antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2015 6 comments

Ардчилсан намын дотоод зөрчлийн золиос нь Э.Бат-Үүл үү?

нийтлэсэн Admin

        Хөл толгой нь олдохоо больсон Ардчилсан намын дотоод зөрчлийн гол бай нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг биш хотын дарга Э.Бат-Үүл болж таарлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурал дахь МАН-ын бүлэг хотын дарга, Улсын баатар Э.Бат-Үүл даргыг огцруулах саналыг өчигдөр өргөн барьсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эл үйл ажиллагааны гол захиалагч нь Ардчилсан нам дотор байгаа гэнэ. Энэ нь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын хэвлэлийн хурал дээр хэлсэн үгнээс тодорхой харагдана. Цаашлаад Ардчилсан нам, Нийслэлийн Ардчилсан нам хоёр тун таарамж муутай байгааг Э.Бат-Үүл даргын намын удирдлагадаа бичсэн захидлаас харж болно.

АН-ын генсек Л.Эрхэмбаярыг тийм мэдэгдэл хийхэд хүргэсэн хүчин зүйл нь “Шонхор” фракц. Өнөөдрийн байдлаар “Шонхор” фракцийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд удирдаж байгаа. З.Энхболдын улыг долоочих шахам явдаг хүн нь Хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ. С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёр бие биеэ үздэггүй хонь чоно шиг улс. Үүнээс үзэх юм бол З.Энхболд С.Эрдэнэдээ Э.Бат-үүлийг унагах даалгавар өгснийг Л.Эрхэмбаярт уламжилсан хэрэг. Л.Эрхэмбаяр нь үг дуугүй, учрыг нь ололгүй өнөөгийн хотын дарга руу хар цагаан дайрсан болж таарах нь. Энэхүү цусгүй тулааны цаад агуулга нь Ерөнхий сайдын суудал. Ч.Сайханбилэгийн Засгийн газар уналаа гэж бодоход хэн Ерөнхий сайд болох вэ? Өнөөдрийн улс төрийн өнцгөөс харвал Р.Амаржаргал Ерөнхий сайдын сунгаанд тун ч хурдтай яваа нэгэн. Түүний хажуугаар Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар дайрахыг маш их хүсч байгаа. Түүх сөхвөл 1996-2000 оны хооронд Э.Бат-Үүл нэг удаа Ерөнхий сайд болох гэж зүтгээд дийлээгүй. Харин одоо түүнд сайхан боломж олдож байна. Р.Амаржаргал бол яах вэ, сул гишүүн. Ямар нэгэн фракцад харьяалагддаггүй. Харин С.Эрдэнэ бол “Шонхор” фракц төдийгүй, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын халаасны хүн. Тэгэхээр хотын даргын нэр хүндийг хамгийн их унагаах сонирхолтой байгаа хүн нь С.Эрдэнэ. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэгт захиалга өгсөн хүн нь З.Энхболд, С.Эрдэнэ нар байж мэднэ.

 Саяхны УИХ-ын чуулганы хуралдаан дээр НИТХ-ын гишүүдийн урамшууллын асуудалд УИХ-ын дарга З.Энхболд дурамжхан байгаагаа илэрхийлж “Наад урамшууллаа болино шүү” гэж хатуухан хэлсэн. Үүний хариуд Э.Бат-Үүл дарга “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл ч аль аль нь болих нь зөв” хэмээн намын даргатайгаа сөргөөд авсан. Эндээс харахад өнөөдөр нам дотор нь Э.Бат-Үүл даргыг цээжээрээ хамгаалчих хүн үнэндээ олдохгүй байгаа бололтой. Түүний эцсийн найдвар болсон эрхэм анд, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь нүүрээ буруулах болсон нь түүний дураараа зантай холбоотой.

Улс дотор улс байгуулах санаархал нь түүнийг ганцаардахад хүргэж байна. Мөн өдрөөс өдөрт уруудаж байгаа хувь улстөрчийн рейтинг, хүүгийнх нь дураараа загнаж улсын мөнгөнд хамаа, намаагүй гараа дүрж байгаа зэрэг нь Ардчилсан намынханд таалагдахгүй байгаа учраас НИТХ дахь МАН-ын бүлэгт захиалга өгч унагаах үйл ажиллагаа явуулж эхэлсэн ажээ. Энэ удаа Ардчилсан намын дотоод зөрчлийн гол золиос нь Э.Бат-Үүл дарга болох нь…

Т.ТЭНГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • oogii (October 15, 2015 6:28:43 pm )

    Ene nuhur mongoliin uls turuus zailwal taarna.ter huu ni gej huiten tsaraitai hulgaich bn lee

    • Anonymous (October 16, 2015 6:47:38 am )

      houjlaa hulgaich

  • Зочин (October 15, 2015 7:33:29 pm )

    АН-ын энэ булайнуудыг бугдийг нь буудчихаасай, тонилог цаашаа четгерлуугээ!!!

  • temuulen (October 15, 2015 9:03:01 pm )

    batuul ch bai saihkan bileg ch bai bugd ajlaa hiihgui bgaa nohduud bugd zailaad ogwol taarna er ni bshdee te ene hogshin togtsognuudiig zailuulaad yagaad zaluu humuusee demjeed ogohod bolohgui gj ain zaawal ene hogshin ( hogshin geheer l ym uzsen uhaantai ) gj oilgoh ystoi ym bee odoo zaluu yee garga2 jishee ni japan gj bna bugd zaluu uls torchid odoo ene hogshchuul chine idej uugaad duuslaa ugaasaa uhehees umnu sain ideed uhii gj boddiinmuu haashaa ym hanaj tsadahaa medehee baichihsan ulsuud zailaad og

  • zochin (October 15, 2015 11:07:18 pm )

    Hurlin darga z.enhbold dashuudiin tal.darhani 5 dash gej luibarchid.ter darhand huuli busaar hotin darga nasanbat.irgedin darga tsendsureng.narig hudla helen gutgen doromjlon dairch orj oorsdoo chadahgui bj darga geed suuchihsan suudal deer ni ichij amdraach.ene bugd z enhboldtoi holbootoi

  • zochnn zochin (October 16, 2015 4:13:35 pm )

    Erdeniig harahaas nud horsoh yum . Ene Bayangol duurgiig tuunii nuluunuus hoggui tseverlehiin tuld MAN-d sanalaa ugnu, zuvhun bi bish olon hun ingej bodoj bgaa. Uuriiguu golohgui yun E.said be hehehe

antalya rent a car