АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ АН-ынхан хоёр сарын хугацаанд орон даяар “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрая” уриатай мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг тайлагнахаар болсноо дуулгалаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АН-ынхан Монголоо улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулах урианаасаа урвуу хамааралтай ажилласан гэдгийг толгойтой хүн бүхэн андахгүй мэднэ дээ. Дорвитой зүйл хийгээгүй мөртлөө мөрийн хөтөлбөрөө тайлагна гэж АН-ын хэдэн дарга нар сансрын зүйл ярьж байж эдийн засгийн хямралд өртөж нуруугаа авхуулсан иргэдийнхээ бухимдлыг хүргэх вий дээ. Аягүй л бол улстөрчдөд уурлаж, бухимдсан иргэд уулзалтын үеэр өндөг шидэхэд ч бэлэн байгааг эрхэм генсект анхааруулахад гэмгүй.
Ер нь АН-ынханд ажлаа тайлагнах шаардлага байгаа ч юмуу даа. Тэртэй, тэргүй иргэдийн амьдрал шалдаа буутлаа дордож байгааг Нарантуул зах дээр очоод л хялбархан мэдчихэж болохоор байна. Өнгөрсөн хугацаанд та бүхний авч хэрэгжүүлсэн алдаатай бодлогын гор түмний амьдралд илхэн харагдаж байна. АН-ын удирдлагууд өнгөрсөн хоёр сарын хугацаанд “Монгол хүн 2020” бүсийн чуулга уулзалтаа хийсэн. Л.Эрхэмбаяр дарга хэлэхдээ “Иргэд АН-ынханд ам сайтай байгаа” нь чуулганы үеэр харагдсан гэж хэллээ. Энэ үнэн үү гэж давтан асуумаар санагдав. Бүсийн чуулга уулзалтаар АН-ын хийсэн таван сайн ажлыг нэрлэжээ. Тодруулбал, 1.”Чингис бонд”-ын санхүүжилтээр хийсэн бүтээн байгуулалт, 2.Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 3.”Зөв монгол хүн” сургалтын хөтөлбөр, 4.1990-1995 онд тасарсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлсэн, 5. Орон нутгийн хөгжлийн санг бий болгосон. Ичмээр юм. АН-ынхны хийсэн таван муу ажил гэж нэрлэвэл бараг зохилтой мэт санагдав. “Чингис бонд” -ын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, гарын салаагаар урсгасан гэдгийг улстөрч болгон ярьж байгаа. Гудамж төслөөс өөр нүдэнд харагдах юу хийсэн нь ойлгомжгүй. Бондын хүүгийн төлбөр сая, сая ам.доллар зарцуулж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд цөөн хэдэн тооны улстөрчдийг танидаг мэддэг лоббиддог компаниуд завшаад өнгөрсөн. Үлдсэн нь бол саармаг л ажил. Хамгийн их мөнгөтэй Засгийн газрыг толгойлж байсан АН-ынхан ийм л зүйл яриад сууж байна. Одоо энэ үлгэрээ орон нутгаар ярьж, иргэдийн тархийг угаахаар шийдсэн бололтой юм. Иргэд харин хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс өндөг шидэхээс болгоомжилж толгойгоо хамгаалдаг юм шүү.
С.Пуужин
Холбоотой мэдээ
-
zochin (October 13, 2015 2:58:20 pm )
Yag unen heljee.am saitai bga huntei bi bol odoohondoo taaraagui bn suuliin neg jil
-
Иргэн (October 13, 2015 3:46:51 pm )
Уруудуулсан эдийн засаг, доройтуулсан биднийхээ тухай тайлагнах юм гэнэ лээ.
-
zochin (October 13, 2015 5:12:49 pm )
ARD TVMNIG YAAJ ELGEERNI HEWTVVLJ BOLDOGIIG TAILAGNAH TSAG YM BNALDA
-
zochin (October 13, 2015 5:15:31 pm )
DAHIJ ARDCHILSAN NAM BUYAN AMALJ BURHAN TAHISANCH TORD GARAH EREHGVI BOLSON HUU NAMIHAN AWILGALCH GEEL BODDOG BSAN HEDII TIIM CH ENE ARD TVMNIIG INGEJ YADRAGAAGVI SHVV
-
Jamuukh (October 13, 2015 6:04:10 pm )
Daldgnasan nobshnuud dald oroosoi
-
Altai (October 13, 2015 7:26:43 pm )
ene erhembayar suuliin 2;3 songuulid songinohairhan duurgees ner devshihdee tursun duugeeree humuust 20-50000T mungu uguulj, songogchdin sanalig hudaldaj avch baisan novshshtee. odoogiin tur zagas dandaa ene metiin tsaitsan duurtsen novsh hulgaichuudaar duursnees bolj bidnii amidral ulam bur dordoj baina. edniig undguur shideh ni bitgii hel tsaazalsan ch bagadna. mongolchuud uneheer honi shig nomhon boljdee, bidnii uvug deedes baisan bol boslogo hudulguun ali hediin garaad hulgai hudal , buzar bulaig undseer ni tasalsan baigaa.
-
Зочин (October 13, 2015 7:38:39 pm )
Та нар бол элэгээрээ хэвтсэн Монголын дээрээс дэвслээд өнгөрсөн улсууд .Юу ч ярих вэ дээ ?Бүх юм ил шүү дээ ? . Хичнээн их юм горьдож байсан бэ ?.Бүх эрх мэдэл байж байна.Юу ч хийсэнгүй .Эрх мэдэл , албан тушаалын төлөө дайтсаар ,Монголын төрөөр тоглосоор ихэнхи хугацаагаа үрлээ дээ .
-
Zochin (October 13, 2015 7:45:54 pm )
Ooriinh ni namiin gishuud ni hurtel ene nohriig harahaar booljis ni stutgadag gej baidag.dengiin erveehei,ovoo heden prakst damjsan hoorhon ya shuu
-
Үнэн (October 13, 2015 8:18:04 pm )
АН ,МАН 2 нэг тэрэгний 2 дугуй. Сүүлийн 25 -н жил энэ 2-той хамааралтай !!!!!!!!!
-
монх (October 13, 2015 8:20:12 pm )
Энэ нэг тэнэг нохор чинь юу яариад бнаа
-
зочин (October 13, 2015 10:21:25 pm )
Энэ нэг балай юм одоо юу вэ?Согтуу юм уу? солиотой юу?
-
зочин (October 15, 2015 10:26:41 am )
Эргүү малуудаас салж улс орноо өөд нь татая, МАН-ыг бид муулдаг гэхдээ АН шиг бүдүүлэг, муухай, луйварчин, хууль дүрэмгүй байгаагүй юм шүү,
12 Comments