antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2015 1 comment

Микро автобус үнээ нэмж иргэдэд 1000 төгрөгөөр үйлчилж байна

нийтлэсэн Admin

mikroӨчигдөр өглөө  нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниуд нийслэлчүүдэд урьдчилсан мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарласан. Ажил хаялт өнөөдөр ч үргэлжилж, автобусны буудал дээр унаа хүлээсэн иргэд багагүй бухимдалтай байна. Өчигдөр Нийтийн тээврийн газрын удирдлагууд автобусны компанийнхантай уулзсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр болсон аж. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа бөгөөд уг ажлыг хариуцсан “Улаанбаатар смарт карт” компанийнхан хувийн хэвшлийнхний орлогыг хурааж авчихаад, буцааж өгөхдөө нийт орлогоос нь 50-60 хувиар дутаасан талаар хувийн компанийн эзэд шүүмжилсэн.

Энэхүү ажил хаялтын үеэр хувиараа шугамд явдаг микро автобуснууд  иргэдэд  мянган төгрөгөөр үйлчилж байна.

Zaluu.com Н.Алт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Балт (October 08, 2015 10:07:41 am )

    Урагш үгүй Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан! Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлож байна даа, яана даа яана. Шинээр гаргасан автобусны буудлуудаа эргэж нэг хараад автобус зогсдог болгож чадахгүй “Унжаад байхаар унаад ирээсэй” гэсээр байгаад турж үхдэгийн үлгэр лугаа адил хэдэн автобусны компаниудынхаа нүд анихыг хараад, хүлээгээд л сууж байгаа нөхдүүд. Өөр юу ч гэхэв дээ…..

antalya rent a car