antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2015 7 comments

Хотын дарга шvvхэд хандахаа мэдэгдэв

нийтлэсэн Admin

Єнгєрсєн долоо хоногт Хотын дарга Э.Бат-Vvлийг албан тушаалаас нь огцруулах тухай мэдээллийг Нийслэлийн ИТХ дахь МАН бvлэг хийж байсан. Тодруулбал, єнгєрсєн баасан гаригийн Улс тєрийн тойм сонинд МАН-ын бvлгийн ахлагч Д.Амарбаясгалан єгсєн ярилцлагадаа “ Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл Нийслэлийн тєсвєєс 410 тэрбум тєгрєгєєр гараа угаасан” гэсэн мэдээллийг єгчээ. Vvнтэй холбоотойгоор Э.Бат-Vvл хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэрбээр “Єнєєдєр /єнгєрсєн баасан гарагт/ Улс тєрийн тойм сонинд Нийслэлийн ИТХ дахь МАН –ын бvлгийн ахлагч Д.Амарбаясгалангийн гvжирдлэг хэрээс хэтэрч хvний ёсноос гадуур санаанд оромгvйгээр намайг гvтгэлээ. Энэ нь миний эсрэг санаатай зохион байгуулалттай компанит ажлыг єрнvvлээд байгаа юм. Намайг эрvvгийн болон эрvvгийн байцаан шийтгэх хуульд заасан онц хvнд гэмт хэрэгт холбогдуулан гvтгэн гvжирдэж байна.

Д.Амарбаясгалан ярилцлагадаа намайг 410 тэрбум тєгрєгєєр гараа угаасан гэж хэлсэн байна лээ. Энэ бол асар их хэмжээний хєрєнгийг шамшигдуулж, завшсан vрэгдvvлсэн гэсэн утгатай ярьсан. Манайхан гараа угаана гэдэг юу гэсэн vг болохыг мэднэ. Э.Бат-Vvл татвар тєлєгчдийн 410 тэрбум тєгрєгєєр гараа угаасан гэж тэрбээр цахим ертєнцєд байдаг вэйб сайтуудаар тараасан ярилцлагад єнєєдєр Э.Бат-Vvл шиг их мєнгєєр гараа угааж байгаа хvн цєєхєн шvv. Мєн хvvгийнхээ компанид хууль бусаар 5.1 тэрбум тєгрєгийн єртєгтэй тендерт ялуулсан. Єєрєєр хэлбэл намайг асар их хэмжээний мєнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсан тухай санаатайгаар, зохион байгуулалттайгаар гvтгэлэг хийж байгаа юм. Намайг ингэж онц хvнд гэмт хэрэгт холбогдуулан гvтгэсэн учраас эрvvгийн хууль болон эрvvгийн байцаан шийтгэх хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагуудад гомдол гаргаж шалгуулна.Тvvнчлэн энэ гvтгэлгээ олон удаа цацаж тарааснаас болж надад болон миний гэр бvлд эдийн бус хохирол учруулсан. Тиймээс шvvхэд нэхэмжлэл гаргаж эдийн бус хохирлоо мєнгєн хэлбэрээр нэхэмжилнэ. Єєрийн зєвлєх хуульчдын багт мєнгєн дvнг тогтоох хvсэлт тавьсан тэд ажиллаж байгаа ирэх долоо хоногт хэдээр vнэлэхийг тодорхой болгоод надад танилцуулна” хэмээлээ. Тэрбээр мєн хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандаж мэдээллийн нэг талыг барилгvй, улс тєрийн явцуу сонирхолд авталгvйгээр тэнцвэртэй явуулахыг уриалаад зогсохгvй энэхvv уриалгыг цахим ертєнцєд байдаг тевитерчид,фэйсбvvкчдэд уриалсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Fuck Bat-Luiwarchin (October 19, 2015 11:02:33 am )

    Naad buural owgon niig oorin shvvh heregtei. Tenderin mongo idsen pizda

  • бат-үүлийн цацсан хөрөнгийн хэсэг (October 19, 2015 11:32:13 am )

    засаг дарга хийж байх хугацаандаа 95 тэрбумаар цэцэг тарьсан юм бол. тэр тарьсан цэцгийнх нь үр дүн хаана байгаа юм бэ. сая 300 хүнтэй ард иргэдэд маань юу наалдах юм бэ. 95 тэрбум төгрөгөөр 95 цэцэрлэг сургууль барих боломжтой мөнгө байсан. 2 жил цэцэг тарьсан энэ цэцэгийн үр шимийг Нийслэл иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга, Засаг дарга Бат-үүл 2 л үр шимийг хүртсэн байх. АИРОБУС- суудлын вагон нь маш их ашигтай түргэн шуурхай үйлчилдэг вагон ашиглалтанд орсон тэр вагон нь хаачихваа. Бат-үүлд ямар ч эдийн засгийн тооцоо байхгүй муухараар ажил явуулдагийн хор уршиг татвар төлөгчдийн мөнгийг яаж үргүй зардагийн энэ 2 баримтаар үзэж болно. тэгэхдээ холбогдох хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй

  • Зочин (October 19, 2015 12:17:53 pm )

    Таны хамгийн наад захын жишээ сард 7,500,000 төгрөгний лимиттэй утасны төлбөрөө юу гэж хэлэх гэж байна Энэ мэтчилэн үнэн үг хэлсэн хүнийг эрх мэдэл, эргэн тойрны хумслагч нараараа хамгаалуулна гэж байвал худлаа ардын хүүхдийг ард түмэн бид хамгаална

  • Anonymous (October 19, 2015 12:42:09 pm )

    Bat vvl hogin nowsh shvvdee

  • ЗОЧИН (October 19, 2015 4:44:47 pm )

    Ардчилагчыг өмчлөгч Э.Бат-Үүл минь гадны туршлагыг авч хэрэгжүүлэх дуртай хүний нэгсэн. Саяхан гадаадын нэг хотын дарга үдийн зоогоо төсвийн мөнгөнөөсөө идсэн хэргээр сайн дураараа огцорч байсан энэ туршлагыг өөртөө хэрэгжүүлээч.Тэгвэл жинхэн шудрага ардчилагч минь баатарлаг жишээ болж ямар баатарлаг гавьяа байгуулж авсан нь мэдэгдэхгүй Монгол улсын баатар цол авсны нэг гэрч нь болж Жинхэнэ үнэнч шудрага эх оронч худлаа ярьдаггүйн нэгэн жишээ болж дуурсагдах болно доо. Чадах болов уу.?? Ашиг сонирхолын зөрчил гаргасан нь үнэн,Хүү Чулуудайнхаа кампанийг/Барилгын машин механизм байхгүй,ажиллах хүч байхгүй,барилга барьж байсан олон жилийн туршлага байхгүй мэдсээр байж/ албан тушаалаа ашиглан шалгаруулсан нь үнэн,Төсвийн мөнгө болон төрөл бүрийн тендерт шалгарагсадаас/өөрийн намын болон ах дүү төрөл садныхнаасаа/ шалгаруулсныхаа төлөө гэж олон зуун сая төгрөг авсан нь үнэн,Худлаа ярьдаг минь үнэн гэх мэтээр хэлж зүрхлэх зориг зүрх байгаа болов уу??? Зурагтаар Энхийн цагаан тагтаа болох гэж их гарах юм.Цаанаа нэг л бишээ Царайчин хүрэнтээд л Юу ч болсон иргэдийн анхаарлыг Хойт хар овоохой гэгч шиг МАН руу л чиглүүлье гэж шийдэх шиг боллоо.Бидний кармаа руу гар чинь их орж байгаа шүү хулгайлж авах юмгүй болсоон Бат-ҮҮл,Баттулга нараа ичээч,огцрооч.

  • уншигч (October 20, 2015 1:23:28 am )

    1худаг руугаа явах цаг чинь болж бна да. Огцрох ч багаднаа, ошоо их Юм бий дээ харвачихваа болоогуй шуу …

  • зочин (October 20, 2015 1:00:42 pm )

    Үнэн хэзээд ялдаг л гэдэг юм билээ Энэ хүн бас бусад нь нэг юм болох нь ч болноо…

antalya rent a car