antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2015 2 comments

Ажил хаялт зарлаж иргэдийг бухимдуулаад байсан автобус компаниуд ажилдаа гарч эхэллээ

нийтлэсэн Admin

niitiinteeverrbussНийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниуд хоёр өдөр ажил хаялт зарлаж иргэдийг бухимдуулаад байсан. Учир нь “Улаанбаатар смарт карт” компани орлогыг нь дутуу хуваарилж байгаа учраас автобус компаниуд алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон учраас санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан, өчигдөр болсон Нийслэлийн удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцээд ажил хаясан компаниудыг шантааж хийх зорилгоор ажил хаясан гэж үзэж ажил хаясан бүх компаниудад шалгалт оруулахаар болсон. Харин дөнгөж сая Автобус компаниудын төлөөлөл мэдээлэл хийхдээ “Бид тохиролцолд хүрсэн учраас ажилдаа гарахаар боллоо” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • BAYANSELENGE (October 09, 2015 9:58:27 am )

    shalgalt oruul,gereeg ni tsutslah heregtei,ard irged ta naryn togloom yumuu…….

  • Anonymous (October 09, 2015 11:13:26 am )

    Yamar togloomtoi garuud vee, shalgaltaa oruulaad unen zuviig ni eceslej dahij iim bdald ard irgedee oruulahgui bh heregtei sh

antalya rent a car