antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2015 6 comments

Барилдаад юм уу, бахиралдаад баян амьдардаг бол сайхан л юм

нийтлэсэн Admin

gdsgdsТелевизийн суваг солиход дуулдаг хуурддаг тэмцээн л гарах болж. “My voice”, “Universe best songs”, “Авьяаслаг монголчууд”, “Гэгээн алсын одод”, “Камертон II” зэрэг олон шоу, тэмцээн уралдаан дуулж хуурддаг бүхэл бүтэн үе бэлдэж байна. Эхлээд соньхон байсан. Одоо хэтрээд утгаа алдсан. Энэ олон шоунаас түрүүлсэн нь олонд танигдан од болж, эдийн засгийн хувьд ч сайжраад өнгө зүс ч ороод явчихдаг. Үлдсэн нь мөрөөдлөөс цаашгүй хоцорно. Нэг хэсэг нь загвар өмсөгч болно л гэнэ. Мөн л ирээдүйтэй загвар өмсөгч болгох элдэв нэртэй шоу, загвар өмсөгчийг сургадаг дамжаа, курс тоогоо алдав. Өөр нэг хэсэг нь жүжигчин болохыг мөрөөдөж, сэдэв нь мохсон ижил продакшн, хамтлагууд олноороо төрлөө. Эсвэл дунд болон дундаас доош орлоготой, амьдралтай айлын хүүхдүүд, биеийн хүчний спорт ялангуяа үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо, самбо, сумо, боксыг сонгон хоолонд хүрэх зам гэж бодон олноороо тийш хошуурах болов.

Арга ч үгүй биз. Амьдрал нь нүдэн дээр дэвжиж, хоёр, хэдэн өрөө байрыг хоёр гурваар нь бэлгэнд авч, үнэтэй машин, гулуузаар нь алт, сар бүр улсаас өндөр цалинтай болж, дууны тэмцээнд түрүүлсэн нь зуун саяыг аваад байхад хэн дургүй байхав.

Нийгэмд ийм үзэгдэл давамгайлж дуучин, бөх, загвар өмсөгч, цаашлаад улстөрч болох мөрөөдөлтэй жаалууд Монголоор нэг болов. Барилдаад, бахираад Монгол хөгждөг бол, бүгдээрээ баян болдог бол сайхан л юм. Тэгдэггүйд л учир байна. Бразилийн ядуусын хороололд өссөн хүүхэд хөлбөмбөгчин эсвэл хар тамхины наймаачин дээрэмчин л болдог гэлцдэг. Үнэн хэрэгтээ тэдний хэд нь хөлбөмбөгчин болох билээ дээ. Хэдэн саяас зуу ч хүрэхгүй нь хөлбөмбөгчин болно. Ядарсан орон ингэдэг. Бүх юм тоотой, хэмжээтэй. Дуу дууллаа гэхэд тоотойхон нь од болдог. Монголоор нэг дуучин байна. Хониныхоо захад, адууныхаа дэлэн дээр дуулж яваа нь Монголын талаар нэг бий. Учиргүй солгой хоолойтой л биш бол бүх хүн л дуулдаг. Дуу хоолой бол хөдөлмөр гэхээс байгалийн өгөгдөл. Сүүлийн үеийн техникүүд дуулж чаддаггүйг ч дуучин шиг дуулуулж дөнгөдөг болсон доо. Хүсвэл би ч, та ч дуучин болчихно. Гэхдээ үнэхээр онцгой авьяас, сайн маркетингтай нь л цойлж гарна уу гэхээс тоо нь хэтэрчихээд, тоож үзэх үзэгчгүй болсон дуучдаас их юм Монголд алга. Хаа сайгүй хандив нэхсэн, тасалбар нь борлогдохгүй, танил нэгнээ тамлан байж тоглолтоо шахаагаар үзүүлдэг болсон нь зөндөө.

Үнэхээр сайн дуучдынх нь тасалбар нь олдохгүй, дамын үнээр авъя гэчихсэн хайж байх. Ингэж хайлгаж, эрэл сурал болж тоглолтыг нь үзмээр, жинхэнэ од нь тоотойхон. Тамирчид ч гэлээ олимпийн медаль авах хэмжээнд нэг жинд нэг л хүн өрсөлддөг шүү дээ. Тэгэхээр нийгмээрээ хошуурах зүйл мөн үү.

Бидний яваад байгаа, явах гээд байгаа зам буруу байна. Үүний оронд техник засдаг, сантехник, барилга, уул уурхайн инженерүүд, мөнгө хийдэг бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл явуулдаг, гутал хувцас, хоол хүнс хийдэг, шинэ бүтээлүүд санаачлагчид, баялаг бүтээгчид энэ улсад тамирчид, дуучид, загвар өмсөгч, бүжигчдээс илүү хэрэгтэй байна. Дамын наймаачид 25 жил дороо хий эргэлээ. Гэхдээ дуулж, барилдсанаас хамаагүй дээр. Ядаж тэд хуримтлал үүсгэдэг. Тэр хуримтлалаараа дараагийн бизнес, үйлдвэрлэлээ эхэлчихсэн, эхлүүлээд явж байдаг. Тэгээд ч худалдаа бол хүн төрөлхтний үндсэн мэргэжил. 1989 оны Улаанбаатар, 2015 оны Улаанбаатарыг хар. 1989 онд гадаадад гарсан хүн өнөөдөр ирвэл Монголынхоо нийслэлийг таних ч үгүй. Өнөөх худалдаа, дамын наймаагаар эхэлсэн хүмүүс өнөөдөр ийм хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн.

Энэ их хөнгөн хийсвэр дуу бүжгийн шоу, тэмцээн, загварын шоунууд дээр нь бөө удган, лам, мэргэч төлгөч, зөнч гэсэн огтхон ч баялаг бүтээдэггүй хэсэг, бүлэг бас гараад ирлээ.

Зарим нэг улстөрч “Би алт ухдаггүй, би наймаа хийдэггүй, миний гар хуруу цэвэр” гэсэн буруу үзлээр хойч үеэ, Монголын нийгмээ хордуулсаар байна. Залуу үеийнхэн энэ ах шиг цэв цэвэрхэн гартай байвал улстөрч, олны танил болох нь гэж ойлгоно. Тэр үгийг нь шууд өлгөөд авах хөрс нь бэлэн байна. Гараа хар, хир болгохгүй хөнгөн хийсвэр зовлон багатай амьдрахыг залуус илүүд үзэх боллоо.

Уйлах, дуулах хоёр адилхан. Мөхөж байгаа ард түмэн дуулалддаг, уйлалддаг. Бид ийм тийм байсан, агуу ард түмэн байсан гэж цээжээ балбадаг. Өнгөрсөн цагийн мундаг байснаар ирээдүй цагийг бүтээдэггүй. Тэр тусмаа дуулж хуурдаж, барилдсанаар бий болохгүй. Ирээдүй цагийн сайн сайхныг өнөөдөр хөдөлмөрлөж бүтээснээр л бий болгодог. Шоу бизнес хөгжсөн дэлхийн орнууд бий. Тэд бүтээхийн хажуугаар цэнгэж байгаа юм. Бидэн шиг зугаа цэнгэл таашаалаа өмнөө тавьж, үйлдвэрлэж, бүтээхээ ардаа орхичихоод, баялаг бүтээгчдээ, баян хүмүүсээ улс орноороо адалдаггүй. Бид өмнөд монголчуудыг мэднэ. Тэд дуулж хуурдаж тэрүүгээрээ бахархаж л суудаг. Их, дээд сургууль төгсөгчид нь бүгд дуучин, бүжигчин, их сайндаа соёл судалдаг хүмүүс л болдог. Египетийг хар. Эртний түүхээрээ бахархаад өнөөдөр ямар байна. Бид яг л ийм замаар яваад байна. Үүнийг сэтгэгчид, хэвлэл мэдээллийнхэн, телевизүүд тунгаах биз ээ. Бид саятнуудаа магтаж, баячуудаа хүндэлж, баялаг бүтээгчдээ дэмжиж, олигархи, баян тарганаараа дуудахаа болимоор байна. Тэднийг хүндэлж, дэмжиж, сайшааж хэлж, ярьж, бичдэг болмоор байна. Хөгжилтэй орны иргэд яаж амьдардаг вэ. Дунд сургуулиа дүүргээд коллежоо төгсөөд аав, ээжийн байгуулсан удам дамжсан жижиг цехийг, дэлгүүр, жижиг машин засварын газар, хувийн эмнэлгийг хөгжүүлсээр үргэлжлүүлэн авч явдаг. Хэдэн үе дамжсан тэр бизнесд нь хэдэн үе дамжсан хэрэглэгч байж байдаг. Манайд бол эсрэгээрээ. Дориухан хоолтой замын нэг гуанзандаа арван жилийн дараа очиход сураг ч үгүй болчихдог. Эсвэл өөдөлж дэвжээгүй, өнөө мөдгүй үгүй болоход бэлэн сарампай юм байдаг. Хааяахан ганц нэг нь өргөжин тэлж өөдөлсөн нь бий. Нэг эхэлсэн ажлынхаа үр дүнг үр удмаараа үзэж, түүнийх нь үр шимийг нийтээрээ хүртдэг тийм тогтвортой бизнес бараг эрхэлдэггүй. Төр нь ч тийм боломжийг олгодоггүй. Хүмүүс нь эхний шуурганд эхний давалгаанд л бууж өгч, босгосноо үгүй хийж орхидог. Бизнесээ тогтвортой эрхэлдэггүй. Нэг нь хоолны газар эхлүүлээд овоо дориухан байвал дараагийнх нь дэлгүүр байгуулах гээд аль ч үгүй болгочихдог. Японы Чибагийн хөдөөх сууринд уралдааны морьдыг тэжээж, сургадаг бизнес эрхэлдэг танил өвгөн үүнийгээ удам дамжин эрхэлж өргөжүүлсээр саятан болсноо ярьж байсан. Хэдэн үе дамжин ирсэн энэ бизнесээ үр хүүхдэдээ мөн өвлүүлнэ. Тэднээр морио тэжээлгэж, сургадаг баячууд олон. Тэдний үр хүүхдүүд нь удам дамжин эднийхээр л морьдоо сургадаг. Гэхдээ тэр танил өвгөн маань морьд нь дориухан давхивал ажилчдаа дайлан суухдаа аятайхан дуу аялчихдаг л юм. Украин найз минь жижиг машин засварын газар ажиллуулж байсан аавынхаа бизнесийг үргэлжлүүлж байгаа. Тэр миний хийх ёстой ажил энэ гэдгийг бүр эрт л мэддэг болсон. Хааяахан тэр гитар даран сайхан дуулчихдгийг бас санаж байна. Дуу дуулах бол тэдний хувьд ажил нь биш. Алжаал тайлан, сэтгэл гэгэлзэх үедээ тэд дуулж л байдаг. Гэхдээ тэд бахираад, юм уу барилдаад амжилт олно гэж боддоггүй юм.

– See more at: http://dnn.mn/%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4-%D1%8E%D0%BC-%D1%83%D1%83-%D0%B1%D0%B0%D1%85%D0%B8%D1%80%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%B4-%D0%B1%D0%B0%D1%8F%D0%BD-%D0%B0%D0%BC%D1%8C%D0%B4%D0%B0%D1%80%D0%B4%D0%B0%D0%B3-%D0%B1%D0%BE%D0%BB-%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD-%D0%BB-%D1%8E%D0%BC/#.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • оогий (October 14, 2015 9:32:10 am )

    ёстой яг үнэн.

  • Доржпүрэвийн Жавхлан (October 14, 2015 10:53:59 am )

    Авъяасгүй хүний атаархал… Энэ хүний хийх ёстой ажил нь зүгээр л шүүмжлэх, тэрийгээ сайн ойлгож, тэгээд л болоо…

  • zochin (October 14, 2015 10:56:59 am )

    ерөнхийдөө зөв л бичиж, харин худалдаа наймаа гэхээсээ жижиг дунд ч хамаагүй үйлдвэрлэл л түлхүү хөгжүүлэх хэрэгтэй дээ, за дээрээс нь олигархи нарын тухайд бол тэд ямар аргаар мэдэгдэхгүй хөлжөөд дараа нь улс төртэй хутгалдаад байдаг хүмүүсийг хэлдэг гэж ойлгодог, бизнес хийдэг бол тэрийгээ л хийж түүгээрээ баяжих хэрэгтэй

  • санаа (October 14, 2015 12:34:35 pm )

    яг л ийм зүйл амьдралд амь бөхтэй байдаг боллоо. удамшиж ирсэн буюу нэг бизнесээ удаан бараг үеийн үед үргэлжлүүлсэнээр европынхан бахархадаг ийм нэгэнд ч хүмүүс нь итгэдэг гэтэл яагаад ч юм манайд эсрэгээрээ санаагаа хуваалцаарай гэхдээ боловсон ухаалгаар шүү шууд л бие биеэ доромжилж эхэлж байгаа сэтгэгдлээр биш шүү

  • зочин (October 14, 2015 8:03:01 pm )

    бөх нэртэй эрчүүд нь баастай гүзээ,урлагийн нэртэй хүүхнүүд нь бөгсөө үнэлж айл гэр үймүүлсэн янханууд

  • oyutan M. Enkhtsetseg (October 17, 2015 1:56:28 pm )

    Үйлдвэрлэлээ хөгжүүлье. Хүн бүр биеийн хүчний ажил гололгүй хийе. Барилдаж бахиралдаад улс хөгжихгүй гэдэг зөв. Бөхчүүдийг харахаар том толгой, гүзээ хоёр харагдах юм. өмнөөс нь ичмээр бие бялдартай,ядахдаа аятайхан нь ч алхаж гишгэж чадахгүй алцагнаад .. хөдөлмөрлөөч… гэж хэлье. Энэ хүний бичсэнийг дэмжижи байна.

antalya rent a car