловсон хүчин муутай л даа. Сайнабилэг, Энхболд гээд хар л даа.
-
odoo (October 20, 2015 2:22:04 pm )
aldaj bolno gehdee dahin pakdlaad baival hetsuu l gar bn
-
123 (October 20, 2015 2:38:53 pm )
уг нь хотын татварыг архи тамхи худалдан авсан баар, ресторан, зочид буудал, амралтын газраар үйлчлүүлсэн хүмүүс үнэн дээр нь нэмж төлнө дээрх газрууд суутгагчийн үүрэг гүйцэтгэнэ тэрнээс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй. Энэ ардын намын нөхдүүд хүмүүсийн тархи угаах юмаа
-
уншигч (October 20, 2015 3:25:18 pm )
Хогны уут, хотын татвар МАЛГАЙ 3 нь чирнэ дээ…
-
zochin (October 20, 2015 3:31:25 pm )
hognii uut ugch bsn bol zugeer shd, urd ni bsn darga hogond zoriulsan mungiig uursduu l idchihdeg bsn bolohoor medegdchihsendee bantaad bgaan bailgui. hogoo uutand hiij surch bn ene chin hotiin soyl bsn shu.
-
zochin (October 20, 2015 3:32:35 pm )
ardiin namiinhan hotiin tatvariig hudlaa surtalchlaad baina, yum medehgui huduunii garuud hetsuu yum daa ter amarsanaa metiin
-
Хээхаа (October 20, 2015 4:04:16 pm )
Сурсан юмыг сураар боож болдоггүй юмаа! Энэ нөхөр чинь хүн нухаж, хүрээ талж бол чадна!
-
zochin (October 20, 2015 10:11:07 pm )
Ulaanbaatrig utanas salgasn u.ger horoololin humuusiig bairand orulsn u.humuust ulam ih daramt uchruulj bgaa hun chini ene ardin baatar batuul shu de
-
zochin (October 20, 2015 10:12:44 pm )
Ogtsruulan ni zob baihaa.humuusiin amidral ulam dordoj bn
-
zochin (October 20, 2015 10:15:10 pm )
Hun burig huuhed burig orond oruulj.yduuruulj bn shuu.batuul
-
уншигч (October 21, 2015 2:31:36 am )
Баатар батуул ч гэх шиг малгайгаа мартсан болохоор нь элбэгдорж нь огсон баатар цол….
-
Anonymous (October 21, 2015 11:59:04 am )
Алтанхуягаар сольчих юмсан жинхэнэ аж ахуйн хүн. Саарал толгойт бол зүгээр л нэг муу улс төрч ухаантай амьтан
-
batuuld (October 21, 2015 5:10:19 pm )
Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?Нийслэлийнхнийг итгэл найдвартай, Улаанбаатар хотыг мөрөөдөлтэй болго гэж чамайг хэн албадсан юм. Хотын намын хороо л найдвартай, хотын дарга нар мөрөөдөлтэйгээр арав хорь гуч, бараг зуун жилийг өнгөрөөгөөд болоод ирсэн байхад, чи юу ч билээ.
За яахав, даргатай даргагүй хөгжөөд ирсэн хот цаашаа явдаг л юм байгаа биз. Гэтэл айл бүрээс албаар хураадаг хогны мөнгийг хогтой хаячихсан гэж ойлгуулаад болоод ирсэн байхад чи тэрбум тэрбумын үлдэгдлийг зарлаж, илүүдлээр нь хогийн уут тараан гайхуулж гэнэ. Одоо энэ хотынхон чинь “хогны мөнгө ч хог юм болохоор Улаанчулуутад асгачихсан” гэхээр яаж үнэмших юм бэ? Хот цэцэрлэгжүүлэх мөнгөөр гудамж талбайд цэцэг тарьж онгирон амьтны дургүйг хүргэж гэнэ -
batuuld (October 21, 2015 5:14:19 pm )
Хотын цэцгийг хувийн амьдралдаа ургуулж болоод ирсэн байтал, үхсэндээ тэгж гайхуулсан юм бэ, хохь нь.
Гэр хорооллынхныг машин нүүрс, гэрийн давхрагаар аргалаад саналыг аваад ирсэн уламжлалыг нураахаар хаанаас ирсэн гай вэ, чи. Одоо тэд хашааны газраа үнэтэй гэдгийг ойлгоод, түүнийгээ орон сууцаар сольж болдгийг мэдчихлээ. Гэр хорооллынхныг байртай, хүчтэй болгодог хэн юм бэ чи.
Хүүхдээ хулгайд сургаж, гарыг нь төрийн халаасанд хүргэхийн оронд барилга бариулж сургаж байдаг яасан тэнэг эцэг гээч вэ. Тэгээд хүний нэрээр завшуулж, нууц дансаар хөлжүүлэхийн оронд ил тод тендерт оруулж энэ тэр. Юм буруугаар эргэхэд хүүхдийнхээ өмнөө шоронд орох золиосны хүнийг хүртэл бэлддэг байхад…чи яаж байна.
Тендерийг ил зарлаа л, ил шалгаруулаа л, миний хүүхдийг битгий сонгоорой гэж гэр хорооллынхонд хэлээд л…бүх юм шударгаар явуулчихвал болно гэж итгэж явдаг хүн байх гэж. Нийгэм шударга бусдаа дасаад ээнэгшсэн байгааг хараагүйн гай л даа. Хүүхдээ юугаар амьдардгийг зарласнаараа олон амьтанд гай болсондоо чи. -
batuuld (October 21, 2015 5:14:38 pm )
Олон түмэн гэнэтхэн сэхээ аваад цаадуулаас чинь “Танай хүүхэд юугаар амьдардаг юм бэ”, “ ямар бизнесээр ингэж баяжсан юм бэ” гэж асуухаар хариуд нь юу гэж хариулах болж байна.Дээр нь алсын хараатай дарга нар хойч үеийнхнээ нураах, самрах, хөмрөхөд гаршуулж байхад хүүхдээ байшин бариулж сургаж суудаг, цъ! цъ! Үе үеийн сайхан удирдлага үр хүүхэддээ “зүлгүүр ч бариулалгүй зүгээр жаргааж”ирсэн байхад чи хүүгээ ажил сургаж, очиж очиж шавар нухуулж явдаг, яадаг садист вэ?Чамаас хойшхи хотын дарга нар хүүхдээрээ ажил хийлгэж амьдрах юм уу? Дараа дараагийн дарга нарын гэр бүлийн амны хишгийг арчих хэн юм бэ, чи.Чамайг 14 тэрбумыг үрсэн гэж МАН-ынхан буруутгаж байна. Тэднийг гүтгэлээ гэж уурлахаасаа өмнө ойлгох хэрэгтэй. МАН-ынхан улсын мөнгийг “идэж чадсан”, “идэж чадаагүй” гэж хоёр хуваадаг юм. Өөрийнхээ халаасанд ороогүй бүхий л хөрөнгийг яасан ч байг хамаагүй “үрэгдсэн” , “талаар болсон”д тооцон гуньдаг юм
-
batuuld (October 21, 2015 5:14:53 pm )
Хэрвээ тэр үрсэн гээд байгаа 14 тэрбумыг өөрөө идчихсэн болжгэм чамайг ижлээ хэмээн үзэж үүрсэх байсан даа, тэнэг минь.Ер нь бол өөрсдийнхээ аманд нь байсан шар тосыг булаалаа гэж уурлаад байгаа юм биш. Харин өмнөх үед амандаа оруулсаар ирсэн шар тосыг чиний үед хэлээрээ түлхсэнд чинь үзэн ядаж байна. Үе үеийн удирдлагууд залгисаар ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх хэн юм бэ, чи.
Замын мөнгийг замаас нь хусаад болоод ирсэн байхад тэр их хөрөнгийг газарт нялаад аманд ч үгүй, хамарт ч үгүй болгочихоор чинь “мөнгө үрлээ” гэхгүй, яалаа гэх юм бэ? Зам нимгэрч хадгаламж зузаардаг зүй тогтлыг эвдэн зам зузаарч хадгаламж нимгэрдэг болгох гэж аль газраас ирсэн “мам бэ”, айн.Хэрвээ өмнө нь засаглаж байсан МАН-ыхныг бүгдийг нь бариулж шоронд хийлгэчихээд өрөө тэднээс дутахгүй идэж уусан бол чамайг тэд уучлах байсан. Уучлах төдийгүй талархах байсан. Учир нь дараагийн сонгуулиар чамайг идсэн ууснаар дуудаж буулгаад эргэж ирэхэд идэх хоол баталгаатай учраас уучлах байсан. -
batuuld (October 21, 2015 5:15:39 pm )
Гэтэл чи бусдын аманд үргэлж байсан бэлэн хоолыг бэрх хоол болгосон гэмтэй. Ер нь чиний араас юугаа бодож хотын дарга болох юм бэ? МАН-ынхан хэзээ нэгэн цагт хотын удирдлагад эргээд сонгогдлоо гэхэд юугаа идэж хуйхаа мөлжих юм бэ? Энэ мөнгийг өмнө нь та нар яадаг байсан юм бэ гэсэн асуултад юу гэж хариулах юм бэ? Чамайг “Орших эс орших”-д тулгасан асуудал энд л байгаа юм. Чи хотын иргэдийг ирээдүйтэй болгосон ч гэсэн хотын удирдлагыг ирээдүйгүй болгож байна. Дараа дараагийн хотын удирдлагыг хөдөлмөрлөж амьдрахаас өөр гарцгүй, бүтээн байгуулж байж тогтнохоос ондоо замгүй болгож байгаа чинь хорсолтой. Яагаад өмнөх удирдлага нь ингэж хөдөлмөрлөж, бүтээн байгуулж байгаагүй юм бэ гэсэн эргэлзээг нийслэлчүүдэд төрүүлж байгаа чинь бүр заналтай.Удирдлага нь хотынхоо шүүсийг шимдэг тогтолцоог өөрчилж хотынх иргэд удирдлагынхаа авъяас чадварыг шимдэг болгох хэн юм бэ, чи. Хувалз хачиг устгалдаг дуст, креолин юмуу хаашаа юм бэ?Бат Үүл минь дээ, чи хийсэн юмныхаа үр дагаврыг бодохгүй юм
-
batuuld (October 21, 2015 5:17:09 pm )
Тавьсан шинэ шинэ замаар явж байгаа хүн бүхэн чамд дуртай л байгаа байх. Гэтэл зам барина гээд мөнгийг нь хусдаг, дараа нь дахиад яг барина гээд авдаг ийм мөнхийн циклиэр амьдардаг бүлэглэлийг яаж аж төрнө гэж байгаа юм бэ.
Шинэ байрандаа орж, насны мөрөөдлөө биелүүлж эхэлсэн гэр хорооллынхон өөрснөө бол баяртай л байгаа байх. Гэтэл “Надад санал өгвөл орон сууц хуваарилна” гэж хуураад сонгогддог нөхдийг яаж амь зогооно гэж бодоов чи. Тэднийг хямд зардлаар гэрийн дулаалга, машин нүүрсээр аргалж болсоор ирсэн сайхан уламжлал яахлаараа чиний үе дээр тасрах учиртай юм бэ?Нийтийн тээвэрийн шинэчлэлд нийтийн тээврээр явдаг хотын иргэд л дуртай байгаагаас биш нийтийн тээврээс тэвэр тэврээр нь сааж ирсэн саальчид дургүй байгаа. Тэд яах юм бэ, чамаас болоод ажил хийж амьдрах болж байна уу?Хувийн нууцыг хуулиар хамгаалж нуудаг байтал “Хотын төсөв одоогийнхоос 10-30 хувиар илүү” байсныг зарлах хэн юм бэ,чи. -
batuuld (October 21, 2015 5:17:34 pm )
Чи адилхан л өөр шигээ дарга байсан улсын идэж уусан юмны барагцааг зарлах АТГ юмуу, шүүх бохироор юм уу, даварцан гар вэ?Бат Үүл ээ, чиний хамгийн тэнэг нь юу вэ гэхээр ийм байна. Байранд орсон гэр хорооллынхон, шинэ замаар давхих машинтайчууд, мөрөөдөлтэй, итгэлтэй болгосон хотын иргэд чинь чамайг хамгаална гэж итгэж байна уу? Чадвал алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах, чадахгүй бол хотыг чамтай хамт нураах гэж байгаа “улаан хамгаалагч” залуусаас тэд чамайг өмөөрнө гэж бодож байна уу. Ээ дээ юу л бол доо.
Монгол хүн сэтгэл хангалуун байвал дуугаа хураадаг, баярласан бол цаашаа хардаг юм. Харин сэтгэл дундуур байвал дуу шуу орж, гомдож байгаа бол наашаа эргэн хэрэлддэг. Тийм учраас ууртай цөөнх, хорссон баганхи нь баяр хөөртэй олонхи, сэтгэл дүүрэн ихэнхийнхээ өмнөөс хувь заяаг нь шийдсээр ирсэн монгол орон доо -
batuuld (October 21, 2015 5:17:52 pm )
Жич: Чамаас болоод нийслэлийнхэн бид МАН-ы занаанд ороод байна. Тэд чамаас өшөөгөө аваад зогсохгүй чамайг сонгосон Улаанбаатарчуудаас хариугаа авна. Чамайг самраад зогсохгүй нийслэл хотоо хөмрөнө. Арай л бөмбөг дэлбэлэхгүй байх. Гэхдээ бөмбөг дэлбэлсэн бол хамаагүй бага хохирох байж дээ гэхээр юм ч олон гарна. Яана даа.
Чи улаанбаатарчуудыг хотоо, нийслэлийнхнийг мөрөөдлөө хамгаалахаас өөр замгүй болгож байна даа. -
-
AaronTeerb (January 25, 2017 6:07:08 am )
wh0cd116092
-
AaronTeerb (January 25, 2017 6:07:14 pm )
wh0cd521052
-
TracyRucky (January 27, 2017 1:49:36 am )
wh0cd577244
-
AaronTeerb (January 27, 2017 1:59:13 am )
wh0cd589644
-
TracyRucky (January 28, 2017 3:15:56 am )
wh0cd483852
-
AaronTeerb (January 28, 2017 4:00:00 pm )
wh0cd941708
-
TracyRucky (January 28, 2017 4:09:17 pm )
wh0cd929308
-
AaronTeerb (January 29, 2017 1:18:32 am )
wh0cd281372
-
AaronTeerb (January 30, 2017 8:29:42 pm )
wh0cd916908
-
TracyRucky (February 02, 2017 10:22:54 am )
wh0cd187980
-
AaronTeerb (February 07, 2017 12:02:59 pm )
wh0cd35100
-
37 Comments