Холливудын хамгийн дэггүй, үргэлж шуугиан тарьж байдаг жүжигчин бол Линдсей Лохан билээ. Өдгөө 28 настай алдарт жүжигчин Линдсей Лохан АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ. Үүнээс өмнө “MTV Video Music Awards” шагналын ёслолын үеэр Канье Уэст Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан удаатай. Тэгвэл энэ удаа жүжигчин бүсгүй нэр дэвшихээ мэдэгдэж өөрийн цахимдаа “Би 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадна. Биднийг шилдэг хүмүүс байхыг уриалан дуудаж байгаа Канье Уэстэд баярлалаа” хэмээсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bulgan (October 19, 2015 12:27:43 pm )
yagaad bolohgvi gej hamgiin zow
1 Comment