antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2011 1 comment

Улсын баатар Э.Бат-Үүл хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэтэй Хэнтий аймагт өрсөлдөнө

нийтлэсэн Admin

2000 оны УИХ-ын сонгуулиас хойш дан ганц МАН ялалт байгуулж ирсэн цөөхөн аймгуудын нэг бол Хэнтий юм. Эзэн Богд Чингис хааны өлгий нутгийн зон олон “улаан нам”-д хайртайдаа тэднийг сонгоогүй.

Харин тус аймгийн АН-ынхан хөнжилдөө хөлөө жийлцэн учраа олохгүй байсныг нь “Ах” намынхан ашигласан хэрэг. Эс бөгөөс хоёр том намаас нэр дэвшигчид ханцуй дотроо наймаалцаж байсныг олон хүн мэднэ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараагаар ялагдал хүлээсэн АН-ын нэр дэвшигч Да.Ганболд Нийслэлийн орлогч дарга болсноор үүнийг тайлбарлаж болно. Мань хүн одоо хотод нэр дэвших бодол тээн явж байгаа сурагтай.

Ер нь энэ аймгийн АН гэж сонин байгууллага бий. Дарга нь “Монроуд” компанийн захирал Н.Гарамгайбаатар гэж нөхөр байх. Тэрбээр үй зайгүй найз З.Гүр-Аранзыгаа уяртал панаалдаад “Анод” банкийг өвдөг сөхрөхөд гол үүрэг гүйцэтгэсэн гэх юм билээ. Тэрбээр Хэнтий аймгийн Мөрөн сум хүртэл тавигдах улсаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хар замын ажлыг хийхдээ ийнхүү “Анод” банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн байдаг. Улс зам тавьсан мөнгийг нь эргэж өгснөөр асуудал намжсан гэж үздэг. Найз нь дээлээ нөмөрч байхад Н.Гарамгайбаатар хүү туг, дарцгаа намируулчихсан ээлжит удаагаа нэр дэвших гээд Ерөнхийлөгчийн Тамгын газар хавиар гүйдэлтэй болсон сурагтай.

Тэрбээр Тэргүүн хатагтайн байгуулсан санд нэлээдгүй хэмжээний хандив өргөсөн мэдээ бий. Замаа засч буй нь тэр юм болов уу. Сонгуулийн шинэ хуулиар Хэнтий аймагт хоёр суудал пропорциональ системээр, нэг суудал мажоритар системээр эзэнтэй болох юм. Сүүлийн үеийн мэдээгээр энэ аймагт өрсөлдөхийг горилогсдын тоо нэгээр нэмэгдсэн аж. Тэр нь Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл юм. Хэнтийн цөс ихтэй буриад зон олон Үүл Баатарыг нутагтаа ирж дэвшвэл дэмжинэ гэдгээ ч илэрхийлжээ. Тэгээд ч мань хүн Сэлэнгэ аймгаас хоёр ч удаа сонгогдсон тул 2012 оны сонгуулиар бүдэрч магадгүй гэж айсан бололтой. Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэр хүнд ч өндөр байгаа гэнэ. Дээр нь хэнтийчүүд хуучин Засаг дарга  С.Жаргалыгаа ч үгүйлж буй сурагтай. Тэгэхээр энэ гурван нөхөр сонгуулийн сунгаанд дээгүүр давхих бололтой.
А.Дохио /www.wikimon.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 30, 2011 11:05:36 am )

    hudlaa shudraga duugarch hor hairuulj heden jil yubah be turiin hutguur abilga olgarhiig baiguulsan hun de nuamdorjoos dutah uamgui

antalya rent a car