Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрынхан найр наадам зохион байгуулж, Горхи мэлхий хадны амралтын газарт очжээ. Тухайн үед цагдаа нар архидан согтуурч, хоорондоо маргалдан ахлагч Н.Өлзийбуян хошууч Хашболор хоёр бие биенпээ хатуу үг шидэж, эцэст нь зодолдон нэг нь нэгнийгээ алсан харамсалтай хэрэг гарлаа.
Ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон Монголын цагдаа бие биенийхээ амийг хөнөөж, нэг нь шоронд, нөгөөх нь шороонд орсон энэ хэрэг хууль дүрмийг мөрдүүлэх учиртай Монголын цагдаагийн байгууллагын сахилга хариуцлага хэр байгааг гэрчилж өгөв.
Шинэчлэлийн Засгийн газар гэж өөрсдийгөө нэрлэсэн Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдонгуутаа Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавыг албан тушаалаас нь чөлөөлж Р.Чингисийг томилсон. Ч.Сайханбилэгийг яг имй томилгоо хийнэ гэдгийг цагдаагийнхан төдийгүй хэвлэлийнхэн ч урьдчилан таамаглаж, бичиж байсан. Учир нь Р.Чингэс, Ч.Сайханбилэг нар АНУ-д хамт амьдарч байсан найзууд. Тиймээс тэрээр хамгийн түрүүнд өөрийнхөө хүнийг цагдаад авчирч тавьсан нь энэ. Р.Чингэсийн талаар сонин хэвлэлд “Ц.Мөнх-Оргилын хуурай дүү, түүгээрээ МСS-тэй холбоотой, “Ажнай” Бат-Эрдэнийн хүргэн, Монголын нэр нөлөөтэй бизнесийн олон ч хүнийг түүнтэй холбоотой” гэсэн мэдээлэл гарч байсан байх юм.
Гэвч сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр шинэ даргатай болоод Монголын цагдаа шинэчлэгдэж, өөрчлөгдсөн зүйлсээр тун маруухан байна.Р.Чингэс Цагдаагийн Ерөнхий газрын дарга болсноос хойш баахан хурандаа нарыг халж сольж, өөрт таалагдаагүй зарим аймгийн цагдаагийн дарга нарыг шалгалт нэрээр ажлаас нь халж, гэмт хэргийн араас бус татварын байцаагчийн үүрэгтэйгээр ажиллах болсон. Үүнийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар батлаж байгаа бөгөөд “Цагдаагаас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орооцолдчихсон. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Чухам яагаад Р.Чингэс дарга цагдаа нараа гэмт хэрэгтний араас бус аж ахуй нэгжүүдийн татварын араас явуулаад байгааг мэдэх хүн тун цөөхөн байна.
Цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэн ч гэмт хэргийн гаралт, илрүүлэлт нэмэгдсэнгүй. Улаанбаатар хотын зургаан дүүрэгт өмнө нь нэг цагдаагийн хэлтэс байсан бол өнөөдөр 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа. Тэгсэн хэрнээ гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэхгүй байгаагийн шалтгааныг олон хүн Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингэстэй холбон тайлбарлаж, цагдаа хэт улстөржсний гай хэмээн ярьж байна. Өнгөрсөн оны 8 сард гарсан хэргийг энэ оны эхний найман сартай харьцуулахад багагүй тоогоор өссөн үзүүлэлт ЦЕГ-ын албан ёсны сайт дээр бичигдсэн байна. Хэрэг болгоны ард хохирогч байдаг.
Энэ гэмт хэргийг дагаад хохирлын хэмжээ ч нэмэгдэж, хохирогч нарын тоо ч өссөн үзүүлэлттэй гарчээ. Зөвхөн 2015 оны наймдугаар сарыг есдүгээр сартай харьцуулж үзэхэд өнгөрсөн найман сард иргэдээс 36118 гомдол мэдээлэл ирж, 2339 гэмт хэрэг гарсан бол сарын дотор энэ тоо огцом өсөж, 31766 гомдол ирж, 2487 гэмт хэрэг гарч, Захиргааны зөрчил л гэхэд 8000 гаруйгаар нэмэгджээ. Харин олны айдас түгшүүрт автуулсан онц ноцтой гэмт хэргүүдийн идрүүлэлтийн талаар ямар ч мэдээлэл алга. Цагдаа татварын үүрэг гүйцэтгэж, танхай балмад аашилж, бие биенийхээ амийг хөнөөж байгаа гэдэг харамсалтай мэдээлэл л гарч байна. Татаасны даргатай, танхай балмад цагдаа нартай Монголын хууль сахиулах байгууллагын үнэн нүүр царай нь энэ. Ийм байхад Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингэс та өөрийгөө албан үүргээ сайн биелүүлж байна гэж ам бардам хэлж чадах уу?
SHUDARGA.MN
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (October 12, 2015 11:32:57 am )
ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ УЛСЫН, ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУДААС ИЛҮҮ МАГТАН МАНДУУЛЖ БАЙНА. ТЭД ХҮНИЙ ШААРУУД ШҮҮ ДЭЭ. Б.ОЙДОВ ГЭГЧ ЭНЭ ТАЛААР ОЛОН НОМ БИЧИЖ ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ УРУУ ТАТАВ. ЗАЛУУС ОДОО ИЙМ “ГАВЬЯА” БАЙГУУЛАХ ГЭЖ ТЭМЦЭХ БОЛОВ. ЯАХ ВЭ?
-
Anonymous (October 12, 2015 11:47:31 am )
CHINGIS ABLIGA ASHIG SONIRHOLIIN HUULIIG NOTSTOI ZORCHSON GEJ TSAGDAAGIIN BAIGUULAGAAS HALSAN HUNIIG BAYANGOL DUURGIIN HOER DUGAR HELTSIIN DARGAAR TOMILON AJILUULJ BAINA HUULI ZORCHIGCH NARIIG TSAGDAAGIIN BAIGUULLAGA DARGA BOLGOGODOG BOLSOSON UU
-
Anonymous (October 12, 2015 12:02:50 pm )
Дээд дарга нартай нь хариуцлага тооцхоор аяндаа ажил хийдэг болно. Сайд дарга нарыг ь хусах хэрэгтэй. Даанч барьцаалагдчихсан луйварчид чадахгүй лдээ.
-
зочин (October 12, 2015 1:19:28 pm )
улс төрийнхөн хоорондоо холбоогүй юм гэж алгаа яна даа хөөрхий ард олон минь
-
soljargal (October 12, 2015 1:24:37 pm )
Sauhanbileg uuruu gemt heregten bolohooroo luuriin huniig slban tushaald tavij hergee heseg hoishluilsan bainaa.
-
Gemt heregtenii naiz nuhud tsagdaag udirdaj bna (October 12, 2015 1:37:01 pm )
Chinges uuruu aruhan amitan mun uu iim huneer udirduulj bgaa mongoliin tsagdaa uudluh uu Saihanbileg Chinges 2 hamtdaa zailbal taarna
-
нэргүй (October 12, 2015 5:14:33 pm )
муу байна даа цагдаа нараа
-
zochin (October 12, 2015 5:20:50 pm )
Manaihan baruuniihniig, Amerik, Japaniig duuraih durtai.Ter ertontsod bol darga ny ogtsordog
-
Anonymous (October 12, 2015 5:33:44 pm )
chinges ogtsoroh heregtei
-
zochin (October 12, 2015 6:08:25 pm )
hoyor tcagdaa zodoldood yanz bur bolohod ter tcagdaagiin darga yamar buruutai yum be.huvi huniih ni aldaag ter olon tcagdaagiin ami amitai holboj oilgono gedeg chini yasan ch örövdmöör yum be dee.ta nar ingej tenegtej uls tör yarihaa boliochee
-
Зочин (October 13, 2015 12:29:22 am )
Хоер цагдаа муудалцаад ийм юм болход дарга ямар хамаатай юм бэ ер нь цагдаад жирийн залуучуудыг гутгэж гужирдуулж хэлмэгдуулж буур онц хунд хун амьний хэрэгт гужирдуулж тэрэндээ бас онц хунд гэмт хэрэгтэнг ашиглаж эсвэл элдэв хэрэгт худлаа холбогдуулж тэрэндээ гэрч хохирогчийг хуурамчаар олж тогтоож ажилгаа хийж хориод мордонд сууж байгаа улсуудтай хамт хориод хэн нэгний эсрэг хуурамч мэдуулэг огуулдэг огвол ялгуй гарган огохгуй бол оорийг нь хорьдог тэрэндээ улсын еронхий прокурор хууль зуйн яамны сайд еронхий шуугчийн нууц тогтоолийг узуулж ашилдаг тэр нуу ц тогтоол гээч нь хунийг онц хунд гэмт хэрэгт гэрч болох илэруулхэд гар бие оролцох юм бол ялаас чоолох тухай байдаг архаг гэмт хэрэгтнуудийг цагдаа нар байнга ашилдаг
-
ЗОЧИН (October 13, 2015 8:25:32 am )
Хогийн цагдаа хувьчлагдсан юм бна л даа дарга нарыг нь хусаад өгөхөөр наад муусайнууд чинь хонь болно
-
Anonymous (October 13, 2015 9:51:52 am )
tsagdaag tatan buulgawal taarna
-
zochin (October 13, 2015 10:15:36 am )
Udirdlaga ni ajlaa medexgvi boloxoor alba xaagchid ni ingej xoxirdog l doo iim yom bitgii garga gej darga tavidag gedegee medex xeregtei
14 Comments