Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ирэх СОНГУУЛИЙН шинэхэн замнал НАМ байх уу
Улс төрийнхөн өнөөдөр хүртэл төлөвшөөгүй, ер нь ТӨЛӨВШИХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ гэдгийг АН-ын хорин таван жилийн түүх харуулсаар… Дээр дооргүй л эрх мэдлийн төлөөх тоглолт хийж, улсын эрх ашгийг намын эрх ашгаасаа доогуур хардаг болсон өнөөгийн улстөрчид, тэдний загалмайлсан эцэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сүүлийн үед намаасаа гарч Нам байгуулах гэж яваа сурагтай.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ямартаа ч туулж өнгөрүүлсэн амьдралынхаа мөр, АН-тай ханьссан 25 жилийн түүхээ умартаж, ирэх сонгуулиар шинэхэн намын нэрээр гарч ирэн зодоглохоор болж байгаа юм.
Түүний энэхүү үйлдэл нь мэдээж улстөрийн кариаргүй болгох гэсэн намын удирдах албаны хэдэн нөхдөд хорссондоо хийж байгаа гэдгийг олон хүн хэлж байгаа юм. Арга ч үгүй биз өт хүртэл биенд хүрэхээр атирдаг шиг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намын даргын суудлаа З.Энхболдод, Ерөнхий сайдын суудлаа Ч.Сайханбилэгт алдаад жил орчим болж байгаа. Энэ хугацаанд тэрээр их зүйлийг тунгааж энэ шийдвэрт хүрсэн нь дамжиггүй бололтой. Гэхдээ түүний улстөрийн кариар бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд нилээдгүй унасан гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Хэрэвзээ “Бүтээн байгуулалтын нам” гээч шинэхэн нэрээр хуураад ирэх сонгуульд гарч ирнэ гэж бодож байгаа бол бас л дутуу төлөвшилтэй байна гэж хэлмээр… Тэртээ XIX зуунд яруу найраг Р.Чойном “Алтан шаахай өмсөвч Алцан майга нь хэвээрэй” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өргүй байсан төрийг өрийн дарамтад унагаж, эдийн засгаар нь бүрэн тоглосон түүний хийсэн үйлийг одоо ард түмэн амсч, төлөөсийг нь төлж байна.
АН-ын нэрээ “Бүтээн байгуулалтын нам” болгоод нэрээ өөрчлөөд гараад ирвэл ард иргэд түүнд итгээд толгойг нь илээд гаргаад ирнэ гэж санаж байгаа бол ёстой ЭНДҮҮРЭЭРЭЙ гэж хэлье.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Холбоотой мэдээ
-
zochin (October 15, 2015 1:50:50 pm )
mash zuv.
-
zochin (October 15, 2015 1:51:42 pm )
Demjij bn.
-
Ganzo (October 15, 2015 4:12:45 pm )
AN zadarwal Altanhuyag dagna mash zuv alham hiij bn.
-
zochin (October 15, 2015 4:46:51 pm )
Zuv altanhuyg mundag hunshuu ydahdaa hun ni tushmel zantai bish zuv hun
-
Asu (October 15, 2015 7:20:24 pm )
zow altanhuyg yum hiisen es shu zow songolt bn demjij bn
-
zochin (October 15, 2015 10:25:01 pm )
ene ovsgoi bie unelegch boliomoor yumaa! gadaad uvgunuu dagaad zuntsun teneg tsaraigargaad jujigled bgaa yas yum ni deer tagnuul!
-
Anonymous (October 16, 2015 3:35:56 am )
МАН хуваагдсан цагаасаа хойш сонгуульд байнга ялагдсаар байгаа биздээ. Тийм л зуйл болно биз
-
зочин (October 16, 2015 12:23:30 pm )
Алтанхуягийг дэмжиж байна
-
МОНГОЛ ХҮН (October 16, 2015 12:24:59 pm )
Тэртээ XIX зуунд яруу найраг Р.Чойном “Алтан шаахай өмсөвч Алцан майга нь хэвээрэй” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх… гэнээв юу гэж ойлгох уу? Р,Чойном гуай 20-р зуунд төрчихөөд 19-р зуунд шүлэг бичээд явж байсан байх нь уу? Энэ сэтгүүлч нар гэж жинхэнэ сайхан гарууд байхымааа
-
иргэд (October 16, 2015 4:01:00 pm )
novshiin luivarchin bas nam baiguulj turd garna genee. xol ochij xuts.
-
зочин (October 16, 2015 6:13:57 pm )
Хүнийг сайн талаас нь харж чадахаа больж байгаам бна доо.Би бол МАН-ыг дэмжигч гэхдээ хийсэн ажилтай хүнийг бол дэмжинээ.Олон аймгуудыг хоттой хар замаар холбосон бас дээр нь хотын уулзварууд явахад сайхан болсон байнлээ.Өмнөговиос хот орох зам саадгүй сайхан болсон шүү.Аль нам нь хамаагүй төрд ажил хийж чадах хүнийг л гаргах хэрэгтэй.
-
Зочин (October 17, 2015 10:30:06 am )
АН дотроо арай дөнгүүр фракц бол Алтан гадас гэдгийг монголын ард түмэн мэднэ дээ. Алтанхуяг хожуу ч зөв замруугаа чиглэж байна. Та нар бол ардчилалын уураг тархи, соён гэгээрүүлэгчид шүү.
-
Алтанхуяг жинхэнэ удирдагч (October 17, 2015 2:18:54 pm )
АН ямар байлаа. Бүх ийшээ тийшээ харсан эврийг нийлүүлсэн хүн шүү дээ. Үнэхээр хүн удирдах чадалтай, ханилгаа сайтай,хүн шүү .Харин хүн таних нь муу юм боловуу гэж боддог юм.Дуудсан хүн нь Батзандангаас эхлүүлээд хүн муутай хүн байх юм. Энэ хүн маш олон хүнийг сайн хүмүүжүүлсэн хүн шүү. Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Амжилт хүсэе
-
Алтанхуяг жинхэнэ удирдагч (October 17, 2015 2:22:43 pm )
Одоо З.Энхболд дарга ямар байна.АН -аа салгаад тавиад туучих гээд байдаг.Намтайгаа тулж сайн ажиллаж чадахгүй л байна даа.
-
Zochin (October 17, 2015 8:56:15 pm )
Altanhuyg gedeg luivarchin baz gansuhteigee hamtarch turuus baahan luivar hiichiheed gansuhiinhee ard uldeed tuuniigee yalnaas multalhaar huivaldaan hiigeed yavj bgaa. nh muu adgiin hun genelee. tegeed neg nam baiguulaad yavj bgaa humuus bugd gansuhiig umuuruud yum bicheed baisan chin bugd neg ijil luivarchid baisan bn shu. odoo niileed nam baiguulaad daraa jiliin songuulid goridood yavj baigaag ni hardaa odoo edniig hen demjij songoh yum ve. estoi dugui duguigaaraa niilsen bn.
-
ЗОЧИН (October 18, 2015 8:44:13 pm )
АН БОЛ ШУУДАЙД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВРҮҮД ГЭСЭН ҮГ. АН -ЫГ АШИГ СОНИРХОЛ ДЭЭР НЭГДСЭН ХҮМҮҮС БҮРДҮҮЛДЭГ. ТЭД ЗАСГИЙН ЭРХ АВАХААРАА УЛС ОРНОО БОДОДГҮЙ, ХУВИЙН АШИГ СОНИРХОЛЫН ТӨЛӨӨ ҮХЭЛДЭН ТЭМЦЭЛДЭЖ ЭЦЭСТ НЬ ЗАДАРДАГ НАМ. ХАРИН МАН БОЛ ҮЗЭЛ БОДОЛ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ НЭГДСЭН ХҮМҮҮС БАЙДАГ ТУЛ ЯМАР Ч ҮЕД ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙЖ ЧАДДАГ. ЭНЭ НЬ УЛС ОРНЫ ЭРХ АШИГТ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ.
-
Anonymous (October 19, 2015 12:31:29 pm )
Уг хүн нь их ЗӨВ санагддаг шүү. За тэр эдийн засагийн хямрал энэ тэр нь хэн гуай нь байсан ч л нүүрлээд ирэх гамшиг байсан байлгүй дээ. их сэтгэл гаргаж их ч юм хийсэн хүн дээ. Таныг дэмжиж байна. бараг л намд нь элсээд ажиллачихмаар байна шүү. АМЖИЛТ ХҮСЬЕ
17 Comments