antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2015 5 comments

Нэр хүндийн төлөө улайран гүйх эрх баригчид ИЧИГ ИЧИГ

нийтлэсэн Admin

baasanhuuМонгол улсын эдийн засгийн байдал болоод ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа нь нууц биш. Эрх баригчид энэ их хямралыг давж гарахын тулд хэрэндээ л хичээж байгаа байх. Гэхдээ хэсэг бүлэг нөхөд өөрсдийн нэр хүндийг сэргээх тухай шалихгүй зүйлд бүхнээ дайчлан ажиллаж байна гэнэ шүү. Тодруулбал,  АН-ын бүх гишүүд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс уучлалт гуйлгуулахаар хөөцөлдөж яваа сурагтай. Учир нь мань гишүүн байнгын хорооны хуралд байнгын хорооны даргыг сонгох үеэр АН-ханыг гутаан доромжилсон юм байх. Тиймээс АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар албан ёсоор О.Баасанхүүгээр уучлалт гуйлгуулах шаардлагыг Шударга ёс бүлгийн дарга Н.Батцэрэгт хүргүүлжээ. Улс орон чинь доройтсоор байхад өөрсдийн нэр хүнд гэж хөөцөлдөж яваа эрх баригчид ИЧИГ ИЧИГ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, АН-ынхан ч нэр төр гэхээс илүүтэйгээр улс орондоо анхаарал хандуулаасай…

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Хэн гуай (October 09, 2015 3:39:10 pm )

    ичээч. Энэ ямар баатар ч гэнээ нэг нөхөр

  • Зочин (October 09, 2015 3:48:42 pm )

    Бондуудын мөнгө яригдаад,шалгагдаад ирэх үед баатар биш шалчгар болох хүн шиг байгаа юм

  • зочин (October 09, 2015 9:24:51 pm )

    хуралд хүн суугаагүй хоосон суудал, архи уусан гишүүн хашгарч байх, хоорондоо хэрэлдэж хэл ам билүүдэж суугаагаа ард түмнээс сонгогчидоосоо уучлалт гуйж чадахгүй байж нэг нэгнээсээ уучлал шаардаж суух ичэг ичэг ч багдана даа.

  • АН-д сэргээх үлдсэн юм уу. (October 09, 2015 10:21:48 pm )

    АН юун сүртэй юм сэргээх нэртэй юм шиг худлаа далдагнаж юугаа хийнэ. Гарамгайбаатар тавьчихсан зам дээр дахин зам тавина гэж 430 тэрбум төгрөг луйвардсан биз дээ. С.Баярцогт ҮХ Цэцийг авилгалдсан нэрээ яаж цэвэрлэх юм.

  • zochin (October 10, 2015 12:14:10 pm )

    Ardchilsan namin archaagui luibarchid heruulch.hulgaich.luibarchid heleh ch muu ug oldohu yu..yu ch hij chadahu.omno ni hij bsn ajlig mulad orsdo hisn gej yarihasa icheech.ard tumen teneg bish shu

antalya rent a car