М.Энхсайханы нам Н.Энхбаяртай айлссанаар энэ парламентад овоо хэдэн суудалтай болж чадсан. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвслийн буянаар МҮАН-аас М.Сономпил, Ц.Цолмон, Д.Батцогт, Г.Уянга, Н.Батцэрэг нарын нөхөд УИХ-ын гишүүн гэсэн эрхэм нэр хүндтэй болсон юм.
Гэвч Ц.Цолмон намаасаа гарч МАХН-д элсэж, Д.Батцогт АН-д урваж, “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН-д Н.Батцэрэг, М.Сономпил, Г.Уянга нар бууриа сэлгэж үлдсэн. Бууриа ч гэж дээ, Г.Уянга гишүүн намд харьяалагдахгүй, ганцын “тоглолт”-ыг явуулж ирснээр бүлгийн дарга гэсэн нэр зүүсэн Н.Батцэрэг М.Сономпилтэйгээ намаа толгойлж байна, УИХ-д. М.Энхсайхан хувьд парламентын гаднаас намаа удирдаж ирсэн ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүнд Монгол Улсын сайд гэсэн тусгайлсан албан тушаалж гаргаж өгч, бялуу хүртээсэн. Ингээд үндсэндээ МҮАН хүчгүйдэж, Н.Энхбаярын “удирдлага”-аар урагшилж, “Шударга ёс” эвсэл задран нэг нам болох тохироо бүрдэх үү гэдэг асуудал үүсээд байна.
Энэ парламент бүрдэж эхлэх тэр үеэс УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тарах нь гэдэг бор шувуу нисэлдэж эхэлсэн. Олон ч таамаг дэвшүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл эвслийг бүрдүүлэгч хоёр нам нь тал, тал тийшээгээ бутарчихаагүй л байна. Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар эвслийн гэрээгээ есөн жилээр хийсэн байдаг. Гэвч тэднийг “бутаргах дайралт”-ыг бусад хүчин хийсэн үү “Эвсэл тарах нь, бутарах нь” гэдэг яриа олон ч удаа гаргасан. Гэвч үнэнд гүйцэгдэнэ гэгчээр 2016 оны сонгуулиар Н.Энхбаяр намаа дангаар нь сонгуульд оролцуулж, энэ УИХ дуусгарах болохоор эвсэл задрахаар болсон байна. Нэг ёсондоо Н.Энхбаяр МАХН-аа хүчирхэгжүүлж, “толгойн нь суларсан” МҮАН-ын гишүүдээрээ бүл нэмж эхэллээ. Өнөөдөр гэхэд МАХН-д Төв аймгийн МҮAH-ын нийт 49 гишүүн шинээр элсчихлээ. Тиймээс гишүүдээрээ нэгдсэн МАХН, МҮАН-ынхан толгойгоороо нийлэх л үлдэж байна.
Хүч суларсан М.Энхсайхан Н.Батцэрэг, М.Сономпил болон Г.Уянга нараа дагуулаад МАХН-д элсэж, хоёр нам нэгдэхгүй бол тэдэнд УИХ-д дахин гарч ирэх чадал тун бага. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ч “МАХН УИХ-ын 2016 оны сонгуульд дангаараа оролцоно, харин МҮАН-ынхан дагаар орж болно” гэсэн тулгалтыг М.Энхсайханд хэдийнэ хийсэн байдаг. Гэхдээ МҮАН-хан энэ сонголтыг хийхгүйгээр бусад хүчинтэй нэгдэж болох. Харин тэдний байгуулсан эвсэл одоогийн УИХ-д байгаа суудлаа хадгалчихвал М.Энхсайханд браво гэхээс яах уу. Гэвч тэднийг хэн хүлээж авах уу гэдэг сонин байна.
С.БАЯСГАЛАН
Эх сурвалж:www.newscom.mn
Холбоотой мэдээ
-
зочинзочин (October 13, 2015 11:13:37 am )
одоо та нарт хэн ч санал өгөхгүй самарахаас өөр шидгүй,эх ороныхоо төлөө төрийн монгол хар ухаан алга , та нарыг хурал албан тушаалтай болгож санал өгөөд жирийн иргэн надад юу наалдав хүүхдээ ч ажилтай болгож үзээгүй бор зүрхээрээ явж байна
-
зочинзочин (October 13, 2015 11:14:46 am )
дэмжиж байна
-
Anonymous (October 13, 2015 11:20:28 am )
Зев Байна
-
зочин (October 13, 2015 12:02:04 pm )
Баасанхүүг дилээгүй Энбаяр нам удирдаж харагдаач
-
лхагва (October 13, 2015 12:06:37 pm )
2016 оны сонгуульд сонгогчид нэр дэвшигчээ харах нь ер нь ойлгомжтой болчихлоо намд итгэх итгэл их суларсан энэ vеийн сонгогчдын санал огогчид гол нь 35-аас дээш насныхан зонхилно тэгэхээр тэд танигсан, оорийн мэдэх нэр дэвшигчийг сонгохыг эрхэмлэнэ МАХН-д танигсан тууштай улс торч цоон байна харин МVАН -д санал авчих танигдсан нэр дэвшигч нилээд байгаа тэгэхээр МАХН 16 оны сонгуульд УИХ гишvvнтэй болох магадлал бараг 0-той =
-
зочин (October 13, 2015 12:17:46 pm )
МАХН ялнаа.Ойлгомжтой. Дэмжиж байна
-
хариулт (October 13, 2015 3:59:53 pm )
яг ялж харагдаач , битгий горьд 🙂
-
-
Зочин (October 13, 2015 12:49:10 pm )
Н.Энхбаяр,М.Энхсайхан нар нэг тэрэгний хоер дугуйнууд… Эднийг дагаж эргуутэхгуй, эруул ухаантай л байгаасай билээ. Хог хогоороо новш новшоороо л улдэг!!!
-
Anonymous (October 13, 2015 2:42:39 pm )
Negdeh heregtei. Yavj yavj AN.aas iluu eh orniihoo tuluu setgeleesee zutgeh humuus de. AN bol dandaa erliiz hurliizaar duuren nil gadniihnii gar hol bolchood elbegee heden gadnii reketuudiin bodol shunalaas bolj gants gsdniihan aidag enhbayariig unagah ugui hiih zorilgotoi bgan. Tiimees humuus mini enhbayariigaa demjih heregtei
-
bravo (October 13, 2015 2:44:09 pm )
NEGDEEREI. BID DEMJINE SHU. HURDHAN GAIGUI HEDEN BOLOVSON HUCHNUUDIIG NAMDAA NEGTGEEREI. EH ORNOO GSN SETGEL BHAD BNO. ELBEGDORJ BAYARTSOGT GSN LALRUUDAAS L HOL BH HEREGTEI
-
hi (October 13, 2015 2:48:54 pm )
Ta nar yagaad toriin terguunee yusun shideer ni heleed bdgiin. Ochirbat guaig gehed ih l bol balinhamart heneggui heegui gar geel. Bagabandi guaig ineedeggui shivree sahalt tsarai muutsi geel. Enhbayariig avilgaliin zagalmailsan etseg shar deelt l gdg bsn. Tehed ene elbegdorjiig arai hetruulehiimaa. Hudalch hoshgoruulagch huzuugui gazriin beteg tom tolgoit 1.50 cm. Os honzon sanagch ataarhagch hujaa hoshgordog tarvaga geel. Ene hunii hamag hiimori doroitloo odo bolij uz hoorhii namhan nuruunaas uldeh yumgui boltol ni muuchilj oolohiin. Terguun hatagtaig ch bsn buduun haduun archaagui ntr gj ireed l yanaa buu doromjil.
-
hahahaaaa (October 13, 2015 2:50:48 pm )
Neeree yamar olon yanzaar heldgiin. Unshaad baahan ineev.
-
хариулт (October 13, 2015 3:58:38 pm )
Монгол дахь хамгийн том дутагдал бол урваж, шарвах үзэгдэл. гээд байсан хүн өөрөө баахан урвагчидтай болж дээ, тэгээд удахгүй муусайн хөгийн урвагчид зайл гээд намаасаа бүгдийг нь хөөх байх даа, ха ха ха
-
zochin (October 13, 2015 5:09:38 pm )
Demjij baina. @ nam nileh l heregtei.
-
Зочин (October 13, 2015 5:30:27 pm )
ӨРӨВДМӨӨР ЮМАА
-
Yu ni bgui gej (October 13, 2015 7:34:37 pm )
Enkbayar yasan gej.tiim mundag hun uls turd bh l yostoi
-
Anonymous (October 13, 2015 8:01:47 pm )
за ер нь МАН дийлэнх болж МАХН эвсэл гэсэн хэд нь цөөнх болох байх АН ахиж гарахгүй байхаа даа
-
Үнэн (October 13, 2015 8:11:55 pm )
М.Энхсайхан мэт харь элгийн хүмүүс монголд хэрэггүй. Тэр хүн 5-н толгойн гэрээг яалаа ? Тэр бол монголын дайсан.
-
Үнэн (October 13, 2015 8:14:19 pm )
Дахиж л хятад хүмүүсийг сонгохгүй юм шүү
-
Naranbadral (October 13, 2015 8:36:00 pm )
Demjij bna Enhbayar tun mundag er hun sain uls torch uragshaa amjilt
-
Anonymous (October 13, 2015 9:03:28 pm )
uuniig bichigch bitgii khuts! MAXH-d dagaar orno gej tuuxend bxgui za! Enxbayar bitgii gorid,chinii sanaa butexgui za. Ix sanasan gazar 9 shono xooson xonono gegch bolox vii!!!
-
Anonymous (October 13, 2015 9:47:23 pm )
Enhsaihangui Ebsel yu boloh bol MAHN daguulsan boltoi l yrih yum Enhsaihangui bol ene suudlig abch haragdaach adilhan suudal abaa bizdee bi l lab MUAN iig l gej ebseld sanal ugsun
-
MUAN gishuun baina (October 13, 2015 9:55:17 pm )
Enhbayriin gishuud gej yu baidag bile Enh saihanii gishuudtei haritsuulaag zogsooh yum san tegbel henii huchind oodrood baigaagaa medeh baihgaa Enhsaihaan chi shuuuu
-
ДӨБ (October 13, 2015 10:47:13 pm )
Тэгээд аль нь дээр юм? Бүгд л гарах цагтаа гарч бсан. Тэр Жаргалсайхан Гүндалай 2-ын бж байгааг, урд нь гарч бгаагүй юм шиг өөрсдийгөө 3 дахь хүчин болгочихжээ
-
Зочин (October 14, 2015 10:16:24 am )
Энэ хүмүүс дахин төрд ажиллаад хэрэггүй дээ.
25 Comments