Өнгөрсөн лхагва гаригт Богд хан уулыг тахих ёслол болов. Гэтэл энэ үеэр хөгтэй, хөөтэй гэмээр нэгэн үйл явдал болсон нь олны дунд онигоо мэт яригдаж байна. Онигооноос ялгаатай нь бодит болсон үйл явдал юм.
Тухайн өдөр Богд уулыг тахихаар ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Төв аймгийн удирдлагууд, Зүүн хүрээ хийдийн Хамба лам Д.Дамбажав, лам хуврагууд, иргэдийн төлөөлөл гээд маш олон хүн Цэцээ гүний орой руу алхаж, мацаж гарсан байна.
Тэднийг Цэцээ гүний орой дээр гарч амсхийн зогсох зуур нисдэг тэрэг дээгүүр нь нилээн удаан эргэлдэж байгаад буужээ. Гэтэл тэр нисдэг тэрэгнээс нь ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл гэх мэт нөхөд бууж ирэн сүр, дуулиан болжээ.
Ерөнхийлөгч нь алхаж, хурган дарга нар нь нисдэг тэргээр ирсэн ийм нэг үйл явдал болж өнгөрсний дараа НИТХ руу хандсан олон нийтийн шүүмжлэл хүчтэй өрнөв.
Нэг цагт 900 орчим литр шатахуун хэрэглэдэг нисдэг тэрэгний цагийн хөлс нь 5-6 сая төгрөг. Дам яриагаар уг нисдэг тэргийг НИТХ –ынхан 12 сая төгрөгөөр түрээслэсэн гэх бөгөөд цасан шуурганаас болж агаарт хэд, хэдэн удаа эргэлдэж байж газарджээ. Нисдэг тэргээр ирсэн тэд хоёр хөлөөрөө дээшээ мацаж биеийн чилээгээ гаргасан хүмүүсийн хажууд тун даргархаг харагдсан гэсэн шүү.
Эдийн засаг хүндэрч ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн энэ үед Нийслэлийн дарга нар тансаглаж, мөнгөө үрж ядаж байгаагийн тод жишээ бол энэ. Ямар их тансаглал, үрж, ядсан мөнгө вэ? Улс орны төсөв, эдийн засаг хүндэрч иргэд хоолгүй хонох дээрээ тулж байхад НИТХ-ынхан л гэж хорвоогоос тасарсан хүмүүс.
Энүүхэн урд байрлах Цэцээ гүний орой руу алхаад гарч чадахгүй нисдэг тэрэг хөлсөлж байгаа нь тэдний тансаглал хэрээс хэтэрсний шинж биз. Ерөнхий сайд нь шатахуун их зарцуулдаг том машинаасаа татгалзахыг шаардаад байхад харин ч эсрэгээрээ нисдэг тэрэг хөлөглөдөг бөх зүрхтнүүд Нийслэлээс өөр газарт хаана ч алга. Тэдэнд татвар төлөгчдийн мөнгийг хайрлаж, гамнах ёс суртахуун байна уу ер нь. Эсвэл улиралд 27 сая төгрөгийн урамшуулал авдаг хүмүүст 12 сая төгрөгөөр нисдэг тэрэг хөлслөх нь юу ч биш санагддаг юм уу.
Саяхан, НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын асуудал сөхөгдөхөд НИТХ-ын дарга Д.Баттулга “УИХ-ын гишүүд тойрогтоо төсвөөс мөнгө гаргуулж байхад бид яагаад болохгүй гэж. Үүнтэй л адилхан шүү дээ. Хотод олон зүйл хийж, бүтээмээр байна” гэсэн. Нэг төгрөгийг ч гэсэн хямгад хэмээн уриалж байсан НИТХ-ынхан алхаж мацахаасаа төвөгшөөн ганган дээлээ балиартуулна хэмээн хямгадсан мөнгөөрөө ийнхүү нисдэг тэрэг хөлсөлж.
НИТХ-ын төлөөлөгч бүр улирал тутам 27 сая төгрөгийг урамшуулал нэрээр авдаг. Тэгсэн мөртлөө дүүрэгтээ хийж гавьсан ажилгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад зугаалдаг. Бас өөрсдийн нэрэмжит наадам зохион байгуулдаг. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд төсвийн мөнгийг хайр, найргүй зардаг.
Бас болоогүй ээ. Монголыг төлөөлөх Элчин сайдын яам нь гадны улс оронд ажилласаар байхад Э.Бат-Үүл дарга Нийслэлийг төлөөлөх элчин сайдын яамыг Сөүл, Москвад давхар нээсэн гэнэ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр ярьж, шүүмжлээд авна лээ.
Жил бүрийн төсөв батлах үеэр Нийслэлийн засаг Э.Бат-Үүл Ерөнхий сайд, УИХ-ын даргад ил захидал бичиж, бөөн гомдол, цөхрөл болж байж олон сая төгрөгийг төсөвтөө суулгуулж чаддаг. Гэтэл уйлан дуугаран байж авсан мөнгөө ингэж зарцуулбал, үнэхээр хэрэг алга.
.Энхэлээ
Эх урвалж: 24цаг.мн
Холбоотой мэдээ
-
Fuck hotin luiwarchin hurgan daragnuud (October 09, 2015 3:03:21 pm )
Ene muu haltar halzan yostoi ziwvvn bizdaa bainlee.
-
зочин (October 09, 2015 3:07:14 pm )
Ард түмнээ бүсээ чангалахыг уриалдаг мөртлөө өөрсдөө үрэн таран хийж ард түмнийг сорон мөлжиж байна бишүү. Ил харагдаж байгаа нь ийм байхад далд юу болж байгаа нь ойлгомжтой. Ардчилсан нам эх орноо сүйрүүлж гүйцлээ арай ч ингэнэ гэж бодоогүй шүү
-
Иргэн (October 09, 2015 3:49:51 pm )
Хотын тээврээ зохицуулахгүй байж юун нисдэг тэрэг хөлөглөх вэ. Хотын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй болжээ.
-
Anonymous (October 09, 2015 4:18:08 pm )
Хөлдүү толгойтнууд
-
Anonymous (October 09, 2015 4:26:25 pm )
Мөнгийг нь төлүүл. Даварсан новшнууд.
-
Anonymous (October 09, 2015 4:28:58 pm )
Төрийн энгийн нэг ажилтан хөдөө хэд хоногийн томилолтын мөнгө гээд 3 сая төгрөг, ойрхон улаан үд, бээжинд 1 сарын сургалтын зардалд 15 сая төгрөг авдаг гэсэн. Ажлын өдрүүдээр хамт олноороо хэд хоног аялах нь төрийн байгуулагуудад ердийн болчихоод байгаа
-
Ganaa (October 09, 2015 4:34:00 pm )
Pizdaa buudah yumsan Ter halzan Muujgaig
-
Anonymous (October 09, 2015 4:34:45 pm )
амаараа худлаа ярьж, үйлдлээрээ ийм л юм хийж байна даа 2016 оны сонгуулиар энэ нөхдийг шороо үмхүүлж, лааз өшиглүүлэх хэрэгтэй сонгогчид оо
-
Anonymous (October 09, 2015 4:58:20 pm )
Огцор! Коммунист дарга нар!
-
Anonymous (October 09, 2015 5:11:53 pm )
6 орлогч рокын алдарын самбар 100 сая даншиг наадам 600 сая ямар их мөнгөтөй юм бэ
-
Anonymous (October 09, 2015 5:24:07 pm )
Yostoi jargal geechiig amsaj vvlen deegvvr hubj bnd
-
Anonymous (October 09, 2015 5:34:29 pm )
Odor bolgon jargaj bga bizdee hulgaichuud
-
Anonymous (October 09, 2015 5:43:55 pm )
Албан тушаалаа хэтрүүлсэн юм биш ээ??? Хөл нь өвтчихсөн байсан байхад яах юм бэ? Нийслэлийн Иргэд 12 хон сая төгрөгний төлөө огцуурлаж чадах уу????.
Энхцэнгэл өмгөөлөгч байхдаа 12 сар төгрөгөөр өмгөөлөл ховорхон хийсэн дээ??
Доошоо хийсэн, гүтгэсэн гэж байвал ХУВЬ хүний орлогын Татвар төлсөн баримтыг үзээрэй??гаруулаарай??? -
Лха (October 09, 2015 6:23:43 pm )
Нэг удаа дээшээ гарсанаа ер нь юу гэж боддог хөгийн шаарууд вэ ? Насаараа дээр суух заяатай төрчихсөн гэж боддог юм болов уу ? Байдагаараа л байгаа ч дээ ? Юун их том баян тарган эрх мэдэлтэй улсууд вэ ?.Даварлаа даварлаа гэхэд арай ч дээ .Юун их эрх мэдэл вэ ? та минь .Ямар нэгэн эрх мэдэлтэй л болохоороо туйлж гарах юм .Хэний хөрөнгөөр тэнгэрээр нисэж явна вэ .
-
Зочин (October 09, 2015 6:26:46 pm )
Бурхан тэднийг гэсгээнэ гэдэгт итгэж байна. Эдэнд үйлийн үр нь ирнэ дээ……
-
зочин (October 09, 2015 6:32:03 pm )
үйлээ удахгүй үүрчдээ. яана даа
-
Сандаг (October 09, 2015 6:57:57 pm )
Тэнгэр нь хуртэл уурлаж энэ малнуудыг угтаж авж байгааг ойлгох ухаан алга Ирэх сонгуульд зов сонголтоо хийцгээе
-
toti (October 09, 2015 7:05:24 pm )
ter vrgvi zarj tansgaldag munguu tetgeveriin bidend uguuch. ingelee geed ireh jiliin songyylid ta nar yalahgvi.
-
Fuck 76 (October 09, 2015 10:24:37 pm )
Tamd ochindoo Har Halzan Duraak mine. Vr hvvhed chin chinii zowlong vvrendee
-
Fuck 76 (October 10, 2015 12:48:00 am )
Har amiaa bodson yumnuud bdag yum bnlee.dor doroo mongo idsen nohoinuud
-
zochin (October 10, 2015 8:22:46 am )
ugaasaa teneg uls turtei uls hoogjih uu de iim l bna ene mungiig ni tansaglasan humuuseer uursdoor ni toluuleh heregtei shu de eronhiilogch battulga bas neg amtan bna toluul
-
zzochinochin (October 10, 2015 8:25:37 am )
ene bugdiig nuguu shilen dansanii argaar garah bailgui de
-
d.bayar. (October 10, 2015 3:48:34 pm )
enhrii hairt namiinh nl buyan shuu dee
-
зочин (October 11, 2015 11:11:21 am )
Эд ингэж тансаглаж байга бол Хотын Татвараа төлөө больёо
-
Зочин (October 11, 2015 11:19:37 am )
Аль ч билээ нэг улсын өндөр албан тушаалтан өдрийн хоол төсвийн мөнгөөр идсэнээсээ болож албан тушаалаа өгсөн гэж байсан , энэ аваргуудад тийм сэтгэл байхгүй л байх даа.Үгүй мөн хачин сэтгэлтэй улсууд дээшээ гарах юм даа.Энхцэнгэл нь хуулийн хүн биз дээ .Юуны ч билээ нэг комисст орохгүй энэ тэр гээд их л шулуун шударга хүний сэтгэл гаргаад байсан биз дээ .
-
Anonymous (October 11, 2015 5:15:41 pm )
Uls orniig eostoi samarch bna aa. bolj bgaa yum yu ch alga
-
Anonymous (October 11, 2015 6:22:37 pm )
бага ястангууд хэтэрхий даварч байна
-
Anonymous (October 11, 2015 6:23:22 pm )
элбэгээ өөрийгөө рэкламдах бас нэг арга
-
bulgan (October 28, 2015 5:28:47 pm )
elbegeegeesee asuuwal yasiin oorsdoo songoj erhlvvleed daraa ni duhand ni sum zoono maaniig ni unshij torliig ni zaana oorsdoo hen be
29 Comments