Өчигдөр өглөө нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниуд нийслэлчүүдэд урьдчилсан мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарласан. Ажил хаялт өнөөдөр ч үргэлжилж, автобусны буудал дээр унаа хүлээсэн иргэд багагүй бухимдалтай байна.
Өчигдөр Нийтийн тээврийн газрын удирдлагууд автобусны компанийнхантай уулзсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр болсон аж. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа бөгөөд уг ажлыг хариуцсан “Улаанбаатар смарт карт” компанийнхан хувийн хэвшлийнхний орлогыг хурааж авчихаад, буцааж өгөхдөө нийт орлогоос нь 50-60 хувиар дутаасан талаар хувийн компанийн эзэд шүүмжилсэн.
Энэхүү ажил хаялтын үеэр хувиараа шугамд явдаг микро автобуснууд иргэдэд мянган төгрөгөөр үйлчилж байна.
Н.Алт
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
БОЛД (October 08, 2015 10:14:36 am )
Явдаггүй автобусуудаа зогсоогоод микронуудаа 500 төгрөгөөр явах зөвшөөрөл олгосон нь дээр болж таарах нь дээ. Үгүйдээ орой 23 цаг хүртэл үйлчилдэг юм
-
Ард түмэн. (October 08, 2015 10:18:55 am )
Автобусны компаниуд богино эргэлттэй болсоноор асар их орлого, ашиг олж байгаа.Смарт картын компани хувийн автобусны өдөр тутмын орлогыг нийтэд зарлах хэрэгтэй. Мөн уг орлого нь зарлагаа хэрхэн нөхөж ямар хэмжээний ашиг олж байгаад Аудит хийлгэж дүгнэлт гаргуулах нь зөв. төлж буй татварыг нь ч бас шалгах хэрэгтэй. Шинэчлэл хийж байгааг далимдуулж иргэдийг хохироож улсаас зүй бусаар зүгээр сууж байгаад нэмэлт санхүүжилт авч хууль бусаар баяжих гэсэн оролдлогыг таслан зогсоох хэрэгтэй. Ер нь үгсэн хуйвалдаж ажил хаяж иргэдийг хохироож байгаа автобусны эздэд хариуцлага тооцох цаг болсон шүү
2 Comments