antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2015 10 comments

МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin

manУИХ дахь МАН-ын бүлгээс Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт үүссэн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад “Эрх баригчид 2016 оны буюу дараагийн сонгууль эхлэх гэж байхад дөрвөн жилийн өмнөх сонгуулийн маргаан будилааныг шийдвэрлэхгүй зориуд үргэлжлүүлж байна. МАН ялалт байгуулсан орон нутгийн засаглалыг хүлээн зөвшөөрч чадахгүй дөрвөн жилийн турш маргаан үүсгэж, ардчилал, ард түмний шударга сонголтыг шийтгэж, улс төрийн буруу жишиг тогтоолоо. Тухайлбал, Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулсан нь хууль бус болохыг тогтоосон шат шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг зөвшөөрсөн хурлаа хуралдуулахгүй байсаар сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацааг дуусгах гэж байна. Мөн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн хууль бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Та баталгаажууллаа.

Засгийн газар нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авч ажиллах ёстой. Гэтэл Засгийн газар, Ерөнхий сайд Та аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хууль бус шийдвэрийг баталгаажуулан, орон нутагт улстөржилт, иргэдийн дунд талцал хагарал бий болгон ташуур нэмж байна.

 Иймд Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, Дундговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэх арга хэмжээг авч, хариу мэдэгдэхийг ШААРДАЖ байна” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Ард түмэн. (October 08, 2015 1:56:02 pm )

    Ямар гээчийн гарчиг өгсөн юм бэ

  • zochin (October 08, 2015 2:32:12 pm )

    Khayankhyarvaagiin khuselteer boldog sonin l yum baina. Darkhanii zaluuchuud Darkhan aa avaad yavj chadna sh dee…Gadnii khulgaichuudaar udirduulj duuslaa shuu dee…

  • Хутгатай бас Номтой баяр. (October 08, 2015 2:41:28 pm )

    Номтойбаярын хүн хутгалсан хэрэг юу болсон бэ.Дэлхийд ганцхан хүн хутгалсан парламентын гишүүн дээ.

  • zochin (October 08, 2015 4:03:07 pm )

    MAN-iihan gej neg uriagui amitad. amid uhsen ni medegdehgui. parlmentiin tuuhen dehi hamgiin muu surug huchin zuwhun 4jil ami huwia hoohoiljilj suusan bolhoor 2016 ond ard tumnees sanal awah erhgui. amigui albat gj nerlwel zohino.

  • zochin (October 08, 2015 4:04:18 pm )

    Saihanbileg guai ta darhani ard tumeng ih gutaalaa.huuli busaar bolson humuusee ydaj ymar humuus bn yu hij ybsan bn ymar surguuli togsson bn gedgii ni neg unshaach.ard tumnii sanalig doromjilj gutaaj bn darga guai

  • Зочин (October 08, 2015 11:54:34 pm )

    МАН – нхан гэж бас нэг далчигнасан гаруудаар дүүрсэн Нам нэг бнаа. Жижиг сажиг өө хайж (өөр хийх юм уг нь зөндөө л байна даа) Юм л бол засаг төрөө унагаж унасан нэр төрөн дээр нь дөрөөлж хуучин алдагдсан эрх мэдэл,албан тушаалаа эргүүлэн авахын тулд юу ч хийхээс буцахаа байчихсан улайрчихсан Луйварчидаар дүүрчээ. АН – ч ялгаагүй нөгөө л эрх мэдэл,шуналийнхаа ийн төлөө засагаа хэдэн ч удаа солих гээд байгаа юм бүү мэд Таарсан таар шуудайнууд. Ирэх сонгуулиар олигтойхон саналаа өгчих ч хүн олдохгүй заваарсан сонгууль болноо Новш гэж.

  • zochin (October 09, 2015 8:49:02 am )

    Eronhi said ni huulia zorchood ulger jishee uzuuldegee bolioochee

  • zochin (October 09, 2015 8:53:39 am )

    Darhan uul aimag irgediin hurlin darga tsendsuren.zasag darga nasanbataa l erguulen tabij zob golidrold ni oruulahig husej bn

  • zochin (October 09, 2015 8:55:40 am )

    Darhanihan.2dargaa sanaj bn.shine humuus shaardlaga hangahgui bn

  • darhaniii irgen (October 11, 2015 11:29:20 pm )

    darhanii zasag darga huuli busaar bolson enhboldiig zailuulaachee. odoo bolno toriin alban haagchid helmegdej duuslaa shdee

antalya rent a car