antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2011 6 comments

МАХН-ын дарга Н.Энхбаяр: 2012 онд Монгол ардын үлгэрт гардагчлан эерэг баатар арван таван толгойтой атгаалжин хар мангасыг ард түмнийхээ дэмжлэгтэйгээр дарах болтугай

нийтлэсэн Admin

МАХН-ын Бага чуулган өчигдөр хуралдсан агаад уг чуулган дээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь  нийтэлж байна.

Хүн юуны төлөө төрж, амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ? гэж асууя. Нэг хэсэг нь төрмөгцөө гэж хэлэх байх. Нөгөө хэсэг нь насанд хүрмэгцээ гэнэ биз. Гуравдах нь бас нэг өөрөөр хэлнэ. Хүн өөрийгөө хүн болсон гэж тооцож байж бусад хүн түүнийг хүн хэмээн тоож эхлэнэ. Тэгэхлээр хүн хүн болох нь юуны түрүүн өөрөөс нь шалтгаална. Боб Диланы зохиосон “Blowing in the wind” буюу “Хүчит салхи”гэдэг алдарт дуу байдаг. Товчхон хэлвэл хүн болохын тухай дуу гэж хэлж болно.

How many roads must a man walk down
Before you call him a man
How many seas must a white dove sail
Before she sleeps in the sand?
yes and how many times must a cannon ball fly,
before they”re forever banned?
The answer my friend is blowing in the wind,
the answer is blowing in the wind.
how many years can a mountain exist,
before it is forced to the sea.
how many years can some people exist,
before they”re allowed to be free.
yes and how many times can a man turn his head,
and pretend that he just doesn”t see.
The answer my friend is blowing in the wind,
the answer is blowing in the wind.
how many times must a man look up,
before he can reach in the sky.
yes and how many ears must one man have,
before he can hear people cry.
And how many deaths will it take till he knows,
that too many people have died.
The answer my friend is blowing in the wind,
the answer is blowing in the wind.

х        х        х

Хичнээн холын зам туулсных нь дараа
Хэн нэгнийг хүн хэмээнтоодогюм бол?
Хэдэн далай гэтэлснийхээ дараа
Хээрийн галуу унтаж амардаг юм бол?
Хэдэн удаа их буугаар буудаж байж
Хэрэггүй “тоглоом” гэдгийг нь ойлгодог юм бол?
Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь ээ
Хүчит салхи хариуг нь хэлнээ.
Хэдэн жил уулс сүндэрлэж байгаад
Хүчирхэг давалгаанд идэгддэг юм бол?
Хэдэн жил амьдарч байгаад хүмүүс
Хэний ч боол биш гэдгээ ойлгодог юм бол?
Хэдэн удаа нүүрээ буруулсны дараа
Хэний ч зовлонголж харахаа больдог юм бол?
Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь ээ
Хүчит салхи хариуг нь хэлнээ.
Хэдэн удаа дээшээ харсныхаа дараа хүн
Хөх тэнгэр байгааг олж хардаг юм бол?
Хэн нэгний уйлж байгааг сонсохын тулд
Хэдэн чихтэй байх ёстой юм бол хүн?
Хэдэн хүн үхсэний дараа хүмүүс
Хэтэрхий олон хүн үхсэнийг ухаардагвэ?
Хүчит салхи хариуг нь мэднэ, найз аа
Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Боб Диланы зохиосон энэ дуу өнгөрсөн зууны 60-аад оны үеэс эхлэн өнөөг хүртэл хүн хүн болох, хөх тэнгэрээ олж харах, эрх чөлөөтэйгээ мэдэх тухай дуу болон алдаршиж, эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүсийн дуулах, сонсох дуртай цөөн дууны нэг болсон юм. Энэ дууг сонссон хүн нэгийг бодно, хүн болохыг хүснэ, тэгэхийн тулд шаардлагатай бол босно. Ямар ч байсан энэ дууг зохиосон Боб Диланыг энэ жилийн утга зохиолын салбарт гардуулах Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлсэн билээ.

2011 он бол дэлхийд ч тэр, Монголд ч тэр хүн хүн болохын тулд толгойгоо гудайлгангазар гөлийхбиш, тэнгэр рүү ширтэх ёстой, хөх тэнгэрээ олж харах шаардлагатай, эрх чөлөөтэйгээ мэдрэх ёстой, эргэн тойрондоо байгаа хүмүүсийн зовлонг олж харах нүдтэй болох шаардлагатай, хэн нэгнийхээ уйлж буйг сонсох чихтэй болох ёстой гэдгийг ухааруулж ойлгуулахад тус дөхөм үзүүлсэн жил болсон юм. Ингээд 2011 оны онцлох үйл явдлуудын талаар эргэцүүлж, Монголынхоо ч, дэлхийн ч нөхцөл байдлыг бодитойгоор ухаарч, тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийлж, цаашид хийх ажлынхаа тухай санал бодлоо хуваалцая.

1. МАХН-ын Онц их хурал, МАХН-ын нэрийг бүртгүүлсэн, “Эх орон–Тусгаар тогтнол–Шударга ёс” үндэсний хөдөлгөөн байгуулагдсан, МҮАН дахин бүртгэгдсэн тухай.

МАХН-ын Онц их хурлын тухай олон хүн хүчит салхи лугаа адил хурал болсон, нийгмийг бүхэлд нь өөрчлөх том шаардлага тавьсан, тийм цаг нь ирсэн гэдгийг хэнд ч ойлгогдохоор мэдэгдэж, мэдрүүлсэн хурал болсон гэж хэлж байхыг би сонссон. Шинэ циркэд хоёрхон хоног болсон их хурал хорь гаруй жил ардчилал гэсэн нэртэйгээр хийсэн өөрчлөлт үнэн хэрэг дээрээ шинэ дарангуйлал буюу ардчилангуйлал болж, “МАН-АН”-гаар дуусгавар болсныг оношилсон юм. Монгол хүн хүн болохыг хүссэн, эрх баригчдаас айхаа больсон, эх орондоо эзэн болох хүслээ хүчтэй илэрхийлсэн их хурал болсон билээ.

Энэ их хурал дээр Хан-Уул дүүргийн сонгогч эмэгтэй өнөөгийн төр, засгийн өндөр албан тушаалтнуудыг нэрээр нь дуудаж, “ард түмэн та нарт “баяртай” гэж хэлж байна” гэснийг хожим нь сонсоход тэдгээр албан тушаалтнууд “ашгүйдээ энэ ядаргаатай монголын ард түмэн өөрөө яваад өгөх гэж байна. Тэгээд дандаа юм нэхнэ шүү. Харин олигархууд, гадныхан бидэнд юм өгдөг шүү дээ” гэж хоорондоо ярьсан сурагтай. Үнэн хэрэг дээрээ Ард түмэн тэднийг өрөвдөхдөө өрөвдөж, тэдэнд хууртахдаа хууртаж өдий зэрэгт хүргэсэн. Монгол Ардын Нам, Ардчилсан Нам хамтран тавын таван хүний амь насыг хороосныг нуун дарж, олон арван хүний биеийг шархдуулж, олон зуун хүнийг ялтан болгосныг үл анхаарч, 3 сая орчим хүнийг хууран мэхэлж, сэтгэлийг нь шархдуулж,үгсэн хуйвалдаж, Үндсэн хуулийг зөрчиж, “МАН-АН”-гийнхаа пирамидыг босгосон, улс төрийн манангийн ард орж нуугдсан.

МАХН-ын нэрийг бүртгүүлэх гэсэн үйл явц өнөөгийн төр, засгийн эрх баригчдын багийг хуулж, хэн нь хэн бэ гэдгийг харуулсан. Олон ангит кино үзэж байгаа юм шиг хагас жилийн турш “МАХН” нэрийг Дээд шүүх бүртгэх эсэх тухай асуудал ард түмний анхаарлын төвд байлаа. Тэд монгол хүний дарлаж байгаад нь дургүйцэж, дарлуулж байгааг нь өрөвддөг зангаар энэ асуудалд хандсан. Орост шалгалтаа өгч байхдаа сурах бичгээ хагас дутуу уншиж хаасан, тэрнээс хойш өнөөг хүртэл өөр ном уншаагүй, харин хэдэн дуу л сурсан, хууль гэж юу байдаг юм бэ, хэн түүнийг хэдүүлээ байхдаа хэлэлцэж, баталдаг юм бэ, хуулийг ягштал баримтлах уу, эсхүл үзэмжээрээ хэрэгжүүлэх үү? гэдгийг одоо болтол сайн ойлгоогүй яваа, хоригдол бол бас л хүн, сайд ч байсан хувийн байшин, эсхүл хүүхдүүдийнхээ байшинг бариулахын тулд хоригдлуудыг боол мэт бодож, хүч хөдөлмөрийг нь үнэ төлбөргүй ашиглаж, мөлжиж болохгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар хууль зөрчиж байгаа, одоогоор нэг айлын дэргэд түрээсийн байранд толгой хорогдон амьдарч буй нэгэн сайд МАХН-ын нэрийг Дээд шүүх бүртгэж болохгүй гэж өөрийнх нь эрх мэдэлд хамаарахгүй асуудлаар мэдэмхийрч дарамт шахалт үзүүлсэн.Ийнхүү МАН-ын “гол хуульч”-ийн мэдэмхийрсний дагуу “МАН-АН”-гийн удирдлага намын нэрийн бүртгэлийн асуудлыг “ойлгож”, өөрөөр хэлвэл огт буруугаар ойлгож, тэрхүү буруу ойлголтоо ил, далд аргаар бусдад тулгахыг оролдсон юм.

“МАН-АН”-гийн удирдлагын бие, хөмсөгний хөдөлгөөнийг маш сайн “уншиж” ойлгодог болсон Үндсэн хуулийн Цэцийн удирдлага жирийн гишүүддээ нөлөөлж, улмаар Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, МАХН-ын нэрийг бүртгүүлэхэд саад болох шийдвэр гаргав. Гэхдээ “мэхт мэхэндээ” гэдгийн үлгэрээр болов. Үндсэн хуулийн Цэцийн намын нэрийг хэрэглэхтэй холбоотойгоор гарсан дүгнэлтүүдийг нэгтгэвэл “МАХН” хэмээх нэрийг “үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй”, харин “дахин хэрэглэж болно” гэсэн утга санаа бүхий шийдвэр гарчээ. Тэгэхлээр МАН “МАХН” хэмээх нэрийг үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй, харин МАХН-аа итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж,шинээр тусад нь сэргээн байгуулж буй иргэд “МАХН” хэмээх нэрийг дахин хэрэглэж болох болсон байна. Ингээд Дээд шүүх “МАХН” хэмээх нэрийг бүртгэсэн юм.

МАХН-ын нэрийг Дээд шүүх бүртгэсэн нь Улс төрийн намуудын бүртгэлийг туйлын тодорхой болгов. Итгэл үнэмшилдээ тулгуурлан эвлэлдэн нэгдэхийн хажуугаар бичиг баримтаа хуулинд нийцүүлэн бүрдүүлж өгснийг нь бүртгэв. Тухайлбал, Ногоон нам гэх мэт. МҮАН-ын нэрийг дахин хэрэглэж болох тул М.Энхсайхан даргатай МҮАН-ыг бүртгэв. Харин бичиг баримтаа өгөөгүй намын нэрийг Дээд шүүх бүртгэсэнгүй. Ямар шалтгаанаар бүртгээгүй гэж бодож байна? Улс төрийн шалтгаанаар уу? Үгүй. Зүгээр л бичиг баримтаа өгөөгүй учир бүртгэсэнгүй. Тухайлбал, ИЗНН-ыг.

Энэ дашрамд хэлэхэд, өнөөдөр Монголд 20 орчим нам Дээд шүүхэд бүртгэлтэй байна. Өнгөцхөн харахад олон нам байгаа нь ардчилсан зарчимд нийцэж байгаа мэт. Үнэн хэрэг дээрээ өнөөдөр Монголд “МАН-АН” гэдэг ганцхан “нам” байна. Би энд “сэм хуйвалдаж, нам дарна” гэдэг утгаар нь хэлж байна шүү. Бүр тодруулвал улс төр-бизнесийн явцуу эрх ашиг бүхий олигархи бүлэглэлд үйлчилдэг “сэм хуйвалдаж, нам дардаг” нам гэсэн үг.

Энэ бүлэглэл сонгууль луйвардаж, хууль бусаар засгийн эрхэнд гарчээ. Энэ бүлэглэл Оюу толгойн алдаатай гэрээг байгуулжээ. Таван толгойг цөөн хүнд өгч баяжуулж, хамгийн гол нь өөрсдөө цаана нь нуугдаж баяжив.Энэ хооронд ард түмний ядуурал албан ёсны судалгаагаар 40%-д хүрч нэмэгдлээ. Албан бусаар 60 гаруй хувьтай болов. Ард түмний орлого багасч, албан тушаалтнуудын “орлого” нэмэгдэв. Авлига үсрэнгүйөслөө, олон улсын байгууллагын судалгаагаар авлигын индексээр Монгол Улсын өмнө нь эзэлж байсан байр муудаж, арагшаа ухарлаа.

Нэгэнт “МАН-АН”хэмээх бүлэглэл монголын ард түмний итгэлийг алдсаар байгаа тул “МАН-АН”-тай тууштай тэмцэж, монгол хүн хүн болоход туслах, эх орондоо эзэн болоход нь дэмжихчадвартай хариуцлагатай, хэлсэндээ хүрдэг улс төрийн хүчнийг бүрдүүлэх ёстой болжээ. Ийм хүчнийг бий болгохын тулд юуны түрүүн бүгд хүчээ нэгтгэх ёстой. Тэгэхийг ч улс төрийн бүх намуудад хандан уриалж байна. Дахин хэлье. Монгол Улсад тулгамдсан асуудлуудыг зөв шийдвэрлэх чадвартай, юуны түрүүн монголын ард түмний төлөө шудрагаар зүтгэх сэтгэлтэй, “МАН-АН”-гаас өөр улс төрийн хүчнийг монголын ард түмэн дэмжих нөхцөл өнөөдөр бүрджээ.

Нийгмийн энэхүү захиалгыг ухаарч, монгол хүнийг санал өгөгч машин биш, харин улс орны маань жинхэнэ эзэн нь хэмээн үзэн тоож, итгэлийг нь авч, түүний төлөө зүтгэхээр шийдсэн улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд хүчээ нэгтгэн “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” Үндэсний хөдөлгөөн байгуулсан нь улс төрийн амьдралд тохиосон томоохон үйл явдал болсныг тэмдэглэж байна. Энэ хөдөлгөөн Бүх ард түмний Их хурилдайг хоёр ч удаа зарлан хуралдуулж, их хурилдайд оролцогчид “МАН-АН”-гийн толгой болсон арван таван толгой олигархуудыг тодруулан нэрлэсэн билээ. Энэ нь бас л 2011 оны томоохон үйл явдал болсон билээ.

2. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойнууд

Өнгөрч буй жилд олон чухал ой тохиов. Хятадын 1911 оны Синхайн хувьсгалын нөлөөн дор Монголын эх орончид Монгол Улсыг 200 гаруй жил ноёрхсон Манж Чин Улсын эрхшээлээс гаргахын тулд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Монгол Улсыг тусгаар тогтносон улс хэмээн зарлав. Монгол Улс Гоминданы Хятадад тусгаар тогтнолоо эргүүлж алдаад бараг дуусч байх үед 1917 онд хаант Оросод ялсан Октябрийн хувьсгалын нөлөөн дор Монголын эх орончид Оросын Улаан армийн туслалцаатайгаар 1921 онд Ардын хувьсгал хийж ялуулав.
Боб Диланы шүлэгт,

Хичнээн холын зам туулсных нь дараа
Хэн нэгнийг хүн хэмээн тоодог юм бол?

гэж хэлсэн байдаг. Хүн өөрийгөө хүн гэж тооцож эхэлвэл бусдууд ч тэр хүнийг хүн гэж тоодог болно. Үүнтэй адилтган хэлвэл тухайн үндэстэн өөрийгөө тусгаар тогтносон хэмээн үзэж, түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадвал эрт орой хэзээ нэгэн цагт тэр үндэстэн тусгаар тогтносныг бүгд хүлээн зөвшөөрнө. Чухамхүү тийм байдлаар үйл явдал өрнөж, тэртээ 1911 онд эхлүүлсэн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн үр дүн 1961 онд Монгол Улсыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлж, түүний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр баталгаажсан юм. Энэ завшааныг ашиглан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх их тэмцлийг эхлүүлсэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн халуун баярыг та бүхэндээ хүргэе.

Миний бие МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг бүх орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргаж байсныгаа дурсан санахад сайхан байна. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бол 1921 оны хувьсгалын эхлэл, 1945 оны бүх ард түмний санал асуулгын эхлэл, 1961 онд Монгол Улс НҮБ-д элссэний эхлэл, 1989 оны ардчилсан хөдөлгөөний эхлэл, бас “МАН-АН”-г арилгах тэмцлийн эхлэл мөн. Харин энэ бүхний хажуугаар Хүннү гүрний 2220 жилийн ойг тэмдэглэсэн нь нэг л тийм боллоо. Тэр тусмаа Хүннү гүрнийг шууд дан ганц монголчуудтай холбосон нь энгийнээр хэлвэл сэтгэлийн хөөрөл, шинжлэх ухаан талаас нь ярьвал маргаантай асуудал.

Гэхдээ хамгийн эвгүй нь ингэсэн нь ёс суртахуунгүй мэдэгдэл болсон. Яагаад? Өнөөгийн төр, засаг авлига хээл хахуульд баригдаж, амлалтаасаа ухарч бултаж байгаагаа нууж, хүмүүсийн анхаарал, санаа бодлыг өөр зүг, цаг үе, үйл явдалд хандуулахын тулд хүннүг мэдэмхийрэн ярих мөртлөө эргэн тойронд нь жинхэнэ монгол хүн нүгүд байгааг олж харахгүй, бас мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй, тэртээ холын хүннүгийн түүхийг ярих мөртлөө, дэргэд нь яг одоо байгаа иргэдийнхээ юу хүсээд байгааг ярихгүй, монголын төрийн ёс эртнээс уламжлалтай, ёс зүйтэй гэх мөртлөө эрх баригчид өөрсдөө гадныхны, эсхүл цөөн тооны олигархуудын төлөө зүтгэж, төрийн нэрийг гутааж байна.

Тэгэхлээр өнөөгийн эрх баригчид энэ онд тохиосон томоохон ойнуудыг тэмдэглэхдээ ард түмний анхаарлыг өнөөдрийн амьдралын тулгамдсан асуудлуудаас өөр тийш нь хандуулах гэж оролдлоо. Харин та бид эдгээр ойг өнөөгийн Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө байнга санаа зовж, ард түмний өмнө тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд зөв зүйтэй шийдвэрлэхийн тулд чөмгөө дундартал ажиллах хэрэгтэй хэмээн ухаарахад тус дөхөм үзүүлэх чухал ойнууд хэмээн үзэж тэмдэглэх нь зүйтэй.

3. Жагсаал цуглаанууд.“Тайм” сэтгүүлийн оны хүн – жагсагч. Арабын хавар. “Оккупай Уол стрит” хөдөлгөөн. Европын улс орнуудад болж буй жагсаалууд. ОХУ-д болсон жагсаалууд.

Саяхан АНУ-ын “Тайм” хэмээх алдарт сэтгүүл уламжлал ёсоор өнгөрч байгаа оны буюу 2011 оны хүнээ шалгаруулав. Тэр нь “жагсагч” болов. Тийм ээ, энгийн жагсагч. Өнгөрч байгаа онд дэлхийн олон өнцөг буланд жагсагчид гудамж, талбайд гарч эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо өргөв. Боб Диланы шүлэгт гардаг шүү дээ.

Хэдэн жил амьдарч байгаад хүмүүс
Хэний ч боол биш гэдгээ ойлгодог юм бол гэж.

Жагсагчид гэж энгийнээр хэлвэл хэний ч боол биш гэдгээ ойлгосон хүмүүс юм. Тэгэхлээр өнгөрч буй 2011 онд дэлхий ертөнцийн олон өнцөг буланд олон хүн хэний ч боол биш гэдгээ ойлгосон байна. Тэгээд жагссан байна. Жагсаал бол тэмцлийн хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй хэлбэр мөн.

Жагсаалууд Арабын орнуудад, Европын орнуудад, манай хөрш ОХУ-д боллоо. Болсоор байна. Цаашид ч үргэлжлэх нь тодорхой байна. Боол биш гэдгээ ухаарсан хүмүүсийн жагсаалын давалгаа дэлхийг хучив. Арабын олон оронд жагсагчид олон мянгаараа гудамж талбайд гарч, олон арван жилийн турш ноёрхлоо тогтоосон, цэрэг цагдаагаараа хүрээлүүлсэн дарангуйлагчдыг албан тушаалаас нь ховхлон унагасан байна.

Дарангуйлагчдын эсрэг хүч үл хэрэглэн тэмцэх үзэл, аргыг судалж, хөгжүүлж, номлосон Жийн Шарп хэмээх судлаачийн хэлснээр жинхэнэ эрх мэдэл эрх баригчдын гарт биш, харин ард түмний мэдэлд, түүний итгэлдбайдаг. Ард түмний итгэлийг алдаж, дэмжлэггүй болсон эрх баригчид гаднаа ширээ сандалтайгаа байгаа мэт харагдах боловч цаанаа хүчгүй болсон байдаг. Наанаа хөмсгөө зангидна, цаанаа үнхэлцгээ хагартлаа айна. Жагсаал цуглаан бол хүч үл хэрэглэн тэмцэх чухал арга. Хамгийн гол нь зөв арга. Дарангуйлагчдаас салах гол арга.

Нээрээн үнэн шүү. Хаана ч дарангуйлагчид жагсагчдаас их айна. Ямар сайндаа манай өнөөгийн эрх баригчид жагсагчдыг буудах эрхийг цагдаад өгөх гээд хууль санаачлаад сууж байхав дээ?

Энэ жил арабын орнуудад болсон болон одоо хүртэл болж байгаа жагсаалуудаас гадна хөгжилтэй орнуудад “Оккупай Уол стрит” буюу “Уол стритийг эзлэе” гэдэг хөдөлгөөн, жагсаал өрнөв. Банк санхүүгийн байгууллагуудын явуулж буй мөнгө хүүлэх бодлого шударга бус хуваарилалтыг дэвэргэж, баян, хоосны ялгааг ихэсгэж, шударга ёсыг алдагдуулж байна гэж үзсэн иргэд ийнхүү банк, санхүүгийн байгууллагуудын байрладаг Уол стрит гудамжийг эзлэхийг уриалж, тэгэхийг зорьж жагссан байна.

Манайд амлалтаа биелүүлдэггүй, авлигад идэгдсэн, ард түмний итгэлийг хүүлж байгаа эрх мэдэлтнүүд Саарал ордонд бүгсэн байгаа тул шудрага ёсыг эрхэмлэдэг хүн бүр “Саарал ордныг “эзлэе” гэсэн уриан дор нэгдэж, өнөөгийн эрх баригчдыг Оюу толгойн алдаатай гэрээ байгуулчихаад түүнийгээ засахгүй хэмээн зүтгэж байгаа учир, Таван толгойн ордыг бүхэлд нь ард түмэндээ өгөхийг шаардахад чих нь дүлий оргиод байгаа тул, иргэдээ өргүй болгох санаачилга гаргахад хууль гаргаж хориглож байгаа учир, амлалтаа биелүүлэхгүй байгаа тул тэдэнтэй хариуцлага тооцохыг уриалж байна.

Дахин хэлье. Эрх мэдэл жинхэнэ утгаараа ард түмний л гарт байна. Монголын ард түмэн ”МАН-АН”-гийн боол биш. Боол биш болсноо ойлгосон хүмүүсөдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж байна.Монголчууд бол эрх мэдлээ мэдэрсэн, эрх чөлөөг эрхэмлэдэг, шудрага ёсыг хүсдэг иргэд болжээ. Эрх мэдлийг нь худлаа хэлэн мэхэлж, гэмгүй иргэдийг нь буудаж, шархдуулж, саналыг нь луйвардаж авбал аргаа бараад суугаад байдаггүй, мартаад будлиад байдаггүй ард түмэн.

Аргаа бараад суугаагүй учир, мартаад будилаагүй тул та бид МАХН-аа сэргээн шинээр байгуулж, “МАН-АН” хэмээх хууль бус бүлэглэлийн эсрэг монголын ард түмний эрх ашгийг хамгаалан “босох” улс төрийн эвслийг байгуулах ажлаа шудрага ёсыг эрхэмлэдэг улс төрийн бусад хүчин, иргэний хөдөлгөөнтэй хамтран бүрдүүлэх амаргүй ажлыг хийхээр зүтгэж байна.

4. Луйврууд: Сонгуулийн хууль, тус бүр 3 тэрбум төгрөг баталсан. Ядуурлын төвшин 40 хувь болж өсөв, Авлигын индексээр ухрав.

Энэ оны хамгийн том луйвар бол Сонгуулийн хууль мөн. “МАН-АН” өөрийгөө ард түмэн сонгоогүй ч сонгоход чиглэгдсэн хууль боллоо. Бүр товчхон хэлвэл “МАН-АН” өөрөө өөрийгөө сонгох хууль.

Бодоод үз л дээ. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүнийг сонгоно гэж заасан байгаа. Гэтэл шинэ хуулиар сонгуульд өрсөлдөөд сонгогдоогүй хүнийг намын жагсаалт гэгч рүү гулсуулан УИХ-ын гишүүн болгохоор оруулжээ. Өөрсдөө Үндсэн хуулийн үзэл санааг зөрчин сонгуулийн дараа “МАН-АН” хэмээх эвслийг байгуулсан хэрнээ сонгуульд “МАН-АН”-гийн эсрэг улс төрийн хүчнүүд нэгдэхвий хэмээн айхдаа сонгуулийн өмнө эвсэл байгуулахад аль болохоор саад учруулах, сонгуулийн дараа аль болохоор амархан задрах заалтуудыг зориуд оруулсан байна. Энэ бол бусад намуудыг чадах гэсэн санаа, гэхдээ үэнэ хэрэг дээрээ монголын төрийг хорлох гэсэн увайгүй оролдлого мөн.

Уг нь сонгуулийн өмнө эвсэл байгуулах нь амархан байх, харин төр, засгийн тогтвортой үйл ажиллагааны тухай асуудал хөндөгдөж байгаа тул сонгуулийн өмнө байгуулагдсан эвсэл дараачийн сонгууль хүртэл задардаггүй байхаар хуульчилсан бол төр, засаг хариуцлагатай байх нөхцөл бүрдэх байжээ.

Харамсалтай нь, Сонгуулийн хуулинд тогтворгүй, үймээн бужигнаантай төр, засаг байхаар хуульчлагджээ. Гэхдээ “МАН-АН”-гийн эсрэг бүрдэх эвсэл тэдний санасанчлан, хүссэнчлэн хэврэг байхгүй гэдэгт итгэж байна. Бас нэг том луйвар бол УИХ-ын гишүүдэд тус бүрт нь 3 тэрбум төгрөг баталсан тухай асуудал байгаа юм. Энэ нь сонгуульд нэг хэсэг хүнд онцгой давуу байдал бий болгож, сонгуулийг чөлөөт, шудрага өрсөлдөөн биш, харин луйвар булхай, сонгогчдыг төөрөгдүүлэх үйл ажиллагаа болгон хувиргаж байна. Тэгээд ч гишүүд тойрогтоо хөрөнгө мөнгө зарцуулахдаа орон нутгийн хөгжлийн бодлоготой зөрчилдөх, давхардуулах, үр ашиггүй зардал гаргах, авлига хээл хахууль авах, өгөх явдал хавтгайрдаг гэсэн шүүмжлэл олон жилийн турш үргэлжилсээр байгаа. Иймэрхүү шудрага бус аргаар өнөөгийн УИХ-ын гишүүд , “МАН-АН”-гийн удирдлага өөрсдийгөө сонгуулахыг боджээ.

Гэхдээ монголын ард түмэн өнөөгийн “МАН-АН”-гийн удирдлага, УИХ-ын гишүүдийн үнэн нүүр царайг сайн таньж мэдсэн тул тэдэнд хууртахгүй, тэдэнтэй хариуцлага тооцож чадна гэдэгт итгэж байна. Сонгогчдод УИХ-ын гишүүдийн амласан болон хийсэн хоёрын хооронд ямар их зөрүү байгааг тайлбарлан ойлгуулах ажлыг та бид идэвхтэй хийх ёстойг анхааруулъя. Өнгөрч буй онд гарсан нэгэн түгшүүрт үзэгдэл бол Монгол Улсын Авлигын индекс улам муудаж, олон орны ард орсон явдал юм.

Бүх Ард Түмний Их Хурилдай дээр би энэ тухай хэлж байсан. Өнөөдөр олон улсын судалгааны аргачлалаар авч үзэж бодвол нэг жилд төсвийн 10-20 хувь нь буюу 650 тэрбумаас 1,3 триллион төгрөг албан тушаалтнуудын халаасанд авлига хэлбэрээр орж байна. Энэ бол нэг жилд нэг иргэнд 250-500 орчим ам.доллар ногдож байна гэсэн үг. Эрх баригчид авч байгаа авлигаа ард түмэндээ өгсөн бол энэ дөрвөн жилд амлалтаа агуулгаар нь биш, харин жинхэнээр нь биелүүлэх бүрэн боломжтой байжээ.Энэ бүхнээс үүдэн төрөөс тэрбумтнууд төрүүлэх нь өнөөгийн төр, засгийн бодлого, зорилго болсон гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй бизээ. Үүний уршгаар ард түмний ядуурлын төвшин 40 хувь болж нэмэгдэв. Энэ бол баялгийн хуваарилалт туйлын шудрага бус байгаагийн баталгаа, баян, хоосны ялгаа хэт их болсны нотолгоо мөн.

МАХН-ын гол зорилго шудрага сонгууль явуулах, авлигагүй нийгэм байгуулах, амлалтаа биелүүлдэг төр, засгийг бүрдүүлэх, баялгийн шудрага хуваарилалтыг нэвтрүүлэх, эрхтэн дархтнуудыг бус, иргэдийг баяжуулахад оршино.

5. Осама бен Ладенг устгав. Каддафийг устгав. Ким Чен Ир нас барав. В.Гавел нас барав. Стив Жобс нас барав.

Энэ онд олон оронд алдартай хүмүүс нас барав. Зарим нь өвчнөөр бурхан болов. Зарим нь өөр шалтгаанаар амьсгал хураав.Тэднийг нэгтгэгч нэг шинж чанар бол тэд бүгд тэмцэгчид байлаа. Харин хооронд нь ялгаруулж буй шинж чанар бол тэдний нэг хэсэг нь хүнийг үзэн ядаж, хүнийг үл тоож, тооцож амьдарсан байна. Хүнийг боол гэж үздэг байжээ. Нөгөө хэсэг нь хүнийг хүндэтгэж, хүнийг хүн хэмээн тоож, тооцож амьдарсан байна. Хүнийг хүн болгохын төлөө тэмцсэн байна.

Ливийн удирдагч Каддафи босогчдын гарт орсныхоо дараа тэдэнд хандан хүн алах нь “харам” буюу нүгэл гэв. Дарангуйлагч өөрөө олон хүнийг алж байхдаа нүгэл хийж буйгаа ойлгодоггүй байж. Харин өөрийнх нь амь нас дэнжигнээд ирэхээр ойлгодог болж байна. Манайд “МАН-АН” таван хүний амь насан дээр дөрөөлж гарч ирснийгээ нүгэл гэж одоо хүртэл ойлгохгүй байгаа. Тэд 7 сарын 1-ний асуудлыг шудрагаар шалгаж буруутныг тогтоох ажлаа хийхгүй байна. Харин ч луйврын сонгуулиа хийнэ гэсэн шиг сонгуулийн дараа иргэд эсэргүүцэж жагсвал цагдаагаар буудуулна гэсэнхуулийн төсөл санаачлаад сууж байна.

Энэ онд “Эппл” компанийн захирал, мэдээллийн технологийн олон нээлт хийсэн Стив Жобс бурхан болов. Стив Жобс бол шинэ цагийн илэрхийлэл, шинийг санаачлагч, бүтээгч болсон тул олон сая хүн түүний араас нулимс дуслуулан харамсаж, гашуудсан. Стив Жобс дэлхийн хамгийн том компанийг байгуулж чадсан. Хөгжил дэвшил, баялагбол алт, зэс, нүүрсэнд байдаг биш. Хамгийн их баялаг хүний тархи толгойд байдгийг тэр баталсан. Хамгийн гол нь тийм баялаг хэзээ ч шавхагдашгүй баялаг мөн.

Чехийн анхны Ерөнхийлөгч Вацлав Гавел нас баржээ. Тэр бол насан туршдаа хүнийг хүн хэмээн тооцож, тоож амьдарсан хүн. Хаана хүн хавчигдаж, дарагдаж байна тэнд түүнийг өмөөрч, хамгаалж байхыг өөрийнхөө үүрэг, бүр томоор яривал хувь заяа хэмээн үздэг байсан өөрөө жинхэнэ хүн. Ким Чен Ир нас нөгчлөө. Бүх юмаа нууцалсан хүн. Хойд Солонгос хэмээх нууц орон болсон. Цөмийн зэвсэгтэй ч юм шиг, үгүй ч юм шиг. Өөрийнх нь ч амьдрал, ард түмнийх нь ч амьдрал нууц.

Тээр жил МАХН-ын төлөөлөгчдийг Хойд Солонгост урьсан юм. Бид явах бэлтгэлээ базааж байхдаа Ким Чен Ир даргад ямар бэлэг аваачиж өгөх вэ? гэж тэр үеийн Хойд Солонгосын Элчин сайдаас асуухад “монгол савхин дээл зүгээр” гэж хариулсан. Ким Чен Ир даргад савхин дээл оёулахаар болоод хэмжээг нь асуутал Элчин сайд: “энэ бол төрийн нууц” гэж хариулж билээ. Бид дээлээ оёулахын тулд Элчин Сайдаар Ким Чен Ир даргатай адилхан бие галбартай монгол хүн заалгаж аваад түүний хэмжээг авч савхин дээл оёулж билээ. Тэгэхэд би Хойд Солонгос руу яваагүй, харин манай төлөөлөгчид яваад бэлгээ өгсөн юм. Гэхдээ өөрийгөө бусдаас нууцалдаг, хаана байгаа нь мэдэгддэггүй, хүнтэй бараг уулздаггүй хүн байсан тул бэлгээ өөрт нь шууд өгч чадаагүй гэсэн.

Иргэдээ, тэднийхээ амьдралыг нууцлана гэдэг бол үнэн хэрэг дээрээ хүмүүсээ үнэлэхгүй байгаатай агаар нэгэн буй хэмээн судлаачид хэлсэн байдаг. Цэцэг гэрэлд дэлгэрч, харанхуйд хумигддагтай адил хүний авъяас нууц байдалд, харанхуйд биш, харинэрх чөлөөтэй нөхцөлд гэрэлтэйд дэлгэрнэ. Хүн манантайд биш, гэрэлтэйд амьдралынхаа зөв замыг олно, сонгоно. Осама бен Ладен энэ жил нас барсан. Аливаа шашин ариун сургаал байдаг нь ойлгомжтой. Шашин хүний амьдралыг утга учиртай болгоно. Хүний биеийн гэхээс илүү сэтгэлийн хүч тэнхээг үлэмж нэмнэ. Гэхдээ шашин хүнд туслах л үүрэгтэй. Хүнийг хүн болоход туслах үүрэгтэй. Эхлээд хүнийг хүн болгож байж, дараа нь бурхан болгодог гэж хэлж болно. Хүн болоогүй байж бурхан болно гэж байхгүй.  Гэтэл Осама бен Ладен шашиныг хүний дээр тавьсан, хүнийг шашины золиос болгосон нь түүний хувьд ч, түүний алан хядах үйл ажиллагаанд амь насаа алдсан хүмүүст ч эмгэнэл болсон. Хүн бол бүхний хэмжүүр. Ингэж эртний Грекийн философич Протагорсургасан байдаг. Аливаа шашин, улс гүрэн, нам, бодлогын хувьд хүн бол бүхний хэмжүүр байх ёстой гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй.

Монгол Улсын хувьд, МАХН ба түүний хамтран зүтгэгчдийн хувьд монгол хүн бүхний хэмжүүр байх ёстой. Ямар ч зорилго, үйл ажиллагааг Монгол хүний дээр, түүний эрх ашгийн дээр, эсхүл эсрэг тавьж үл болно. Харамсалтай нь “МАН-АН”-гийн хувьд мөнгө бүхний хэмжүүр болжээ. Тэд монгол хүний дээр нь мөнгө залсан байна.Монгол хүн, түүний эрх ашгийг бүхний хэмжүүр болгохын төлөө бүгд зүтгэцгээе.

6. Японы газар хөдлөлт, цунами, Фукушимагийн аваар.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшгийн давтамж, хор хохирол нэмэгдэв. Энэ жил Японд урьд өмнө болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болж, урьд өмнө босч байгаагүй 20 гаруй метрийн өндөр цунами босч, Фукушимагийн атомын цахилгаан станц эвдэрч, цөмийн цацрагийн аюул зөвхөн Японоор зогсохгүй, бүс нутагт, дэлхий дахинд учирсан. Японд олон мянган хүн амь насаа алдаж, олон мянган байшин барилга эвдэрсэн. Гэхдээ энэ гамшигийн үед монголчууд болон бүх дэлхийн улс түмний хамгийн их гайхаж, биширсэн юм бол япончуудын тэсвэр хатуужил,тэдний сэтгэлийн тэнхээ билээ.

Хүнийг жаргал, зовлон хоёрыг хэрхэн дааж давдагаар нь хүн болж уу үгүй юу? гэдгийг дүгнэж болно. Тэр утгаар нь аваад үзвэл,япон хүн зовлон дааж, давж байгаагаар нь дүгнэвэл аль хэдийнжинхэнэ хүн болжээ. Япон хүний хамгийн их хүч нь биенд нь биш, сэтгэлд нь байдгийг бүх дэлхий таниж мэдлээ. Япон хүн хүчтэй учир үнэ цэнэтэй ч юм байна. Япончууд үнэ цэнэтэй учир Япон Улс ч хүчтэй юм байна. Дашрамд хэлэхэд Японд ашигт малтмал гээд байх юм бараг байхгүй.Гэхдээ Япон бол баян улс. Тэгвэл япон хүний тухай яриагаа монгол хүний тухай яриа руу шилжүүлэе. Нэгдүгээрт, монгол хүний хүч биенд нь байна уу, сэтгэлд нь байна уу? Бодох л ёстой асуудал. Монголчууд “биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр олныг” гэж ярьдаг гэдгийг сануулах юун. Бид ямар ч байсан сэтгэлийн хүч бол илүү их хүч гэдгийг мэддэг улс. Гэхдээ өнөөгийн монгол хүнд хүч байна уу?Ялангуяа сэтгэлийн хүч. Ер нь Монголд монгол хүн үнэ цэнэтэй байна уу?Монголд монгол хүнээ үнэлж байна уу? Эсхүл ашигт малтмалаа илүү үнэлдэг болсон уу? Монгол бол ашигт малтмалаар баян орон. Гэхдээ ядуу улс. Ямар сайндаа албан ёсны судалгаагаар нийт ард түмний 40 хувь нь ядуу байна. Албан бус тооцоогоор 60 хувь нь ядуу гэж үздэг. Өнөөгийн төр, засаг монгол хүний итгэлийг эвдсэн учир түүний сэтгэлийн хүчийг нь сулруулжээ. Сэтгэлийн хүч нь суларсан хүн үнэ цэнэгүй болдог байна. Ард түмэн нь үнэ цэнэгүй бол дарга нар нь хагартлаа баяжсан ч тухайн орон ядуу байдаг ажээ. Тэгэхлээр хүнээ үнэлдэг орон баян, хүнээ үнэлдэггүй орон ядуу байдаг байх нь ээ? Хүнээ үнэлдэг оронд хүн нь биеийн гэхээс илүү сэтгэлийн хүч тэнхээтэй байдаг байх нь. Тэр хүчийг нь итгэл нь тэтгэж, сэлбэж байдаг аж. Хүнээ үнэлдэггүй улс орон ядуу дорой байхаас гадна аюулгүй байдал нь суларна, тусгаар тогтнол нь эргэлзээтэй байдалд орно. Өнөөгийн Монголд тогтсон олигархуудын засаглал монгол хүний үнэ цэнийг бууруулжээ. Олигархуудад монгол хүнээс илүү алт, зэс, нүүрс, төмөр үнэтэй байдаг аж.

Олигархуудын засаглалын илэрхийлэл болсон “МАН-АН”-гаас түргэн салж, монгол хүнээ үнэлдэг, монгол хүний биеийн ч, сэтгэлийн ч хүч тэнхээг сэргээж, нэмэгдүүлдэг ард түмний төр, засгаа өөрсдөө эмхлэн байгуулцгаая, монголчууд аа. Энэ тэмцэлд МАХН бусад нам, иргэний хөдөлгөөний байгууллагуудтай хамтран идэвхтэй зүтгэх түүхэн үүрэгтэйг та бүхэндээ анхааруулая. Энд биеийн гэхээс илүү сэтгэлийн хүч хэрэгтэйг сануулах юун.

Эртний Грекийн философич Протагорын хэлснийг дахин санацгаая. Хүн бол бүхний хэмжүүр. Монгол Улсад монгол хүн бүхний хэмжүүр болох ёстой. Оюу толгойн төсөл юуны түрүүн монгол хүнд ашигтай байх ёстой. Таван толгой юуны түрүүн монгол хүн бүрийн дундын баялаг болох ёстой. Монгол хүн өрийн дөнгөнд гавлагдах ёсгүй. Монгол хүнд амалсан бол төр, засаг амлалтаа биелүүлэх ёстой. Монгол хүнийг мэхлэн хуурч болохгүй гэдэг бол монгол төрийн баримтлах ёстой туйлын чухал зарчим мөн. 2012 он Монгол ардын үлгэрт гардагчлан эерэг баатар арван таван толгойтой атгаалжин хар мангасыг ард түмнийхээ дэмжлэгтэйгээр дарах болтугай гэж ерөөе. Харин МАХН ба түүний хамтран тэмцэгч нам, хөдөлгөөнүүд ард түмний дэмжлэгийг авсан, итгэлийг нь төрүүлсэн сайн баатар болж чадах эсэх нь дан ганц та бидний сэтгэл, зүтгэлээс шалтгаална гэдгийг анхааруулан хэлье.

2011 оны 12 сарын 28


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 30, 2011 3:00:30 pm )

    ene hun mongoliin ard tumeniig uilmuulj odoogiin toriig uiluulhiin tulj yanz bureel uzej daraad baih shig bnaa

  • Anonymous (December 30, 2011 7:58:05 pm )

    энхбаяр танд энэ өдрийн мэнд хүргэж шинж оны арвин их амжилтаар дүүрэн байхын ерөөл дэвшүүле. би МАХН-ын гишүүн, таныг дараагийн УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлнэ гэдэгт итгэж байна тиймээс таны дэмжиж байна. Харин намын гишүүнийхээ батлахыг солиулж МАХН жинхэнэ гишүүн болох хүсэлттэй байна. Холбоо барих ямар боломж байна. Мөн таныг дэмжиж сонгуулийн ажилд чинь оролцох хүсэлттэй байна.

  • Anonymous (December 31, 2011 7:31:31 am )

    haa ta uuruu l mangaa shig bsan shuu ddeeeee

  • Anonymous (December 31, 2011 7:31:47 am )

    ahaa ta uuruu l mangaa shig bsan shuu ddeeeee

  • HP (September 10, 2013 8:05:02 am )

    899447 12057In todays news reporting clever journalists function their very own slant into a story. Bloggers use it promote their works and a lot of just use it for enjoyable or to stay in touch with pals far away. 837065

antalya rent a car