antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2015 3 comments

Дахин нэг хар тамхины бүлэглэл илрүүлж баривчилжээ

нийтлэсэн Admin

hartamhiСүүлийн үед манай улсад хар тамхины хэрэг нэлээдгүй газар авч хэд хэдэн бүлэглэл баривчлагдаад байгаа. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид дахин нэг хэрэг илрүүлсэн байна.

Тодруулбал, “Шавар” гэж нэрлэгдсэх болсон мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар оруулж ирэн худалдаалдаг байсан гурван залууг саатуулжээ. Тэд 18-22 насны М, Н, Г нар каннабисийн давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан, баримлын шавар мэт болгосон бэлдмэлийг худалдаалж байсан нь тогтоогджээ.  Тэднийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх зүйлчлэлээр яллавал таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна. Энэ төрлийн гэмт хэрэг улам залуужиж 18-аас дээш насныхан оролцож байгаа нь харамсалтай. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү анхаарал хандуулж хараа хяналтаа сайжруулахад илүүдэхгүй болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 13, 2015 11:33:42 am )

    Iim aihtar yum borluulj huuhed zaluusiig dontuulj bga bol yamar baga yaltai yum be hatuu changa bh eostoi yum bishuu arai ch dee!!!!

  • Zochin (October 13, 2015 1:32:47 pm )

    ХАР ТАМХИНЫ ЯЛЫН БОДЛОГЫГ. ЧАНГАТГААЧ ЭЭ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БУДАА БОЛГОЖ. БАЙХАД. ХАР ТАМХИ НИИГЭМД ОНЦ ИХ ХОХИРОЛТОЙ. БИЗДЭЭ ЯЛЫГ ХЯТДЫН ӨГДӨГ. ЖИШИГ ЯЛЫГ ОНООХ. ХЭРЭГТЭЙ ОДОО ЗАЛУУ. ХОЙЧИЙНХОН. ДОНТЛОО. ХУУЛЬ ХЯНАЛТЫН. ХҮН ХҮРТЭЛ ОРООЦОЛДЛОО. ЮУ БОЛЖ БАЙНАА ИИМ ХЭРЭГТ ӨРШӨӨЛ БАЙХ ЁСГҮЙ

  • Mongol (October 14, 2015 2:00:19 am )

    Ял нь бага юм бишvv.. Новшнуудыг бvx насаар нь..

antalya rent a car