УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар єчигдрийн ээлжит хуралдааныхаа талаар сэтгvvлчдэд мэдээлэл хийсэн. Тэдний хийсэн мэдээллээс сэтгvvлчдийн асуултад хариулсныг хvргэж байна.
Тэд мэдээллийнхээ эхэнд “Vндсэн хуулийн цэц сvvлийн vед захиалгатай, улстєрийн зорилготой дvгнэлтvvд гаргадаг боллоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зvйлийн 26.6 дахь хэсэгт “Улстєрийн албан хаагчаас бусад тєрийн албан хаагч, тєрийн болон орон нутгийн ємчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишvvнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдvгээр сарын 1-ний єдрєєс ємнє тєрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чєлєєлєгдсєн байна” гэж заасан байдаг. Гэтэл Vндсэн хуулийн Цэцээс энэхvv хуулийн заалтыг 2015 оны есдvгээр сарын 30-ны єдрєєс эхлэн тvдгэлзvvлэхээр болсон байна. Єєрєєр хэлбэл, тєрийн бvх албан тушаалтан сонгуулийн жилийн нэгдvгээр сарын 1-нээс ажил, албан тушаалаасаа тvдгэлзэхгvйгээр сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм. Харин МАН-ын бvлэг Vндсэн хуулийн Цэцийн энэхvv 12 тоот дvгнэлтийг хvлээж авах боломжгvй гэж vзлээ. Мєн єнгєрсєн хавар л гэхэд Vндсэн хуулийн Цэц Р.Гончигдорж гишvvний нэхэмжлэлээр дvгнэлт гаргасан. Ингэхдээ УИХ-ын гишvvдийн гуравны хоёроор шийддэг асуудлыг бvгдийг нь хvчингvй болгосон. Тvvнд нь єрийн таазыг нэмэгдvvлэх асуудал багтдаг. Єрийн таазыг 3/2-оор нэмэгдvvлэхэд сєрєг хvчний оролцоотойгоор шийддэг байсан бол єнєєдєр дур мэдээд єєрсдєє шийдэх эрхийг нээж єгсєн. Сайдыг УИХ томилдог. Тэгсэн хэрнээ томилсон сайддаа хариуцлага тооцох боломжгvй байхаар шийдвэрийг Vндсэн хуулийн цэц гаргасан. Хариуцлагагvй нэг сайдыг огцруулах биш Засгийн газрын танхимыг бvрэн бvрэлдэхvvнээр нь хєндєх Цэцийн дvгнэлт гарсан. Дээр нь дахиад эрх барьж байгаа намд, тєрийн албан тушаалтнуудад давуу тал олгох дvгнэлтийг Цэц гаргасан нь арай хэтийдсэн vйлдэл” хэмээсэн юм.
-Бvлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл єгєєч?
-Манай бvлгийнхэн энэ удаа орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа асуудлыг ярилаа. Тухайлбал, Дундговь, Говьсvмбэр, Дархан-Уул аймагт болсон асуудал том жишээ нь. Бид энд ямар нэгэн улстєрийн байр суурьнаас хандаагvй. Монгол Улсын Ерєнхий сайдад шаардлага хvргvvлэх ёстой гэдэг чиглэлийг Удирдах зєвлєлєєс єгсєн. Дундговь аймагт хууль бус ИТХ-ын шийдвэрээр Засаг даргыг нь єєрчилсєн. Vvнийг хуульд нийцvvлэхийг шаардаж байгаа.
Говь-Cvмбэрт албан ёсны дєрвєн тойрог дээр дєрвєн сарын ємнє сонгууль болсон. Сонгуулийн дvн гараад дєрвєн сар болж байгаа хэдий ч ялалт байгуулсан хvмvvсийн эрхийг баталгаажуулахгvй байгаа. Дархан-Уул аймаг дээр ИТХ-ын хууль бус хурал болсон. Захиргааны хэргийн шvvхээр vvнийг баталгаажуулсан. Гэтэл Шvvхийн шийдвэр гvйцэтгэлийн дарга нь хуралдаан дээр орж ирээд нэр заасан хvмvvсийн эрх хvчингvй шvv гэж хэлсэн байгаа юм. Єнєєдєр улстєрийн хvрээнд урвадаг, шарвадаг байдал хэрээс хэтэрч, монголын тєрийн нэн тэргvvнд анхаарлаа хандуулах асуудлын нэг боллоо. Цаашид ийм байдлаар явж болохгvй, хуулийн хvрээнд шийдвэрлэ гэдгийг Ерєнхий сайдаас шаардана. Аль намаас ИТХ-ын дарга, Засаг дарга байх нь чухал биш, бvх зvйлийг хуулийн хvрээнд хийгээч ээ. Хуулийн хvрээнд нийцvvлээд хийх юм бол хvлээн зєвшєєрєх ёстой. Тєрийн ажлыг тєрийнх нь шугамаар, хуулийнх нь хvрээнд явуулдаг байя. Аливаа асуудалд улстєрийн єнцгєєр хандаж, улс оронд таагvй уур амьсгал бvрдvvлж буй орон нутагт талцал vvсгэж єєгшvvлээд байгааг зогсоогооч ээ гэдэг шаардлага хvргvvлнэ гэж тогтлоо.
-Тэгвэл Цэцийн дvгнэлтийг яах вэ. Дараагийн сонгуулийн хугацаа ойртчихсон байхад сонгуулийн маргаан дахиад гарлаа?
-Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дvгнэлтээр тєрийн албан тушаалтан албан тушаалаа хашиж байгаад давуу эрхтэйгээр сонгуульд оролцож, ялалт байгуулах давуу эрх олголоо. МАН эрх барьж байхдаа ємнєх парламентын vед давуу талаа ашиглаад сонгуульд оролцоё гэж бодоогvй, єєрсдийнхєє эрхээс татгалзаад бусадтайгаа ижил тэгш гараанаас єрсєлдье гэж УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан. Гэтэл єнєєдєр АН-ынхан олонхи байгаа vедээ, эрх барьж байгаа vедээ бусдыг нь явганаар сонгуульд єрсєлдєх захиалга єгсєн. Захиалгыг нь Цэц биелvvллээ. Vvнийг УИХ хvлээж авахгvй байх ёстой. УИХ-аас Сонгуулийн хуульд єєрчлєлт оруулахдаа сонгуульд нэр дэвшигч болгон ижил тэгш гараанаас, ижил нєхцєлєєс сонгуульд оролцох зарчмыг барьсан байх ёстой.
Тvvнчлэн парламент бvрэн эрхийнхээ хvрээнд сvvлчийн намрын чуулганаа хийж байхад Цэц сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишvvдийг эргvvлэн татахаар маргаан vvсгэсэн нь утгагvй. Эрх баригчдын захиалгатайгаар ийм маргаан vvсгэлээ гэж хардахаас аргагvй байдал vvсч байна.
-Цэцийн дvгнэлтийг УИХ хvлээгээд авчихвал албан тушаалтнууд ажлаа хvлээлцэхгvйгээр сонгуульд єрсєлдєнє гэсэн vг. Тэдгээрт ямар тушаалтнууд багтах вэ?
-Яамдын тєрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, тєрийн ємчит компанийн захирлууд албан тушаалаа хашиж байгаад сонгуульд єрсєлдєх боломжтой болно гэсэн vг.
-Эдийн засаг хvнд байна гэж яриад байгаа vед бvлэг энэ оны тєсвийн тодотгол болон 2016 оны тєсвийн хуулийн тєсєл, 2016 оны Мєнгєний бодлогыг хэлэлцсэн vv?
-2015 оны тєсвийн тодотгол, 2016 оны Мєнгєний бодлого бидний гарт ирээгvй байна. 2016 оны тєсвийн хуулийн тєсєл дєнгєж сая бидэнд ирлээ. Єнгєрсєн долоо хоногийн пvрэв гарагт УИХ дахь Ардчилсан намын бvлэг хуралдахдаа тєсвийн хуулийн ном бариад хэлэлцсэн. Юуг оруулах вэ, юуг хасах вэ гээд.
Тэгэхэд єнєєдєр бvлэг хуралдахад дєнгєж сая 2016 оны тєсвийн хуулийн номыг єгч байгаа юм. Одоог болтол 2015 оны тєсвийн тодотгол, 2016 оны Мєнгєний бодлого ирээгvй л байна. Гэхдээ бид Мєнгєний бодлогоор Б.Чойжилсvрэн гишvvнээр ахлуулсан ажлын хэсэг, тєсвєєр Д.Оюунхорол гишvvнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад ажилдаа орохоор болсон.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
оккккккк (October 06, 2015 11:31:52 am )
Энэ улс орны хууль гуйль болсон шүү дээ Ерөнхийлөгч, Тэмүүжин сайд нар бүгдийг нь шинэчлэнэ гээд хольж хутгаад хярамцаг болгосон
Өөрсдөө мэдлэггүй, мэдлэгтэй хүний үг сонсоод ч ойлгохгүй, хажуудаа мундаг эрдэмтдийг ажлуулдаггүй, зөвхөн толгойгоо эргэн цусдах эрүүгийн элмэнтүүпдээр л төрийн ажил хийж байна даа. Улсын нийслэлийн хэдэн дарга нар цул эрүүгийн элментүүд Баттулгаас авхуулаад……..???????
1 Comment