antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2015 33 comments

НИЙСЛЭЛЧҮҮДИЙН АМИЙГ 135,000 АМ.ДОЛЛАРААР ҮНЭЛСЭН Д.ЖАРГАЛСАЙХАНГ АТГ-Т ШАЛГУУЛНА

нийтлэсэн Admin

Нийслэлчүүдийн амийг 135,000 ам.доллараар үнэлсэн Д.Жаргалсайханг АТГ-т шалгуулна

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Эко автобус угсарагч Д.Жаргалсайхан нар нийслэлчүүдийн амь нас эрүүл мэндийг 135 мянган ам.доллар буюу 270 сая төгрөгөөр  арилжиж сууна. Тодруулбал, Экологбус ХХК нь үндэсний үйлдвэрлэл, монгол инженерийн бурхан ухаан гэж ярьж, хэвлэлээр тархи угаасаар байгаад нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулсан 20 тэрбум төгрөгөөс халааслаад амжсан байна.
Өөрсдийн үйлдвэрлэсэн /угсарсан/ гэх автобусаа тендергүйгээр Нийслэлийн тээврийн газарт шахахаар худалдан авах гэрээ байгуулаад байсан нь илчлэгдэж асуудал нь Захиргааны хэргийн шүүхэд очжээ. Үйлвэрлэсэн автобусыг нь нийтийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд авахгүй тоосонд дарагдан  жил гаруй болсны эцэст ийнхүү төрд шахах гэж зүтгэж байгаа нь энэ.
Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамж гаргасан. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2014.05.09-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэр дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болсон. Энэ мөнгийг “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргаж, шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газарт даатгасан. Харин “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан юм.
Ингээд тендер зарласан ч Экологбус ХХК шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар асуудал гацаж, материалыг нь буцаасан байдаг. Энэ талаар НХААГ-ын дарга Ю.Идэрцогт  “Үнэлгээний хорооны шалгалтаар Экологбусын материалаас зөрчлүүд гарч ирсэн. Тухайлбал, тайлан гэх мэт. Би хувьдаа Монголдоо ганц байгаа энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийг хүсч Үнэлгээний хороонд санал гаргасан боловч хуулийн хүрээндээ шийдвэрлэнэ гээд миний саналыг хэрэгсээгүй. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэл боловч харанхуй авчихаж болохгүй байна. Нийтийн тээврийн автобусууд нийтийн амь нас, эрүүл мэнд гээд олон зүйлтэй уялдаа холбоотой байдаг “ гэж хэвлэлд ярьж байжээ.
                   
 
  Ийнхүү асуудал дагуулж байсан компани яагаад ямар ч тендергүйгээр угсарсан автобусаа шахах болов. “Экологбус” ХХК-ийн захирал Д.Жаргалсайханы төрсөн дүү Д.Энхсайхан НИТХ-ын тэргүүлэгч гишүүн. Тендергүй автобус шахахад дүүгийн оролцоо их байсан гэдгийг салбарынх нь хэлдэг. Тэд хоёулаа АН-ын Алтангадас фракцид харъяалагддаг. Түүний улстөр, бизнесийн бас нэг лифт нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Д.Жаргалсайхан, Н.Алтанхуяг нар нэг айлын баз хүргэнүүд.  Д.Жаргалсайханг “Цахилгаан тээвэр” компанийн захирал байхад  маш олон баримт, факт гарч  энэ нь АТГ-т хүрч байв.
Гэвч баз Н.Алтанхуягийн ачаар уснаас хуурай гарсан гэж яригддаг. Төрсөн дүү Д.Энхсайхан нь НИТХ-ын тэргүүлэгч болонгуутаа нийслэлийн өмчит Тохижилт үйлчилгээний компани, цэцэрлэгжилт зэрэг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл болгож өөрөө захирлаар нь эзэн суусан. Түүнчлэн нэгтгэлийнхээ хүрээг тэлсэн шигээ өөрийн эрх мэдлийг ч чамгүй нэмэгдүүлж чадсан байдаг. Гэсэн ч жил бүр хог ачилт, цэцэрлэгжилт, цэцэг тарих цагаар мөнгө угаасан хэмээн цоллуулж яваа.  Ийнхүү хотын төсвийн мөнгөөр ах дүү хоёр гараа угааж сууна. Экологбус ХХК-ийн угсарсан автобус улстөр, амь амьдралын  хэлхээгээ ашиглаж шахахгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт зарж чадахгүй байгаа нь учиртай.
Нийтийн тээврийн  үйлчилгээ эрхлэгч төрийн болно хувийн хэвшлийнхэн Экобус ХХК-ийн угсарсан автобусыг авахгүй байсан шалтгаан:
-Дэлхийн зах зээлийн жишгээс өндөр үнэтэй /Анх 160 мянган ам.доллар байсан. Нийслэлд шахахдаа 135 мянган ам.доллараар өгсөн/
-Нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрийг хүртэл нуруундаа үүрч ирсэн БНХАУ, Солонгосын шинэ автобусны зах зээлийн ханш нь 45-80 мянган ам.доллар
-Солонгосын Хьюндэй  компани монголын нөхцөлд тохируулан нэмэлт тоноглол бүхий автобусыг дээрх ханшаар нийлүүлэхээ мэдэгдсэн
-Экологбус ХХК-ийн угсарсан автобус хүн тээврийн үйлчилгээнд гарах автобусны олон улсын стандартаар баталгаажаагүй.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж болох, аюулгүй ажиллагааны туршилт хийгдээгүй.
Иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт тавих шаардлага өндөр. Агаарын хөлөг авахдаа олон улсын жишиг, хугацаа гээд асар өндөр үзүүлэлтийг хардаг. Үүнийгээ иргэний амь нас, аюулгүй байдал гэж хэлдэг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд мөн л ийм шаардлага тавихгүй байгаа нь анхаарал татаж байна. Хэрэв Экобусын стандартад нийцээгүй автобусаар  нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаад осол гарлаа гэхэд автобус компанийнхан л муу нэр сонсож үлдэнэ. Яагаад гэдэг асуудлыг ул суурьтай авч үзэх нь юу л бол.
Экобус үйлдвэрлэгч гэх Д.Жаргалсайхан гэгч хэн бэ?
Өмнө нь “Цахилгаан тээвэр”  компанийн захирлаар 10 гаруй жил ажилласан. Түүнийг захирлаар ажиллах хугацаанд “Цахилгаан тээвэр” компани улсаас татаас авдаг ч байнга алдагдалтай ажиллаж ирсэн. Компанийн байранд   “Эрдү” ХХК  үйл ажиллагаа явуулсаар ирсэн.  “Эрдү” ХХК нь  “Монголын цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын захирал Д.Жаргалсайханы охин Ж.Содбилэгийн мэдэлд байдаг.
“Цахилгаан тээвэр”  компани 2011 оны аравдугаар сарын 21-ний өдөр БОНХЯ-ны Цэвэр агаар сантай “Нийтийн тээврийн  хэрэгсэл  есөн  ширхэг  дуобус  угсрах” 150  сая төсөвт өртөг бүхий гэрээг  байгуулан ажиллаж  2012 онд долдугаар сард хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүйгээс “Цэвэр агаар сан”-гаас гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 32.9 сая төгрөгийг тооцон гэрээний үнээс суутган авчээ.
Мөн “Цахилгаан тээвэр” компанийн ажилчид цалин мөнгөө авч чадахгүй эсэргүүцлээ илэрхийлэх үеэрээ Д.Жаргалсайхан даргын охины “Эрдү” компани компанийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг, ажилчдынх нь нийгмийн даатгал манай компаниас төлдөг гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг шалгуулахыг хүсч байна хэмээн мэдэгдэж байв.
Нийслэлийн аудитын газраас 2013 онд “Цахилгаан тээвэр” компанид хийсэн шалгалтын дүгнэлтээс сийрүүлье.
Шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц, конткактын сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарал хандуулах. Троллейбусны цахилгаан хангамж, контактын сүлжээ, барилга байгууламжуудыг анх хүлээн авснаас хойших хугацаанд нэг ч удаа өргөтгөл шинэчлэл хийгээгүй байна.
Цахилгаан тээврийн хуваарилалтыг дамжуулах 13 дэд станцаас найман станц хэвийн ажиллаж, нэг станцыг ашиглах боломжтой, дөрвөн дэд станц ашиглагдах боломжгүй болсон. Цаашид цахилгаан тээврийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд дэд станцын хүчин чадал хүрэхгүй байх нөхцөл бүрдсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1, НИТХ-ын 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.8, ННТГ-тай байгуулсан 1-03 дугаартай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ий 2.2.11 дэх заалтуудыг тус тус зөрчин “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Ази сервис” ХХК-ийн хооронд “Троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар- МУИС” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани “Эрдү” ХХК-ийн хоороонд “Шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар- МУИС” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэгээг байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн байна.
             
  
              
    
     Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр бус байх дээрх гэрээнүүдийг тодруулж үзэхэд тус компанийн захирал Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж, дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Ази сервис” ХХК-д Т-4 чиглэлийг, өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан “Эрдү” ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан түрээсээр олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 81.2, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6, НӨХГ-тай байгуулсан контрактийн 4.5 заалтыг тус тус зөрчиж байна.
… гэх мэтчилэн дурьджээ.
“Цахилгаан тээвэр” компанийн тролейбуснууд цахилгааны гэмтлийн улмаас зогсох асуудал ч цөөнгүй гардаг. Гэтэл тус компанийн захирал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрийн төрсөн охиндоо шугамын үйлчилгээний чиглэл түрээслэсэн аж. Ингэж түрээслэхдээ орон нутгийн өмчийг түрээслэх тухай бодлогыг зөрчиж, 2.2 сая төгрөг дутуу тооцсон, түрээсийн орлогоос төсөвт төвлөрүүлэх ёстой 277.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй гэх зэрэг зөрчил байгааг ч уг шалгалтаар тогтоосон байна. Тэр ч бүү хэл, троллейбусны эцсийн зогсоолуудын талбайг хувийн компаниудад сарын 0.3-0.6 сая төгрөгөөр түрээсэлж, зориулалтаар ашиглахгүй байгаа зэргийг аудитын дүгнэлтэд мөн дурьдсан байна.
Тендергүйгээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ тэр дундаа төрийн өмчит автобус компанид өндөр үнэтэй угсарсан автобус нийлүүлэх болсон, ямар арга замаар  худалдан авах гэрээ байгуулсан зэргийг нь  баримтжуулан  Д.Жаргалсайхан гэгчийг АТГ-т шалгуулахаар болсон гэдгээ Улаанбаатар автобус нэгтгэлээс  албан ёсоор  мэдэгдлээ.
Б.Санчир

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • иргэн (October 19, 2015 2:46:49 pm )

    ЖАРГАЛСАЙХАН АЛТАНХУЯГЫН БАЗ БИЗДЭЭ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙГ ОХИН ХҮРГЭН САЛСАН НИЙЛСЭН АВГАЙ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ НИЙЛЭЭЛЭЭД ИДЭЖ УУЖ ДУУСГААД ШОРОНД ОРОХОО МЭДЭЭД АЖИЛАА САЙН ДУРААРАА ӨГӨӨД ӨӨРЧИЛӨӨД ОДОО Ч ИДЭЖ УУСААР БАЙГАА ГЭЭ БИЗДЭЭ

  • dandar (October 19, 2015 3:13:07 pm )

    Yag unen ene odoo arai dendlee shalgaad uguuch ATG mini ah duu2 odoo denduu denduu

  • Devhreg (October 19, 2015 4:42:10 pm )

    Ene Neg setgetsiin gajigtai nohor hulih avtobus hiichiheed ugsarchihaad 135 say gej uneldeg ni arai dendejee! Hapriutslaga tootsoh heregtei. Harah tsarianii zalitai hujaa baina.

  • Сугараа (October 19, 2015 5:19:57 pm )

    Yooy dahiad l Altanhuygiin hamaatan Edniihen odoo bugd ajilgui gudmand bsan yumuu haashaa ym. Bugdees ni idsen uusniig ni butsaaj avdagch boloosoi

  • зочин (October 20, 2015 11:07:49 am )

    үнэ нь арай л

  • irgen (October 20, 2015 11:50:29 am )

    Eco автобусны үйлдвэрлэлтэй очиж газар дээр нь сонирхсон. Дажгүй л юм харагдаж байсан. Угсарсан гэдэг нь харьцангуй зүйл байхаа. Мэдээж мотор энээ тэрээ нарийн эд ангиудыг нь монголд хийгээгүй урдаас авсан. Харин гол арамыг нь Монголчууд өөрсдөө хийж байгаа нь харагдсан. Энэ бичсэн зүйлтэй тохирохгүй л байна даа. Нэг нь юм бүтээдэг нөгөө нь үгүйсгэдэг зүйл автобуснууд дээр ч бас үргэлжлэх үү? Хэрэв үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг бол моторыг ч бас хийчихэж магадгүй л залуус байсан шүү. Гадаадаас оруулж ирсэн урт автобус нь ч гэсэн хүн алах дөхөө биздээ. Солонгосын автобусууд ч гэсэн эвдэрч л байгаа шүү дээ.

  • zochin (October 20, 2015 12:34:35 pm )

    mongolchuudiin hamgiin novshiin muuhai aranshin ene dee. tiim l sain baisan yum bol oorsdoo ugsrah ni yasan yum chadahgui baij mongoliinhoo toloo yum khiij baigaa negniigee bitgii orold.

  • nergui (October 20, 2015 12:53:39 pm )

    ymarch baisan mongold uildwerlesen buteegdehuuniig l demjih heregtei

  • Дорж (October 20, 2015 6:12:57 pm )

    Монгол улсад үйлдвэрлэлийг жинэхэн утгаар нь явуулах гэж ядаж яваа нэгнийгээ арай ингэж доромжилж болохгүй л дээ. Энэ нийтлэлийг бичсэн хулгайчийнхаар бол идэж уух өмсөх төдийхөн зүйл хийчхээд үйлдвэрлэл явууллаа хэмээн хуцах нь л дээ. Төмөрлөгөөр юм хих гэж зүтгэж яваа энэ Жаргалсайханыг ард түмэн хүндэлж байгаа юм шүү. Төмөрлөгөөр юм хийх нь жинэхэн үйлдвэрлэл юм шүү дээ. Төмөрлөгөөр монголд хэн юм хийж байгаа юм? Ганцхан Жаргалсайхан. Одоогоор Жаргалсайхан угсарч болно. Дараа нь жинэхэн утгаар нь үйлдвэрлэнэ шүү дээ. Эх орноо хамгаалах зэвсэг хийхэд төмөр хэрэгтэй. Энэ зэвсгээрээ ард түмнээ хамгаалдаг юм. Түүнээс биш идэх хоол өмсөх хувцасаараа дайснаа бууддаггүй юм. Түүний эхлэлийг тавьж байгааагаарай юу нь буруу байна? Одоо зэвсгээр эзэлэх цаг биш гэж хуцана. Тэгвэл зэвсгээр өнөөдөр дэлхий дээр цус асгаруулсн олон тулаан болсоор л байна. Тэгэхээр бидэнд төмөрөөр юм хийх хэрэгтэй. Гаднаас төмөрөөр хисэн зүйл авахыг хорих хэрэгтэй. Төмөрлөгийн үйлдвэрлэл бол жинэхэн үйлдвэрлэл. Хөгжил. Яагаад үүнийг эсэргүүцээд байна. Энэ хэний даалгавараар Монгол улсыг хүчгүй сул дорой байлгахыг төлөө зүтгэнэ вэ? Бодоцгоо. Тунгаацгаа. Ард түмээн.

  • зочин (October 20, 2015 7:55:53 pm )

    нутгийн ахдаа амжилт хүснэ өчигдөр мэдээгээр таны тухай сонслоо мэдээлэл хийж байгаа 3 залууг хараад өрөвдөж байлаа хэлж байгаа үгнээс нь нэг авах юм алга хайран сайхан залуу нас ингэж худалдагдаж суухаар энэ хүмүүстэй зэрэгцээд ажиллаж улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад явахгүй дээ гэж бодож байна таны эсрэг цөөхөн хэдэн хүн л ингэж турхирч байгаа шүү та хүчтэй байгаарай ард түмэн минь хар цагааныг ялгана таныг дэмжигч олон хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна

  • suwda (October 21, 2015 5:21:23 pm )

    baga angiin naizdaa amjilt hvse

  • Anonymous (October 22, 2015 11:30:33 am )

    ENE AVTOBUSNUUDIIG YAVUULAACHEE. EDNII XIISEN TROLYEBUS XEVIIN SAIN AJILJ BGAA. ENNEES UUR YAMAR BATALGAA XEREGTEI YUM BE. GADNA KUZOVIIG NI SAIN GAN TUMURUUR XIISEN L BNA LEE AVTOBUSAND BDAG ASUUDLUUDIIG SAIN SHIIDSEN BNA. BATXUU GISHUUN KOMPANIIXAA ORUULJ IRDEG SOLONGOS UNETEI AVTOBUSAA SHAXAX GEED XUMUUSEER ESERGUUTSUULEED BGAA YUM BISHUU NUGUUDUUL NI YUGAACH MEDEXGUI AVTOBUSAND SUUJ CH UZEEGUI MALNUUD XUDLAA STANDART YARIAD XUTSAAD BXIIN XUJAA NARAA MONGOLCHUUDIIG JOOXON YUM XIIX GEXEER BITGII NOVSHROOD BGAARAI. MADE IN MONGOLIA MANDTUGAI

  • zochin (October 22, 2015 4:12:36 pm )

    MGL-d dahiad neg terbumtan hulgaich nemegdhen dee? hyatad-n selbeg avchirch evluuleed ovoo yum salgah ne? jinhen yum hii geed buteej bosgoh humuusd saya tugrug ch oldohgui shuu dee!!!

  • zochin (October 23, 2015 11:49:48 am )

    ene uildverlej chadahuu hudalch zali zavhai n dendsen gar

  • zochin (October 23, 2015 11:50:43 am )

    iim ymnuudiig shalgaachee hedii boltol ard tumniig luivardaj duusah ym be

  • Tuya (October 23, 2015 12:09:09 pm )

    hi ene nuhur ih l ertnees idej uusan daa deeree tataastai uchir udii hurch ee odoo shoronf hii idsen uusan yumig ni huraaj av hudlaa mongold uildverlev gej evderhii yum ugsarchhaad yamar ch batalgaa bhgui ulsaas uch tuchnuunuur ni mungu ideed nutag ah duugeeree alsan ch bagadna ter ohini company ch geh shig yu ve iim l yumnuud alban tushaald ochchood hagartlaa bayajaad ajilchid ni tsalingaa ch avch chadahgui l bgaa sh dee Ene Altanhuyagiin no yasan duusdaggui yum be hamt shorond orooch ee zevuun muuhai yumnuudig tseerluulvel taarna tegvel ard tumen bayarlana dee

  • Зочин (October 23, 2015 1:29:10 pm )

    Монгол инженерүүдээ дэмжих хэрэгтэй чадвартай мэргэжилтэнгүүд олон байгаа шүү эсэргүүцээд байгаа хүмүүсийн цаана ямар нэг ашиг сохирхол явагдаж л байгаа манайхан тамын тогооны үлгэрээсээ хэзээ салах хүмүүс вэ

  • Зочин (October 23, 2015 1:30:04 pm )

    юм хийх гээд оролдож байгаа хүмүүсүүд нь хулгайч луйварчин болоод дуусчих юм даа

  • судлаач (October 24, 2015 7:54:11 pm )

    Төрийн өмчийг идэж ууж байгаа нь үнэн шүү? Өөрийн охинтойгоо төрийн өмчийг хувааж завших нь яаж ч бодсон эрээ цээрээ алдаж байгаа хэрэг гэж бодогдохгүй байна уу? Хүмүүсээ.Жаргалсайхан чадвартай байж болно.Тэр чадвараа ингэж ашиглах нь гэм хэрэг. Жагаа мөнгө хэтэрхий их бол гэмт хэргийн шинжийг агуулж байдгийг сануулхад илүүдэх юун?

  • коля (October 25, 2015 5:16:20 pm )

    автобус худалдан авах нь зөв эсэргүүцэж байгаа тэнэг өөрийн мэдрэл мэдлэггүй одонтунгалаг,ганхуяг,дамдинсүрэн нар техникийн сургууль дүүргээгүй хүмүүс шүү жагаагийн багийг дэмжиж байна аваад хэрэглээд шалгаад ашиглаад үзье

  • Тэрсээ (October 26, 2015 11:05:14 pm )

    Монголчууд аа, хийж бүтээх гэсэн нэгнээ бүү нулимаач ээ. Та нар чаддаг юм бол өөрсдөө угсарч үз дээ.

  • zochin (October 27, 2015 2:31:34 pm )

    tsahilghaan teevriin injener baihaasaa l ehleed idej uuj tsahilgaan teevrees salgah yma salgasan luivarchin daa yun avtobus uildverleh yun undesnii uildverlel ulsiin munguur huuhen avaad gadaadad zugaaldag gar sh dee. chi odoo bolij uz jargalsaihan guai idej uuj hanaagui yu yasan ih shunal ve chamd uguh mungu manai uls orond alga chaddag ym bol uuriiguu uenleed gadaad uls orobd ajilaach chadahgui hevtej

  • zochin (October 27, 2015 2:33:09 pm )

    chi manai ulsaas hangalttai idej tsahilgaan teeverees hangalttai ymaa avsan. odoo bolson za naad heden yambii hujaa avtobusaa avaad mongoloos zail

  • Зочин (October 27, 2015 3:42:16 pm )

    Юм хийж яваа нэгнийгээ ингэж гүтгэж доромжилж болохгүй ээ. Нөхөд өө. Жаргалсайхан юм хийж байгаа шүү. Юм хийж байгаа бол мөнгө төгрөгөө өөртөө зарцуулж л таараа шүү дээ. Түүнийг нь идсэн уусан луйварчин болгох гээд мунхрах хэрэг байхгүй шүү дээ. Ямар төрийн луйварчин байгаа биш. Ялгаж ойлгож, дүгнэлтээ өгөх хэрэгтэй шүү дээ.

  • zochin (October 27, 2015 10:18:22 pm )

    enen hvmvvs yamr teneg garuud bee ene jargalsaihan gej ah chin ih daj gvi hvn baidag um bainlee shtee

  • zochin... (October 27, 2015 10:19:00 pm )

    enen hvmvvs yamr teneg garuud bee ene jargalsaihan gej ah chin ih daj gvi hvn baidag um bainlee shtee

  • zochin (October 28, 2015 11:12:56 am )

    зөндөө харлаа бас чамайг мэдэж байна битгий монголын ард түмнийг доромжлоорой бид бас тэнэг биш шүү чи тийм шударга хүн юм бол би цахилгаан тээврээс юу ч идээгүйэээ гээд батлаадах даа яаж идэж ууж даварч байсаныг чинь мэдэх хүмүүс байгаа шүү. Одоо шалгуулах цаг чинь болсон чи автобус үйлдвэрлэх бүү хэл онгоц үйлдвэрлэсэн гэж хэлж чадах худалч хулхи зальтай гар шүү

  • Зочин (October 28, 2015 1:41:47 pm )

    Чаддаг юм бол чи өөрөө машин онгоцоо хийгээч. Худлаа нэг онгирсон амьтад. Монголд машины үйлдвэр хэрэгтэй байна. Дандаа гаднаас аваад байх юм уу? хаашаа юм бэ? Эсэргүүцээд байгаа хүмүүс монгол хүн мөн юм уу? Ер нь.

  • zochin (October 29, 2015 12:22:23 pm )

    Ямар ч байсан Жаргалсайхан шиг хүн үндэсний үйлдвэрлэл хийж чадахгүй шүү гэж л байна. Олон учир байна. Цахилгаан тээвэрт байхдаа юу ч хийгээгүй байж хятадаас авчирсан сэлбэгээрээ босгосон автобусаа монгол хүн үйлдвэрлэсэн ч гэх шиг больж үз за. Юманд хэмжээ хязгаар байдагын шүү.

  • Sanjaa (November 07, 2015 2:17:11 pm )

    Ene Jargalsaikhan odoo bolnoo ter yarij bga ni unekheer mungu idkheer shinjtei nuden ergeldee eedee munch khudalch khundee manai tsakhilgaan teevriin mungiig ikh idsendee ATG unekheer neg unench shalgaad gargaad irekh bgui de Altankhuyagiin khamgaaltiig olon jil avch yavaa mundag luivarchin shy de

  • ҮНДЭСТЭН (November 10, 2015 11:15:27 am )

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж бүх нийтээрээ орилох л юм. Үйлдвэрлээд ирэхлээр нь үнэн худал нь мэдэгдэхгүй мяалаад л… Хардаад үзье. Солонгос Хужаагаас хулхи автобус оруулж ирдэг томчуудын л дургүйг хүргээд байгаа байхаа даа. Яагаад томчууд гэхээр дунд давхаргынхан л лав тэгэж чадахгүй.

  • зориг (November 13, 2015 11:40:23 am )

    Энэ хүнийг мэднэ. Дайчин эрчтэй хүн. Зүтгэсээр байгаад Монгол улсад угсрах үйлдвэр байгуулж чадсан. Аливаа ажлыг хийхэд сайн муугаар хэлүүлэх, сайн мууг хийх хүртэл байдаг гэж ойлгодог. Ямартай ч Монгол улсад анхны автобус үйлдвэрлэх шугам байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлсэн хүн шүү. Өөр үйлдвэр байхгүй юм чинь шууд гэрээ хийх нь зөв гэж бодож байна. Тэгэхгүй бол тендер нэрээр хэн нэг луйварчин нь шалгарна шүү дээ. Амаргүй ажлын төлөө зүтгэж байгаа танд Жаргалсайхан танд амжилт хүсье. Монгол хүн бүхнийг чадна. Өөрсдөө бүхнийг хийж сурцгаая.

  • ondor nastan egch nariin toloolol. (November 17, 2015 2:07:47 am )

    Bi Tsahilgaan teeveriinhee zahiral baisan Jagaagaa denduu sain medne.Chehd deed surguuli togsood irsen saihan zaluu unjeneruud manai hamt olonii baharhal baisan yum shuu.Ter ih hodolmorch,hamt olondoo halamjtai, tusch, saihan setgeltei.Bidnii heden anhnii jolooch emegteichuudiig bainga anhaarch tuslaj,hamt olon gedegiig jinhen utgaar ni tolovshuulj chadsan hun dee.Jagaa bol chadaltai injener. Odoonii huviin avtobusnii darga nar,er ni niitiin teever yuamar bohir zavaan,muuhai unertei,tehnikiin huvid buren bish,salgalsan utaa baagisan tehnikeer mongo olohiig l bodohoos bish irgedee gesen setgelgui ni nuuts bish. Jargalsaihan ajilaa sain medenee ta nar buu ataarhaad bai. Jagaadaa amjilt husnee.

antalya rent a car