antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2015 12 comments

ХУУЛИЙНХАН 10 ТЭРБУМ 600 САЯ ТЄГРЄГИЙН ЭРЭЛД ГАРЛАА

нийтлэсэн Admin

Уржигдраас эхлэн нийтийн тээврийнхний дунд асуудал vvсээд байгаа. Єєрєєр хэлбэл, автобус компаниуд мєнгєгvй болсноос ажил хаялт зарлах болсон гэж мэдэгдсэн. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зvгээс автобус компаниудад єдєр бvр орлого шилжvvлдэг байсан тухайгаа баримт нотолгоотойгоор vзvvллээ. Тухайлбал, тус компаниас єнгєрсєн долоодугаар сарын 29-ний єдрєєс хойш энэ сарын 2-ныг хvртэлх хугацаанд нийтийн тээврээс олсон орлого болгож 10 тэрбум 600 орчим сая тєгрєгийг тус салбарт vйлчилгээ эрхэлдэг 21 аж ахуйн нэгжид хуваан єгчээ.

Тэгвэл энэ мєнгє хаашаа, хэний халаас руу орж автобус компанийнхан ийнхvv ажил хаяж нийслэлийн иргэдийг явгалах болов гэдэг нь хачирхалтай.
Мэдээж дээрх мєнгєн дvнг кондуктор, жолооч нар шууд єєрсдийнхєє гар дээр авах ямар ч боломжгvй. Тэгэхээр 10 тэрбум 600 сая тєгрєгийг автобус компанийн удирдлагууд замаас нь “хуссан” юм биш биз гэсэн хардлага тєрж буй юм. Хардлага ч гэж дээ, ємнє нь “Тэнvvн огоо”, “Тулга огоо”, “Тэнvvн дэлгэр” зэрэг компанийн эзэд vйлчилгээнд гараагvй автобусныхаа “МТ-150” тєхєєрємжийг хувийн, суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн нийтийн тээврийн хэрэгсэлээ vйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг єсгєх замаар улсад 1.6 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан байдаг.

Тиймдээ ч Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Тэнvvн огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тулга огоо”-гийн захирал С.Энхболд нарыг сэжигтнээр тооцон эрvvгийн хэрэг vvсгэн, цагдан хорьж байсан. Тэгвэл иймэрхvv байдлаар 10 тэрбум 600 сая тєгрєг хууль бусаар автобус компанийн удирдлагуудын гарт орчихсон юм болов уу гэсэн хар тєрж буй учраас хууль хяналтын байгууллага дээрх мєнгєний араас нэхэл болж хєєгєєд vзвэл асуудал ундран гарч ирэх нєхцєл байдал бvрдчихлээ.

Яг vнэндээ нийтийн тээврийн эзэд ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь єгєхгvй ажил хаялтад турхирч нийслэлчvvдийг олонтаа хохироож байсан. Тухайлбал, нийслэлийн удирдлагууд анх смарт картыг нэвтрvvлж байхад хувийн автобус компанийн эзэд vvнийг хvлээн зєвшєєрєхгvй хэмээн хэлж байсан удаатай.
Энэхvv смарт картыг нэвтрvvлснээр автобус компанийн эздийн хулгай луйвар хийх аргын зам нь боогдмол байдалд орчихсон. Тиймээс энэ удаа тус салбарын шинэчлэлийг эсэргvvцэж, хууль бус мєнгє угаах боломжит аргаа сэргээх гэсэн оролдого ч байж болохыг vгvйсгэхгvй.

Ямартай ч одоогийн байд­­­лаар ажил хаялтад 17 компани нэгдчихсэн байгаа. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бvтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантємєрєєр ахлуулсан нийслэлийн Мэргэж­­лийн хянал­­тын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан компаниудын санхvvд шалгалт оруулахаар боллоо.
Хэрвээ шалгалтаар “Улаанбаатар смарт карт” ХХК-иас єдєр болгон орлого хэмээн шилжvvлж байсан мєнгийг автобус компанийн эзэд хууль бусаар ашигласан бол 10 тэрбум 600 сая тєгрєгийн асуудал дэгдэх нєхцєл байдал vvсчихлээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • UB in irgen (October 09, 2015 5:35:03 pm )

    Sain shalgaad bidend ynen medeelel ygyyrei. Sul orlogo n ygyilegdeed bgaagaas gadna hajuudaa suulgaj halamjilj yavdag konduktor avgaichuud n ygyilegdeed l argaa yadaj baihgyi yu

  • Зочин (October 09, 2015 6:17:33 pm )

    Энэн төхөөрөмжийг хэрэглэснээс хойш жолооч, кондукторуудын өдрийн олдог сул мөнгө байхгүй болсон. үүнд дуруйцсэн нөхдүүд үүнийг зохион байгуулж байж болзошгүй. Тэнүүн огоо гэх компани их л болохгүй юм шиг байдаг даа…

  • Даваасүрэн (October 09, 2015 8:19:20 pm )

    тахилтын автобус орой 21,00 цагаас хойш явдаггүй шүү дээ. нэг талдаа бөөнөөр явдаг, заримдаа олон болоод заримдаа цөөнхөн болдог, эцэст явах цагийн хувааргүй болохоор дуртай үедээ л явна шүү дээ. автобусыг олон болгож хувийн автобусыг явуулж өрсөлдүүлэх хэрэгтэй байна. 21,00 цагаас хойш бага оворын автобус 23,00 цаг хүртэл явуулах хэрэгтэй байна.

  • Автобус (October 09, 2015 8:48:31 pm )

    Даанч бүдүүлэг үйлчилдэг шүү

  • zochin (October 09, 2015 9:30:06 pm )

    Huulia hergejuulej ajillahig haraya daa.

  • Ц.Нямдорж (October 10, 2015 10:05:14 am )

    Тэр Тэнүүн-Огоогийн Ганхуяг чинь гарчихсан олон юм яриадл явж байналээ

  • sss (October 10, 2015 11:56:29 am )

    ok opk ok ok uraaaaaaaaaaaaaaaaaaa

  • Зочин (October 10, 2015 2:50:51 pm )

    Ямарч хяналтгуй менгийг дураараа кармалж, татвараас зайлдаг арга нь боогдоод ирэхээр ухэцгээж байгаа нь энэ! Больж хохь нь тэр!!! Тэнэг, дээр нь будуулэг авиртай хувиа бодсон амьтадын зевшеерлийг нь цуцлаад дараагийн компаниудад боломж олгох нь зев! Терийг барьцаалж еерсдийн эрх ашгийн дагуу байлгах гэж бодсон юмнуудыг хашраагаад ег!!!

  • roges (October 10, 2015 7:25:58 pm )

    shilen dans ygad heregjihgui bna. uuniig heregjuuleh n bidend heregtei shde

  • зорчигч (October 11, 2015 10:11:21 am )

    Манай автобусны зарим жолооч нар өөрсдийгөө Шумахeр гээд бодчихсон байдаг. Энэ компаниудын эздийн шунал хязгаар гэж үгүй !

  • Анка (October 11, 2015 10:07:15 pm )

    Энэ нийтийн тээврийнхэн татвараас зугтдаг, луйвар хийсээр байгаад түүндээ дасчихсан, тэднийг шунал нь зовоож байгаа юм. Энэ электрон хэрэгслүүд маш чухал юм. Бүх мэдээлэл ил тод, луйвар хийх замыг нь хаачихсан байгаад НТ -ын компаниуд бухимдаад байгаа юм.

  • ha ha (October 12, 2015 9:34:56 am )

    Тэнүүн огоо Ганхуяг хуулийн эсрэг буруу гарын муу юманд гаршсан хулгайч Хуулийнхан түүнд ёайн үйлчлэдэг энэ хэрэг мөнгөөр шийдэгдээд чимээгүй болно Ойлгомжтой

antalya rent a car