antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2015 11 comments

Э.Бат-Үүлд сонирхолын зөрчлийн хууль үйлчлэх үү

нийтлэсэн Admin

Сонгуулийн өмнөх нам хоорондын “зодоон” ширүүхэн өрнөж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн 12 төлөөлөгч хотын дарга Э.Бат-Үүлийг хүү  Чулуудайнхаа барилгын компанийг тендерт шалгаруулж, батламж олгосоноор хувийн ашиг сонирхолын зөрчлийн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн тул огцрох ёстой гэж үзсэн бол хотын дарга Э.Бат-Үүл сөрөг хүчнийхээ төлөөллийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа.  НИТХ-ын ээлжит хуралдаанаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн 24-н байршлыг баталж “Орон сууцжуулах төсөл”-ийг сонгон шалгаруулах ажил явагдахад Э.Бат-Үүл Баянзүрх дүүрэг дэхь хамгийн байршил сайтай цэгт хүүгийнхээ компанийг шалгаруулсан нь хотын парламентынхны дунд хэрүүлийн алим хаяад байгаа юм. Хотын парламент дахь МАН-ынхан Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн. Мөн Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэснийг тус тус зөрчин өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХК-ийг илтэд нуун дарагдуулж, сонгон шалгаруулсан нь Засаг дарга огцрох хангалттай хуулийн үндэслэл байна гэж үзэж байгаагаа НИТХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан билээ.

Хоттой холбоотой асуудлаар шүүхэд татагдсан, шалгагдсан, ял сонссон эрхэм нэг биш. Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй “Өргөө” буудлын хувьчлалийн хэрэг л гэхэд Хотын дарга асан Т.Билэгт, Ц.Батбаяраар зогсохгүй олон хүнийг хөлдөө чирч зарим холбогдогч нь өнөөдрийг хүртэл интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Хачирхалтай нь цагаан захтанууд буюу албан тушаалын хэргээр ял сонсч аавын хаалга татсан эрхмүүдэд үйлчлээд байдаг сонирхолын зөрчлийн хууль улсын баатар  Э.Бат-Үүлд үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байна. Хотын дарга Э.Бат-Үүл хүүгийнхээ компанийг гэр хороололд барилга баригчаар шалгаруулсан, мөнгө төгрөг шилжүүлсэн баримт сэлт нь хэвлэлийнхний гарт байсаар байтал “хохирогч”-ийн дүртэйгээр албан ёсны мэдэгдэл уншиж, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн нь “уснаас хуурай гарна” гэсэнтэй утга нэг сонсогдож байна. Хотын захирагч Э.Бат-Үүлд сонирхолын зөрчлийн хууль, авилгын хууль үйлчлэх эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулах бололтой.

Н.Болд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • bat (October 19, 2015 10:08:26 am )

    Vvld vilchlehgyu ee Busdad vilchilneshdee kk kk

  • шаарийбуу (October 19, 2015 11:14:31 am )

    одоо шүүх цагдаа авлигатай тэмцэх газар яаж шударга ажиллахыг л харах цаг болж дээ энэ ардчилсан нам ард түмний хөрөнгөөр тоглоод дууслаа тэгээд ард түмэн нь туйлын ядуу өрөнд баригдаж зовж байна даа дэлхий нийтээр нефтний үнэ хямдараад байхад монголынх хэвээрээ байдаг тэгсэн мөртлөө шатахууны үнэ нэмэгдэхээр монголынх тэр цаг минутанд нь нэмчихдэг томуул нь тэрбум тэрбумаар нь идчихдэг тэгээд өршөөлийн хууль гаргаад суллаад гаргадаг ядуучууд нь бол кармаагаа гүвж татвар өгдөг ийм л байдлаар төр засаг ажиллаж байна даа хөөрхий бидний муу монголчууд

  • зочин (October 19, 2015 11:17:58 am )

    АН-д хууль үйлчилэхээ болиод удаж байна шүү дээ, хууль үйлчлэхгүй байх нөхцөлийг хийж ажлаа эхэлсэн хүмүүс шүү дээ, Луйварчин хотын даргад ашиг сонирхлын хууль үйлчлэхгүй гээд шүүхэд өгч байна шүү дээ, цагаандаа гарсан АН-ынхан ийм л байна даа, МАН-ынхан сайн байна энэ их идэж уусаныг өшөө гарга

  • sssssss (October 19, 2015 11:43:37 am )

    elbegdorj gej hamgaalagch ni bna shuu dee

  • Чимгээ (October 19, 2015 12:16:03 pm )

    Салгалаад л худлаа ярих нь ихдэж байна яасан их гүрийж албан тушаалд дуртайгаа харуулж байх юм АТГ ажлаа хийгээч ямар үндэслэлгүй ингэж хүн гүтгэхгүй шүү дээ баримт нотолгоо байгаа шүү дээ сайн шалга

  • Anonymous (October 19, 2015 12:40:04 pm )

    Ганц хэлдэг үг нь улс төржлөө.

  • Г.Батнасан (October 19, 2015 4:28:13 pm )

    Хууль үйлчилэхгүй биз дээ? Батүүл их бардам байнө билээ? Ер нь хуулийг бүх нийтэд зориулж гаргадаг. Харин зөвхөн эгэл жирийн хүмүүс л дагаж мөрддөг нь дүр эсгэсэн ардчилалын мөн чанар юм даа. Хуулийн дээр ҮХЦ, ҮХЦ-ийн дээр Элбэгдорж байдаг гэсэн хэлц гарчихсан. Тэгэхээр Элбэгдоржийн баатарт хууль үйлчилэхгүй нь тодорхой.

  • ЗОЧИН (October 19, 2015 4:32:02 pm )

    Ардчилагчыг өмчлөгч Э.Бат-Үүл минь гадны туршлагыг авч хэрэгжүүлэх дуртай хүний нэгсэн. Саяхан гадаадын нэг хотын дарга үдийн зоогоо төсвийн мөнгөнөөсөө идсэн хэргээр сайн дураараа огцорч байсан энэ туршлагыг өөртөө хэрэгжүүлээч.Тэгвэл жинхэн шудрага ардчилагч минь баатарлаг жишээ болж ямар баатарлаг гавьяа байгуулж авсан нь мэдэгдэхгүй Монгол улсын баатар цол авсны нэг гэрч нь болж Жинхэнэ үнэнч шудрага эх оронч худлаа ярьдаггүйн нэгэн жишээ болж дуурсагдах болно доо. Чадах болов уу.?? Ашиг сонирхолын зөрчил гаргасан нь үнэн,Хүү Чулуудайнхаа кампанийг/Барилгын машин механизм байхгүй,ажиллах хүч байхгүй,барилга барьж байсан олон жилийн туршлага байхгүй мэдсээр байж/ албан тушаалаа ашиглан шалгаруулсан нь үнэн,Төсвийн мөнгө болон төрөл бүрийн тендерт шалгарагсадаас/өөрийн намын болон ах дүү төрөл садныхнаасаа/ шалгаруулсныхаа төлөө гэж олон зуун сая төгрөг авсан нь үнэн,Худлаа ярьдаг минь үнэн гэх мэтээр хэлж зүрхлэх зориг зүрх байгаа болов уу??? Зурагтаар Энхийн цагаан тагтаа болох гэж их гарах юм.Цаанаа нэг л бишээ Царайчин хүрэнтээд л Юу ч болсон иргэдийн анхаарлыг Хойт хар овоохой гэгч шиг МАН руу л чиглүүлье гэж шийдэх шиг боллоо.Бидний кармаа руу гар чинь их орж байгаа шүү хулгайлж авах юмгүй болсоон Бат-ҮҮл,Баттулга нараа ичээч,огцрооч.

  • dogoo (October 19, 2015 6:54:14 pm )

    Bar uuliig shalgaj hariutslag tootsoh tsag Bolson ard tumeneer mash IH togloj duuslaa. Tsadaj handaggui yum baih data. Nigel n nudeerei guij tseerlelee uureh tsag medgui iren gej ard Tyumen huleej bnaa.

  • dogoo (October 19, 2015 6:58:48 pm )

    Hariutslag tootsoh tsag irjee bat uul baarar mini. Burhan chamaas ard tumenii hariug zaabal abah Bolton.

  • dogoo (October 19, 2015 7:19:48 pm )

    Nugelchin Nigel eder nudeerchin guih baih heerhii

antalya rent a car