УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд жинтэйхэн ярилцлага өгсөн нь зарим нэг хүний дургүйг хүргэсэн бололтой. Тэр тусмаа эрх баригчдад таалагдахгүй, захиалгат мэдээ бичихэд хүргэжээ. Уг нь түүний ярилцлагад нэг их ноцтой, сонгуулийн сурталчилгаа хийчихсэн зүйл байгаагүй шиг санагдана. Харин ч улс орны эдийн засаг ямар хүнд байдалд байгаа тухай, ард түмний аж амьдрал юунаас болж доройтсоныг тов тодорхой ярьсан. Монгол Ардын Намын толгойлж асан Засгийн газар 17.6 хувьтай эдийн засгийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн нь цагаан дээр хараар бичигдсэн түүх. Гэтэл ийм байдлыг үгүйсгээд байгаа эрх баригчдыг ойлгохгүй хүн олон байна. Мөн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа цалин тэтгэврийг гурав дахин нэмсэн нь ч бодит үнэн. Өнөөдөр түүн шиг болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн тухай ярих зүрх зоригтой хүн байхгүй байна. Тэр тусмаа эрх баригчдын дунд хайгаад ч олдохгүй. Ерөнхий сайд нь байтугай АН-ын дарга нь ус балгачихсан юм шиг дуугүй суугаад байгаа энэ үед МАН-ын даргын дуугардаг нь тун зөв. Өшөө илүү хүчтэй дуугарах байх. Тэр үед эрх баригчид дахиад л захиалгат мэдээ бичүүлэх үү? Хэлсэн нь бурууддаг болсон цаг юм бол хэн бурууг зөв рүү чиглүүлэх юм бэ, эрх баригчдаа…
С.БУЯН
Холбоотой мэдээ
-
Зочин (October 07, 2015 11:44:10 am )
Зөв дуугарч юм хэлсэн хүнд ард түмэн монголчууд өшөөрхдөг шүү дээ.Ард түмэн ядууралд хүрсэн нь үнэн.Үүнийгээ УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
-
zochin (October 07, 2015 12:11:48 pm )
MAN aihan alzahgui ee.jinger uud hutsajbl bg huu
-
Dorlig (October 07, 2015 12:21:34 pm )
M.Enhbold darga mash nuhatstai unen medeelliig delgerengui helseen. AN unenees aidag bolohooroo uuree evduulsen shorgoolj lugaa bujignaldaj baigaa ni ineedtei um. Oorch notstoigoir yrih zuil ih biidee. Ard tumen bidniig avrah gantshan uls toriin huchin bol MAN shuudee. Amjilt husie?!
-
Зочин (October 07, 2015 2:06:22 pm )
Зөв бодит байдлыг ярихад буруу нь юу байгаа юм.Эрх баригчид их сандарч байгаа бололтой.Ард иргэд сохор биш болж байгаа зүйлийг харж мэдэж л байгаа.50-60 аад оны монгол биш шүү одоо мэдээлэл асар богино хугацаанд ард иргэдэд хүрч ард түмэн ч хэн нь хэн гэдгийг ойлгож байна шүү.Ёс зүйтэй зөв бодол сэтгэлтэй түм түмэн залуучууд байна шүү.Намуудын гадна ч дотор ч, тэр хүмүүсийг сонгож Их хурлыг эрүүлжүүлэх юмсан.Гүндалай мэтийн ёс зүйгүй амьтныг төр түмнээс тусгаарлах хэрэгтэй
-
О Амараа (October 07, 2015 4:56:31 pm )
энэ одоо хотын газрыг зарж дуусгачихаад юү яриад байнаа
-
зочин (October 07, 2015 6:51:34 pm )
Энэ хуурамч ардчилагчдаас салах цаг ойрхон байнаадаа
-
Гал (October 08, 2015 12:15:14 pm )
АН-нхан улс орноо удирдаж чадахгүй,дээрээс нь фракц гэж балай юмнаасаа болж бие биенээ шорон оронд хийж хуншгүй зан гаргаад байх юм. ухвал бүгд л цохьчихсон байгаа ш дээ.эв нэгдэлтэй байж л улс орноо хөгжүүлмээр юм. дотрох задралаа цэгцэлж чадахгүй бол цаашаа явах ч хэцүү дээ.МАН-ыхан тэгж бусдыгаа яллаж тэнэгтэж байсныг санахгүй юм.нэг их шударга хүн болох гэж хэдэн биенээ идэж,нэр хүндээ барж дууслаа даа.
7 Comments