/Гар утасны сүлжээ унагагч/
Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тун удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбогдуулан уг хуулийг хэлэлцэх үеэр чуулганыг хаалттай горимд шилжүүлэхээр төлөвлөж буй талаар бид мэдээлж байсан. Тэгвэл энэхүү ажлынхаа бэлтгэлийг хангаад эхэлсэн бололтой. Чуулганы танхимд яг одоо гишүүдийн утасны сүлжээг хаадаг төхөөрөмжийг байршуулжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцүүлэх гээд л бэлтгэл хангаад байна. Уг нь нээлттэй хэлэлцэх ёстой” гэж дээрх төхөөрөмжийн зургийг оруулжээ.
Г.Лхагваа
3 Comments