antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2015 2 comments

Найзынхаа төрсөн өдөрт уригдсан 10 настай охин 11 давхраас унаж амиа алджээ

нийтлэсэн Admin

-Тэд найзыгаа цонхоор унасныг мэдээгүй байжээ-

Найзынхаа төрсөн өдөрт уригдсан охин, гэрт нь тоглож байгаад өрөөнийх нь цонхоор унаж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарчээ. Бид талийгаач охины ааваас зөвшөөрөл авсны үндсэн дээр, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс эл хэргийн талаар нийтэлж байна.

 

Талийгаач С охин 10 настай, Плеханов сургуулийн зургадугаар ангид сурдаг байжээ.

Энэ сарын 2-н буюу өнгөрсөн баасан гарагт тэдний ангийн Н охины төрсөн өдөр тохиож, хичээлийнхээ дараа ангийнхаа зургаан охиныг Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн зүүн талд байрлах “Kingdom” хотхоныхоо гэрт урьсан байна.

http://resource.eagle.mn/www/images/2015/10/ed120579a74a10aacf460e9d68ba3618/

Ингээд тэд 13:20 цагийн үед Н охины гэрт иржээ. Талийгаач охин С хамгийн сүүлд 13:34 цагт аав руугаа “Бид найзынхаа гэрт ирчихлээ, санаа зоволтгүй шүү аав аа” гэсэн мессэжийг илгээжээ.

Ингээд найзуудтайгаа тоглож байсан С охин 16:00 цагийн үед Н охины өрөөнийх нь цонхоор унаж харамсалтайгаар амиа алдсан байна.

 

 

Тухайн үед төрсөн өдрийн эзэн болох Н охины гэрт том хүн байгаагүй, ээж нь төрсөн өдрийнх нь хоол унд, амттанг бэлдэж өгчихөөд ажил руугаа явсан гэдэг. Мөн гадаа халуун байснаас өрөөнийхөө цонхыг онгойлгосон байжээ.

Талийгаач С охиныг цонхоор унасан гэдгийг тухайн үед хамт тоглож байсан охид нь мэдээгүй, нэлээд хожуу мэдсэн хэмээж буй. Тэд “Бид нуугдаж тоглож байгаад дараа нь нүдээ боож тоглосон. Нэлээд удаан тоглож байгаад юм ярихаар суухад С байхгүй байсан. Бид өрөөгөөр хайсан ч олоогүй. Ингээд онгорхой байгаа цонхоор доош хартал С газар хэвтэж байсан” гэх утгатай зүйлийг ярьж байгаа аж.

 

Эл хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хамт байсан охидоос нь эцэг, эхийг нь байлцуулан нэг бүрчлэн мэдүүлэг авч эхэлжээ.

Манай сурвалжлах групп өнгөрсөн мягмар гарагт “Kingdom” хотхонд очиход осол болсон хэсэгт цагдаа нар тууз татсан байв.

http://resource.eagle.mn/www/images/2015/10/ba893b1ccb5d7146a72e04714468f111/

 

Зүүн тийш харсан орцтой 13 давхар бүхий тус байрны 11 дүгээр давхарт төрсөн өдрийн эзэн болох Н охиных байдаг юм байна. Тэдний гэр нэлээд олон өрөөтэй бөгөөд тухайн үед Н-ын өрөөнийх нь цонх онгорхой байж таарч. Тэр цонх нь нэлээд том буюу бараг шалнаасаа эхэлж үргэлжилдэг аж. Баруун тийш харсан уг цонхоор бяцхан охин унаж амиа алджээ.

http://resource.eagle.mn/www/images/2015/10/91344da25c322ed7e9c747cd20e80700/

Охин 11 дүгээр давхрын энэ цонхноос унажээ

 

http://resource.eagle.mn/www/images/2015/10/6aa4995635bf84dbae2cebe1ed74962/

http://resource.eagle.mn/www/images/2015/10/6968989e99372e44f49284484d097385/

-Осол болоход гэрт нь том хүн байхгүй байжээ-

 

Тус байрны оршин суугчид эл хэргийн талаар толгой сэгсрэн ярьцгааж байв. 50 орчим насны эмэгтэй “Тэр өдөр би гэртээ байсан. Гэтэл гэнэт хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгэхээр нь цонхоор хартал цагдаа нар ирчихсэн, нэг хүнийг бүтээчихсэн байсан. Тухайн үед хүн амиа хорлож гэж бодсон чинь сүүлд сонсоход найзынхаа гэрт төрсөн өдрийг нь тэмдэглэж байсан охин онгорхой цонхоор нь унасан гэж байна. Хөөрхий тэр охин…/хэсэг чимээгүй болов/. Төрсөн өдөр гэдэг зүйлийг ингэж хэт хавтгайруулж тэмдэглэхийг би дэмждэггүй. Насанд хүрээгүй хүүхдүүдийг ямар ч хараа хяналтгүй үлдээснээс ийм золгүй хэрэг гарч байгаа юм. Энэ байрны зарим цонхнууд нь их том онгойдог. Одоо цонхондоо бушуухан хаалт хийлгэхгүй бол аюултай юм байна” гэв.

 

Мөн хүүхдээ салхилуулж байсан нэгэн бүсгүй “Тэр өдөр манай байрны 11 давхрын охин гоёчихсон төрсөн өдөр гээд гарч байхтай би таарсан. Өдөр 13 цагийн үед 5-6 охин дагуулчихсан ирсэн. Ингээд тэд энэ саравчинд хэсэг сууж байгаад гэр рүү нь орцгоосон. Гэтэл орой 16 цаг өнгөрч байхад сагс тоглож байсан хүүхдүүд байрны ар тал руу гүйлдэн, хашгиралдаад, нөгөө охид цуварч гүйж гарч ирээд л уйлалдаад байсан. Тэгсэн нэг охин нь цонхоор уначихсан байсан юм билээ. Хүмүүсийн ярьж байгаагаар тэр охин унаад нилээн удсан юм билээ. Хүүхдүүд шаагилдаж байх үеэр Яаралтай түргэн тусламж 103 төвийнхөн болон цагдаагийнхан ирцгээсэн.

 

Дээрээс унасан охин эмнэлгийн тусламж авах боломжгүй байсан юм шиг байна лээ. Тийм өндрөөс унасан юм чинь яаж ч тэсэх билээ дээ, хөөрхий. Манай байрны цонхны тавцан их доор, цонх нь хажуу талаараа бүтэн нээгддэг. Энэ хэргийг манай байрны хүмүүс янз бүрээр л ярьж байна. Зарим нь аав нь том өрөөндөө юм хийгээд хүүхдүүдийг анзаараагүй. Тэд өрөөнийхөө хаалгыг хаагаад нүдээ боож тоглож байсан. Эсвэл аав нь байхгүй ойрхон гараад ирэх хооронд охидууд нуугдаж тоглож байгаад нэг нь унаж нас барсан гэх юм билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд лам нар ирж ном уншсан. Эцэг, эхчүүдийн хариуцлагагүй байдлаас болж л ийм хэрэг гарсан гэж бодож байна” гэв.

 

Охиноо цаг бусаар алдсан аав “Ах нь охиноо алдсанаас хойш байшин, барилгуудын цонхыг л харж явдаг боллоо. Сүүлийн үеийн барилгуудын цонх нь их том хэрнээ ямар нэгэн хамгаалалт байхгүй юм. Хэн, хэзээ ч тэр цонхноос унахгүй гэх баталгаа алга…Эцэг, эхчүүд минь хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг цаг ямагт хангаж байгаарай. Хүүхдээ хараа хяналтгүй битгий үлдээгэрэй. Ийм золгүй явдал дахин бүү давтагдаасай” хэмээн уншигч та бидэнд анхааруулж байна.

 

Тухайн хэрэг гардаг байранд л гэхэд нийт 40 өрхөөс зөвхөн гурван айл л цонхондоо хаалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байсныг энд дурдах нь зүйтэй байх.

 

http://resource.eagle.mn/www/images/2015/10/70e39906911bbf4378318dafe77f4bc0/

http://resource.eagle.mn/www/images/2015/10/eaa4944c6120d834d7b46d03afeee090/

-Хүүхэд унахаас бус хулгай орохоос сэргийлж хамгаалалт хийдэг-

 

Ер нь оршин суугчид гэрийнхээ эд зүйлийг бусдад алдахгүй буюу хулгай орохоос сэргийлж л цонхондоо хаалт хийдгээс үр, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалт хийх нь тун цөөн байгааг та орон сууцны хорооллын нэгдүгээр давхрын айлуудаас харж болно.Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар давхрын айлууд л цонхондоо хамгаалалтын тор хийсэн харагддаг.

 

Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг гэрт нь хараа, хяналтгүй үлдээх нь ямар эрсдэл дагуулж буйг та энэхүү эмгэнэлт жишээнээс харж болохоор. Гадаадын улс орнуудад насанд хүрээгүй хүүхдийг гэрт нь хараа, хяналтгүй үлдээсэн тохиолдолд асран хамгаалагчийнх нь асран хамгаалах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байна.

 

Нөгөө талаасаа сүүлийн үед баригдаж буй барилгуудын захиалагч болон гүйцэтгэгчид оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, тухайн барилга архитекторын шийдлийн дагуу том цонхтой баригдсан бол заавал хамгаалалт хийх, тухайн барилгыг ашиглалтад хүлээж авч буй улсын комисс ч энэ шаардлагыг заавал тавьж байх хэрэгтэйг найзынхаа гэрт тоглож байгаад 11 давхраас унаж амиа алдсан охины эмгэнэлт явдал харууллаа.

 

Барилгын стандарт болон аюулгүй байдлын талаар бид цуврал сурвалжлага бэлтгэн хүргэх болно.

http://resource.eagle.mn/www/images/2015/10/3a426a39ef585fb039605aeff71bf84c/

http://resource.eagle.mn/www/images/2015/10/df0eaab5fa21b029f19f69b45d2499f8/

Ц.Эрдэнэцэцэг

Eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ZochinGolGol (October 08, 2015 1:47:17 pm )

    Hoorhii doo…tsonhnii shil gedeg zvil baihgvitei adil zvil gj bi hvvhdvvddee surgadag…

  • bantan (October 08, 2015 5:00:30 pm )

    Ямар харамсалтай юм бэ.

antalya rent a car