Єнгєрсєн оны долдугаар сард Эдийн засгийн хєгжлийн яамны удирдах албан тушаалтнууд болон Хєгжлийн банкны удирдлагуудыг Засгийн газрыг хууран мэхэлж их хэмжээний мєнгє завшсан хэмээн хуулийнхан хэлж байсан. Тодруулбал, УИХ-ын гишvvн Б.Гарамгайбаатарын vvсгэн байгуулсан “Монроуд” ХХК-нд Хєгжлийн банкны албан тушаалтнууд “Халзан бvргэдээс Солонготын даваа” чиглэлийн 100 км авто замын гvйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байгаа хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж. Ингэхдээ нэмээд 46.3 тэрбум тєгрєг гаргуулж тус компанид шилжvvлэн єгчээ.
Тухайн vед УИХ-ын гишvvн Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэдгийг хvн бvр мэднэ. Тиймээс энэ ажлыг тvvний тусламжтайгаар “Монроуд” компанид зам барих тєсєвт єртгийг нэмж єгсєн байж болзошгvй гэж хуулийнхан хардаж байгаа юм.

Ямартай ч одоогоор тус компанийн удирдлагуудад Эрvvгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар хэрэг vvсгэсэн байна. Уг зvйл ангид /263.2-т/ тєрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хvнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хvртэл хугацаагаар хасч, хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин /150.3-т/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ємчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу vрэгдvvлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хєрєнгийг хурааж, таваас дээш арван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, гэж заажээ.
“Их Монгол нэгдэл” ТББ анх энэ хэргийн талаар мэдээлэл єгч байжээ. Хамгийн анх залилангийн шинжтэй энэ гэмт vйлдлийг “Их Монгол нэгдэл” тєрийн бус байгууллага АТГ-т мэдэгдэж тэдний єгсєн мэдээллийн дагуу АТГ, Эдийн засгийн хєгжлийн яам болон Хєгжлийн банкны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол тухайн vед Эдийн засгийн хєгжлийн яамны Тєрийн нарийн бичгийн даргын єрєєнд чагнах тєхєєрємж тавьсан гэх дуулиан уг хэрэгтэй холбоотой байсан аж. Ямартай ч асуудал болоод байгаа замын ажлыг анх БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гvйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхлээд байсан аж. Тухайн vед замын тєсєвт єртгийг 20 тэрбум тєгрєг байхаар гэрээ байгуулжээ.
Ингээд тус компани замын ажлын 38 хувийг зассаны дараа тодорхой шалтгааны улмаас ажлаа гvйцэтгэх боломжгvй болж гэрээгээ цуцалсан аж. Ингээд энэ ажлыг цааш нь vргэлжлvvлэн гvйцэтгэх асуудлыг УИХ-аар хэлэлцээд 2012 оны тєсєвт суулгажээ. Vvний дагуу 2012 оны дєрєвдvгээр сарын 27-нд хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Халзан бvргэдэй-Солонготын даваа” чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулжээ. Уг шалгаруултад “Монроуд” компани 37.2 тэрбум тєгрєгєєр замын ажлыг гvйцэтгэх боломжтой тухайгаа мэдэгдсэн аж. Ингээд тэдний ирvvлсэн тендерийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолоор Хєгжлийн банкны санхvvжилтийг авч “Халзан бvргэдэй-Солонготын даваа” чиглэлийн замын vлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гvйцэтгvvлэхээр болсон нь энэ. Ямартай ч тухайн vед болсон асуудал гэвэл ердєє л дээрх vйл явдлууд. Хамгийн гол нь цаг хугацаагаар нь хєєгєєд vзвэл тухайн vед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас “Чингис” бондын хєрєнгєєр санхvvжvvлэх тєсєл хєтєлбєрvvд уг байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан юм. Тиймээс л тvvнийг албан тушаалаа ашигласан байж болзошгvй гэх хэрэгт сэрдэх болсон аж. Ямартай ч 37.2 тэрбум тєгрєгийг 46.3 тэрбум болгож нэмэгдvvлсэн. Мєн уг замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган тус компанийн удирдлагуудыг шалгаж эхэллээ.
Тvvнчлэн УИХ-ын гишvvн, АН-ын бvлгийн дарга Б.Гарамгайбаатар “Монроуд” компанийг бусдад шилжvvлсэн гэж ярьдаг ч ХОМ-тээ “Монроуд”-ын ногдол ашгийг 100 хувь эзэмшдэг гэсэн байдаг. Єєрєєр хэлбэл мань хvний хэлж байгаа ХОМ-тээ тэмдэглэсэн хоёр нь зєрж байгаа. Тэгэхээр чухам аль нь vнэн, зєв эсэхийг АТГ-аас шалгаж, асуудлыг шийдвэрлэх бололтой.
Vргэлжлэл бий
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Батаа (October 15, 2015 2:15:48 pm )
Ийм шудрага царайлсан луйварчингуудаа шоронд хийх нь зөв дөө АТГ сайн байна
-
наран (October 15, 2015 4:18:02 pm )
үнэн гэж байдаг бол сайн шалгах хэрэгтэй саяхан монгол банк инд өртэй газрын нэрэнд энэ газар дөрвөн тэрбум төгрөгийн өртэй гэж гарч байсан энэ үнэн бол хэцүү л байна их хурлын гишүүн болоод замын ажлаа хагас хийсэн мөртлөө хийгээгүй гэж дахин бүтэн санхүүжилт авсан гээ биз дээ энэ бүгдийг шудрагаар гаргаад шүүдэг шудрага хүн монголд байна уу төсвийн хүндрэл эдийн засгийн хямралыг энэ мэт луйварчдаас буцаан авч өрөө төлцгөөе
-
Ц.Со.Б. (October 15, 2015 9:04:20 pm )
Албан тушаал. эрх мэдлээ илтэд урвуулан ашигласан байна гэж харагдаж байна шүү дээ. АТГ-ын хянан шалгаж буй хэрэг маргаанд улс төрийн ашиг сонирхолын сүүдэр бүү тусгаарай. Иргэд бид байтугай УИХ-ын гишүүн, сайд, ерөнхийлөгч хэн бугай ч хуулийн өмнө тэгш эрхтэй, хариуцлагаа шударгаар хүлээж яллагдаж шүүгдэх ёстой. АТГ-ынхан учиг үзүүрээ битгий тавиарай гэж хүсье.
-
оогий (October 16, 2015 10:17:16 am )
38 хувь нь хийгдсэн ажил гэдэг чинь бараг л ажлын тал нь хийгдээд байхад 100 хувь санхүүжилт авна гэдэг бол маш ичгүүргүй луйвар. яаж айж ичихгүй ингэж чадаж байнаа. тэр мөнгөндөө хахаж үхээсэй
-
зочин (October 16, 2015 11:21:04 am )
АТГ зөв замаараа орлоо. гишүүн энэ тэр гэж бүү ай наадахаас чинь их юм гарна
-
Anonymous (October 16, 2015 2:48:47 pm )
Zasag soligdohod AN-s olon hun deelee numrunuu goyo
-
Zochin Bat (October 16, 2015 6:13:36 pm )
Хэнтий аймгийн Чандган талд наадах нөхрийн чинь барьсан зам там болчихсон байгааг жолооч бүхэн мэднэ
-
бадарч (October 16, 2015 11:06:27 pm )
Хогийн луйварчин гишүүн болохдоо ч яахавдээ.Энэ хогнуудад ичих булчирхай алга даа
-
zoshin (October 17, 2015 10:55:23 am )
энэ новшийг цааш нь харуулхад ч багаданав
-
zochin (October 18, 2015 9:30:04 am )
arhangain ajil hyataduud hayaad yavsan zam sh dee. tusuw mungu ni baga bolhoor hen ter ajliig hiihew dee. nuuriin urd taliin 30 km zam bol estoi tom daa. karier oldohgui, hamgaalaltai bus geed zaachihsan yum. bi ochij uzej baisan. ter 30 km zamiig barihiin tuld 15-25 km-ees shoroogoo zoono. tegeed bodohoor zardal ih garna.ter ajliig avaad hiisen ni buruudaad baihdaa yadgiin. alban tushaalaa ashiglasan bol oor gazar shineer zam avalgui yahav dee. huniig bitgii muulj bai
-
ээбий (October 18, 2015 9:12:57 pm )
сайн шалгах хэрэгтэй шүү
11 Comments